Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/287

 

  

 

 

 

 

 

                                              

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

          Иргэдийн төлөөлөгч Б.Одонжавхлан

          Улсын яллагч Д.Нямдэлэг

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Галтогтох

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г, Д

          Шүүгдэгч Б., Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г нарт холбогдох эрүүгийн 1721000000057 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уран дархан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б. /РД: .../

          2. Монгол Улсын иргэн, 1964 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн ...тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Г /РД.../

 

          Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоот хашаанд О-тэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр Г-тай бүлэглэж үйлдсэн,

          Шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоот өөрийн гэртээ Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хохирогчийн хууль ёсын төлөөлөгч нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйя. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшдэг. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд дүү Т байсан. Ааваас “дүүг хүн  ирж аваагүй байгаа юм уу” гэж асуухад “аваагүй байна” гэсэн. Тэгээд Г эгчтэй утсаар ярихад “очиж авах хүн байхгүй байна, чи дүүгээ хүргээд өгчих” гэсэн. Би “өнөөдөр их ажилтай  байсан болохоор ядраад байна, надад таксины мөнгө байхгүй” гэж хэлсэн. Г эгч намайг дүүгээ 4  замын “EF” дэлгүүр дээр  хүргээд өгчих гэсэн. Би “ядраад байна, очиж чадахгүй, эцэг нь ирээд авч болохгүй юм уу” гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа Г эгч намайг “чи одоо юу гэж эцэг гэж томороод байгаа хазганасан гуйлгачин бэ” гэж загнасан. Тэгээд гэртээ дүүтэйгээ хамт хэвтэж байхад талийгаач О 2 дүүгийн хамт гаднаас орж ирсэн. Би дүүгээ сэрээгээд “аавтайгаа хамт явах уу” гэж асуухад Т “явна” гээд хувцасаа өмссөн. Тэр үед М Т-ийг “хурдал чи, ямар уддаг юм бэ” гэж загнасан. Тэгэхээр нь би “чи яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ, ийм айлд дүүгээ өгч явуулахгүй, танай ээж утасны цаанаас хүн доромжлоод байсан” гэж хэлсэн. Тэгэхэд М “өдөр Тийг авахаар ирэхэд гэртээ байгаагүй, Т танайд ирэхээрээ гадуур тэнээд алга болдог” гэсэн. Тэгэхээр нь би “ахын дүү дуугүй байж бай, би ахтай чинь юм ярьж байна” гэхэд М “тэгвэл би чамтай юм ярьж байна” гэсэн. Талийгаач намайг “Баачка дуугүй байгаарай, би чамайг ална шүү” гэсэн. Би “алвал ал” гэж хэлээд босоход намайг алгадсан. Талийгаач бид хоёр маргалдаад намайг газарт унагаж, дээрээс дарсан. Тэр үед аав бид хоёрыг салгасан. Талийгаач манайхаас гарахдаа аавыг цохиж унагаж байгаа харагдсан. Тухайн үед би маш ихээр уурлахад дүү Т намайг тэвэрч авсан. Талийгаач гэрээс гарахдаа “та нар удмаараа хазганасан гуйлгачид биз дээ” гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь би маш их уурласан. Нэг мэдэхэд хашаан дотор талийгаач “Баачка чи намайг шаачихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь ухаан ороход би гартаа хутга барьчихсан байсан. Намайг “ааваа би хүн хутгалчихлаа” гээд гэр рүүгээ ороход аав гэрээ цэгцэлж байсан. Аав надаас хутга авч, намайг тайвшируулж, цай уулгаж байхад цагдаа нар ирж намайг авч явсан. Би багаасаа “хазгар, доголон, гуйлгачин” гэх үгийг сонсож өссөн учраас энэ үгэнд маш их эмзэглэдэг байсан. Тэрнээс болоод л ухаан мэдэрлээ алдатлаа уурласан байх...” гэв.

 

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: .”..Би мэдүүлэг гаргахгүй. Өмнө нь мэдүүлгээ гаргасан...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Миний хүү Г-ын охинтой үерхээд 1 хүүтэй болсон. Хүү маань охинтой нь удаан хамт амьдраагүй. Г-ын охин хүүгээ 2 сартай байхад хаяад явсан. Би ач хүүгээ өсгөсөн. Г-ын охин хотод очоод өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Тухайн үед Дорнод аймагт ирээд хүүхдээ санаад байна гэхээр нь хэд хоног хамт байг гэж бодоод “ирж аваад хэд хонуулчихаад, явахдаа авчирч өгөөрэй” гэж хэлсэн. Ээж нь хүргэж өгөөгүй болохоор нь би хүүхдүүддээ дүүгээ аваарай гэж захисан. Тухайн өдөр Б-ийг гол дээр, Г-ыг 2 авгайтай гэртээ архи уусан талаар ач хүү маань хэлсэн. Би Б-тэй утсаар яриад “Т танайд 2-3 хоночихлоо, миний дүү такси бариад гэрт хүргээд өгчих, манай хүүхдүүд мөнгийг нь өгчихнө” гэж хэлэхэд “эцэг шиг юм нь яасан юм бэ, битгий хуцаад бай” гэсэн. Бөмнө нь миний өөдөөс хэрэлдэж байгаагүй, томоотой хүүхэд болохоор гайхсан. Тэгээд “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь “хуц, пизда минь” гэж хэлээд утсаа тасалсан. Согтуу байсан болохоороо л намайг доромжилж байгааг ойлгосон. Тэр хоёрыг согтуу болохоор нь хүүхдүүддээ битгий очоорой, аавыг нь явуулаарай гэж хэлсэн. Хүүгээ унтаж байхаар нь сэрээлгээд хүүхдийг нь авахуулахаар явуулсан. Тэрнээс биш би хазгар, доголон, хужаа гэж доромжлоогүй. Би эх хүн, өнчин өрөөсөн 15 хүүхэд өсгөсөн байж хэзээ ч хэн нэгнийг доромжлохгүй. Энэ хоёр үнэхээр худлаа ярьж байна. Энэ хэрэг шийдэгдэхгүй 3 жил болж байна. Бөмнө нь миний хүүгийн толгойг хагалж байсан болохоор 2 дүүгээ хань болгоод яваарай гэж хэлсэн. Миний хүү энэ хоёрыг зөндөө харж үздэг байсан. Би хүүдээ “өөрөө битгий ороорой, 2 дүүгээ оруулаарай” гэж хэлсэн. Төмөр сандлаар цохисноос болоод хүүгийн маань толгой аймшигтай хагарсан байсныг бид бүгд харсан. Миний хүү энэ хоёрт дийлэгдэхээр хүн биш. Хүүгээ аваад гарах зуур Г “боль, байг” гэж өөрийнхийгөө загнаад, өөрийлийнхийг хөөгөөд гаргасан бол миний хүү амьд байх байсан. Намайг Улаанбаатар хотод байхад хүүхдүүд утсаар яриад “... хоёр ахыг зодоод, ах сэхээнд байна” гэж хэлсэн. Би сандраад таксинд суугаад ирсэн. Намайг гэртээ ирэхэд бүгд уйлж байсан. Өглөө цагдаагийн газарт очиход шүүхэд ажилладаг У, Унар мөрдөгч Ууганбаяртай уулзаад гарч байсан. Тэд нараас ямар хэргээр явж байгаа талаар асуухад “ахынхаа төлөө явж байна, ээж маань ухаан алдаад байна” гэсэн. Би Ууганбаярыг мундаг байцаагч гэж итгээд “ал, ал, алаад өг” гэж хэлж байгаад алуулсан байна гэдгийг хэлсэн. Би тэр хүнд итгэж байсан болохоор мэдүүлгээ уншихгүй гарын үсгээ зурсан.  Ууганбаяр “Г эгчээ мэдүүлэг буруу, зөрүү бичигдсэн байна” гээд анхны мэдүүлгийг урсан. Миний хүүг яргалж алчихаад худлаа яриад байна. Би хавдартай, зүрх муутай, хүүгээсээ хойш татаж унадаг болсон. Г төмөр сандлаар толгойг нь хагалаагүй байсан бол миний хүү энэ хоёрт алуулахгүй байсан. Энэ хоёр хүүг маань газарт унагаж, элбэж зодсон. Арай гэж босоод цусаа дараад 2 дүү нь хоёр талаас нь түшээд гарсан байхад өөрөө гүйгээд гарсан гэж худлаа яриад зогсож байна. Мөн миний хүүг үхсэний дараа ч гэсэн “босооч битгий баашлаад бай” гэж загнасан байсан. Эдгээр хүмүүс 7 настай хүүхдийн нүдэн дээр аавыг нь алчихаад яаж “миний дүү” гэж ярьж чадаж байна вэ Аавыгаа яаж алуулахыг хоёр нүдээрээ харсан болохоор одоо хүртэл сэтгэлийн хямралтай байна. Б-ийг хутга аваад гарахыг Т харсан. Энэ хоёр манай ах, эгч шүүх, цагдаагийн байгууллагад ажилладаг, Б-ыг зохицуулсан гэж гадуур ярьдаг. Тийм ч учраас өөр аймгийн шүүгч нараар хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Энэ хэргийг шударгаар нэг мөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би шударга үнэнийн төлөө явдаг. Шүүгч нарт хандаж хэлэхэд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Энэ хоёр хүн миний хүүхдийг яргалахын дээдээр яргалж алсан. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Шүүгдэгч Б миний дүүг олон удаа хутгалж алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Г нь Б-ийг талийгаачтай маргалдаж байхад өдөөн турхирч энэ хэргийг үйлдүүлсэн. Миний дүүг онц харгис хэрцгийгээр алуулсан хүн бол яах аргагүй Г-ыг гэж бодож байна. Б, талийгаач хоёрыг гэрт зодолдож байхад болиулахын оронд төмөр сандлаар цохисон. Төмөр сандлаар цохиулсны улмаас миний дүү гуйвж, хөл дээрээ зогсож чадахаа больж хүү Т, дүү М хоёр нь түшээд авч гарсан. Хэрвээ Г талийгаачийг сандлаар цохиогүй бол хөл муутай Бд 1 удаа хутгалууллаа гэхэд 2 дахь удаа хутгалуулахгүй байсан. Г-ынүйлдлээс болоод хохирогч хөл дээрээ явж чадахгүй түшүүлээд гарсан. Энэ хоёр алуурчны үйлдсэн хэргийг нэгэнд нь тохоод нөгөөг нь ялгүй салгах  бодлого алуурчдын ах дүүд байснаар мөрдөн байцаагчтай уулзсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаа хямарсан байх үеийг далимдуулан гэрч нарын анхны мэдүүлгийг урж хаясан. Талийгаачийн амь нас хохирох эхлэл, шалтгааныг тавьсан хүн бол Г. Энэ хүнийг хэрэгт хамааралгүй болгох гэж ах, дүү төрөл төрөгсөд нь хөөцөлдөж явсан... гэв.

 

Иргэдийн төлөөлөгч О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б., Гнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Насанд хүрээгүй гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэрт ороод талийгаач О-үү ах Б-ад хандан “хүүгээ авъя” гэж хэлсэн чинь Б ах Тээс “чи аавтайгаа хамт явах юм уу” гэж асуусан чинь “явъя” гэж хэлсэн. Тэгсэн чинь Бах манай ах талийгаач О хандан “чи тэр янхан ээждээ хэлээрэй. Тийг авна гэж хэлээд уурлаад байна лээ” гэж хэлсэн чинь талийгаач О ах уурлаад “чи манай ээжийг юу гэж янхан гэж хэлээд байгаа юм, чамайг ална шүү” гэж хэлсэн чинь “чи намайг алдаг болсон уу” гэж хэлээд хэвтэж байснаа босч ирсэн. Тэгээд Бах манай ахыг тонгорч унаган газарт хэвтүүлээд дээрээс нь гараараа цохиод байсан бөгөөд Б ахын аав Г ах манай ах талийгаач О-г сандлаар хэвтэж байхад толгой руу нь 2-3 удаа цохисон. О ахыг босохоор нь би ахыгаа хаалга руу түлхсэн чинь Бах шүүгээнээсээ үзүүр нь нарийхан хутга гаргаж бариад ардаа нуухаар нь би ахыгаа гаръя гэж хэлээд гэрээс аваад гарсан. Гэрээс гараад байшингийн зүүн урд талд хоорондоо маргалдаж зогсож байгаад газарт унасан. Тэгсэн чинь Б ах манай талийгаач О ахын дээр гараад хүйсний хажуу талаар нэг удаа хутгалж мөн хөлний цавь хавьцаа хутгалсан чинь манай ах түлхэж холдуулсан. Ингээд талийгаач О ах босоод ирэхдээ нэг л сонин болоод амьсгаа нь давчидаад хурдан хурдан амьсгалж ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан учраас би талийгаач О ахыг хоёр талаас нь бариад арай гэж авч явж байхад замдаа алхаж чадахгүй газарт 2-3 удаа унасан. Ах ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан бөгөөд хашаан дотор байхад Б ах “чи надад дахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлсэн чинь талийгаач О ах ямар нэгэн зүйл хэлээгүй. ...Б ах болон түүний аав Г хоёр архи уусан байдалтай байсан бөгөөд ухаанаа алдатлаа согтоогүй байсан...гэрт О ах Бах хоёр маргалдаж эхлэхэд Х гадагшаа гараад явсан. Харин Т хажууд байсан...” гэх мэдүүлэг  /1 хх-ийн 64-67, 78-79 тал/,

Би талийгаач ахыг аваад гэрээс гарсан, тэгэхэд Бараас нь гарч ирээд хэвлий рүү нь хутгалаад байсан, мөн гуя хэсэг рүү хутгалсан. Тэгээд би Б-ийг түлхээд талийгаач ахыгаа аваад Т, Х хоёртой хамт гарсан. ....Г болиулах арга хэмжээ аваагүй, Баачка, талийгаач ах хоёр зодолдож газар унаад талийгаач ах босох гэж байхад Г ах төмөр сандалаар толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгэхэд талийгаач ах дахин газарт унахаар нь би Баачкаг /Б/ холдуулаад талийгаач ахыг аваад гарсан...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 16-17 тал/

“...Би айж сандарсан байсан учраас “алаад өг” гэж хэлснийг анзаараагүй. Хашаан дотор их чимээтэй байсан...О ахыг түшээд хашаан дотор хэсэг явж байхад Бараас гарч ирээд “хөөе О” гэж дуудаад  эргэж харахад нь хутгалсан...бид нарыг гэрээс гарахад Г ах гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг  / 6-р хх-ийн 68-71 тал/

 

Насанд хүрээгүй гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрлэнгийн ...тоотод оршин суудаг өвөө Г-ынд ах Б, өвөө Г хоёртой аавыгаа ирэхийг хүлээгээд зурагт үзээд орондоо хэвтэж байхад гаднаас миний аав, эгч М, ах Х гурав орж ирээд аав надад “миний хүү босоод хувцсаа өмс явъя” гэж хэлэхэд Бах аавд “Оогий чи тэр гичий ээждээ хэлээрэй намайг элдэв муухайгаар доромжлоод байна лээ” гэж хэлэхэд аав “чи муу миний ээжийг юу гээд байгаа юм бэ, ална шүү” гэж хэлээд уурлахад Бах “чи муу намайг алдаг болоо юу” гэж хэлээд хэвтэж байснаа босоод аав руу дайрахад нь аав хацар дээр нь нэг удаа алгадсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад авахад өвөө жижиг төмөр сандал аваад аавын толгой руу 2 удаа цохиод аавыг газарт унахад Бах өвөө хоёр аавын дээрээс гараараа цохиж зодоход нь М эгч бид хоёр боль гээд салгаад аавыг аваад байшингаас гарсан. Тэгтэл Бах араас гарч ирээд баруун гартаа хутга барьчихсан нурууныхаа араар хийгээд нууж байгаад “хөөе банди минь наашаа хар” гээд аавыг дуудаад эргээд харахад зүүн гараараа хацар руу нь нэг удаа цохиход аав газарт унаад босч ирэхэд нь Б ах толгойгоороо гэдэс нь тулж байгаад хөл гуя руу нь хэд хэдэн удаа хутгалаад толгойгоо дээшээ өндийлгөж байгаад аавын хүйсний дээд талд нэг удаа хутгалсан. Тэгэхэд нь М эгч бид хоёр аавыг аваад хашааны үүд рүү явахад Б ах хутганыхаа үзүүрийг арагш нь харуулж барьчихаад бид нарыг үүд хүртэл дагаж алхаад “чи муу дахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлсэн. ...Г өвөөгийнх нарийнхан үзүүртэй бор шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутгатай мөн нэг ширхэг заазууртай байдаг юм...эхлээд аав, М эгч Х ах гурав гаднаас орж ирсэн. Тэгээд аав, Б ах хоёр маргалдахад Х ах айгаад гараад явчихсан. Гэр дотор зодоон болсны дараа аавыг аваад гадагшаа гарахад Х ах хашаан дотор зогсож байсан...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 68-70 тал/

“...Х ах хашааны булангын хойд талд хаалганаас хол зогсож байсан. ...Г өвөө гэрийн гадаа довжоон дээр зогсож байсан юм. ...Г өвөө гэрийн гадаа довжоон дээр зогсож байгаад “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан. ...Манай аав О-г гэрт байхад Б/Б/ эхлээд цохисон. ...Өвөө Г, Б ахыг хутга аваад гарахыг харсан. Хажууд нь зогсож байсан. ...Өвөө Г, Б ахыг болиулах арга хэмжээ огт аваагүй. ....Гэрт дотор манай аав Б-г түлхээд босох гэтэл Г өвөө төмөр сандлаар толгойны ар дагз хэсэгт 2-3 удаа цохисон юм. ...3-4 удаа алаад өг, алаад өг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  

“...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Талийгаач О манай аав, Гманай өвөө, Бнь манай ээжийн төрсөн дүү байгаа юм...” гэх мэдүүлэг  /4-р хх-ийн 74-75 тал/

 

Насанд хүрээгүй гэрч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, Т нар О ахтай байшингаас гарч ирэхэд би хашааны хаалганы гадна талаас хараад зогсож байсан. Бах гэрээсээ гарч ирээд “Дахиад зодуулмаар байна уу” гэж хэлээд тэдэн дээр очиж О ахыг түлхэж унагаад дээрээс нь цохиж зодоод байсан. Гадаа харанхуй, би тэндээс зайтай хаалганы дотор талд зогсож байсан учраас  хутгатай байгааг нь хараагүй. О ахыг Бхашаан дотор унагаад цохиж зодох үед би хашааны дотор талд ороод хаалганы хажууд тэднийг хараад зогсож байсан. Тэр үед Г довжоон дээрээ зогсоод “Наад муугаа алаад өг, алаад өг” гэж бахирсан. ...М эгч, Т нартай ахыгаа түшээд хашаанаас гаргахад Бхашааны хаалган дээр ирээд “Дахиад хутгалуулмаар байна уу” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 139-140 тал/,

...Би хашааны хаалганы хойд талд зогсож байсан. О ахыг гадаа газар уначихсан байхад нь Бах дээрээс нь сууж байгаад гэдэс рүү нь хутгалж байсан. ...Г гэрийнхээ довжоон дээр зогсоод “алаад өг, алаад өг” гэж хэлж байсан. ...Г болиулах арга хэмжээ аваагүй...” гэх мэдүүлэг  /4-р хх-ийн 14-15 тал/

“...Би эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг  /6-р хх-ийн 72-73 тал/

 

          Гэрч О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул бага сургуулийн замын урд байдаг хуучин засварын баазын ажилчдын нийтийн байр руу очиход “Талийгаач газарт зүүн хажуугаараа хараад нас барсан, бие нь хөрсөн, нүүр ам нь цус шороо болсон, хэл нь амнаас гарсан байдалтай байсан. Намайг очихоос өмнө эмч үзээд нас барсан байна гэж хэлээд явсан байсан. Цагдаагийн хүмүүс машинтай ирчихсэн гэрэл тусгаад байж байсан. Тэднээс нэлээн зайтай дүү М, Х нар байгаа харагдсан. Талийгаач өөрийн хүү Т ээ Г-ынхаас авах гэж дүү М, Х нартай очиход Г, Б нар нийлж талийгаачийг зодсон, хашаанд гараад байхад нь Будаа дараа хутгалж алсан болохыг мэдсэн. М “Ахыг маань аллаа болиоч” гэхэд Г “Наадах муугаа зод, зод” гээд нийлээд зодоод байсан гэж надад хэлсэн. Тэгээд талийгаачийг аваад гарч байхад Б хутга бариад араас нь хүрч ирээд хутгалахад Г “Наадах муугаа алаад өг, алаад өг” гэж бархирч байсан гэж Х надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 101-103 тал/

 

          Гэрч Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Х-гийн мэдүүлэг авахад сурган хүмүүжүүлэгчээр оролцсон. Мэдүүлэг авсан өдрийг тодорхой  сайн санахгүй байна. 2017 оны 09 дүгээр сард мэдүүлэг авсан юм. Тухайн үед М.Х мэдүүлэг өгч байхдаа “Гэрийн гадна байхад талийгаачийн хадам аав нь талийгаачийг “...алаад өг гэж бахирч байсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг  /2-р хх-ийн 135-136 тал/

 

             Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102 тоот дүгнэлтэд:

          1. Шинжилгээнд Г.Б-ийн биеэс авсан гэх цусанд 0,8 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /1-р хх-ийн 95 тал/

 

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103 тоот дүгнэлтэд:

          1. Шинжилгээнд Ж.Г-ын биеэс авсан гэх цусанд 1 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэг болно гэжээ. /1-р хх-ийн 98 тал/

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 тоот дүгнэлтэд:

          1. Б нь ЭХГ үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн эмгэг. Энцефалитын дараах хам шинж эмгэгтэй байсан байна. Өөрийн хийж буй үйлдэл ба хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

          2. Г.Бийн сэтгэцийн байдал одоо дээрх байдалтай байна.

          3. Бхэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4. Бнь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /1-р хх-ийн 113-114 тал/

 

          Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 91 тоот дүгнэлтэд:

          1. Талийгаач Г.О-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн чамархайн зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.3.4. Дээрх гэмтлүүдээс хэвлийн хөндийд нэвтэрч бараан бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн, баруун тохой, баруун зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүр бүхий нэг төрлийн багаж зэвсгийн олон удаагийн үйлчлэлээр, дух, зүүн чамархайн зулгаралт, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

          5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн чамархайн зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шархны улмаас амь тэнссэн байдал үүсч үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

          6.7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

          8. Г.О-гийн цогцосноос авсан цусыг хатааж бэлдэн мөрдөгчид хүлээлгэн өгсөн болно.

          9. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

          10. Талийгаач нь хэвлийн урд хананд хүйсний баруун дээд хэсгээр урдаас арагш, доороос дээш чиглэлтэй хэвлийн хөндий рүү нэвтэрч баруун бөөрний өөхөн эд, чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ гэжээ. /1-р хх-ийн 118-121 тал/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 тоот дүгнэлтэд:

          1. Талийгаач Г.О-гийн доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун тохой, баруун, зүүн өгзөг, баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          2. Дээрх гэмтлүүд нь ар дагз хэсэгт төмөр сандлаар цохих үед үүсэхгүй, талийгаачийн дагз яс болон хуйханд гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн ар дагз руу цохигдсоны улмаас ухаан балартаж биеэ авч явах чадваргүй болсон эсэхийг тогтоох боломжгүй.

          3. Талийгаач Г.О-гийн толгойн хэсэгт буюу хуйх, ясанд гэмтэл учраагүй, нүүрэнд учирсан доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /4-р хх-ийн 22-24 тал/

          - Гэмт хэргийн талаарх 4454 дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7 тал/

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-16 тал/

          - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-21 тал/

          - Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-31 тал/

          - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 32-34 тал/

          - Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-39 тал/

          - Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 54 тал/

          - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн мэдүүлэг /1-р хавтас 57-60 тал/

          - Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /3-р хавтас 168-199 тал/

          - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 141-154 тал/

          - Гэрч Н-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 тал/ 

          - Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151 дүгээр шүүгчийн захирамж /2-р хавтас 219-225 тал/

          - Яллагдагч Г.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 176-177/

          - Гэрч Э-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/

          - Гэрч А.Г-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 77 тал/

          - Г.Бийн хувийн байдлын талаарх мэдүүлэг /1-р хх-ийн 83-92 тал/

          - Гэрч Э.Х-гийн мэдүүлэг /2-р хх-ийн 138 тал/

          - Яллагдагч Ж.Г-ын мэдүүлэг /1-р хх-ийн 176-177 тал/

          - Хохиролтой холбоотой баримтууд /1-р хх-ийн 188-217 тал/

          - Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-ийн 239-248, 2-р хх-ийн 2-18 тал/

          - Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх-ийн 40-63 тал/

          - Шүүгдэгч Ж.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 108-109 тал/

          - Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч нарын өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 168-199 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

          Эд  мөрийн баримтаар: хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг шинжлэн судлав.

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нямдэлэгээс шүүгдэгч Боржигон овогт Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоот хашаанд О-тэй маргалдаж улмаар хүнийг санаатай алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр Г-тайбүлэглэж үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар,

          Шүүгдэгч Боржигон овогт Г-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоот өөрийн гэртээ Б-ийггэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлж хүнийг бүлэглэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б нь  2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоот хашаанд согтуугаар О-тэй маргалдан түүний хэвлий, гуя, тохой, өгзөгөнд нийт 5 удаа хутгалсны улмаас Г.О нь цус алдаж нас барсан,

           шүүгдэгч Г нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоотод Г.О, Бнар нь маргалдан зодолдох үед Г.О-гийн толгойд төмөр сандалаар цохьсон мөн “алаад өг” гэж хэлсэн нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

 

          Дээрх дурдсан нөхцөл байдлуудаас Г.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй,  Ж.Г-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

          Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ж.Г-ыг “Б-ийг гэмт хэргийг үйлдэхэд өдөөн түлхсэн, ятгасан үйлдлийг үзүүлсэн” гэж тусгасан байгаа нь ойлгомжгүй,  энэ нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд заасанчлан “бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн”-ий алин болох  нь  тодорхойгүй,  Г.Б-ийн үйлдсэн хүнийг алах гэмт хэрэгт Ж.Г-ыг хатгагчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

          Гэмт хэргийн хатгагч нь  хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөхдөө хүсэх, гуйх, ятгах,  ямар нэгэн зүйл амлах, өш хонзон атаа жөтөөг нь дэвэргэх, тушаах, үүрэг өгөх, заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх гэх зэрэг боломжит бүх аргыг хэрэглэсэн  байдаг.

 

             Үйл баримтын хувьд шүүгдэгч Б нь О-тэй гэрт маргалдан ноцолдож улмаар Г.О-г гэрээс гарч явах үед Б шүүгээнээс хутга авч араас нь гараад хохирогчийг хэд хэдэн удаа хутгалсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Г-ыг “алаад өг” гэж хэлэхээс нь өмнө шүүгдэгч Б хохирогчийг гэрээс гарсны дараа хутгалах санаа зорилготойгоор хутга авч араас нь очиж хутгалсан байна. Шүүгдэгч Б нь Ж.Г-ын“алаад өг” гэж хэлэхийг сонсоогүй гэх бөгөөд түүний энэ мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

          Шүүгдэгч Г нь хохирогч Г.О-гийн толгойд сандлаар цохисон үйлдэл тогтоогдож байгаа боловч шинжээчийн дүгнэлтэнд талийгаачийн толгойн хэсэг дагзны яс, хуйханд гэмтэл тогтоогдоогүй талаар дурдсан байх тул энэ үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иймд Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

          Шүүгдэгч Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Харин шүүгдэгч Б нь  амь хохирогчийг төрсөн хүүхэд болон дүү нарынх нь дэргэд олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж алсан нь онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         

          Шүүгдэгч Б нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гудамжны ...тоот хашаанд хохирогч О-тэй маргалдаж улмаар түүнийг 5 удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, Х нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М, О.Т, М.Х, гэрч О, Н, Э, Г нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх 4454 дугаартай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохиролтой холбоотой баримтууд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102, 103 тоот, Шүүх сэтгэц эмгэг судлалын 43 тоот, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 91 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дахин шинжилгээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 493 тоот дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Бийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Б-ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

         

          Шүүгдэгч Г.Б-ийн үйлдлийн улмаас Г.О-гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх цалин тэтгэмжийн зөрүү, цалингийн зээлийн үлдэгдэл нийт 10.024.637 төгрөг нэхэмжилсэн бөгөөд цалин тэтгэмжийн зөрүү нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон өдрөөс хойш олгогдох тул нөхөн гаргах хуулийн зохицуулалт байхгүй байна. Цалингийн зээлийн үлдэгдэл нь гэм хор учруулсан шууд хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар талийгаач Г.Огийн цалингийн дундажаас О.Т-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хасч сар бүр 671.904  төгрөгийг гэм хор учруулсаны төлбөрт шүүгдэгч Г.Б-ээс гаргуулж О.Т-ийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Г-д олгох нь зүйтэй байна.

 

             Шүүгдэгч Б нь оршуулгын зардалд 11.285.882 төгрөг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон 933 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн 16-15 тоотын Г-... дугаартай гэрчилгээтэй 0.7 га газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Г-ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн ...тоотын Г-... дугаар гэрчилгээтэй 630 м.кв газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч .... Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

          Шүүгдэгч Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Шүүгдэгч Б-ийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-ийг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 933 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-ээс гэм хор учруулсан хохиролд сар бүр 671.904 төгрөг гаргуулж О.Т-ийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь түүний асран хамгаалагч Д.Гд олгосугай.

 

          7. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Баянтүмэнгийн 16-15 тоотын Г-... дугаартай гэрчилгээтэй 0.7 га газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч Ж.Г-ынэзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэнгийн ...тоотын Г-... дугаартай гэрчилгээтэй 630 м.кв газрыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн модон иштэй хутга 1 ширхэг, 3 хөлтэй төмөр сандал 1 ширхэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн цамц, ногоон өнгийн фудволк, хар хөх өнгийн жинсэн өмд, ягаан өнгийн дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг дурдсугай.

 

          8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Г нь 330 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ж.Г-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Г.НАМУУНТУЯА

                                           ШҮҮГЧИД