Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 46

 

2018 оны 01 сарын 25 өдөр           Дугаар 148/ШШ2018/00046        Сэлэнгэ аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би У.О*******гийн нэхэмжлэлтэй С.Э*******д холбогдох 820.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... С.Э******* нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* плаза төвийн 306 тоот түрээсийн өрөөг гэрээ байгуулж түрээсэлсэн. 2017 оны 01 дүгээр сараас 08 дугаар сар хүртэл түрээсээ төлж ирсэн. 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл түрээсээ төлөлгүй манай байгууллагад хохирол учруулсан. 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл 6 сарын түрээсийн төлбөр болох 820.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч С.Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр У.О******* гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулж байранд түрээсээр амьдарч байсан. Нэхэмжилосэн 820.000 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй. Уг мөнгийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг, 2018 оны 06 дугар сарын 01-ний өдөр 420.000 төгрөгийг төлж дуусгана. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 820.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамж 12.115 төгрөг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

У.О******* нь С.Э*******д холбогдуулан 820.000 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь 820.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Энэхүү хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй хуулинд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24.230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 24.230 төгрөгний тал хувь болох 12.115 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн

75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар У.О*******гийн нэхэмжлэлтэй С.Э*******д холбогдох 820.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 24.230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 24.230 төгрөгний тал хувь болох 12.115 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 12.115 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч У.О*******д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ