| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2017/0117/э |
| Дугаар | ШЦТ/2017/01 |
| Огноо | 2017-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 17 өдөр
Дугаар ШЦТ/2017/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч .Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, холбогдох эрүүгийн *******0400000004 дугаартай хэргийг ******* оны ******* дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч нар оролцов.
Шүүгдэгч: улсын иргэн, ******* оны дугаар сарын *******-ны өдөр хот, ******* төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, , ам бүл , хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй овгийн /Р: /
Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас
-г “******* оны ******* дугаар сарын *******-ны орой цагийн үед ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Х-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТООРХОЙЛОХ нь:
Хэргийн бодит байдлын талаар дүгнэхэд:
нь ******* оны ******* дугаар сарын *******-ны орой цагийн үед ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод төрсөн дүү Х-тэй хэрүүл маргаан үүсгэж түүний толгой руу гараараа хоёр удаа цохих, хөл рүү нь хоёр удаа өшиглөж, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож хамар ясны хугарал, дээд зовхи, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, дээд зовхинд цус хуралт гэмтэл учруулсан нь хохирогч мөрдөн байцаалтын үед өгсөн “******* оны ******* сарын **************-ний өдөр ажлаасаа тараад ******* дүүргийн *******-р хороо ******* дугаар байрны тоотод ээжийндээ ирээд хэвтэж байтал ах орж ирээд чамд мөнгө байна уу гэхээр нь байхгүй би гуанзанд 5 гараа гараад 5000 төгрөг авдаг гэхэд би нэг өдөр таксинд яваад 9000 төгрөг олдог, чамаас ичиж байна, чи ер нь миний өөдөөс шөвөлзөөд байна уу одоо чамайг шөвөлзөхгүй болгоно оо” гэж хэлээд гараа далайхаар нь та яагаад байгаа юм бэ? гэсэн чинь пизда, хаана чинь цохих уу гээд далайгаад байхаар нь хаасан чинь цохих газаргүй юм чинь хувцсаа өмс танайх руу очъё гэж хэлсэн. Би та манайх руу очиж яах гэж байгаа юм гэсэн чинь танайд юу байгаа юм, та нар гөлөгнүүд, гөлөг шиг амьдарч байгаагаа мэдэж байна уу, чи яагаад энд байгаа юм одоо гэр лүүгээ зайл гэхээр нь би гэр орноо тохижуулж байгаад явна гэж тайлбарлахад миний толгой руу гараараа удаа цохьсон, тэр үед нь би цааш түлхэхэд чи муу өөдөөс сарвалздаг болох нь гэж хэлээд зүүн хөл рүү гуталтай хөлөөрөө удаа өшиглөсөн, гараараа нүүр лүү цохисон, тэр үед миний нүдний шилний гуя хугарсан, шил нь рамнаасаа мултарч унасан” гэсэн мэдүүлэг /хх-/, шүүгдэгч -ний “манай дүү над руу уурлаад олон юм яриад хэг ёг гээд байхаар нь маргалдсан. Би уурлаад дүү Х-гийн хөл рүү удаа өшиглөж, нүүр лүү нь удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-*******9/, шүүх хуралдааны тэмдэглэл/, насанд хүрээгүй гэрч “ ах гаднаас архи уусан бололтой согтуу ирсэн. Орж ирээд ээжтэй ажлынх нь талаар ярьж байгаад тэнд юу гэж ажиллаад байгаа юм гэж хэлээд ээжийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/, шинжээчийн “Х-гийн биед хамар ясны шинэ хугарал, дээд зовхи, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/00 дугаартай дүгнэлт /хх-ийн ******* хуудас/, хохирогчийн нүүр хөлд учирсан гэмтлийн ул мөрийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******4/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтуудыг дүгнэхэд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагдсан. Мэдүүлгүүдийн эх сурвалж нь тодорхой байна. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас шалтаг үүсгэн хохирогчтой хэрүүл маргаан үүсгэсэн, уг маргааныхаа улмаас уурлаж хохирогчийн биед халдсан зэрэг нь үйлдэлдээ санаатай хандсаныг нотолж байгаа ба хохирогчийг зодсон -ий идэвхитэй үйлдэл нь хохирогчийг эрүүл мэндийн хөнгөн зэргийн гэмтэлд хүргэсэн байна. Шүүгдэгч нь иргэн ******* Улсын Үндсэн хуулийн ******* дугаар зүйлийн ******* дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн “ биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд -г Эрүүгийн хуулийн **************. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Прокуророос яллагдагч хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал гаргасныг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Хохирогч Х нь энэ хэргийн улмаас хохирол болон хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн 8; 9 дэх хэсгүүд, . дугаар зүйлийн *******; 4 дэх хэсгүүд, . дугаар зүйл, . дугаар зүйл, .8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
АРГАЛАГЧ ШҮҮГЧ .ОЮУНБАТ