| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2017/0050/э |
| Дугаар | ШЦТ/2017/48 |
| Огноо | 2017-12-06 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар ШЦТ/2017/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201701070079 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Ц.Б
Улсын яллагч: Б.Б
Хохирогч: О.Г
Шүүгдэгч: Б.А нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр О 5-15 насны 3 хүүхэд нарын хамт, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 26 дугаар байрны 330 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Б-ын А /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дүгнэснээр:
Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 80 дугаар байрны 30 тоотод оршин суух О.Г-н гэрт төрсөн дүү Б.А-н толгой руу нь цохиж, түлхэж унагалаа гэх шалтгаанаар О.Г-н өмсөж байсан цамцны хормойг дээш нь шууж хоёр гарыг нь уургалж доош нь дарж, ноцолдох явцдаа түүний биед зүүн гарын бугалга ясны ташуу хугарал бүхий бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/131 тоот дүгнэлтэд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2017 оны 4 дүгээр сарын 28-ний орой дүү А-ийн гэрт ороход түүний нөхөр Г архи уусан байсан. Би эрүүл байсан. Хүргэн Г 1 шил 75 граммын архи задалж хувааж уугаад сууж байтал Г миний дүү А-т агсам тавиад байсан. Би эр эмийн хооронд ороод яахав гээд сууж байтал сүүлдээ дүүг маань шанаанд нь гараараа нэг удаа цохиж, нүүр лүү нь гараараа түлхэхэд дүү ар дагз хэсгээрээ хананд цохигдсон тул би тэсэлгүй босож ирээд Г-ын цамцных нь араас барьж толгой дээгүүр нь давуулж татаад газарт унагаасан чинь босч ирээд над руу дайрсан. Энэ үед нь цамцных нь мөрний хэсгээс татаад газарт унагаагаад дээрээс нь дараад байж байтал цагдаа орж ирсэн. Энэ үйлдлээс болж Г-ын гар хугарсан байсан. Дүүг маань зодсон учраас ийм үйлдэл хийчихлээ гэв.
/шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч О.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн гэртээ хоёр найзын хамтаар 3 шил архи хувааж уучихаад 21 цагийн үед найзууд явсан. Гаднаас хадам ах А манайд хонох гэж ирсэн ба хадам ахтай 1 шил архи хувааж уугаад сууж байгаад намайг гарч явна гэхэд эхнэр А зөвшөөрөхгүй байснаас эхнэртэйгээ маргалдсан гэсэн. Архи ууж байгаад тасарсан байсан тул зарим үйлдлээ санахгүй байна. Хадам ахтай ноцолдоод газар унаж байснаа санаж байна. Хадам ах А надад эмчилгээний зардалд 300 000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “манай нөхөр нүүр лүү нэг удаа цохиход ах уурлаад босч ирээд Г-той зууралдаж цамцыг нь толгой дээгүүр нь татаад доош нь дараад хоёр удаа газар дарж унагаасан. Тухайн үед Г сарвалзаад байхаар нь хөдөлгөөнийг нь хорих гэж цамцаар нь уургалж байгаад дарж унасан. Тэгээд босоод ирэхэд гар нь хугарчихсан байсан тул гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Яг унахад нь хугарсан уу, ноцолдож байхад нь хугарсан уу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр өмнө нь надад гар хүрч цохиж зодож байгаагүй, гэр бүл болсон хойно хааяа нэг маргах асуудал гарч байсан гэжээ. /хх23-24/
Насанд хүрээгүй гэрч А.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт
“...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би зааланд тоглож байгаад 22 цаг өнгөрч байхад гэртээ буюу Г ахынд ороход аав ирчихсэн А-г эгчтэй юм яриад сууж байсан. Г ах байхгүй байж байгаад удалгүй гаднаас орж ирсэн. Аав, Г ах, А эгч гурав нэг шил архи хувааж ууж байгаад Г ах А эгч хоёр хоорондоо муудалцсан. Г ахыг гарах гэхэд А эгч “чи хаачих гээд байгаа юм бэ” гээд хориход Г ах А эгчийг мангасдаж унагаасан. А эгчийг босч ирэхэд нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл аав босч ирээд Г ахын куртикнээс нь татаад толгой дээгүүр нь давуулж угзраад доошоо дарсан. Цагдаа ирсний дараа Г ах гар эвгүй болчихлоо гэж байсан гэжээ. /хх-26/
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн эмч Г.Б-ын гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:
“2017 оны 4 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цаг 14 минутад дуудлагаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо 80 дугаар байрны 30 тоотод очиход гар нь хугарсан гэх хүн архи уучихсан согтуу газарт хэвтэж байсан. Гар нь илтэд хугарчихсан санжигнаж байсан, өвчин намдаах тариа хийгээд гарын хугаралд нь хоёр талаас нь чиг тавьж боогоод цагдаатай хамт өргөөд гаргасан гэжээ. /хх-27/
Согтуурлыг шалгасан тухай тэмдэглэлд “2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Б.А-н согтуурлын зэргийг шалгахад 0.107 хувь, О.Г-ын согтуурлын зэргийг шалгахад 0.119 хувь гарч байв” гэжээ /хх 6-7/
Шүүгдэгч Б.А-н 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-39-40/, 2017 оны 5 дугаар сарын 16-нд яллагдагчаар /хх-41-42/ тус тус байцааж авсан тэмдэглэл
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй тухай ял шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
2017 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 80 дугаар байрны 30 тоот байранд /О. Г-д/ О.Г нэг шил архи гаргаж хадам ах Б.А-тай уусан, энэ үедээ Г нь гэрээсээ гарч явна гэж эхнэр Б.А-тэй маргалдан гараараа түүний шанаанд нь нэг удаа цохиж нүүр лүү нь гараараа түлхэснээс толгойг нь хананд цохих зэргээр хүч хэрэглэхэд нь Б.А “дүү А-гийг зодлоо” гэж уурлан О.Г-ын өмсөж байсан цамцны хормойг дээш нь шууж хоёр гарыг нь уургалж доош нь дарж газар унагаасан, босож ирэхэд нь дахин барьж авч газар унагаасан зэргээр хүч хэрэглэж Г-н бие махбодид зүүн гарын бугалга ясны ташуу хугарал бүхий гэмтэл учруулсан нь шинжээчийн “О.Г-ын биед зүүн гарын бугалга ясны ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, гэрч Б.А-н “...Б.А ах Г-ыг сарвалзаад байхаар нь хөдөлгөөнийг нь хорих гэж цамцаар нь уургалж байгаад дарж унасан. Тэгээд босоод ирэхэд гар нь хугарчихсан байсан тул гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Х-ын “аав А босч ирээд Г ахын куртикнээс нь татаад толгой дээгүүр нь давуулж угзраад доошоо дарсан. Цагдаа ирсний дараа Г ах гар эвгүй болчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг дүгнэхэд: шинжээчийн 09шэ/131 тоот дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, тухайн салбарын мэдлэг, чадвартай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан ба түүнийг талууд маргаагүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн байна. Хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хүн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Б.А, насанд хүрээгүй гэрч А.Х нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагджээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны бөгөөд үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Б.Ал дээрх үйлдлийг хийх үедээ болон дараа нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан болон хэрэг хариуцах бүрэн чадвартайд нь эргэлзээ үүсээгүй болно.
Хохирогч Г-н “эхнэр А-т хүч хэрэглэсэн” хууль бус үйлдэл нь Б.А-н бухимдлыг төрүүлж Г-ын биед халдах сэдэлт болсон байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 09шэ/131 тоот дүгнэлтийн “дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн заалтаар тогтоогдсон.
Иймд Б.А-г Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах буюу бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь “Г.А нь 0,107 хувийн согтолттой” гэсэн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлээр нотлогджээ. Энэ нь бага хэмжээний согтолт тул ял хүндрүүлэх нөхцөл гэж үзээгүй болно.
Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт үйлдэлд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас албадан ажил хийлгэх ялын доод хэмжээг сонгож хэрэглэх нь зохистой үзнэ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ