| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00445/И |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 68
Б.Мөнхзул
*******018 оны 0******* сарын 1******* өдөр
Дугаар 148/ШШ*******018/00068
Сэлэнгэ аймаг
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар ******* ******* дугаар байр 1 дүгээр ******* *******6 тоотод түр оршин суух хаягтай гэх А******* овогт Ө*******ын А /-811*******04*******5 /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн сумын ******* дугаар , ******* гудамж ******* тоотод оршин суух, Х овогт Э /-/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А, хариуцагч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие нь Н.Этой 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анх гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Улмаар бидний дундаас 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин Э.Баяржаргал, *******005 оны 10 дугаар сарын **************-ны өдөр хүү Өнөболд нар тус тус төрсөн. Бид хоёр зан харилцааны хувьд таарч тохирохгүй болж *******016 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүүхдүүд аавынхаа асрамжид байсан.
Бид шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнөх шат болох шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан хэдий ч цаашид эвлэрэхээргүй нөхцөл байдлууд үүссэн учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон.
Миний бие хамт амьдрах хугацаанд бий болсон дундын өмчлөлийн хөрөнгөө хуваалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч одоо энэ шаардлагаасаа татгалзаж байгаа.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Өнөболдыг миний асрамжид үлдээж, Э.Өнөболдод тэтгэлэг тогтоож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Н.Эын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Гэрлэлт цуцлахад татгалзах зүйл алга харин хоёр хүүхдийн тэжээн тэтгэх асуудал дээр санал нийлэхгүй байна. Ө.А нь *******016 оны 11 дүгээр сард намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан бие муутай дүүгээ эргэх гэж очоод өнгөрсөн байхаар нь шарилыг нь ачаад ирэхэд хамаг хувцсаа аваад машинаа унаад явсан байсан. Тэр үеэс хойш сураггүй байж байгаад би цагдаад мэдэгдээд сураг гарахаар нь Улаанбаатар хотод Ургах нар дэлгүүрт ажиллаж байна гэхээр нь очиход надтай уулзаагүй түүнээс хойш өдий болтол сураг тасарсан. Тэр өдрөөс хойш миний том охин Э.Баяржаргал, хүү Э.Өнөболд, эхнэрийн төрсөн дүү Ө.Сумъяабазар нар нь миний асрамжид манай гэрт амьдарч байгаа. Би гэртээ төрсөн ээж, өндөр настан П.Пунсал хоёр хүүхэд эхнэрийн төрсөн дүүгийн хамт ам бүл тавуулаа өдий болтол амьдарч байгааг манай нутгийн хүн болгон мэднэ.
Манай том охин Э.Баяржаргал Улаанбаатар хотод Монгол Улсын Их сургуулийн ******* дугаар дамжааны оюутан. Манай эхнэр Ө.А хотод сурч байгаа оюутан охинтойгоо ч ямар ч холбоо байдаггүй сургалтын төлбөрийг нь төлөх байтугай утсаар ч ярьдаггүй. Би хүүхдүүдээ тэжээн тэтгэж сургалтын төлбөрийг нь төлж байгааг А өөрөө мэдэж байгаа. Иймээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө бусдыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч Н.Эод холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 1999 онд танилцаж, улмаар 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин Э.Баяржаргал, хүү Э.Өнөболд нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь *******016 оны 10 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хүү Э.Өнөболдыг асрамжиндаа үлдээж эцэг Н.Эоос тэтгэлэг гаргуулах тухай Ө.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: Гэрлэгчид тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд эцгийнхээ асрамжид байсан болох нь Сэлэнгэ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, зохигчдын тайлбар охин Э.Баяржаргал, хүү Э.Өнөболд нарын шүүхэд өгсөн санал зэргээр тогтоогдож байх тул охин Э.Баяржаргал, хүү Э.Өнөболд нарын эцэг Н.Эын асрамжид үлдээж, хэдийгээр Н.Э нь Ө.Ааас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэх тайлбарыг гаргасан ч шүүх хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хуульд зааснаар эх Ө.Ааас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Э.Баяржаргал, хүү Э.Өнөболд нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь хэсэгт зааснаар зохигчдын дундаас 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Баяржаргал, *******005 оны10 дугаар сарын **************-ны өдөр төрсөн хүү Э.Өнөболд нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эх Ө.Ааас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Ө.Аийн төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (166.*******00х1*******=1.994.400 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 46.860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэхь хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэхь хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин Э.Баяржаргал, Э.Өнөболд нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Н.Э болон эх Ө.А нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Э, А******* овогт Ө*******ын А нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Өнөболдыг эх Ө.Аийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Баяржаргал, *******005 оны10 дугаар сарын **************-ны өдөр төрсөн хүү Э.Өнөболд нарыг эцэг Н.Эын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.******* дахь хэсэгт зааснаар *******005 оны 10 дугаар сарын **************-ны өдөр төрсөн хүү Э.Өнөболдыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Ө.Ааар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Ө.Ааас 46.860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Бүүвэйцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэхь хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ