Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 33

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн иргэний  хэргийн шүүх хуралдаанаар С.Саруулмаагийн нэхэмжлэлтэй Г.Өсөхжаргалд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн хэргийг   хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд:

        Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.

                                                                                                 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Цагаан нуур сум, 3 дугаар баг, Тийрэг 3 дугаар хэсэг, Хонхор 1 дүгээр гудамж, 02 тоотод оршин суух Харнууд овогт Самбуудоржийн Саруулмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...  

              ...Нэхэмжлэлийн үндэслэл: С.Саруулмаа миний бие нь 2009 онд Г.Өсөхжаргалтай танилцан улмаар 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн 4346000001 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Ө.Удвал төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, тус тусдаа амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

             Хариуцагч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 80-10 тоотод оршин суух бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Тийрэг 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, Хонхор 1 дүгээр гудамж, 02 тоот хаягт оршин суух, Хардан овогт Ганаагийн  Өсөхжаргал /регистрийн дугаар ЙТ-91040116/  2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

               ...С.Саруулмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Ө.Удвалыг эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлөхөд татгалзахгүй. Хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаан байхгүй. Эд хөрөнгийн маргаангүй боловч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн Хонхорын 1 дүгээр гудамжны 03 тоотод байрлах Г.Өсөхжаргалын нэр дээр бүртгэлтэй хашаа байшинг болон ямаа 30, хонь 20, үхэр 4 тооны малыг С.Саруулмаад 2018 оны 01 дүгээр сард багтааж шилжүүлж өгнө. Охин Ө.Удвалыг сургуульд ортол хувийн цэцэрлэгт суралцсан сургалтын төлбөрийн 50 хувийг сар бүр эцгийн зүгээс төлөхөд татгалзахгүй. ХААН банканд 2017 оны 6 дугаар сард охин Ө.Удвалын нэр дээр нээлгэсэн хүүхдийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтрийг С.Саруулмаагийн нэр дээр 2018 оны 1 дүгээр сардаа багтааж шилжүүлэн өгч асуудлыг нэг мөр шийдэхээр С.Саруулмаа бид хоёр харилцан тохиролцов... гэжээ.

           

                  Иргэний  хэрэгт  цугларсан  нотлох баримтыг  шинжлэн  судалж    

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч С.Саруулмаа нь Г.Өсөхжаргалд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах“-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.   

           Зохигчид нь 2009 онд танилцан улмаар 2013 онд гэрлэлтээ батлуулан, хамт амьдрах хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Ө.Удвал төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон  хэрэгт  авагдсан С.Саруулмаа, Г.Өсөхжаргал нарын гэр бүл болсныг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Гэрлэсний бүртгэлийн 4346000001 дугаарт 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн Гэрлэлтийн баталгааны хуулбар, мөн тухайн байгууллагаас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ө.Удвалыг төрсний бүртгэлд бүртгэж, олгосон 4346000010 дугаартай “Төрсний гэрчилгээний”  хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

          Нэхэмжлэгч С.Саруулмаагийн шүүхэд гаргасан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ хэний асрамжинд үлдээх, эд хөрөнгө хуваах тухайгаа харилцан тохиолцож, Г.Өсөхжаргал нь  шүүхэд “... Охин Ө.Удвалыг эхийнх нь асрамжинд үлдээнэ. ...Эд хөрөнгийн маргаангүй боловч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн Хонхорын 1 дүгээр гудамжны 03 тоотод  байрлах Г.Өсөхжаргалын нэр дээр бүртгэлтэй хашаа байшинг,  ямаа 30, хонь 20, үхэр 4 тооны малыг С.Саруулмаад 2018 оны 01 дүгээр сард багтааж шилжүүлж өгнө. Охин Ө.Удвалыг сургуульд ортол хувийн цэцэрлэгт суралцсан сургалтын төлбөрийн 50 хувийг сар бүр эцгийн зүгээс төлөхөд татгалзахгүй. ХААН банканд 2017 оны 6 дугаар сард охин Ө.Удвалын нэр дээр нээлгэсэн хүүхдийн 20.000 төгрөгийн хадгаламжийн дэвтэрийг С.Саруулмаагийн нэр дээр нь 2018 оны 1 дүгээр сардаа багтаан шилжүүлэн өгнө...” гэсэн тайлбар гаргасан байна.

           Ийнхүү зохигчдын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон нь хуульд харшлаагүй байна.  

           Иймд С.Саруулмаа, Г.Өсөхжаргал нарын гэрлэлтийг цуцалж, бага насны охин Ө.Удвалыг насанд хүртэл эх С.Саруулмаагийн асрамжид үлдээж,  эцэг Г.Өсөхжаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн Хонхорын 1 дүгээр гудамжны 03 тоотод байрлах Г.Өсөхжаргалын нэр дээр бүртгэлтэй хашаа байшин, ямаа 30, хонь 20, үхэр 4 тооны малыг С.Саруулмаад гаргуулан олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

        Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй”  гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт  “Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”  гэж  заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл   чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх эрхтэй байх тул охин Ө.Удвалыг эцэг Г.Өсөхжаргалтай хүссэн үед нь чөлөөтэй уулзуулж, хүүхдийн эрхийг хүндэтгэх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “... Бид хоёр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа тул товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд биднийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй...“ хүсэлт гаргасан С.Саруулмаа, Г.Өсөхжаргал /гарын үсэг/...”  гэсэн хүсэлт гаргасан байх тул тэднийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж, мөн хуулийн  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Саруулмаагийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 125 дугаар зүйлийн 125.1,  132 дугаар  зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Монгол Улсын  Гэр  бүлийн  тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1 дэх хэсэгт зааснаар Харнууд овогт Самбуудоржийн Саруулмаа, Хардан овогт Ганаагийн  Өсөхжаргал нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн  тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар бага насны охин Ө.Удвалыг насанд хүртэл эх С.Саруулмаагийн  асрамжид хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсэг, Хонхорын 1 дүгээр гудамжны 03 тоотод байрлах Г.Өсөхжаргалын нэр дээр бүртгэлтэй хашаа байшинг, ямаа 30, хонь 20, үхэр 4 тооны малыг С.Саруулмаад  олгосугай. 

3. Гэр бүлийн  тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ө.Удвалыг 11 нас хүртэл тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт  тогтоогдсон  амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16  нас  хүртэл /суралцаж  байгаа бол 18 нас хүртэл/ тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг Г.Өсөхжаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Саруулмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Г.Өсөхжаргалаас  70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Г.Өсөхжаргалаас нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 28.483 төгрөгийг  гаргуулж орон нутгийн  төсвийн орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даргад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй   болохыг дурдсугай.

8. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.4 дэх хэсэт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

10. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны  шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ