Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5-р хороо 5-р хороолол БХ ХХК-ны нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар багт байрлах  ӨМ ХХК-д холбогдох 19800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч БХ ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа нар оролцов.

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч БХ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг, Хуучин хүнсний үйлдвэрийн байр -01 хаягт орших “ӨМ” ХХК-ны захирал Амгаланбаатар овогтой Э Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Шинэ төвийн ар талд байрлалтай тариалангийн зориулалттай уринш хийсэн 311,3 га талбайтай газар эзэмших эрхийг уг газар дээр байгаа барилга байгууламжийн хамт 150.000.000 төгрөгөөр зарна гэсний дагуу худалдах, худалдан авахаар тохирч 2017 оны 2 сарын 24-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан ӨМ ХХК-ны ХААН банкны 5058258866 тоот дансанд урьдчилгаа 10 % буюу 15.000.000 төгрөг шилжүүлэн газрын гэрчилгээг барьцаанд нь авсан болно. Уг газар нь 171 га, 140,3 га бүхий 185585806090339, 18558507178840 бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаар №*, №* гэсэн 2 тусдаа гэрчилгээтэй. Дээрхи мөнгөний барьцаанд 171 га №000302604 дугаар бүхий гэрчилгээг тавьсан. Гэтэл уг газар дээр ямар ч үл хөдлөх хөрөнгө байтугай, нэг  шон ч байгаагүй байсан ба гэрээ байгуулах үед тухайн газар уринш хийсэн гэж хэлж байсан бөгөөд өвөл 2 сард маш их цас унасан байсан тул бидний хувьд түүнийг баталгаажуулах боломж байгаагүй юм. Дараа нь цас бүрэн хайлаад ирэх үед очиход уринш хийгдээгүй нь тодорхой болсон тул тариалалт хийх боломжгүй болсон. Мөн уг газар нь дээрх хэмжээндээ хүрэхгүй байснаас гадна Хушаат сумын газрын алба 40 гарай га-г сумын иргэддээ хувиарласан гээд нэлээн маргаантай газар байсан. Энэ байдлыг А.Э нь мэдэж байсан бөгөөд энэ талаар хэлэхэд би зохицуулна гэж хэлсэн боловч зохицуулж чадаагүй, хэлж байсан шигээ уринш хийгээгүй мөн газар нь га хэмжээнд хүрэхгүй байгаа тул бид гэрээгээ цуцлан урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авья гэж А.Эөд хэлсэн. А.Э гэрээгээ цуцалж авсан урьдчилгаа мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн бөгөөд одоо энэ газрыг хүн худалдаж аваад тарилт хийхээр болсон 8 сард мөнгийг өгнө гэсэн боловч одоо болтол мөнгөө буцаан өгөхгүй, утсаа авахгүй, алга болсон. 2017 оны 02 сарын 24-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалсан гэж үзээд уг газар хавар өөрсдөө улаан буудай тарьсан байна. А.Э нь дээр дурдсан нөхцөл байдлыг мэдсээр байж санаатайгаар хуурамч гэрээ хэлцэл хийн залилан хийсэн байж болзошгүй гэж бид үзэж байгаа тул бидний хохирлыг барагдуулж нэхэмжилсэн мөнгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: .....тариалангийн зориулалттай уринш хийсэн 311,3 га талбайтай газар эзэмших эрхийг уг газар дээр байгаа барилга байгууламжийн хамт 150.000.000 төгрөгөөр зарна гэсний дагуу худалдах, худалдан авахаар тохирч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан ӨМ ХХК-ны ХААН банкны 5058258866 тоот дансанд урьдчилгаа 10 % буюу 15.000.000 төгрөг шилжүүлэн 171 га №000302604 дугаар бүхий гэрчилгээг барьцаанд нь авсан болно. Тус компани гэрээний үүргээ биелүүлэхийн тулд Грийн хайд ББСБ-аас 15.000.000 төгрөгийг 5,5 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл уг газар дээр ямар ч үл хөдлөх хөрөнгө байтугай, нэг ширхэг ч шон байгаагүй байсан ба гэрээ байгуулах үед тухайн газар уринш хийсэн гэж хэлж байсан бөгөөд өвөл 2 сард маш их цас унасан байсан тул бидний хувьд түүнийг баталгаажуулах боломж байгаагүй. Ингээд цас бүрэн хайлаад ирэх үед очиход уринш хийгдээгүй нь тодорхой болсон тул тариалалт хийх боломжгүй болсон. Мөн уг газар нь дээрх хэмжээндээ хүрэхгүй байснаас гадна Хушаат сумын газрын алба 40 гаруй га-г сумын иргэддээ хувиарласан гээд нэлээн маргаантай газар байсан. Энэ байдлыг А.Э нь мэдэж байсан бөгөөд энэ талаар хэлэхэд би зохицуулна гэж хэлсэн боловч зохицуулж чадаагүй, хэлж байсан шигээ уринш хийгээгүй мөн газар нь га хэмжээнд хүрэхгүй байгаа тул бид гэрээгээ цуцлан урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж авья гэж А.Эөд хэлсэн. А.Э гэрээгээ цуцалж авсан урьдчилгаа мөнгөө буцааж өгнө гэж хэлсэн бөгөөд одоо энэ газрыг хүн худалдаж аваад тариалалт хийхээр болсон. Урьдчилгаа мөнгөө 8 сард мөнгийг өгнө гэсэн боловч одоо болтол мөнгөө буцаан өгөхгүй, утсаа авахгүй, алга болсон. 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалсан гэж үзээд уг газар хавар өөрсдөө улаанбуудай тарьсан байна. А.Э нь дээр дурдсан нөхцөл байдлыг мэдсээр байж санаатайгаар хуурамч гэрээ хэлцэл хийн залилан хийсэн байж болзошгүй гэж бид үзэж байгаа. Энэ гэрээ нь бодит байдал дээр огт хэрэгжээгүй. Гэрээ цуцлагдсан шалтгаан нөхцөл нь хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болсон. Дээр нь Иргэний хуулийн 227.1-д гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх үүргийг маш тодорхой заасан байгаа. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Манай тал гэрээнээс татгалзсан тул хариуцагч тал гэрээний урьдчилгааг буцаан олгох үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл олгогдоогүй л байна. Дээрээс нь бид нар 2 үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байгаа. Иргэний хуулийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гэрээний үүрэг зөрчсөний хариуцлага буюу тохирсон хүүг төлөх үүрэгтэй. Бид хүүг Монгол банкны арилжааны банкны хүүнээс тодорхойлж байгаа. Мөн хариуцагч хүсэл зоригоо илэрхийлж, тайлбараа өгөөгүй. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Шүүхээс хариуцагчийг ирэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй ирэхгүй байна. Хариу тайлбараа өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх хариуцагчид хэрэг танилцуулахад үр дагавар хариуцлагын тодорхой заагаад өгсөн байтал хариуцагч хариу тайлбараа өгөөгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-д заасны дагуу дүгнэлт хийж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Бид нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа. Хариуцагч ӨМ ХХК-наас гэрээний урьдчилгаа 15000000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний хариуцлага хүү буюу хохирол 4800000 төгрөг, нийт 19800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч ӨМ ХХК-ны захирал А.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...“БХ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тараах хариу тайлбарыг гаргаж байна. “ӨМ” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр “БХ” ХХК-ийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Шинэ төвийн ар талд байрлалтай, Тариалалтын зориулалттай 311.3 га талбайтай газар эзэмших эрх бүхий “ӨМ" ХХК- ийн эзэмшлийн нэгж талбарын 185585806090339, 18558507178840 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус газар нь гэрээгээр тохирсны дагуу ямар нэгэн эрхийн доголдолгүй. уринш хийгдсэн талбай байсан бөгөөд худалдан авагч тал өөрсдөө 2017 оны 02 сарын сүүлээр болон 2017 оны 3 сарын сүүлээр цасгүй үед компаний захирал н.Мөнхбат өөрийн биер үзсэн. Уг гэрээний 5.1.4-т заасны дагуу газар эзэмших гэрчилгээ гэрчилгээний дугаар-000302604, нэгж талбарын дугаар-18558506090339 тоот\-г урьдчилгаа 10%-ыг төлснөөр БХ” ХХК-д түр хугацаанд барьцаалан өгч гэрээний 2.2-т зааснаар төлбөр тооцоо барагдуулж дууссанаар эрх шилжүүлэхээр тохирсон. Мөн гэрээнд зааснаар худалдан авагч тал дангаараа гэрээг цуцлах эрхгүй бөгөөд зөвхөн тус гэрээний 6.1, 6.2-т заанаар гэрээг цуцлах ундэслэл бүрдэнэ. "ӨМ" ХХК-ны зүгээс нэгэнт уринш хийж тодорхой зардал мөнг зарцуулсан учраас тариалалтыг цаг хугацаанд нь хийхийг  гэрээний 4.2.4, 5.1.2-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг БХ ХХК-аас удаа дараа шаардаж байсан боловч “БХ” ХХК нь тариалалт хийгээгүй гзрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас худалдагч тал нь тус гэрээний 6.1, 6.2 зааснаар гэрээг цуцалж тариалалт хийсэн. “ӨМ” ХХК-ын зүгээс 2017 онд тус талбайд тариалалт хийж санхүүгийн зардал , төсвийг тооцоогүй байсан бөгөөд “БХ ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн хөрөнгө зардал гаргаж уринш хийсэн талбайд зайлшгүй тариалалт хийх шаардлага гарсан учир тус компани нь санхүүгийн нөхцөл байдлаа эрсдэлд оруулан байж тариалалт хийсэн. Нэхэмжлэгч талын шаардаж буй 15000000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй ба БХ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж “ӨМ” ХХК нь тариалалт хийх зайлшгүй шаардлага гаргаж санхүүгийн хувьд хохирсон. иймд “Үл өдлөх хөрөнгө худалдах худалдан авах’ гэрээний 6.2-т "Энэхү гэрээний 4.2.3,  4.2.4, 5.1.3-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол түүнээс үүдэн гарах хохирлыг буруутай тал бүрэн хариуцан арилгана гэж заасны дагуу тус төлбөрииг “Өгөөмөр Сандал” ХХК нь хохиролд суутган авсан болно. Нэхэмжпэгч тал уг үл хөдлөх дээр байшин байтугай нэг шон ч байхгүй гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд гэрээгээр тохирсон газрын хамт дэргэд нь орших хашаа байшин худалдан авахаар тохирсон ба нэхэмжпэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас санаатайгаар зайлсхийх гэсэн оролдлого гэж үзэж байна. Мөн хохирол 4800000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэл нь тодорхой ойлгомжгүй байна. Харин ч манай талаас БХ” ХХК-ыг гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэн гарсан хохирлоо шаардах эрхтэй байтал хохирогч гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас зохигчдын  хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч БХ ХХК нь Хариуцагч ӨМ ХХК-иас Худалдах худалдан авах гэрээний үнэ 15000000 төгрөг, гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол 4800000 төгрөг бүгд 19800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч БХ ХХК ӨМ ХХК-ний хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 15000000 төгрөгийг шилжүүлсэн болон гэрээ байгуулсан талаар зохигчид үл маргана. Худалдан авагч тал Болорхээ ХХК нь .....уг газар нь уринш хийгдээгүй, хэмжээний хувьд гэрээнд заасан хэмжээнээс зөрүүтэй, газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барилга байгууламжтай гэсэн боловч нэгч обьект байхгүй, газар эзэмших эрхийн талаар маргаантай зэрэг шалтгаанаар гэрээ цуцлаж, хохирол болон худалдан авахаар өгсөн мөнгөө гаргуулахаар шаардсан.  

 Худалдагч тал болох ӨМ ХХК нь дээрхи шаардлагыг эс зөвшөөрч  эрхийн доголдолгүй, уринш хийсэн, бөгөөд нэхэмжлэгч талын захирал н.Мөнхбат өөрийн биеэр ирж үзсэн, нэхэмжлэгч талын шаардаж буй 15000000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй ба БХ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж “ӨМ” ХХК нь тариалалт хийх зайлшгүй шаардлага гаргаж санхүүгийн хувьд хохирсон. Иймд “Үл өдлөх хөрөнгө худалдах худалдан авах’ гэрээний 6.2-т "Энэхү гэрээний 4.2.3,  4.2.4, 5.1.3-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол түүнээс үүдэн гарах хохирлыг буруутай тал бүрэн хариуцан арилгана гэж заасны дагуу тус төлбөрииг “ӨМ” ХХК нь хохиролд суутган авсан, нэхэмжлэгч тал гэрээг дангаар цуцлах үндэслэлгүй гэж маргана.       

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Шинэ төвийн ар талд байрлалтай тариалангийн зориулалттай уринш хийсэн 311,3 га талбайтай газар эзэмших эрхийг уг газар дээр байгаа барилга байгууламжийн хамт 150.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч 2017 оны 2 сарын 24-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан  төлбөрийн урьдчилгаа болгон үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр 15000000 төгрөгийг ӨМ ХХК-ний ХААН банкны 5058258866 тоот дансанд шилжүүлжээ. /ХХ-10, 28/,

Нэхэмжлэгч нь төлбөрийн 15000000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлдэн авч, авсан өдрөө хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөнгийг хариуцагч талын дансанд шилжүүлсэн гүйлгээний баримт /ХХ-24,25,26,28/  зэргийг нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн  1-д зааснаар дэх хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол шаардах эрхтэй, мөн иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаа нөгөө талд мэдэгдсэн, талбайд уринш хийгдээгүй, худалдагч тал үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөх үүргээ зөрчсөн, мөн худалдан авагч тал иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 2-д зааснаар мэдээлэл олж авах эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжилж буй үүрэг зөрчснөөс үүссэн хохиролыг багасган  2400000 төгрөгийг  харицагчаас гаргах нь зүйтэй гэж үзлээ. Харицагч ӨМ ХХК-ны захиралаас ....гэрээнд зааснаар худалдан авагч тал дангаараа гэрээг цуцлах эрхгүй бөгөөд зөвхөн тус гэрээний 6.1, 6.2-т зааснаар гэрээг цуцлах ундэслэл бүрдэнэ. "ӨМ" ХХК-ны зүгээс нэгэнт уринш хийж тодорхой зардал мөнгө зарцуулсан учраас тариалалтыг цаг хугацаанд нь хийхийг гэрээний 4.2.4, 5.1.2-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг БХ ХХК-аас удаа дараа шаардаж байсан боловч “БХ” ХХК нь тариалалт хийгээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас худалдагч тал нь тус гэрээний 6.1, 6.2 зааснаар гэрээг цуцалж тариалалт хийсэн. ӨМ” ХХК нь тариалалт хийх зайлшгүй шаардлага гаргаж санхүүгийн хувьд хохирсон. Иймд “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах’ гэрээний 6.2-т "Энэхү гэрээний 4.2.3,  4.2.4, 5.1.3-д заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол түүнээс үүдэн гарах хохирлыг буруутай тал бүрэн хариуцан арилгана гэж заасны дагуу тус төлбөрииг “ӨМ” ХХК нь хохиролд суутган авсан болно гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авах хүүль зүйн үндэслэлгүй гэж үзлээ. Гэрээний тэгш байдлыг алдагдуулсан  нөгөө талынхаа эрхийг, хасах, хязгаарлах агуулга бүхий гэрээний зүйл хэсгийн заалтыг хууль зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч тал гэрээг өөрөө цуцласан тухай “БХ” ХХК нь тариалалт хийгээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас худалдагч тал нь тус гэрээний 6.1, 6.2 зааснаар гэрээг цуцалж тариалалт хийсэн гэх тайлбар ирүүлсэн. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар худалдах худалдан авах гэрээний аль нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь татгалзах эрхтэй. Гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас гэрээний урьдчилгаа төлбөр 15000000 төгрөг, хохирол 2400000 төгрөг бүгд 17400000 төгрөгийг гаргах, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2400000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.   

Хариуцагч ӨМ ХХК нь ....Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасан ...зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, 25.2.2.....тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3... шүүхийн дуудснаар хүрэлцэн ирэх, 76 дугаар зүйлийн 2.3..шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах зэрэг хуульд заасан үүргээ хариуцагч  биелүүлээгүй, 77 дугаар зүйлийн 2-д зааснаар хуралдааны товыг хуульд заасан боломжит хугацаанд талуудад мэдэгдсэн боловч шүүхэд хурэлцэн ирээгүй тул 100 дугаар зүйлийн 3-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.  Хариуцагч ӨМ ХХК-иас 17400000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 244750 төгрөгийг тус тус гаргаж, нэхэмжлэгч БХ ХХК-д олгох, нэхэсжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2400000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                         

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ӨМ ХХК-иас худалдах худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр 15000000 төгрөг, хохирол 2400000 төгрөг, бүгд 17400000 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч БХ ХХК-д олгосугай.

2.Нэхэмжлэгч БХ ХХК-ний нэхэмжлэлээс 2400000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256950 төгрөгийг төрийн сангийн 100130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ӨМ  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 244750 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч БХ  ХХК-нд  буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс  хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.АЛТАНЦЭЦЭГ