Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/45

 

      2020         04          22                                     2020/ШЦТ/45    

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2004000130036 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                З.Ганцоож

 Улсын яллагч                                                Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .оны .дугаар сарын .-ны өдөр .аймгийн .суманд төрсөн, ., .настай, . дунд боловсролтой, мэргэжилгүй, .г, ам бүл ганцаараа ******* дүүргийн .дугаар хороо, . дугаар гудамжны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Б Б /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 23 цаг 00 минутаас 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт орших дугаар гудамжны 6 тоот хашаанд байрлах монгол гэрт хүргэн ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүнийг “гэртээ явлаа” гэхэд нь гэрээсээ гаргахгүй, хувцаснаас нь зуурч орон дээр дарж унагаан цээжний урд тал, нүүр хэсэг рүү нь ир үзүүртэй зүйлээр хэд хэдэн удаа цохисны улмаас ******* биед зүүн талын хөмсөгний дотор хэсэгт хагас дугуй хэлбэрийн 2х0,3 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх, баруун гарын 1 дүгээр хурууны хэсэгт 1х0,2 см, 2 дугаар хуруунаас алга чиглэлтэй 6х0,2 см мэс заслын 1 ширхэг оёдолтой шарх, цээжний зүүн дунд хэсэгт 4х0,2 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын 22-ны шөнө ******* дүүргийн .дугаар хороо, .дугаар гудамжны .тоотод өөрийн гэртээ хүргэн Т 2 шил архи хувааж уусан. Тэр орой бид хоёроос өөр хүн байгаагүй учраас хүргэнийхээ биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Б гэрт очиж архи уугаад унтчихсан байсан.  Нэг ухаан ороод “гэр лүүгээ явлаа” гээд босоход миний баруун талын гар тэр чигтээ цус болчихсон, миний хиймэл шүд, нүдний шил байхгүй байсан. Тэгэхээр нь би Б “миний гар яасан юм бэ?” гэж асуухад “мэдэхгүй, чи өөрөө юм мөргөчихсөн байлгүй” гэсэн. Би “гэр лүүгээ явлаа” гэж хэлэхэд Б намайг гэрээсээ гаргахгүй хувцаснаас зуураад орон дээрээ дарж унагаад миний цээжний урд тал болон нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байсан гартаа юу барьсан байсныг анзаараагүй. Миний биед учирсан гэмтэл шархнуудыг Б учруулсан. Гэрт Б бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 33-34/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.М мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны хооронд 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 00 цаг 30 минутын үед ******* дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасаг дээр зодуулсан хүн ирсэн байна гэсэн мэдээллийг өгсөн. Шалгахад Т гэгч нь зодуулсан байдалтай дух болон баруун гарын хуруундаа зүсэгдсэн маягийн шархтай оёдол тавиулж эмнэлгийн тусламж авсан байсан. Юу болсон талаар асуухад “эхнэрийнхээ дүүтэй архи ууж байгаад ийм болсон” гэж хэлсэн. Түүний эхнэрээс юу болсон талаар асуухад “манай нөхрийг зодсон хүн миний дүү байгаа юм, манай дүү угаасаа ийм зантай хүн, би мэдүүлэг өгөхгүй” гэж уурлаж байсан. Б согтуурлын зэргийг багажаар шалгаж юу болсон талаар асуухад тэрээр “би хөдөөнөөс саяхан ирээд хүргэн Т ганц хоёр шил архи гэртээ хувааж уусан, маргаад түүнийг зодсон” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,

Мөрдөн байцаалтад гэрч ******* мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 00 цаг 25 минутад ******* гэдэг хүний биед үзлэг хийхэд баруун гарын 1, 2 дугаар хуруу зүсэгдсэн шархтай, дух хэсэгт хууларсан шархтай, цээжний зүүн хэсэгт 2 см хэмжээтэй хатгагдсан шархтай. Тухайн үед Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба би яаж гэмтснээ мэдэхгүй байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/002 дугаартай дүгнэлтэд: “******* биед дух болон баруун гарын хуруу, цээжний хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 62/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ******* биед үзлэг хийхэд цээжний шарх болон хуруугаа үзүүлээгүй /өөрөө нууж биедээ учирсан шарх гэмтлийг харуулаагүй/, эмнэлгийн бичиг баримт авч ирээгүй, мөрдөгчийн тогтоолд тухайн үеийн шархны талаар асуугаагүй байсан. Хохирогч эмнэлгт үзүүлсэн баримтаа /нарийн багажийн шинжилгээ/ нэмэлтээр авч ир гэсэн боловч баримтыг авч ирээгүй. Тийм учраас ******* духны шархаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдсан ба тухайн хуруу, цээжний шархыг дүгнэлтэд тусгахад гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно. Би тогтоолын дагуу хүний зовиур шинж тэмдгийг үндэслэж болсон хэргийн талаар яриулж, тухайн үеийн дүгнэлтэд тусгасан болно. ******* биед дух, баруун гарын хуруу, цээжний хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархнууд тус бүрдээ эмнэлгийн тусламж авч оёдол тавигдсан байсан ба шархнууд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* биед зүүн талын хөмсөгний дотор хэсэгт хагас дугуй хэлбэрийн 2х0,3 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх, баруун гарын 1-р хурууны хэсэгт 1х0,2 см, 2-р хуруунаас алга чиглэлтэй 6х0,2 см, мэс заслын 1 ширхэг оёдолтой шарх, баруун гарын 3-р хурууны 2-р үений хэсэгт 6х0,2 см зүсэгдсэн шархнуудтай. Цээжний зүүн дунд хэсэгт 4х0,2 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ир, ирмэг, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун гарын хуруунд үүсгэгдсэн гэмтлүүд нь баруун гараар ир ирмэгтэй зүйлийг баруун гараар атгах, шувтрах үед үүссэн байх боломжтой. Яагаад гэвэл уг шархнуудын чиглэл нь ташуу нэг чиглэлтэй, зүсэгдсэн байна. Дээрх шарх нь ир, үзүүртэй зүйлээр 1 удаа хатгах үед учирсан байх боломжтой. Түвшинжаргалын биед учирсан шархыг хохирогч өөрөө өөртөө учруулах боломж муутай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66/

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “...Хэрэг болсон гэх газар нь ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 12 дугаар гудамжны 6 тоот. ...Урд талын хулдаасан шалан дээр 70х70 см радиустай цус мэт улаан өнгийн зүйл /хөлдсөн байдалтай/  байв. ...Буйдангийн дээр байх бүтээлэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр “...******* цээжин биеийн хувцасыг тайлуулж үзлэг хийхийг зөвшөөрөв. Түүний зүүн талын хөмсөгний дотор хэсэгт хагас дугуй хэлбэрийн 2х0,3 см хэмжээтэй мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх, мөн баруун гарын 1 дүгээр хурууны хэсэгт 1х0,2 см, 2 дугаар хуруунаас гарын алга чиглэлтэй 6х0,2 см хэмжээтэй мэс заслын 1 оёдолтой шарх, баруун гарын 3-р хурууны 2-р үений хэсэгт 6х0,2 см хэмжээтэй 1 чиглэлтэй зүсэгдсэн шархтай, дээрх баруун гарын хурууны үений шархнууд нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Цээжний зүүн суганы доод хэсэгт 4х0,2 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх гэмтэл үүсэн байв...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-23/

Хохирогч ******* болон шүүгдэгч ******* нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “*******үвшинжаргалын согтуурлын зэрэг 0.39 хувьтай, *******аяндоржийн согтуурлын зэрэг 1.12 хувьтай” гэжээ. /хх-н 16-18/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн Б Б...” гэжээ.  /хх-н 82/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 85/ шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 89-96/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

           1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 128/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь .оны .дүгээр сарын .-ноос .-нд шилжих шөнө 23 цагаас 00 цагийн үед ******* дүүргийн .дугаар хорооны нутаг дэвсгэрт орших . гудамжны .тоот хашаанд байрлах монгол гэрт хүргэн ******* архидан согтуурах явцдаа түүнийг “гэртээ харилаа” гэхэд нь гэрээсээ гаргахгүй, хувцаснаас нь зуурч орон дээр дарж унагаан цээжний урд тал, нүүр хэсэг рүү нь ир үзүүртэй зүйлээр хэд хэдэн удаа цохисны улмаас ******* биед зүүн талын хөмсөгний дотор хэсэгт хагас дугуй хэлбэрийн 2х0,3 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх, баруун гарын 1 дүгээр хурууны хэсэгт 1х0,2 см, 2 дугаар хуруунаас алга чиглэлтэй 6х0,2 см мэс заслын 1 ширхэг оёдолтой шарх, цээжний зүүн дунд хэсэгт 4х0,2 см мэс заслын 2 ширхэг оёдолтой шарх бүхий хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “тухайн үед манай гэрт хүргэн бид хоёроос өөр хүн байгаагүй, тиймээс би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...нэг сэрэхэд миний баруун талын гар тэр чигтээ цус болчихсон байсан. Б намайг гэрээсээ гаргахгүй хувцаснаас зуураад орон дээрээ дарж унаад миний цээжний урд тал болон нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би тухайн үед юугаар цохисныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 33-34/, гэрч Ж.М “Т гэгч нь зодуулсан байдалтай дух болон баруун гарын хуруундаа зүсэгдсэн маягийн шархтай оёдол тавиулж эмнэлгийн тусламж авсан байсан. Юу болсон талаар асуухад эхнэрийнхээ дүүтэй архи ууж байгаад ийм болсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 46/, гэрч ******* “******* биед үзлэг хийхэд баруун гарын 1, 2 дугаар хуруу зүсэгдсэн шархтай, дух хэсэгт хууларсан шархтай, цээжний зүүн хэсэгт 2 см хэмжээтэй хатгагдсан шархтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, шинжээч эмчийн “Т болсон үйл явдлын талаар санахгүй, духаараа юм мөргөсөн байж магадгүй гэсэн өгүүлэмжтэй байсан ба өөрт мэдэгдэх зовиургүй гэж хэлж байсан. Тухайн үедээ цээжний шарх болон хуруугаа үзүүлээгүй /өөрөө нууж биедээ учирсан шарх гэмтлийг харуулаагүй/, эмнэлгийн бичиг баримт авч ирээгүй, мөрдөгчийн тогтоолд тухайн үеийн шархны талаар асуугаагүй байсан. Тийм учраас ******* духны шархаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдсан ба тухайн хуруу, цээжний шархыг дүгнэлтэд тусгахад гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/002 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/, гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 16-18/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч *******, гэрч Ж.М, ******* нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******үвшинжаргалын биед хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* “нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж мэдүүлжээ. /хх-ийн 30, 129/ Иймд шүүгдэгч ******* хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч ******* нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

******* “ам бүл ганцаараа, айлын мал хариулдаг, урьд ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр хамгийн сүүлд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялаа төлж биелүүлсэн болох нь ******* дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн №1/217 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-н 86/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, ******* тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг буюу айлын мал хариулдаг ажил эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б Б 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       *******АЙГАЛМАА