| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0019/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/21 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-, Т.Г-, Ц.Х-, Б.Э- нарт холбогдох эрүүгийн ................дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хохирогч Э.Б-
Шүүгдэгч Г.Г-, Т.Г-, Ц.Х-,Б.Э- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр УлаанБ- хотын .. дүүрэгт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., аав С.Г-, ээж, эгч, 2 дүүгийн хамт .. дүгээр хороо .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух Б- овгийн Г-ийн Г-
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны ..дугаар сарын ..-ний өдөр ... аймгийн М суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, ээж Б.Т-, дүүгийн хамт /иргэний үнэмлэхний хаягаар ... аймгийн ... сумын .. дүгээр баг, оршин суух/ одоо дугаар хорооны .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух Б- овгийн Т-ын Г-
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэрэгжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., ээж Д.Н-, .. дүүгийн хамт /иргэний үнэмлэхний хаягаар .. дүгээр хороо .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух/ одоо ..дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоотод оршин суух Б- овгийн Ц-ын Х-
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., аав Ж.Б-, ээж, дүүгийн хамт .. аймгийн .. сумын 1 дүгээр баг, .. оршин суух ... овгийн Б-ын Э-
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.Г- Ц.Х-, Т.Г-, Б.Э- нар нь бүлэглэж, ............ оны .......... дугаар сарын ..........-наас, .........-нд шилжих шөнө .........цагийн үед Багануур дүүргийн.......... дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...........” баарны гадна Э.Б-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “............ оны ........... дугаар сарын ..........-наас ..........-нд шилжих шөнийн ........... цагийн үед “.........” баарны гадаа найз Нармандах, О- нарын хамт тамхи татаад зогсож байтал хохирогч ирээд гал асуухад нь би “байхгүй” гэж хэлсэн. Харин О- “цаашаа зайл мангар бацаан” гэж хэлтэл хохирогч залуу “та нарт яахаараа байдаггүй юм бэ?, муусайн янхнууд” гэж хэлсэн. Хохирогч намайг эхлээд үсдэхээр нь би уурлаад нүүр лүү алгадаж, хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Бид хоёрыг Х- салгасан, түүний араас Г-, Э- 2 ирсэн. Хохирол төлбөр 205.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч залуу нь Г-ийг үсдээд, газар унагааж байхаар нь би очиж салгатал намайг бас үсэдсэн. Хохирогч бид хоёр газар унаад босч ирэхэд хохирогчийн хөмсөг нь сэтэрсэн байсан. Би газар унасан байхдаа хохирогчийн тааз руу нь өшиглөсөн. Хохирол төлбөр 205.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Баарны гадаа тамхи татаад зогсож байтал Х-, Г- хоёр хүнтэй муудалцаад, Хишигээ үсдэлцээд зогсож байсан. Би Хишгээг өмөөрөөд салгах гэтэл хохирогч намайг түлхэж унагаасан. Энэ үед Галаа ирж намайг өмөөрч хохирогчийг өшиглөсөн. Би босч ирээд хохирогчийн гэдсэнд нэг удаа өшиглөж, нүүрэнд нь гараараа нэг удаа цохьсон. Хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Т.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би баарнаас Э-ийн араас гарсан бөгөөд хохирогч залуу Э-ийг түлхэж унагааж байхыг хараад хохирогчийг 1 удаа хөл рүү нь өшиглөсөн. Би найз Э-ийг өмөөрсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-ийн мэдүүлсэн: “..............оны ........ дугаар сарын ...........-наас ............нд шилжих шөнө Багануур дүүргийн ..............дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах “.........” баарны гадна хашаан дотор гурван хүүхэн тамхи татаж байсан. Тэгэхээр нь хажууд нь очоод “галаа өгөөч” гэсэн чинь байхгүй гэж хэлэхээр нь тамхинаас чинь асаачих уу гэсэн чинь “цаашаа зайл мангар бацаан минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “адилхан Монгол хүмүүс байж ямар сонин зантай юм бэ” гээд эргээд алхсан чинь араас нэг хүүхэн гүйж ирээд куртикний араас татсан тэгэхээр нь тавиач гэж хэлсэн чинь намайг “ямар олон үгтэй юм бэ” гэж хэлээд алгадаад авсан. Би нөгөө хүүхнийг салгах гээд гарыг нь түлхэх гэтэл хажуугаас нь нөгөө цуг байсан 2 хүүхэн ирээд намайг нүүр нүдгүй цохиж үсдэж дарсан. Тэгэхээр нь нөгөө хүүхнийг тавиулах гээд татсан чинь цагаан өнгийн марк нь тодорхойгүй машинаас 3-4 залуу бууж ирээд нэг хар куртиктэй 27-28 насны 175 орчим өндөр бор царайтай залуу шууд нүүр лүү цохьсон. Тэгээд нөгөө залуучууд хүүхнүүд бүгд намайг зодож эхэлсэн. Миний хамар хугарсан, нүдний ухархай цуурч хугарсан, дагзны баруун хэсэгт цус хуралт, зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн талын эрүү, хүзүү нилэнхүйдээ хавдсан, маажсан шарх сорви зөндөө байсан. Би нэг лааз пиво л уусан байсан. Хохирол төлбөр 819.150 төгрөг болсноос Г- 205.000 төгрөг, Х- 205.000 төгрөг, Э- 200.000 төгрөгийг буюу 610.000 төгрөгийг бэлнээр авсан. Т.Г- нь 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр 209.100 төгрөгийг төлөхөөр болсон...” гэх мэдүүлэг, хүсэлтүүд /хх-ийн 14-15, 178, 195/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-н мэдүүлсэн: “...Баарны гадаа үүдэнд тамхилаад зогсож байсан чинь нэг залуу ирээд гал асуусан, тэгснээ Г.Г-ийг чи гээд хэлсэн чинь Оюука “чи миний эгчийг чи гэж хэлдэг хэн бэ” гээд нөгөө залуутай хэрэлдсэн. Тэр залуу Оюукатай хэрэлдэж байснаа Г.Г-ийн үснээс зулгаасан. Яг тэр үеэр нь би гэрлүүгээ явах гэж байгаад шуугилдаад ирэхээр нь салгах гээд очих гэтэл Х- намайг машинд ороод сууж бай гэсэн. Би машинд сууж байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ийн мэдүүлсэн: “...Би Г- эгчтэй баарны гадна хашаан дотор тамхи татаад зогсож байтал нэг залуу ирээд гал асуухаар нь би байхгүй гэж хэлтэл Г- эгч “тамхи татдаг юм бол өөрөө галаа аваад явахад яадаг юм бэ” гэж хэлсэн. Би Г- эгчийн найзыг хараад зогсож байтал нөгөө залуу Г- эгчийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл салахгүй зууралдаад байсан чинь Г- эгчийн найз Хишгээ очоод нөгөө залуу татаж салгах үедээ хамт газарт унасан. Тэр залуу унах үедээ хөмсөг нь сэтэрч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Мөрдөн байцаалтад гэрч Г.А-н мэдүүлсэн: “...Намайг өрөөндөө ороход гадаа хүмүүс бужигналдаад эхлэхээр нь гараад харахад нэг залууг нөгөө охидууд, хэдэн залуучуудтай нийлээд зодож байсан. Нөгөө залуу толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн байсан. Эрэгтэйчүүд нь бие биенээ түлхээд эмэгтэйчүүд нь нөгөө залууг өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
Мөрдөн байцаалтад гэрч Т.Э-йн мэдүүлсэн: “...Их суудал бааранд сууж байгаад гараад иртэл цуг явсан Б-ийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс зодож байсан. Б- газар унасан нөгөө хүмүүс нь тойрсон өшиглөж байсан...” /хх-ийн 123/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №09шэ/280 дугаартай дүгнэлтэд: “Э.Б-ийн биед хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, баруун талын дагзны хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар цус хуралт, цээж, баруун талын ташаанд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 67/,
Хохирол төлсөн тухай “хохирогч Э.Б-ийн хор уршигт учирсан хохирол 819.150 төгрөг гарснаас Г.Г- 205.000 төгрөг, Ц.Х- 205.000 төгрөг, Б.Э- 200.000 төгрөг нийт 610.000 төгрөгийг бэлнээр төлсөн, Т.Г- нь 209.100 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн болно” гэсэн баримт /хх-ийн 178/
Шүүгдэгч Г.Г-, Ц.Х-, Т.Г-, Б.Э- нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33, 37, 39, 41/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 31, 35, 38, 40/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Г.Г-, Ц.Х-, Б.Э-, Т.Г- нар нь бүлэглэж, ..........оны............... дугаар сарын ...........-наас ..........-нд шилжих шөнө ...........цагийн үед Багануур дүүргийн ........... дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “...........” баарны гадна Э.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг газар унагаан нүүрэн тус газар алгадах, гараараа цохих, хөл болон гэдсэн тус газар луу нь өшиглөх зэргээр зодож, биед хамар ясны шинэ хугарал, зүүн нүдний ухархайн хананы хугарал, баруун талын дагзны хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар цус хуралт, цээж, баруун талын ташаанд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-ийн “хохирогчийг алгадаж, өшиглөсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Х-ы “хохирогч бид хоёр үсдэлцээд газар унаад босч ирэхэд хохирогчийн хөмсөг сэтэрсэн байсан, хохирогчийн тааз руу нь өшиглсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-ийн “би хохирогчийн гэдсэнд өшиглөсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.Г-ын “хохирогчийн хөлөнд нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-ийн “нөгөө цуг байсан 2 хүүхэн ирээд намайг нүүр нүдгүй цохиж үсдэж дарсан. Өндөр бор царайтай залуу шууд нүүр лүү цохьсон. Тэгээд нөгөө залуучууд хүүхнүүд бүгд намайг зодож эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Б.Н-н “Тэр залуу О-тай хэрэлдэж байснаа Г.Г-ийн үснээс зулгаасан” гэх мэдүүлэг /хх-н 17/, гэрч Б.О-ийн “Х очоод нөгөө залууг татаж салгах үедээ хамт газарт унасан. Тэр залуу унах үедээ хөмсөг нь сэтэрч цус гарсан” гэх мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Г.А-н “намайг харахад нэг залууг хэдэн охидууд, залуучууд нийлээд зодож байсан. Нөгөө залуу толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн байсан, эмэгтэйчүүд нь нөгөө залууг өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-н 23/, гэрч Т.Эрдэмбилэгийн “Б-ийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тойроод өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-н 123/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №09шэ/280 дугаартай дүгнэлт /хх-ийн 67/, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал хохирогч нь шүүгдэгчээс “тамхи асаах гал асууснаас” болж, тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч нар нь бие биенээ өмөөрч бүлэглэн хохирогч Э.Б-т хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай ханджээ. Энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг шүүгдэгч нар нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж“ гэж тодорхойлжээ.
Иймд Г.Г-, Т.Г-, Ц.Х-, Б.Э- нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг гэмтлийн улмаас хохирогчид 819.150 төгрөгийн зардал гарснаас шүүгдэгч Г.Г-, Ц.Х-, Б.Э- нар нь нийт 610.000 төгрөгийг төлж барагдуулсан, харин шүүгдэгч Т.Г- нь үлдэх 209.100 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 6-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон байна. /хх-н 178, 195/
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА