Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батсуурь даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч С.Цэрэндорж,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва /ҮД:0984/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Ш-т холбогдох 201625013563 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Ши /хх:000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ш нь танхайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караокед хохирогч Б.Баярбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисоны улмаас түүнд нэг шүдний хөдөлгөөнт оролт буюу хөнгөн гэмтлийг догшин авирлаж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш мэдүүлэхдээ: “2016 оны 9 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингис бааранд 1 шил пиво уугаад унтсан байсан юм. Тэр үед Баярбатын дуу чангараад хүн дарамтлаад байх шиг байсан. Би Баярбатыг яагаад хүн дарамтлаад байна бэ? гээд нүүрэн тус газарт гараараа цохисон юм. Баяржавхлан гэгч яахаараа ахыг цохидог юм бэ? гээд миний шанаанд цохиход би унасан юм. Баяржавхлан гар эвгүй боллоо гэсэн юм. Би Баярбатын нүүрэнд 1 удаа цохисон юм. Баарны бармен цагдаа дуудсан байсан. Би

 

эрүүл нойрмог байсан юм. Би нэг пиво задалж талд нь ортол уусан юм. Би Баярбатыг цохисон нь үнэн. Миний уруул язарч шанаа хавдсан юм. Уруулд Баяржавхлан гэмтэл учруулсан. Шанаанд Баярбат өшиглөсөн юм. Танхайрсан хэргээ хүлээж байна. Харамсаж байна. Хэлэх үг байхгүй” гэв.

 

Хохирогч Б.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр Эрдэнэчимэгийн төрсөн өдөр болоод тухайн үед тэмдэглэж чадаагүй болохоор 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дүү Баяржавхлан, түүний эхнэр Анхзаяа нарын хамт Баянзүрх дүүгийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис баарны 2 давхарын пабд тэмдэглэсэн. Бид нар тэр пабд орой 23 цаг болж байхад орсон. Тэнд ороод 1 шил 0,75 литр Болор архи нэг, нэг шил пивотай захиалсан. Ингээд архи пиво уугаад сууж байсан чинь 1 залуу ирээд намайг нэрээр дуудах шиг болохоор суудлаасаа өндийсөн чинь нүүр рүү 2,3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод суусан. Тэгсэн цаанаас манай дүү Баяржавхлан нойлоос гарч ирээд нөгөө залуутай энгэрээсээ барилцалдаад газар унасан. Баяржавхлан босож ирэхдээ гар эвгүй болчихлоо гэж байсан. Хоёулаа хөл нь тэнцвэр алдаад унах шиг болсон. Тэгээд миний амнаас цус гарахаар нь хэлээрээ шүднүүдээ хөдөлгөж үзэхэд дээд талын 1 шүд ганхаж хөдөлсөн дотор завьж жаахан язарсан байсан. Миний шүд хөдөлгөөн ороод унах гээд байна. Би шүдээ энэ хүнээр янзлуулмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

 

 

Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой нөхөр Баярбат нөхрийн дүү Баяржавхлан эхнэр нь Анхзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Чингис баарны 2 давхарын пабд орой 23 цаг өнгөрч байхад би Анхзаяатай хамт түрүүлээд орсон. Ингээд цаг гаруй хугацааны дараа Баярбат, Баяржавхлан 2 цуварч орж ирсэн. 4-үүлээ дуу дуулаад 4 шил пиво 1 шил Болор архи захиалж уусан. Ингээд ороод нилээн уугаад байж байхад нэг залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд Баяраа гэдэг аль нь юм гэсэн чинь Баяраа суудлаасаа өндийсөн чинь шууд нүүр рүү нь цохисон. Тэгээд Баярбат доошоо тонгойсон. Тэгсэн нөгөө цохисон залуу би шоронгийн атаман чи намайг таних уу гээд хашгираад байсан. Цаанаас Баяржавхлан орж ирээд нөгөө Баярбатыг цохисон залууг тэвэрч аваад хамтдаа газар унасан. Баяржавхлан босож ирэхдээ гар эвгүй болчихлоо гэж байсан. Унахдаа гараа эвгүй тулчихсан юм шиг байна лээ. Ингээд цагдаа дуудсан. Яагаад цохисоныг мэдэхгүй. Баярааг гаднаас орж ирэхэд нь дүү Анхзаяа, Баяраа ахаа гээд тэвэрч аваад чанга чанга Баяраа гэж дуудаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-27х/,

 

Гэрч Г.Анхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 23 цаг болж байхад эгч Эрдэнэчимэгийн хамт Чингис пабд орсон. Тэнд ороод бид хоёр 1 шил 0,5 литрийн архи захиалж уусан. Тэгээд тэр архи дуусах дөхөж байхад гаднаас Баярбат нэг орж ирээд дахиад үргэлжлүүлж уусан. Тэгээд тэр архи дуусах дөхөж байхад гаднаас Баярбат нэг орж ирээд дахиад үргэлжлүүлж уусан. Баярбатын араас нээх удалгүй манай нөхөр Баяржавхлан орж ирсэн. Ингээд бид нар бөөнөөрөө юм ярьж сууж байгаад би текэн дээр очоод зөөгч Ариунжаргалтай юм яриад зогсож байхад хажуу талын ширээн дээр сууж байсан костьюм өмссөн нүдний шилтэй залуу ах Баярбатын нүүр рүү цохисон. Тэгсэн манай нөхөр босож ирээд нүдний шилтэй сүүлд нэрийг нь мэдсэн Ш гэх залууг татаж салгаад барьцалдаад хамт газар унасан. Тэгээд Баяржавхлан гар эвгүй болчихлоо цагдаа дууд гээд цагдаа удалгүй ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-28х/,

 

Гэрч Н.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Шөнө 04 цаг болж байхад би текний хажууд 1 дүгээр ширээн дээр сууж байсан чинь нүдний шилтэй 9 дүгээр ширээн дээр сууж байсан залуу суудал дээрээсээ босоод 5 дугаар ширээн дээр сууж байсан 2 залуу, 2 хүүхэн дээр очоод залууг нь цохиод авсан. 9 дүгээр ширээн дээр сууж байсан нүдний шилтэй залуу уг нь унтаж байсан юмаа ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

 

Гэрч Ө.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би текний ад зогсоод Анхзаяатай юм яриад зогсож байсан чинь Анхзаяагийн сууж байсан 5 дугаар ширээн дээр очоод Баяраа гэж хэн бэ гэж хэлсэн чинь 1 намхандуу биетэй сүүлд нэрийг нь мэдсэн Баярбат гэх залуу би байна гээд босохоор нь шууд нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд цохиулсан Баярбат чи яагаад намайг цохиж байгаа юм гээд маргаад байсан. Хажууд сууж байсан Баяржавхлан босож ирээд чи миний ахыг цохидог хэн бэ гээд нүдний шилтэй залуутай барьцалдаад байсан. Тэгээд би эргээд харсан чинь Баяржавхлан, Амгалан хоёр газар уначихсан. Баяржавхлан намайг цагдаа дууд гараа эвгүй дарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэр нүдний шилтэй ах Баяржавхланг цохисон түлхсэн зүйл надад харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хх-31-32х/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 13668 тоот актын дүгнэлтэд:

 

“1.Баярбатын биед нэг шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-36х/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт болох Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54-55х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дипломын хуулбар /хх-62-66х/ зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ш нь танхайн сэдэлтээр 2016 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караокед хохирогч Б.Баярбатыг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисоны улмаас түүнд нэг шүдний хөдөлгөөнт оролт буюу хөнгөн гэмтлийг догшин авирлаж учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Шын өгсөн: “2016 оны 9 дүгээр сарын 18-наас 9 дүгээр сарын 19-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингис бааранд 1 шил пиво уугаад унтсан байсан юм. Тэр үед Баярбатын дуу чангараад хүн дарамтлаад байх шиг байсан. Би Баярбатыг яагаад хүн дарамтлаад байна бэ? гээд нүүрэн тус газарт гараараа цохисон юм. Баяржавхлан гэгч яахаараа ахыг цохидог юм бэ? гээд миний шанаанд цохиход би унасан юм. Баяржавхлан гар эвгүй боллоо гэсэн юм. Би Баярбатын нүүрэнд 1 удаа цохисон юм. Баарны бармен цагдаа дуудсан байсан. Би эрүүл нойрмог байсан юм. Би нэг пиво задалж талд нь ортол уусан юм. Би Баярбатыг цохисон нь үнэн. Миний уруул язарч

 

шанаа хавдсан юм. Уруулд Баяржавхлан гэмтэл учруулсан. Шанаанд Баярбат өшиглөсөн юм. Танхайрсан хэргээ хүлээж байна. Харамсаж байна. Хэлэх үг байхгүй” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр Эрдэнэчимэгийн төрсөн өдөр болоод тухайн үед тэмдэглэж чадаагүй болохоор 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дүү Баяржавхлан, түүний эхнэр Анхзаяа нарын хамт Баянзүрх дүүгийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис баарны 2 давхарын пабд тэмдэглэсэн. Бид нар тэр пабд орой 23 цаг болж байхад орсон. Тэнд ороод 1 шил 0,75 литр Болор архи нэг, нэг шил пивотай захиалсан. Ингээд архи пиво уугаад сууж байсан чинь 1 залуу ирээд намайг нэрээр дуудах шиг болохоор суудлаасаа өндийсөн чинь нүүр рүү 2,3 удаа баруун гараараа цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод суусан. Тэгсэн цаанаас манай дүү Баяржавхлан нойлоос гарч ирээд нөгөө залуутай энгэрээсээ барилцалдаад газар унасан. Баяржавхлан босож ирэхдээ гар эвгүй болчихлоо гэж байсан. Хоёулаа хөл нь тэнцвэр алдаад унах шиг болсон. Тэгээд миний амнаас цус гарахаар нь хэлээрээ шүднүүдээ хөдөлгөж үзэхэд дээд талын 1 шүд ганхаж хөдөлсөн дотор завьж жаахан язарсан байсан. Миний шүд хөдөлгөөн ороод унах гээд байна. Би шүдээ энэ хүнээр янзлуулмаар байна ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/, Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ингээд ороод нилээн уугаад байж байхад нэг залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд Баяраа гэдэг аль нь юм гэсэн чинь Баяраа суудлаасаа өндийсөн чинь шууд нүүр рүү нь цохисон. Тэгээд Баярбат доошоо тонгойсон. Тэгсэн нөгөө цохисон залуу би шоронгийн атаман чи намайг таних уу гээд хашгираад байсан. Цаанаас Баяржавхлан орж ирээд нөгөө Баярбатыг цохисон залууг тэвэрч аваад хамтдаа газар унасан. Баяржавхлан босож ирэхдээ гар эвгүй болчихлоо гэж байсан. Унахдаа гараа эвгүй тулчихсан юм шиг байна лээ. Ингээд цагдаа дуудсан. Яагаад цохисоныг мэдэхгүй. Баярааг гаднаас орж ирэхэд нь дүү Анхзаяа, Баяраа ахаа гээд тэвэрч аваад чанга чанга Баяраа гэж дуудаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-27х/, Гэрч Г.Анхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ингээд бид нар бөөнөөрөө юм ярьж сууж байгаад би текэн дээр очоод зөөгч Ариунжаргалтай юм яриад зогсож байхад хажуу талын ширээн дээр сууж байсан костьюм өмссөн нүдний шилтэй залуу ах Баярбатын нүүр рүү цохисон. Тэгсэн манай нөхөр босож ирээд нүдний шилтэй сүүлд нэрийг нь мэдсэн Ш гэх залууг татаж салгаад барьцалдаад хамт газар унасан. Тэгээд Баяржавхлан гар эвгүй болчихлоо цагдаа дууд гээд цагдаа удалгүй ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-28х/, Гэрч Н.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Шөнө 04 цаг болж байхад би текний хажууд 1 дүгээр ширээн дээр сууж байсан чинь нүдний шилтэй 9 дүгээр ширээн дээр сууж байсан залуу суудал дээрээсээ босоод 5 дугаар ширээн дээр сууж байсан 2 залуу, 2 хүүхэн дээр очоод залууг нь цохиод авсан. 9 дүгээр ширээн дээр сууж байсан нүдний шилтэй залуу уг нь унтаж байсан юмаа ...” гэх мэдүүлэг /хх-29х/, Гэрч Ө.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би текний ад зогсоод Анхзаяатай юм яриад зогсож байсан чинь Анхзаяагийн сууж байсан 5 дугаар ширээн дээр очоод Баяраа гэж хэн бэ гэж хэлсэн чинь 1 намхандуу биетэй сүүлд нэрийг нь мэдсэн Баярбат гэх залуу би байна гээд босохоор нь шууд нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд цохиулсан Баярбат чи яагаад намайг цохиж байгаа юм гээд маргаад байсан. Хажууд сууж байсан Баяржавхлан босож ирээд чи миний ахыг цохидог хэн бэ гээд нүдний шилтэй залуутай барьцалдаад байсан. Тэгээд би эргээд харсан чинь Баяржавхлан, Амгалан хоёр газар уначихсан. Баяржавхлан намайг цагдаа дууд гараа эвгүй дарчих шиг боллоо гэж хэлсэн. Тэр нүдний шилтэй ах Баяржавхланг цохисон түлхсэн зүйл надад харагдаагүй

 

...” гэх мэдүүлэг /хх-31-32х/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 6-ны

 

өдрийн 13668 тоот актын дүгнэлт /хх-36х/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт болох Иргэний үнэмлэхийн лавлагаа, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54-55х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дипломын хуулбар /хх-62-66х/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Н.Шт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан зохих ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Б.Баярбат 1.595.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирлын талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хохирлоо Б.Баярбат иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Н-ын Ш-ыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Шт 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Шт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Н.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Н.Шыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн тоолсугай.
 
  1. Хохирогч Б.Баярбат нь нотлох баримтаа бүрдүүлж эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.БАТСУУРЬ