Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 148/ШШ2018/00053

 

              

******* оны 01 сарын 31 өдөр

Дугаар 148/ШШ*******/00053

Сэлэнгэ аймаг


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Т.У*******ийн нэхэмжлэлтэй М.О*******д холбогдох 600.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.У******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... М.О******* нь ******* оны 06 дугаар сард надаас 600.000 төгрөг зээлж авсан боловч одоо болтол өгөхгүй намайг намайг хохироож байгаа тул 600.000 төгрөгийг М.О*******аас гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч М.О******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие нь Т.У*******ээс ******* оны 06 дугаар сард 600.000 төгрөг авсан болох нь үнэн. Уг өрийг ******* оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулах болно.

Нэхэмжлэгч Т.У*******ээс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 600.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамж 9.325 төгрөг төлөхийг ойлголоо! гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.У******* нь хариуцагч М.О*******д холбогдуулан 600.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 18.650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9.325 төгрөгийг хариуцагч М.О*******аас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Т.У*******ийн нэхэмжлэлтэй М.Отгонаргалд холбогдох 600.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 18.650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9.325 төгрөгийг хариуцагч М.О*******аас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ