Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2406

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М Д ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний урьчилгаанд төлсөн 11.713.400 төгрөг, хүү 3.872.755 төгрөг, нийт 15.586.155 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр М Д  ХХК-тай 24 айлын орон сууцны гэрээ хийж урьдчилгаа 10.913.400 төгрөг өгч 3 жил болсон. Энэ хугацаанд мөнгөө эргүүлж аваагүй. Урьдчилгаанд 6.113.400 төгрөг, 6 ширхэг үхэр, нэг үхрийг 800.000 төгрөгөөр тооцож нийт 4.800.000 төгрөгөөр бодсон. Нэг адуу 800.000 төгрөгөөр тооцож, компанийн хөлс, хоолонд орсон. Тиймээс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс, өнөөдрийг хүртэлх 10.913.400 төгрөгийн 1 жилийн хүүг сарын 14.8 хувийн хүүгээр тооцож, нийт 15.586.155 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадахгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувьд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр М Д ХХК-тай Б.Б  гэж хүн 53.16 мкв 2 өрөө орон сууцыг 60.434.000 төгрөгөөр бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 6.113.400 төгрөгийг М Д ХХК-ийн дансруу Б.Б  гэх хүн шилжүүлсэн байна. Хүү алданги нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдох боломжгүй байна. Тиймээс Б.Б ийн гаргасан 60.434.000 төгрөгийн нэхэмжлэлээс 6.113.400 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч М Д  ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний урьчилгаанд төлсөн 11.713.400 төгрөг, хүү 3.872.755 төгрөг, нийт 15.586.155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М Д  ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдаанд гаргасан тайбартаа “...Байрны урьчилгаанд төлсөн 6.113.400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин 6 үхэр, 1 адууны мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй, мөн хүү төлөх үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах 24 айлын орон сууцны барилгыг захиалгаар гүйцэтгэж, худалдах”  ХЭ/ӨД/03 тоот дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын 3 давхар, 53.16 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 61.134.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулж 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 6.113.400 төгрөг, нэг үхэрийг 800.000 төгрөгөөр тооцох нийт 6 үхэрийг 4.800.000 төгрөгөөр тооцож, нийт 10.913.400 төгрөгийг шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуудас /хх-ийн 6 дахь тал/, талуулын хооронд байгуулсан авлага, өглөгийн тооцоо зэрэг бичгийн баримт /хх-ийн 7 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах 24 айлын орон сууцны барилгын ажил зогсонги байдалд орсон, одоо барилгын ажил явагдахгүй байгаа талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд баригдах 24 айлын орон сууцны барилгыг барьж, байнгын ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах, урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хоол, ундны хэрэгцээнд зориулж, нэг адууг 800.000 төгрөгөөр тохиролцож өгсөн гэх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...10.913.000 төгрөг маань банкинд байршиж байсан бол хүү авах ёстой байсан гэж 3.872.755 төгрөг хүү шаардаж байгаа, алданги шаардаагүй” гэж, хариуцагч тал “хүүг гэж шаардаж байгаа нь аль банкны хүү гэдэг нь тодорхойгүй, яагаад хүү шаардаж байгаа нь ойлгомжгүй байна” гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх адууны үнэ 800.000 төгрөг, хүү 3.872.755 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иймд хариуцагч М Д  ХХК-иас 10.913.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.672.755 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус хариуцагч М Д  ХХК-иас 10.913.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.672.755 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М Д  ХХК-иас 189.558 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР