| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/55 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, Улсын яллагч Н.Булганчимэг, Шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар: Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батсайханд холбогдох 2016 2400 0902 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1961 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 55 настай, дээд боловсролтой, барилга замын машин төхөөрөмжийн механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 47 дугаар байрны 83 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Н овогт Жн Б/РД: /, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Ж.Бнь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Росцветмет нэгдлийн авто зогсоолтой замд 12-55 УНТ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “7.6. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, “2,7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Баянзулын жолоодож яваад зогсоолд тавьсан байсан 35-88 УБВ улсын дугаартай авто машины араас мөргөж зорчигч Д.Долгормаагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батсайханы өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед Монгол росцветментын автозогсоолд машинаа тавьсан. Гэртээ орохоосоо өмнө 200 гр архи уугаад гарах гэтэл нэг залуу машинаа холдуулаач өгөөч гэсэн. Би урагшлах гээд хааз гишгэтэл хөл хальтраад хааз, тоормоз хоёрын завсар орсон. Хөлөө татаж авах хооронд машин мөргөсөн. Машинаас нэг эмэгтэй гарч ирээд машин мөргөчихлөө гээд уурлаад байсан. Тэгээд нөхрөө дуудаад цагдаа ирсэн. Удалгүй тэр эмэгтэйг түргэний тэрэг аваад явсан ” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Долгормаагийн өгсөн: “2016 оны 09 дугаар сарын 28-ний өдөр 18 цагийн орчим би Монгол росцветмет нэгдлийн авто зогсоол дээр би нөхрийхөө 35-88 УБВ улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд жолоочийн хажуугийн урд сандал дээр сууж байсан. Нөхөр маань дотогш Баянзүрх дүүргийн татварын хэлтэс рүү орсон байсан би машиндаа ганцаараа байсан. Гэтэл гэнэт машины араас нэг машин мөргөөд зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад хартал Соната-6 маркийн саарал машин манай машины хойд гуперийг урд гуперээрээ мөргөөд зогссон байсан. Жолооны хүрд дээр 50 орчим насны эрэгтэй хүн байсан ба машинаа хөдөлгөх гэхээр нь би хаалгыг нь онгойлготол уг хүн согтуу байсан. Тэгээд би нөхөр Баянзул руу утсаар ярьж дуудаад дараа нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирсний дараа түргэн дуудаад би түргэний машинаар явсан. Би 2016 оны 10 дугаар сарын 29- ний өдөр эмнэлэгт очоод төрсөн. Би жирэмсэн байсан. Одоо бол толгой өвддөг, даралт ихэсдэг болсон. Би төрөх хугацаанаасаа 21 хоногийн өмнө төрсөн. Тухайн өдөр дулаахан, бороо, цасгүй байсан. Тухайн үед гэгээтэй, үзэгдэх орчин сайн байсан. Би тэр машиныг ойртон ирж байсныг хараагүй. Уг Соната-6 маркийн машин манай машинаас 5-6 метр зайд зогсож байсан юм. Миний машиныг мөргөсөн хүн автомашины засварын мөнгө гэж 750.000 төгрөг өгсөн. Одоо баримтаар гарсан нэхэмжлэх зүйл алга байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.28-29/, Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжпэгч Б.Баянзулын өгсөн: “Т.Приус маркийн 35-88 УБВ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юмаа. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн орчим би машинаа унаж яваад Баянзүрх дүүргийн хойд талын авто зосгоол дээр байрлуулж тавьсан ба машин дотор жолоочийн хажуугийн сандал дээр манай эхнэр Долгормаа суугаад үлдсэн юм аа. Ингээд би Баянзүрх дүүрэг ороод байж байтал эхнэр маань залгаад машины араас мөргөчихлөө гэхээр нь би гарч ирээд хартал Миний машины арын зүүн хойд гуперыг Соната-6 маркийн саарал өнгийн автомашин урд гуперээрээ мөргөсөн байдалтай жолооч нь 50 гаруй насны хүн согтуу байхаар нь цагдаад дуудсан ба эхнэрийг түргэний машин ирээд аваад явсан. Одоо уг машиныг Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр барьцаалж 1 сая 100 мянган төгрөгний зээл авчихсан байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 3 сард оношилгоонд орсон, техникийн хувьд бүрэн бүтэн байгаа. Автомашинд нийт 740,000 төгрөгний хохирол учирсан ба Бжолооч машины эвдрэлийн мөнгө мөн эхнэртээ хэрэглүүлээрэй гээд 100 мянгөн төгрөг нэмээд нийт 850.000 төгрөг өгсөн. Машин тэргээ засчихсан учир одоо ямар нэгэн санал гомдол гэх зүйл байхгүй, Нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.33/, “Ашид Билгүүн” ХХК-ны 99 дугаартай: “Нэт капитал авто ХХК-ны эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 35-88 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 592,000 төгрөгийн шууд, 740,000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх үнэлгээний тайлан /хх.37/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 1281 дугаартай: “1. Д.Долгормаа нь 37-38 долоо хоногтой жирэмсэн бөгөөд зам тээврийн ослын улмаас дутуу төржээ. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.41-42/, Техникийн шинжээчийн 16/48359 дугаартай: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 1255 УНТ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн автомашиныг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинжээчийн дүгнэлт хийв. 1. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал иж бүрдлийн хувьд өнгө үзэмж муу, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, хойд тоормос зогсоогүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд : - Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан. - Зүүн хойд дугуйн тоормосны хүч 0.2кН баруун хойд дугуйн дахь тоормосны хүч 1.4кН зөрүү нь 85,71% зүүн хойд тоормос зогсохгүй. Ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: - Урд гуфер зүүн доод хэсгээрээ хагарч, хонхойсон. - Зүүн урд крыло хонхойсон. - Хажууг харах 2 тольны гадна гэр хагархай. - Зүүн хойд талын гурвалжин шил хагарч, бяцарсан. - Баруун урд талын ойр, холын гэрэл шатсан, ухрахын гэрэл шатсан зэрэг гэмтэлтэй. 3. 3 болон 4 дүгээр асуултанд нэгтгэн хариулахад зүүн хойд дугуйн тормоз зогсоогүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө. 4. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай тоормосны системтэй. 5. Зүүн урд дугуйн тоормосны хүч 2.1 кН, баруун урд дугуйн дахь тоормосны хүч 2.1 кН, тоормосны хүчний зөрүү нь 0% (стандартаар