Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 66

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “МУГНС” ХХК-д холбогдох “Татварын өр 905.146 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч, хуулийн зөвлөх ажилтай                       

                Харчууд  овогт  Сүхбатын Оюунсүх

                регистрийн дугаар  ЧК-74071511

 

                Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сувд нар оролцов.

                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

     

        Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “МУГНС”  ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Татварын хэлтэст бүртгүүлж 3745112 тоот регистрийн дугаарын гэрчилгээтэй, Төлбөр эсвэл гэрээний  үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Газар тариалан, мал амьтны ашиг шимийг авах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ө.Амартүвшин захиралтай “МУГНС” ХХК нь сүүлийн жилүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн боловч 2016 оны Тайлангийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 99.652 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлого 617.104 төгрөг, Хяналт шалгалтын актын татварын торгуулийн орлого 122.330 төгрөг, татварын алдангийн орлого 66.060 төгрөгийг төлөөгүй тул Татварын Ерөнхий хуулийн  дагуу татварын улсын байцаагч нь дэс дараатай хураан барагдуудах арга хэмжээ авсан боловч одоо болтол өрийг барагдуулаагүй байгаа учраас Татварын Ерөнхий хуулийн 64 дэхь заалтыг үндэслэн  нийт 905.146 төгрөгийн өрийн төлүүлэхээр шүүхэд  нэхэмжлэл гаргав...гэжээ.

         

Хариуцагч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг, 2 дугаар баг, 2 дугаар гудамж, 122 тоотод оршин суух хаягтай “МУГНС”  ХХК-ийн захирал ажилтай   

           Понтон овгийн Өлзийтогтохын Амартүвшин /регистрийн дугаар МЮ-84042660/  2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

          ...Манай компанийн татварын хуримтлагдсан өр болох 905.146 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах болно... гэжээ.  

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           ...Ө.Амартүвшин захиралтай “МУГНС” ХХК-иас 2016 оны Тайлангийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 99.652 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлого 617.104 төгрөг, Хяналт шалгалтын актын татварын торгуулийн орлого 122.330 төгрөг, татварын алдангийн орлого 66.060 төгрөг,  нийт 905.146 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн боловч тус компани нь 60.000 төгрөгийг төлсөн байна. Иймд одоо үлдэх 845.146 төгрөгийг Татварын Ерөнхий хуулийн 64 дэхь заалтыг үндэслэн  гаргуулж өгнө үү! ... гэв.

 

                 Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс “МУГНС” ХХК-иас татварын хуримтлагдсан өр болох 905.146 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

      Хариуцагч “МУГНС” ХХК-ийн захирал Ө.Амартүвшин нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээс 60.000 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээс татгалзан одоо төлөгдөөгүй өр болох  845.146 төгрөгийг гаргуулахыг хүссэн   тайлбар гаргасан байх тул “МУГНС” ХХК-иас татварын хуримтлагдсан өрийн үлдэгдэл 845.146 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “МУГНС” ХХК-д холбогдох   “Татварын өр 905.146 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг  хариуцагч “МУГНС”  ХХК-ийн захирал Ө.Амартүвшинд  боломжит  хугацаанд мэдэгдсэн боловч “...миний бие 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралд очих боломжгүй боллоо...Иймд шүүх хурлыг намайг оролцуулалгүйгээр хийх боломжийг олгож өгнө үү!...гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас   улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулан төсвийн орлого болгох нь зүйтэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар “МУГНС” ХХК-иас татварын өр 845.146 төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст олгож, төлөгдсөн 60.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол  шүүх  хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг  гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ