Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 54

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би *******, *******ны харъяа “*******”-ийн /РД: 5013976/-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант ойчдын гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-д /РД: 2544156, захирал *******/ холбогдох “Гэрээнд заагдсан үнийн үлдэгдэл 42,392,254 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа эрхэлдэг “*******” ХХК нь тус сантай 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Үр-2012/08 тоот гэрээ хийж 30 тонн Алтайская 530 сортын үрийн буудайг 1 тонныг 680,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа 8,160,000 төгрөгийг төлж үлдэгдэл 12,240,000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ш-2013-Т/СЭ 48 тоот гэрээгээр 2500 литр дезиль түлшийг урьдчилгаа 2,250,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,250,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Үр-2013/СЭ-10 тоот гэрээгээр 30 тонн Алтайская 100 сортын үрийн буудайг урьдчилгаа 5,400,000 төгрөгийг төлж үлдэгдэл 12,600,000 төгрөгийг 2013 оны 11-р сарын 25-ны дотор төлөхөөр, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр УХБ-2013/СЭ-63 тоот гэрээгээр Алмазис, Рандал зэрэг ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа 1,580,000 төгрөг төлж үлдэгдэл 2,520,000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны дотор тус тус төлөхөөр гэрээ байгуулан авсан.

Гэвч “*******” ХХК нь дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох 28,261,503 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Үр-2012/08 тоот гэрээний 4.2 дахь заалт, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ш-2013-Т/СЭ 48 тоот гэрээний 2.6 дахь заалт, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Үр-2013/СЭ-10 тоот гэрээний 2.7 дахь заалт, 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдөр УХБ-2013/СЭ-63 тоот гэрээний 4.2 дахь заалтуудыг үндэслэн алданги тооцоход 28,261,503*0,3%=84,784*1460= 123,784,640 төгрөг болж байгаа тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон анз тооцоход: 28,261,503 төгрөгөнд анз тооцоход :2=14,130,571 төгрөг болж байна. Нийт алданги 14,130,751 төгрөг. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн: 28,261,503+14,130,751=42,392,254  төгрөг гаргуулах...  Тус сан ******* *******ны харъяа төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:

...Хариуцагч “*******” ХХК-ний захирал ******* ТЭДС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнэ бид харилцан тохиролцож доорхи эвлэрэлийн гэрээг байгуулав.

1.Хариуцагч В.******* ХХК-ийн захирал ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус сангийн 100900019032 тоот дансанд 10,000,000 төгрөгийг төлсөн байх тул талууд нь анх гаргасан үндсэн төлбөр 28,261,503 төгрөг алданги 14,130,751 төгрөг нийт 42,392,254 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг 18,261,503 төгрөг болгон мөн алдангийг 1,738,497 төгрөг болгон багасгаж байна.

2.Хариуцагч “*******” ХХК нь өөрчлөгдсөн дээрх нэхэмжлэлийн шаардлагын нийт 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус тус төлөхөөр тохиролцов... гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, *******ны харъяа “*******” нь “*******” ХХК-д холбогдуулан “42,392,254 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийн зарим хэсэг буюу “...нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг 18,261,503 төгрөг болгон мөн алдангийг 1,738,497 төгрөг болгон багасгаж байна... “*******” ХХК нь өөрчлөгдсөн дээрх нэхэмжлэлийн шаардлагын нийт 20,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний дотор, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус тус төлөхөөр тохиролцов...” гэх зохигчдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байна.

Эвлэрэлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийн тал хувь 128,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар *******, *******нй харъяа “*******”-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох “42,392,254 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчдын 20.000.000 төгрөгөнд эвлэрсэн  эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 128,975 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА