| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00420/И |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 98
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ч.О-, хариуцагч Р.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж Ч.О-ын нэхэмжлэлтэй Р.С-ад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдээ асрамждаа авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ***** багийн ****** айл **-** тоотод оршин суух ******* овогт Ч-ын О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие С-тай 2008 онд танилцан найз нөхдийн хувьд нөхөрлөж байгаад 2010 онд гэр бүл болж бие биедээ хайр халамжтай сайхан амьдарч байсан. Энэ хугацаанд хүү Т-г 2009 онд төрүүлсэн. Гэтэл С- сүүлийн 4 жилийн хугацаанд сэтгэл санаа нь өөрчлөгдсөн. 2015 онд 2 сарын хугацаанд тус тусдаа амьдарсан, тусдаа амьдрах шалтгаан нь архи ууж агсан тавьж ална гэж сүрдүүлсэн. Архи ууж агсам согтуу тавьсан учраас Цагдаагийн байгууллагад хандахад тухайн үед 2 цагдаа авч явсан. 2015 оны 3-р сард хутга барьж ална гэж сүрдүүлсэн хөл, гар хөхрүүлээд цагдаад мэдэгдсэн энэ үед агсан тавьж зурагтаа хагалсан. Энэ үйлдэл хүүхдийн дэргэд болдог учраас хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд аймхай болох, эцгээсээ аль болох тусдаа байхыг надаас гуйдаг. Аав согтуу байвал битгийн ирээсэй, ирээд ээж таныг зодвол яах вэ гэх мэтээр ярьдаг. Энэ нь маш их хүндээр тусдаг. Өөрөөсөө гадна хүүхдээ ийм дарамтанд амьдруулахыг хүсэхгүй байна. Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Т-д тэтгэлэг тогтоолгох, мөн асран хамгаалах эрхийг авахыг хүсч байна. Бид гурвын хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн ***** айл **-** тоотод оршин суух ***** овогт Р-ийн С- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Р.С- миний бие эхнэр болох Ч.О-ыг гэр бүл цуцлуулах өргөдөл гаргаснаас хойш 52 хоногийн дотор 1 удаа гэртээ орж ярилцсан тэгэхдээ ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Ч.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 2008 оноос үерхэж байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2009 оны 12 сарын 27-нд хүү Т- төрсөн. Би энэ хүнтэй 9 жил гаран буюу бараг 10 жил хамт амьдарсан. Энэ хүнтэй амьдрах хугацаанд их урт замыг тууллаа. Бид 2 анх 2 оюутан танилцаж байсан. 2013 оноос энэ хүний зан ааш нь эвдэрчэхэлсэн. Би 2012-2013 оны хооронд мулти медиа үндэсний төвийн сургагч багшаар бүсийн төвд ажилд орж 06 сарын хугацаатай Улаанбаатар хот руу сургалтанд явсан. Тэр хойгуур архидан согтуурч, гэр орныхоо эд хогшлыг барьцаанд тавьж архи уудаг болж намайг барьж авч зоддог болсон. Өөрийг нь архи уулгахгүй, гаргахгүй гэх бүрт намайг зоддог болсон. Би энэ хүнд архи уухаар их муухай ааштай болж намайг зодож нүдэж байна гэж ойлгуулах гэж, зан аашыг нь засахыг маш их хичээж байсан. Гэртээ орж ирээд аягатай хоолоо надруу шидээд, намайг боож багалзуурдаад байхаар нь цагдаа дуудаад миний амийг аврахыг гуйж байсан. Тэгээд цагдаа аваад явсан. Маргааш нь энэ хүнийг ирэхээр нь гэртээ оруулаагүй. Тэрнээс хойш бид 2-ын амьдрал 2 тийшээ болж эхэлсэн. Би 2 сарын хугацаанд гэрээсээ хол байж байр түрээслэж амьдарч байсан. Тэгэхэд энэ хүн надаас уучлалт гуйгаад дахиж тийм ааш араншин гаргахгүй гээд байхаар нь боломж олгоод, хүүхдийнхээ ирээдүйг бодоод уучилсан. Тэгээд 20 хоног архи уухгүй сайхан байж байгаад дахиад архи дарсаа ууж шөнө дунд ирж хаалга үүд нүдээд байдаг байсан. Тэгээд гэрт орж ирэхээрээ зодож нүдээд байнгын дарамтанд байдаг байсан. Тухайн үедээ гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг мэддэггүй байсан. Тэгээд цагдаа дууддаг. Тэгэхээр найз нь цагдаа болохоор нэг их тоодоггүй. Сүүлд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш гар хүрэхээ больчихсон. Тэгсэн хэрнээ ам хэлээрээ байнга доромжилдог болсон. Сүүлдээ хонон өнжин архи уудаг болж хүүхэнтэй нэр холбогдож найз нөхөдтэйгөө нийлж намайг доромжилж эхэлсэн. Би энэ хүнтэй эвлэрэх байсан бол өнөөдөр энэ шүүхийн танхимд орж ирж энэ хүмүүсийн дэргэд амьдралаа дэлгэж яриад байх сонирхол надад байхгүй. Энэ хүнтэй хамт амьдрах надад маш их дарамт ачаа болж байсан. Би цалингаасаа өөртөө ганц гутал ч аваад өмсөх боломж байгаагүй. Энэ хүн надад хэлэлгүйгээр 11.000.000 төгрөгийн өр тавьсан байсан. Гэрт байгаа өнгөтэй өөдтэй бүх зүйлээ бүгдийг нь барьцаалан зээлдэх газар аваачижөгсөн байдаг.
Намайг саяхан 1 удаа сургалтанд явчихаад ирсэн чинь гэрт очиж усанд орсон бололтой угаалгын өрөөнд эмэгтэй хүний үсний боолт үлдээсэн байсан. Тэгээд гэрт байсан ганц хөрөнгө болох зурагтыг аваад явсан байсан. Тиймээс би энэ амьдралыг таслан зогсооё гэж бодсоны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Би дахиж энэ хүнтэй нийлж өөрийгөө болон энэ хүнийгзовоохгүй. Нэг талаараа би энэ хүний боломжийг нь хааж байгаа юм. Залуу хүн дахиад өөр гэр бүлтэй болоод хамт амьдрах боломж байгаа. Би тэр боломжийг нь хааж болохгүй. Би энэ хүнтэй сайн ч муу ч 10 жил хамт амьдарсан учраас энэ хүнд сайнсайхныг л хүснэ. Түүнээс биш би энэ хүнийг хэзээ ч муу муухай яваасай гэж бодохгүй. Бид 2-ын амьдрал өнөөдрөөр дуусах ёстой. Энэ хүн надтай хамт амьдрах сонирхолгүй байгаа учраас ийм ааш араншин гаргаад байдаг байх гэж бодож байна. Шүүх минийгаргасан нэхэмжлэлийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна гэв.
Хариуцагч Р.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн надаас юу хүсч, юу шаардаж байна тэр бүгдийг нь биелүүлье гэж бодож байна. Би залуу учраас цаашид өөрийгөө болгоод амьдарч чадах байх. Өөр хэлэх зүйл алга. Би өнөөдөр сонсох ёстой юм аа энэ хүнээс сонслоо. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ч.О- нь Р.С-ад холбогдуулж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Ч.О-, Р.С- нар 2008 оны 06-р сарын 15-ны өдөр гэр бүл болсон болох нь 0152923 дугаартай гэрлэгсэдийн гэрчилгээгээр, С-ын Т- 2009 оны 12-р сарын 27-нд төрсөн болох нь 0000262031 дугаартай төрснийгэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Шүүх Ч.*******, Р.С- нарт холбогдох хэргийг 2017 оны 10-р сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахыг эвлэрүүлэн зуучлагчид даалгаж байсан.
Гэтэл заасан хугацаанд эвлэрээгүйн зэрэгцээ зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132-р зүйлийн 132.2-т гэрлэгчдийн эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэхээр, мөн хуулийн 132-р зүйлийн 132.5-д эвлэрүүрэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол гэрлэлтийг цуцлахаар тус тус заажээ.
Түүнчлэн хариуцагч Р.С- гэрийн доторх эд хогшилоо барьцаалан зээлдүүлэх газар тавьж архи уудаг, хэл амаараа байнга доромжилдог болсон гэж нэхэмжлэгч тайлбарлан, эвдсэн эд хөрөнгийн гэх зураг хэрэгт хавсаргаж ирүүлсэн бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүйн зэрэгцээ уг зурагтыг өөрөө хагаласнаа хүлээн зөвшөөрдөг.
Мөн хариуцагч Р.С- нэхэмжлэлийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч дундын эд хөрөнгөөс авах зүйл байхгүй эхнэр хүүхэддээ өгнө харин өөрийн солих хувцас, ээжээсээ уламжилж ирсэн бурханаа авахыг хүсч байна гэсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаангүй гэж тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар зохигчдыг харилцан тохиролцсон гэж үзлээ.
Иймд Ч.О-, Р.С- нарын гэрлэлтийг цуцлаж хүү С.Т-г эх Ч.О-ын асрамжид үлдээж, Гэрбүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг эцгээс нь сар бүр гаргуулж С.Т-г тэжээн тэтгүүлэхүндэстэй байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэгхүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгынхарилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг Р.С-ыг дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж, хүүхэдтэйгээуулзаж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг эх Ч.О-д даалгах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг болон нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож тэмдэгтийн хураамж гаргуулах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132-р зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийг 14.3, 14.6 дахь хэсгүүдэд зааснаар Ч****-н О Р С- нарын гэрлэлтийг цуцлаж, хүү С.Т-г эх Ч.О-ын асрамжид үлдээсүгэй.
2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2009 оны 12-р сарын 27-ны өдөр төрсөн хүү С.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р****-ийн С-аас нь сар бүртэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч дундын эд хөрөнгө болох ******* сумын ***** багийн ***** айлын *** тоот 28.8 мкв талбайтай 000207229 дугаар гэрчилгээтэй орон сууцаа эхнэр хүүхэддээ өгөхөөр, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг тус тус дурдсугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 38-р зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг
хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй байдал тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
5. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9, 38-р зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн болон иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Түвшинжаргалд даалгасугай.
6. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, эцэг Р.С-ыг хүүхэдтэйгээ уулзаж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг эх Ч.О-д тус тус даалгасугай.
7. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтэрч болохгүй болохыгдурдсугай.
8. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98726 төгрөг гаргуулж, 70200 төгрөгийг гаргуулжнэхэмжлэгчид олгож, 28526 төгрөгийг улсын орлого болгосугай.
9. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ