Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2013/0647/З |
Дугаар | 221/МА2014/1003 |
Огноо | 2014-12-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/1003
Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Цг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Т.Багийн гаргасан давж заалдах гомдлоор, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ж.Н, Т.Ба нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компаниас Татварын ерөнхий газарт хандаж гаргасан алдагдал баталгаажуулах хүсэлтийн дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ба, Д.Б, Ж.Н нар нь Б ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрлөөр шалгалт хийж, манай компанид 86,935.4 мянган төгрөгийн торгууль, 40.859.6 мянган төгрөгийн алданги, нийт 127,795.0 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2013 оны 04 дүгээр 05-ны өдрийн 210221 дугаартай татварын улсын байцаагчийн актаар тогтоосныг манай компани дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан.
...Иймд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтым гилрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Ж.Н Т.Ба нарын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210221 тоот Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 127795,0 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Д.Б, Ж.Н, Т.Ба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тус компанийн дүрмийн санг 2011 оны 09 дүгээр сарын 16-ныг хүртэл Оросын холбооны улсын иргэн Сын эзэмшлийн компаниуд /А ХХК-20 хувь, ITERA CIS ХХК-29 хувь, Востокгазпром-51 хувь/ эзэмшиж, шалгалтанд хамрагдсан 2008-2011 оны 09 дүгээр сарын 16-ны хугацаанд компанийн гүйцэтгэх захирлаар мөн Оросын холбооны улсын иргэн С.В.Пажиллаж байсан байна. 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээн дээр үндэслэн Оросын холбооны улсын иргэн С компанийн эзэмших, удирдах эрхийг 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын иргэн Т.Гаын эзэмшилд шилжүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 14-нд улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авсан байна.
Компанийн өмнөх удирдлага С.В.П нь "А" ХХК-тай холбоотой татварын маргааны улмаас Нэгдсэн үндэсний байгууллагын Олон улсын Худалдааны хуулийн комиссын дүрмийн дагуу олон улсын Арбитрт Монголын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхэрэг 2011 онд шийдвэрлэгджээ. Арбитрын энэхүү маргааны дараа Улсын мөрдөн байцаах газраас С.В. болон дэд захирал нарт татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, 2008 оны сүүлээс "А" ХХК, "Б" ХХК, "Во" ХХК-ийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн захиран зарцуулалтыг хязгаарлан, битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоон Дотоодын цэрэг, шийдвэр гүйцэтгэх албаны хамгаалтад авсан байна.
Энэ хэргийг Нийслэлийн прокурорын газрын 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон боловч Татварын ерөнхий газрын, А банк, З банкнаас 2010 оны 11 дүгээр 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд компанийн дампуурлын хэргийг үүсгэж, тус дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар 02-ны өдриин захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс компанийн битүүмжлэл, хязгаарлалт болон дотоодын цэргийн хамгаалалтыг үргэлжлүүлсэн байна. Б ХХК-ийн өр нь А ХХК болон Тагварын ерөнхий газрын хооронд байгуулсан гэрээний дагуух тохиролцоонд дараах үндэслэлээр хамаарахгүй гэж үззж байна. Үүнд:
а. "Б" ХХК нь 2010 оны эцэст Аж ахуй нэгж орлогын албан татвараар 262,316-5 мянган төгрөгийн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 46,978.9 мянган төгрөгийн өртэй байсан. 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Татварын өр, төлбөр барагдуулах гэрээ нь "А" ХХК-ийн 73,875,466,1 мянган төгрөгийн өрийн үлдэгдэлд хамаарах бөгөөд уг гэрээг байгуулахаас өмнө буюу 2011 оны 11 сарын 25-нд Б ХХК нь татварын өрийг төлж барагдуулсан байна.
б. Гэрээ нь зөвхөн "А" ХХК болон Татварын ерөнхий газрын хооронд байгуулагдсан байх ба бие даасан хуулийн этгээд болох "Б" ХХК нь уг гэрээнд ямар нэгэн эрх, үүрэгтэйгэзр оролцохоор тусгагдаагүй байна.
Татварын улсын байцаагч нарын тогтоосон 210221 тоот акт нь тус компанийн 2011 оны санхүүгийн баримтыг үндэслэн шалгаж, татварын хуулийн дагуу баримтаар нотлогдсон зөрчилд ногдуулсан төлбөр билээ. Иймд "Б" ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 461 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 55 дугаар зүйлийн 55.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 210221 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Т.Ба давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт:...Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана гэж заасанд нийцээгүй, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурьдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна гэж зааснаар хариуцагч байгууллагаас нэгэнт татварын өрийг тодорхойлж, нэхэмжлэгч татварын өрийг барагдуулсан байхад түүнд хамааруулан алданги, торгуулийг дахин ногдуулсан нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /татварын өр/-ийг дор дурьдсан дарааллаар барагдуулна, 56.1.1-д тухайн татварт ногдох алданги, 56.1.2-д торгууль, 56.1.3-д татварын үндсэн өр гэсэн дарааллыг зөрчсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн, хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна... гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ, 18.1.1 -д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 43.1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө гэсэн заалтын дагуу эвлэрлийн гэрээ байгуулах үеийн Б ХХК-ийн өөрсдийн тайлагнасан татварын өр 526'967'600 тегрөг байсан ба татварын албаны мэдээллийн санд дээрх дүнгээр татварын өр бүртгэгдсэн байсан. Дээрхи өрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 -д Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана гэж заасны дагуу 74 дүгээр зүйлийн 74.2-д Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-д Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Татварын ерөнхий хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор нөхөн ногдуулдаг.
Татварын алба татвар төлөгчдөд өдөр бүр татварын өргүй тухай тодорхойлолтыг гаргаж өгөхдөө татварын албаны мэдэаплийн сан дээрх үлдэгдлээр өргүй тухай тодорхойлолтыг гаргаж өгдөг. Ингэж өргүй гэсэн тодорхойлолт гаргаж өгсний дараагаар хяналт шалгалт орж хугацаандаа төлөөгүй татварын өр дээр нөхөж торгууль алдангийн төлбөр тавьдаг. /Хуулийн зохицуулалт ийм байгаа./
Татварын улсын байцаагчийн 210221 тоот акт нь НӨАТ-ыг 2011 оны 1 дүгээр сарын 10-наас 315 хоног, ААНОТ-ыг 2011 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 275 хоног буюу 2011 оны 11 сарын 25-ны өдрийн хоорондох торгууль алдангийн төлбөр юм.
Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд татвар төлөх үүрэг дуусгавар болохыг заасан зохицуулалт тодорхой байдаг. Үүнд:
10.1.1. тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон;
10.1.2. тухайн төрлийн татварыг төлж дууссан;
10.1.3. татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;
10.1.4. татвартөлөгч хувь хүн нас барсан буюу нас барсанд тооцогдсон;
10.1.5. татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан.
Шүүх шийдвэртээ Татварын алба нь Татварын өр төлбөрийг барагдуулах гэрээ-г байгуулснаас хойш "Б" ХХК-ийн 2011 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, өр төлбөрийн асуудлыг дахин шинээр тогтоож дээрх гэрээ болон эвлэрлийн гэрээ байгуулахын ач холбогдол, түүгээр хүлээсэн үүргийн хууль зүйн үр дагавар үгүйсгэж гэрээний үүргээ зөрчин татварын өр төлбөрийг нэмж акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарласан. Харин ч татварын улсын байцаагч энэ заалтын дагуу Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй" гэсэн заалтыг удирдлага болгон дээрх актыг гаргасан болно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарыи 13-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд ... эвлэрлийн гэрээ байгуулах үеийн Б ХХК-ийн өөрсдийн тайлагнасан татварын өр 526.967.600 төгрөг байсан ба татварын албан мэдээллийн санд дээрх дүнгээр татварын өр бүртгэгдсэн байсан. Дээрх өрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, татварын алба 5 жилийн хугацааны дотор шалгах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол Татварын ерөнхий хуулийн 74.2, 74.3-т зааснаар торгууль, алданги ногдуулдаг гэжээ.
А ХХК-ийн охин компани болох /100 хувь хувьцаа эзэмшигч/ Б ХХК нь татварын өр 526.967.600 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлж барагдуулсан байхад Татварын ерөнхий газар болон А ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Татварын өр, төлбөрийг барагдуулах гэрээний[1] 1.13-т ... Энэхүү гэрээг байгуулах хэлэлцээр хийгдэж байх үед төлбөр төлөгчийн ... харилцан хамаарал бүхий компани болох Б ХХК-ийн 526.967.600 төгрөгийн ... өрийг төлж барагдуулсан байна гэж зааснаас үзвэл гэрээний нэг тал болох Татварын ерөнхий газар нь тухайн үед Б ХХК-ийн дээрх татварыг хугацаандаа төлөөгүй зөрчил гаргасныг мэдэж байсан атлаа торгууль, алданги төлүүлэх эсэх талаар тусгаагүй байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн ... тухайн үед уг өрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн гэж ойлгож байна. Гэтэл уг гэрээг үл ойшоож актаар дахин уг өрөнд төлбөр ногдуулсныг зөвшөөрөхгүй гэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасан татварыг хугацаанд нь төлөөгүй бол торгууль, алданги ногдуулах үүргийнхээ дагуу Татварын ерөнхий газар дээрх гэрээг байгуулах үедээ Б ХХК-д торгууль, алданги ногдуулахаар шийдвэрлээгүй нь гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар хожим нь торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь ... татвартөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим баримтална., мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Үндэсний татварын алба нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна гэж заасныг зөрчжээ.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ