Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 70

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

**************

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Өргөө баг өөрийн байранд байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

**************

 

**************

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт холбогдох

**************

 

**************

“Гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирол 105.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

**************

 

**************

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

**************

 

**************

          ТОДОРХОЙЛОХ нь:

**************

 

**************

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

**************

... Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загвар батлагдан, уг загвараар оёдлын тэргүүлэх үйлдвэрүүд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулан сурагчдын дүрэмт хувцсыг “*******” ХХК нь үйлдвэрлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийлүүлэн ажиллаж ирсэн билээ.

**************

Мөн манай байгууллага нь сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг Кластерын зохион байгуулалтаар мэргэжлийн түвшинд сайн зохион байгуулж олон жилийн туршлагатай оёдлын салбартаа тэргүүлэх үйлдвэр болон ажиллаж ирсэн.

**************

Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газартай 2013 он, 2014 он, 2015 онуудад “Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ”-г “*******” ХХК, Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулиуд оролцон уг гэрээг байгуулан хамтран ажиллаж ирсэн. Уг гэрээний хугацаанд гэрээний оролцогч болох “*******” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж сурагчдын дүрэмт хувцсыг захиалсан тоо, чанар, загварын хэмжээнд хийж гүйцэтгэн нийлүүлж ирсэн байна.

**************

Гэтэл гэрээний оролцогч болох Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагын газар нь манай байгууллагатай ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон компанитай хамтран сурагчдын дүрэмт хувцсыг чанарын шаардлага хангахгүй, зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээтэйгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлж эхэлсэн. Ингэснээр манай байгууллагатай байгуулсан гурван талт гэрээний дагуу бид захиалагчаас ирүүлсэн захиалгын дагуу сурагчдын дүрэмт хувцсыг тоо ёсоор оёж үйлдвэрлэсээр байхад түүнийг хүлээн авахаас татгалзаж үндэслэлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчин манай байгууллагад нийт дүнгээр 105.000.000 төгрөгийн хохирол учруулаад байна.

**************

Иймд Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас гэрээний үүргээ зөрчиж үйл ажиллагаа явуулсны улмаас манай байгууллагад нийт 105.000.000 төгрөгийн хохирол учраад байгаа учир хохирлыг гаргуулж өгнө үү! гэжээ. 

**************

 

**************

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

**************

... 2013 онд Монгол улсын хэмжээнд Монголд үйлдвэрлэсэн даавуугаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас баталсан загварын дагуу улс даяар үндэсний үйлдвэрлэгчдийг оролцуулна, үйлдвэрлэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан.

**************

Энэ тогтоолын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, аж үйлдвэрийн яамнаас дотоодын үйлдвэрүүдийг тендерт шалгаруулахад 7 компани шалгарсан бөгөөд манай компани Дархан, Сэлэнгэ аймгуудад дүрэмт хувцас нийлүүлэхээр болсон юм. Манай компани нь сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг Кластерын зохион байгуулалтаар мэргэжлийн түвшинд сайн зохион байгуулж олон жилийн туршлагатай оёдлын салбартаа тэргүүлэх үйлдвэр болон ажиллаж ирсэн. Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар болон Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиудтай 2013 он, 2014 он, 2015 онуудад ажил гүйцэтгэх гурван талт гэрээг байгуулан хамтран ажиллаж ирсэн.

**************

 Уг гэрээний хугацаанд гэрээний оролцогч болох “*******” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж сурагчдын дүрэмт хувцсыг захиалсан тоо, чанар, загварын хэмжээнд хийж гүйцэтгэн нийлүүлж ирсэн. Гэтэл гэрээний оролцогч болох Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газар нь манай байгууллагатай ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон компанитай хамтран сурагчдын дүрэмт хувцсыг чанарын шаардлага хангахгүй, зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээтэйгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлж эхэлсэн. Бид энэ талаар хүсэл саналаа удаа дараа тавьж байсан боловч үл тоосон хандлага гаргаж байсан.

**************

Ингэснээр манай компани гурван талт гэрээний дагуу захиалагчаас ирүүлсэн  сурагчдын дүрэмт хувцсыг тоо ёсоор оёж үйлдвэрлэсэн байхад түүнийг хүлээн авахаас татгалзаж үндэслэлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчин манай байгууллагад нийт дүнгээр 105.000.000 төгрөгийн хохирол учруулсан юм.

**************

Хувцас нийлүүлсэн хувь хүн компанийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгосныг мэдэхгүй байна. Уг хувь хүн компани нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд дүрэмт хувцас нийлүүлэх хүчин чадалгүй бөгөөд оёдлын зөвшөөрөлтэй эсэх нь ч мэдэгдэхгүй байгаа.

**************

Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөгдөөгүй компани юм. Миний хувьд үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна. Бид хувцас хийхийн тулд улсаас өндөр хүүтэй зээл авсан. Энэ мэт байдлаас болоод зээлээ ч төлж чадахгүй хохирч байна.

**************

Иймд Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас гэрээний үүргээ зөрчиж үйл ажиллагаа явуулсны улмаас манай байгууллагад учирсан хохирол болох нийт 105.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүх хуралдаан маш удаашралтай явагдаж байна. Гаргасан бүх хүсэлтийг маань няцаасан. Хэд дахин удаа нааш цааш явууллаа гэжээ.

**************

         Хариуцагч Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

**************

            ... Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлалтай “*******” ХХК-ний манай газарт гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

**************

           Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэхь хэсэгт зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газрын бүрэн эрхийн хүрээнд 28.1.9 дэхь хэсэгт зааснаар “аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны  нэгдсэн загварыг батлах” эрхтэй гэж заасан байдаг.

**************

          Энэхүү эрхийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 05 дугаар сарын 20-ны А/179 тоот “Сурагчийн дүрэмт хувцасны тухай”  тушаал гарсан бөгөөд уг тушаалын 1 дүгээр заалтад “Хүүхдийн эрүүл, ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангасан материалтай, нас бие бялдрын онцлог, сонирхолд  нийцтэй, Монгол орны цаг агаар, уур амьсгалын онцлогт тохирсон, эдэлгээ, хэрэглээ даах чанартай, үнэ өндөр биш, сурагчийн дүрэмт хувцасны  загварыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэхийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт үүрэг болгосон.

**************

            Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 05 дугаар сарын 20-ны А/179 тоот “Сурагчийн дүрэмт хувцасны тухай” тушаал гарсан бөгөөд уг тушаалын 2 дугаар заалтад “Батлагдсан загварын дүрэмт хувцсаар сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хангах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.

**************

             Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэгээс албан захидал ирж, загварын төслүүдийг ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, эцэг, эх, олон нийтэд танилцуулж, сурагчдын дүрэмт хувцасныхаа загварыг хуулийн дагуу батлах арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болгосны дагуу Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 25 тоот тушаалаар аймгийн хэмжээнд мөрдөх “Сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загвар”-ыг баталж, 2013 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тендерт шалгарсан “Шилмэл загвар”, “Өүлэн менч”,  “Бүтээлч үйлс”, “Торгон хийц”, “Төмөр хийц”, “Төмөр трейд”, “*******”, “Эрд сүлж” гэсэн 7 компаниас Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу аймгийн бүх сургуулиудтай “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гурван тал гэрээ байгуулсан.

**************

             “*******” ХХК-ний 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/02 тоотоор 2014-2015 оны хичээлийн жилийн эхэнд дүрэмт хувцсаар хангах гэрээ байгуулан хамтран ажиллах хүсэлт ирүүлсний дагуу 2014-2015 оны хичээлийн жилд мөн хамтран ажиллах гэрээг байгуулан ажилласан.

**************

              Харин 2015 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тайлангийн хурал, удирдах ажилтнуудын сургалт семинар болсон. Энэ хуралд “*******” ХХК-ийг урьж хэлэлцэн ирэхийг утсаар мэдэгдсэн боловч ирээгүй, харин “Түшигт таван богд”,“Мастертэйлорине” ХХК-иуд ирж оролцсон сургуулийн захирлуудын нээлттэй санал хураалтаар “Түшигт таван богд”, “Мастертэйлорине” компанийг сонгож, дүрэмт хувцсыг нийлүүлэхээр болж, 2015-2016 оны хичээлийн жилд уг компанитай хамтран ажилласан болсон. “*******” ХХК нь сургалтыг зохион байгуулж, сонголтыг хийсний дараа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 006/11 тоот албан тоотоор хамтран ажиллах хүсэлт ирүүлж байсан.

**************

2016-2017 оны хичээлийн жилээс “Уран интегра” ХХК-тай 5 жилийн хугацаатай  гэрээ байгуулан ажиллаж байгаа болно.

**************

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бичихдээ “Гэрээний оролцогч болох Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь манай байгууллагатай ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон компанитай хамтран сурагчдын дүрэмт хувцсыг чанарын шаардлага хангахгүй, зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээтэй ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлж эхэлсэн” гэж дурьдсан нь үндэслэлгүй юм.

**************

Манай байгууллага нь Боловсролын тухай хуулийн 28.1.9 дэх хэсэгт зааснаар “аймаг, дүүргийн  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах” эрхтэй, Боловсролын, шинжлэх ухааны сайдын 2014 оны 05 дугаар сарын 14-ний А/203 тоот “Дүрэмт хувцасны талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар манай газар нь орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцастай хичээллүүлэх бэлтгэл хангах, ханган нийлүүлэлтийг зохион байгуулах л үүрэгтэй юм. Энэ үүргээ биелүүлсэн, харин хувь хүнтэй гэрээ байгуулж байгаагүй, нийлүүлэгч, захиалагчийн үүрэг гүйцэтгээгүй болно. 2015 онд гэрээ байгуулсан “Түшиг таван богд”, “Мастертэйлорине” компанийн нийлүүлсэн дүрэмт хувцасны үнэ нь иж бүрдэл хувцасны үндсэн үнээс 1.2-4.9 хувь доогуур үнэлгээтэй байсан ба чанар, эдэлгээний хувьд сайн чанарын үнэлгээтэй байсан. Харин “*******”  ХХК-ний 2013-2014 онд нийлүүлж байсан.

**************

“*******” ХХК нь манай Боловсрол, соёл, урлагийн газрыг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. “*******” ХХК нь хамгийн сүүлд хийсэн гэрээ нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон, ажил гүйцэтгэж дууссан, гэрээг сунгаагүй юм.

**************

Манай Боловсрол, соёл, урлагийн газар нь дүрэмт хувцас нийлүүлэгч компаниуд болон “*******” ХХК-тай зөвхөн зохион байгуулах чиглэлээр оролцсон. Түүнээс биш хаагаагүй, харин ч “*******” ХХК одоо ч гэсэн манай аймагт дүрэмт хувцас нийлүүлж байгаа. Манай газар нь “*******” ХХК-д ямар нэгэн хохирол учруулаагүй юм.

**************

Иймд “*******” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү!  гэжээ.

**************

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

**************

... Боловсрол, соёл, урлагын газар нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэхь хэсэгт заасны дагуу аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах эрхтэй. 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/179 дугаартай сайдын албан тоотоор дүрэмт хувцасны загварыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх үүнийг аймаг, нийслэлийн боловсрол соёл урлагын газар зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн утгатай байсан. Ингээд газрын даргын тушаалаар дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлаад яамнаас өгсөн чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд болон “*******” ХХК-тай ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулан ажилласан. Ингээд 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилүүдэд “*******” ХХК-тай хамтарч ажилласан. 2015 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд жил болгоны хавар болдог удирдах ажилтны сургалт болсон. Энэ сургалтын үеэр дараа жилийн гэрээний асуудал яригддаг. Энэ хуралд “*******” ХХК-нийг хүрэлцэн ирж оролцохыг урьж утсаар мэдэгдсэн боловч ирээгүй юм.

**************

Ингээд уг хуралд өөрсдийн загвар хувцастайгаа ирсэн 2 компаниудын хувцсыг нийлүүлэх талаар захирлуудын нээлттэй санал асуулга явуулаад уг хоёр компанид сургуулиудыг бүсчилж хуваагаад 2015-2016 оны хичээлийн жилийн дүрэмт хувцасны нийлүүлэлтийн гэрээг байгуулсан юм.

**************

Энэ үйл ажиллагаа явагдаж дууссан буюу сонголтыг хийсний дараа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК-ний зүгээс хамтарч ажиллах тухай 11 тоот албан бичиг ирсэн.

**************

Нэгэнт хамтарч ажиллах компаниа сонгосон тул хамтарч ажиллах саналыг хүлээж авах боломжгүй болсон юм. Түүний дараа 2016-2017 оны хичээлийн жилд “Уран интегра” гэдэг компанитай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд уг гэрээ үргэлжлээд явж байгаа юм. Манай байгууллага дүрэмт хувцасны нийлүүлэлтийн асуудалд зохион байгуулагчийн хувиар оролцдог болохоос захиалагчийн үүргийг гүйцэтгээгүй.

**************

Өөрөөр хэлбэл мөнгөтэй холбоотой асуудалд огт оролцоогүй. Миний үзэж байгаагаар “*******” ХХК-тай байгуулсан гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр дууссан гэж дүгнэж байна. Мөн анх дүрэмт хувцасны нийлүүлэлтийн эрхийг 7 компани авсан ч түүнээс хойш батлагдсан загвар стандартын дагуу сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх, зах зээлд худалдаж борлуулах сургуультай гэрээ байгуулж нийлүүлэх эрхийг оёдлын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, хувь хүн хэн ч байж болохоор зохицуулалт орж ирсэн.

**************

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү! гэжээ.

**************

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

**************

 

**************

                                                ҮНДЭСЛЭХ нь:

**************

            Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 105.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан байна.

**************

Хариуцагч нь “ ... манай байгууллага Боловсролын тухай хуулийн 28.1.9 дэх хэсэгт зааснаар “аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах” эрхтэй, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2014 оны 05 дугаар сарын 14-ний А/203 тоот “Дүрэмт хувцасны талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар манай газар нь орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцастай хичээллүүлэх бэлтгэл хангах, ханган нийлүүлэлтийг зохион байгуулах л үүрэгтэй.

**************

 “*******” ХХК-ний ... Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь манай байгууллагатай ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон компанитай хамтран сурагчдын дүрэмт хувцсыг чанарын шаардлага хангахгүй, зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээтэй ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлсэн” гэдэг нь үндэслэлгүй “*******” ХХК-ний хамгийн сүүлд хийсэн гэрээ нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон, өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэж дууссан, гэрээг сунгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргажээ.

**************

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж үзлээ.

**************

Учир нь: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт зааснаар “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр...”, мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэхь хэсэгт зааснаар “...гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлохоор зохицуулсан ба Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газар нь 2013-2014 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Монгол улсад үйлдвэрлэсэн дүрэмт хувцсаар бүрэн хангах ажлыг “*******” ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан болох нь зохигчийн гаргасан тайлбар болон Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудтай хийсэн ажил гүйцэтгэх гурван талт гэрээ зэргээр тогтоогдож байна. 

**************

Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... гэрээнд заасан үүргээ биелүүлж сурагчдын дүрэмт хувцсыг захиалсан тоо, чанар, загварын хэмжээнд хийж гүйцэтгэсэн байхад түүнийг хүлээн авахаас татгалзаж, үндэслэлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчин манай байгууллагатай ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн болон компанитай хамтран сурагчдын дүрэмт хувцсыг чанарын шаардлага хангахгүй, зах зээлийн үнээс дээгүүр үнэлгээтэйгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлсэн ба манай компани гурван талт гэрээний дагуу захиалагчаас ирүүлсэн сурагчдын дүрэмт хувцсыг тоо ёсоор оёж үйлдвэрлэсэн байхад түүнийг хүлээн авахаас татгалзаж үндэслэлгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчин манай байгууллагад нийт дүнгээр 105.000.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэж байгаа боловч түүний шүүх хуралдаанд өгсөн “... бид захиалгыг хавар нь авч нийлүүлэлтийг намар хийдэг, 2013-2014, 2014-2015 оны хичээлийн жилүүдэд буюу гэрээ байгуулсан үеэсээ борлуулалтыг өөрсдөө хийж байсан...” гэх нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байх ба тухайн компанийн сурагчийн дүрэмт хувцсыг захиалагч талууд хүлээж авахаас татгалзаж буцаасан талаарх баримт хэрэгт авагдаагүй ба үүнийгээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

**************

Мөн нэхэмжлэгч нь “... 2013-2014 онд өөрсдөө борлуулалтаа хийсэн учраас гэрээний гүйцэтгэл биелэгдсэн 2014-2015 онд биелэгдээгүй” гэх тайлбарыг өгсөн боловч тухайн жилдээ гэрээгээ дүгнэж тооцоо нийлсэн акт хэрэгт авагдаагүй бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн “... 2013-2014 оны Сэлэнгэ аймгийн сургуулиудын дүрэмт хувцасны гэрээний дагуу захиалга түүний биелэлт гэрээнээс дутуу 200.625.168 төгрөг, 2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд дүрэмт хувцас нийлүүлсэн гүйцэтгэл “захиалгын зөрүү” 549.319.026 төгрөг, 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд дүрэмт хувцас нийлүүлсэн гүйцэтгэл “захиалгын зөрүү” 267.369.756 төгрөг, Сэлэнгэ аймгийн 35 сургууль дүрэмт хувцсаар шинээр хангагдах 596.669.281 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дүрэмт хувцасны үлдэгдэл 388.762.666 төгрөг...” гэх мэт тооцоолол бүхий жагсаалт ойлгомжгүй байх ба 2013-2015 оны хичээлийн жилд дүрэмт хувцасны /бага анги охин сарпан, хүү хүрэм, өмд, дунд ангийн охин жакет, юбка болон хүү хүрэм, өмд, ахлах ангийн охин пиджак, юбка, хүү пиджак, өмд/ нийт үнийн дүн 388.762.666 төгрөгийн үлдэгдлийг багасгаж нэхэмжилсэн гэх боловч 105.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

**************

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй” төдийгүй хариуцагчийн  “... “*******” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/02 тоотоор 2014-2015 оны хичээлийн жилийн эхэнд дүрэмт хувцсаар хангах гэрээ байгуулан хамтран ажиллах хүсэлт ирүүлсний дагуу “*******” ХХК 2015 оны 06 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тайлангийн хурал, удирдах ажилтнуудын сургалт семинарт “*******” ХХК-ийг хүрэлцэн ирэхийг урьж утсаар мэдэгдсэн боловч ирээгүй, харин “Түшигт таван богд”, “Мастертэйлорине” ХХК-иуд ирж оролцсон сургуулийн захирлуудын нээлттэй санал хураалтаар “Түшигт таван богд”, “Мастертэйлорине” компанийг сонгож, дүрэмт хувцсыг нийлүүлэхээр болсон.

**************

 “*******” ХХК нь сургалтыг зохион байгуулж, сонголтыг хийсний дараа 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 006/11 тоот албан тоотоор хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн боловч, нэгэнт өөр компаниудтай гэрээ хийсэн учраас хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй болсон, 105.000.000 төгрөгийн хувцас складанд байгаа асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л мэдсэн. Түүнээс өмнө бидэнд энэ талаар огт мэдэгдэж байгаагүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй тул шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, ажил гүйцэтгэх гурван талт гэрээ, хамтран ажиллах хүсэлт зэргээр “*******” ХХК-д 105.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

**************

Иймд шүүх Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт холбогдох 105.000.000 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

**************

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 685.950 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг  дурьдах нь зүйтэй.

**************

“*******” ХХК тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнийг томилж албажуулах захирамж гарган шүүх хуралдааныг товыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зарлаж, тухайн өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон талаараа шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гарган шүүх тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт товлож, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч талаас хариуцагчтай эвлэрэх боломжтой учраас тооцоо нийлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, мөн нэхэмжлэгч талаас шүүх бүрэлдэхүүн болон шүүхээс татгалзсан тухай хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128 дугаартай тогтоолоор хүсэлтийг шийдвэрлэж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 412 тоот захирамжаар хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээр шийдүүлэхээр шилжүүлсэн боловч хариуцагч Ерөнхий шүүгчийн захирамжийн дээрх захирамжид гомдол гарган, уг гомдлыг Дархан-уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэж гомдлыг хүлээн авч Ерөнхий шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 412 дугаартай хэрэг шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосон байна.

**************

 Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн байх бөгөөд шүүх хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр товлон зарласан боловч нэхэмжлэгч ******* нь гадаад улсад эмчилгээнд явах болсон гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт гаргах, шүүх хуралдааныг хуульд заагдсаны дагуу дангаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

**************

 

**************

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

**************

1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газарт холбогдуулан гаргасан “Гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирол 105.000.000 төгрөг гаргуулах” тухай “*******” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

**************

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1859 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 685.950 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 685.950 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

**************

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

**************

 

**************

                                

**************

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА

**************

                                                ШҮҮГЧИД                          Д.МӨНХЦЭЦЭГ

**************

                                                                                          Б.МӨНХЗУЛ

*******