| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0040/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/40 |
| Огноо | 2017-05-29 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/40
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН НС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч *******.*******айгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 201701070065 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ц.*******аясай
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Хохирогч *******.******* нар оролцов.
онгол улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, *******агануур дүүргийн 3 дугаар хороо 47 дугаар байрны 36 тоотод оршин суух, *******агануур дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, дугаарын регистертэй, ******* овгийн Н Д
Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Яллагдагч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 80 тоотод *******.******* хутгалж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “…2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед намайг 23 дугаар байрны орцны үүдэнд сандал дээр сууж байхад танил ******* ирээд гар утсаа өгөөч утсаар ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг аваад байрны булан тойроод явчихсан. Тухайн үед би согтуу байсан учраас араас нь очиж чадаагүй. Тэгээд *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 80 тоотод ажигийн гэрт яваад ороход ******* үл таних хэдэн залуусын хамтаар сууж байсан. *******и ороод утсаа нэхтэл ******* Д ахаа таны утсыг гээчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг зараад архи уучихсан байна гэж бодоод уур хүрээд өөртөө байсан жижиг улаан иштэй эвхдэг хутгыг гаргаж ирээд ******* зүүн гарын мөрөнд нь нэг удаа хатгачихаад хүү ******* хамтаар гэр лүүгээ харьсан. *******и ******* хутгалсан хутгаа харих замдаа 13 дугаар байрны хажуу руу хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
Хохирогч *******.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Д ахтай таарч, 22 дугаар байрны 80 тоотод гэдэг айлд орж 1 шил архи уусан. Тэгээд тэндээс гарч яваад Д ахаас 23 дугаар байрны орчим гар утсыг гуйж аваад хүнтэй утсаар ярьж байгаад, Д ахыг араас хүрээд ирээрэй гэж хэлээд шууд таксинд суугаад явсан. ахын гэрт эргэж ирээд хамт архи уугаад сууж байхад талийгаач Д ах хүүтэйгээ орж ирээд надаас утсаа нэхэхэд таксинд мартчихсан талаар хэлсэн. *******ид 2 гар утаснаас болж маргалдаад Д ах миний зүүн мөрөнд хутгалсан. Гарнаас цус гараад байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хэрэг бүртгэлтэд гэрч Я. өгсөн “...2017 оны 3 дугаар сарын 19-ний орой би согтуу гэртээ унтаж байсан. Намайг унтаж байх хойгуур *******, Д нар согтуу орж ирээд Д ******* хутгаар хатгасан байна лээ. Хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа манай гэрээр ******* ирээд Д ах гар утсаа нэхээд намайг хатгасан” гэж ярьж байсан. иний бодлоор ******* Д гар утсыг аваад утсаа нэхээд ******* хутгаар хатгасан асуудал манай гэрт болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09 шэ/096 тоот актын:
Шүүгдэгч ******* нас барсан талаарх №0000189688 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/
******* урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31,51, 52/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/096 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 80 тоотод байрлах Я. гэрт *******.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн гарын бугалганд хутгалсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлтийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “******* миний гар утсыг зараад архи уучихсан байна гэж бодоод уур хүрээд өөртөө байсан жижиг улаан иштэй эвхдэг хутгаар түүний зүүн гарын мөрөнд нь нэг удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч *******.******* “Д ах бид хоёр гар утаснаас болж хоорондоо маргаж байгаад миний мөр рүү хутгалсан” гэсэн мэдүүлэг, гэрч Я. “******* нь Д ах намайг хутгалсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн “*******.******* биед зүүн гарын бугалганд шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09 шэ/096 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болон шүүдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******.******* өөрийнхөө гар утсыг нэхэж, улмаар тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байх тул шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай ханджээ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******.******* нь “Д нь надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Гэвч шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч тэрээр 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь 0000189688 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар /хх-н 49/ тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******.*******АЙГАЛАА