| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 169/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч М.Оюунбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч Р.Г- нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Г-т холбогдох эрүүгийн 2022000670030 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р баг Б гэх газар оршин суудаг, урьд Дундговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийтгэл тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, /регистрийн дугаар хххххххххх/ Хөх зуут овогт Р Р.Г-
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 18-р байрны 2-8 тоотод иргэн Х.Х-биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Р.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Р.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 18-р байрны 2-8 тоотод иргэн Х.Х-биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Р.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөний асуудлаас болж өмнө нь Х.Х- гэх хүнтэй маргалдаж байгаагүй. …Х.Х- гэх хүн cap бүр 139.000 төгрөгийг даатгалын компанид төлдөг, манай байр даатгалтай учраас тухайн үед учирсан хохирлын төлбөрийг даатгалын компаниас гаргуулаад авсан. Одоо Х.Х- гэх хүн бид хоёрын хооронд өр авлага байхгүй. Энэ асуудлаас болж өмнө нь би Х.Х- гэх хүний биед халдсан зүйл байгаагүй. Би Х.Х-ад учирсан хохирлыг барагдуулсан гэв.
Хохирогч Х.Х-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн үед ажил руугаа явж байтал доод айлын залуу цонхоор танай нойлоос ус алдаад байна гэхээр нь би манай нойлоос ус алдсан юм байхгүй гэж хэлээд ажилдаа явсан. Орой 18 цагт
| 2 |
|
|
Гэрч М.Мөнгөншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: ...Би тухайн өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байгаад мэс заслын тасагт хүн үзэж байтал хүлээн авах дээр зодуулсан хүн ирлээ гэсэн дуудлага аваад очиход шөнийн 01 цаг өнгөрч байсан. Би тэгээд анх харахад Х.Х- эмч байна гэж таниагүй, дуугаар нь таньсан. Нүүр болон хөмсөгнөөс нь цус гоожсон, зүүн талын нүд хавдаж таглагдсан, хамар хавагнасан, уруул ам нь хавдсан байдалтай байсан. Тэгээд хөдлөх болгондоо цээжээр нь өвдөж хөндүүрлэж байсан. Хэвтүүлээд үзэх гэтэл хэвтэж чадахгүй цээжээр нь их эмзэглэлтэй байсан. Суугаа байдалтай үзлэг хийсэн. Нүүр ил шархыг цэвэрлэж боолт хийсэн. Тэгээд рентген зураг авахуулсан, тэгээд өвчин намдаах эм уулгаад дахин гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай үзлэгээр цээжний битүү гэмтэл гэсэн урьдчилан онош тавьсан. Тэгж зөвлөөд зургийг нь өгөөд яаралтай тусламжийн хуудсны хамт өгч явуулсан. Би Х.Х- эмчээс та чинь яасан юм бэ гэхэд доод айлын залуу хаалга цохиод хаалгаа тайлж өгсөн чинь гэрт орж ирээд намайг зодоод ийм болгочихлоо гэсэн...” гэр мэдүүлэг /хх-33 хуудас/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дүгээр сарын 04-ний өдрийн 48 дугаартай дүгнэлтэд:
-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-рт/
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 62-67-рт/ зэрэг бичгийн баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Р.Г- нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 18-р байрны 2-8 тоотод иргэн Х.Х-биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Г-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/, шүүгдэгч Р.Г-ийн хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч Х.Х-гаргасан хүсэлт /хх-ийн 78 дугаар хуудас/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Р.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Р.Г- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Р.Г-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Р.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Р.Г-ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Р Р.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Г-ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.Ганхуягт оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.Г-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Р.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ