| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Т.Ө |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт *******, ******* ургийн овогт*******, ******* ургийн овогт ******* нарт холбогдох 2136000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 15-ны хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын 01 дүгээр гудамжны 114 тоотод оршин суух хаягтай /Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11 дүгээр гудамжны 33 тоотод амьдардаг/ урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай гэх, Хөх-Өндөр ургийн овогт *******, 2.Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай гэх ******* ургийн овогт*******, 3.Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай гэх ******* ургийн овогт *******, Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нар нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд бүлэглэн Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарах “Цагаан голын бор аралын цагаан” хэмээх нэртэй газар нутагт зөвшөөрөлгүйгээр 20 тооны заарт харх /ондоотор/- ыг бүлэглэн агнаж хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдэж, экологи эдийн засагт 4800000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлсудлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтгэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Жамбалдорж мэдүүлэхдээ: Бид нар хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Өлзийсайхан мэдүүлэхдээ: Бид нар хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлж барагдуулна гэв. 2136000000076 дугаартай эрүүгийн хэргээс: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мөрдөн шалгажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/, 2. Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 31-р хуудас/, 3. Яллагдагч Н.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүл/хавтаст хэргийн 70-71-р хуудас/, 4. Яллагдагч А.Жамбалдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүл/хавтаст хэргийн 92-р хуудас/, 5. Яллагдагч Н.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүл/хавтаст хэргийн 92-р хуудас/, 6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84-92 хуудас/, 7. Шинжээч А.Нансалмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүл/хавтаст хэргийн 125-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагцуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нар нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” хэмээх нэртэй газраас 20 тооны заарт ондооторыг “бөөрөнд сайн” гэж хүнсэнд хэрэглэх зорилгоор агнасан, дээрх ондоотор ангасан газар нь улсын тусгай хамгаалалттай Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газрын нутаг дэсвгэрт хамаардаг болох нь тогтоогдсон, тухайн үед шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж амьтны аймагт 2400000 төгрөгийн бодит хохирол учруулсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэтогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд 1.Шүүгдэгч Н.Хүрэлбаатар нь шүүгдэгч А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нартбүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарах Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хүнсэндээ хэрэглэх зорилгоор 20 тооны заарт ондоотор агнаж, амьтны аймагт 2400000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 2.Шүүгдэгч А.Жамбалдорж нь шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан нартбүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарах Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр Бор аралын цагаан гэх газраас зөвшөөрөлгүйгээр хүнсэндээ хэрэглэх зорилгоор 20 тооны заарт ондоотор агнаж, амьтны аймагт 2400000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг, 3.Шүүгдэгч Н.Өлзийсайхан нь шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж нартбүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамаарах Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хүнсэндээ хэрэглэх зорилгоор 20 тооны заарт ондоотор агнаж, амьтны аймагт 2400000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр Бор аралын цагаан гэх газар байв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг, /хавтаст хэргийн 18-22-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай/ “...Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүсийн баганаас дотогш 25-30 км, Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр “Бор аралын цагаан” гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамрагдана. Хязгаарлалтын бүс гэдэг нь тусгай хамгаалалттай газар нутгийн гол бүс юм. ...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заарт харх буюу ондоотор гэх амьтны эр нь 120000, эм нь 130000 төгрөгөөр үнэлэгддэг юм. ...А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан, Н.Хүрэлбаатар нар экологи-эдийн засагт 4800000 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлж барагдуулаагүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/, Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ондоотор гэх амьтан нэн ховор болон ховор амьтны төрөлд орохгүй. Харин улсын тусгай хамгаалалттай газар нутгаас амьтан агнахыг хориглодог... Хэрэв улсын тусгай хамгаалалттай газар нутгаас амьтан агнахаар бол төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл олгосны үндсэн дээр сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор амьтан агнаж болно гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-р хуудас/, Шинжээч нарын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “ 1. Тэнцэнэ, Заарт ондоотор, 2. Мэрэгчдийн баг биеийн урт 25-40 см, сүүлний урт нь 12-23 см, 900-1000 гр жинтэй, үржлийн эрхтний хойд хэсэгт арьсан доор заарын булчирхайтай тул Заарт ондоотор гэж нэрлэдэг. Мах нь улаан хүрэн өнгөтэй, хойд хоёр хөл нь урт, сүүл зузаан зэрэг шинж тэмдгээр тухайн амьтан нь Зарт ондоотор болох нь тогтоогдож байна. 3. Хар- Ус нуур, Ховд гол, Булган голын сав газруудад тархсан, өлөн зэгс, шагшуурга, ус намгийн элдэв ургамлаар, заримдаа зөөлөн биетэн шавжаар хооллодог байна. 4. Нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ороогүй. Ховд аймагт байдаг. 5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Ан амьтны экологиэдийн засгийн үнэлгээ”-ээр заарт ондоотор эр нь 120000, эм нь 130000 төгрөг, 6. Агнах зөвшөөрөл олгогдоогүй, 7. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63-р хуудас/, Яллагдагч Н.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэрт байх “Бор аралын цагаан” гэх нэртэй газарт найз Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж нарын хамт н.Цэрэн-Очирын гэрт очиж хоноод өглөө нь бид нар босоод тэр хавийн нуурын хөвөөнөөс 2 өдөр дараалан ондоотор буюу заарт харх гэх нэртэй амьтныг алж чанаж идсэн юм. ...Бид нар нийт 20 тооны ондоотор буюу заарт харх гэж амьтан агнасан. Би 7 тооны, манай найз Н.Хүрэлбаатар 6 тооны, А.Жамбалдорж 7 тооны ондоотор тус тус агнасан. ...Бид нар 90 орчим см урттай нарийн төмрөөр цохиж агнасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-р хуудас/, Яллагдагч А.Жамбалдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэрт байх “Бор аралын цагаан” гэх нэртэй газарт найз Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан нарын хамт очиж ондоотор буюу заарт харх гэх нэртэй амьтныг алж чанаж идсэн юм. ...Бид нар нийт 20 тооны ондоотор буюу заарт харх гэж амьтан агнасан. Би 7 тооны, манай найз Н.Хүрэлбаатар 6 тооны, А.Жамбалдорж 7 тооны ондоотор тус тус агнасан. ...Бид нар 90 орчим см урттай нарийн төмрөөр цохиж агнасан. ...Бид нар агнасан ондооторыг газар дээр нь чанаж идсэн. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78-р хуудас/, Яллагдагч Н.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэрт байх “Бор аралын цагаан” гэх нэртэй газарт найз Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж нарын хамт очиж нэг танихгүй айлд хоносон. Өглөө нь бид нар босоод тэр хавийн нуурны хөвөөнөөс ондоотор буюу заарт харх гэх нэртэй амьтныг алж чанаж идсэн юм. ...Бид нар нийт 20 тооны ондоотор буюу заарт харх гэж амьтан агнасан. Би 6 тооны, манай найз Н.Өлзийсайхан 7 тооны, А.Жамбалдорж 7 тооны ондоотор тус тус агнасан. ...Н.Өлзийсайханы бөөр өвдөөд байна гэхээр нь бид нар ярилцаж байгаад бөөрөнд ондооторын мах сайн гэсэн гээд агнах болсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85- р хуудас/, Хууль бусаар агнасан гэх заарт ондооторыг эд мөрийн баримтаар тооцох тухмөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 23-р хуудас/, Агнагдсан заарт ондооторыг хураан авах тухай прокурорын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” тогтоол /хавтаст хэргийн 25-р хуудас/, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан талаархи “...Иргэн Н.Өлзийсайханаас 50 см урттай 12 см өргөнтэй, бор шаргал сортой ондоотор гэх 1 тооны амьтан хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 26-28-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17-р хуудас/, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан ... хамаарна гэж заажээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхгүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгцалийн цогцолборт газар” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д зааснаар байгалийн цогцолборт газарт өөр зориулалтаар ан амьтан агнах, барихыг хориглосон байна. Монгол Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаартай “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Ховд аймгийн Мянгад, Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, Жаргалат Хайрхан, Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын хамгаалалтад хамруулжээ. Шүүгдэгч нарын амьтан агнасан Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн нутаг дэвсгэр байрлах “Бор аралын цагаан” гэх газар улсын тусгай хамгаалалттай ХарУс нуурын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн нутаг дэвсгэрт буюу нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т заасан байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрээс төмрөөр цохиж заарт ондоотор агнасан шүүгдэгч нарын үйлдэл нь хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Мөн шүүгдэгч нар нь заарт ондоотор агнах зорилгоор “Бор аралын цагаан” гэх газар очиж ондоотор агнасан, үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж нарын улсын тусгхамгаалалтад хамаарах газраас зөвшөөрөлгүйгээр 20 тооны заарт ондоотор агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр заарт ондоотор агнаж, хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, заарт ондооторыг ангаж, эмчилгээний зориулалтаар хүнсэнд хэрэглэх зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар заарт ондооторын экологи-эдийн засгийн үнэлгээг эрийг нь 120000 төгрөг, эмийг нь 130000 төгрөгөөр тогтоосон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөвшөөрөлгүйгээр ангасан амьтны хүйсийг тогтоох боломжгүй байх тул шинжээч А.Нансалмагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн эд мөрийн баримтаар хураан авсан ондоотор буюу заарт харх нь эр, эмийн аль болохыг тогтоох боломжгүй. Нүдээр хараад хүйсийг нь тогтоох боломжгүй.” гэх мэдүүлгийг /хавтаст хэргийн 125-р хуудас/ үндэслэн эр заарт ондооторын экологиэдийн засгийн үнэлгээ 120000 төгрөгөөр тооцож, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан 2400000 төгрөгийн бодит хохирлыг /20 х 120000 төгрөг=2400000 төгрөг/ гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Хүрэлбаатар 6 тооны, шүүгдэгч А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нтус бүр 7 тооны заарт ондоотор агнасан нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарын агнасан заарт ондооторын тоогоор амьтны аймагт учруулсан хохирлыг гаргуулах нь үндэслэлтэй байна. Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу эр заарт ондооторын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх 4800000 төгрөгийн нөхөн төлбөрийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар шүүгдэгч Н.Хүрэлбаатараас 1440000 төгрөг /6 заарт ондоотор х120000 төгрөг х 2 дахин=1440000 төгрөг/ шүүгдэгч А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нарын тус бүрээс нь 1680000 төгрөг /7 заарт ондоотор х 120000 төгрөг х 2 дахин = 1680000 төгрөг/ тус тус гаргуулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасныг баримтлан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нар нь урьд шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 91-93-р хуудас/ тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно. Шүүгдэгч Н.Хүрэлбаатарын хувийн байдлын талаар гэрч Я.Зоригоогийн мөрдшалгах ажиллагаанд өгсөн “...Хилийн цэргийн 0168 дугаар ангид харуулын дарга байсан. Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайхан багийн 03-23 тоотод ганцаараа амьдардаг. Цэргийн алба хаасан. ...Говь-Алтай аймгийн Алтай сумын 0214 дүгээр ангид 2010-2011 онд хаасан.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 359 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 53, 115-117-р хуудас/, шүүгдэгч Н.Өлзийсайханы хувийн байдлын талаар гэрч Н.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор 10 жилийн сургуулийг 1988-1991 онд 4 дүгээр анги төгссөн. Цэргийн алба хаасан. ...Говь-Алтай аймгийн Алтай сумын 0214 дүгээр ангид 1999-2000 онд хаасан.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 359 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 55, 107-109-р хуудас/, шүүгдэгч А.Жамбалдоржийн хувийн байдлын талаар гэрч Б.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чандмань сумын 10 жилийн сургуулийг 1995-998 онд 3 дугаар анги төгссөн. Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 01-19 тоотод охин Ж.Уранбаян, хүү Ж.Бадар-Ууган, бид нарын хамт амьдардаг. Цэргийн алба хаагаагүй.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн 359 дугаартай албан бичиг, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтаа 80% алдсаныг тогтоосон талаарх шийдвэр /хавтаст хэргийн 50, 116-118-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нарыг бүлэглэн, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан 4800000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны заарт ондооторын махыг зохих журмын дагуу устгах, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”, шүүгдэгч нарын өмгөөлөгч “шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан улсын яллагчийн санал болгосон ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан хохирлыг төлөх хугацаа тогтоож өгнө үү” гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно. Шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нарыг гэмт хэрүйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт, санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв. Мөн тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус тайлбарлав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж нарын амьтны аймагт учруулсан хохирлыг 8 сарын хугацаанд нөхөн төлүүлэхээр тогтоож, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд, хөрөнгөгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны заарт ондооторын махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй. Шүүгдэгч нарыг шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******, ******* ургиовогт *******, ******* ургийн овогт******* нарыг бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******,******* нарын тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийндахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж нарт “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснатэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Хүрэлбаатар, Н.Өлзийсайхан, А.Жамбалдорж нарт тайлбарласугай. 5. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгал орчныг хамгаалах туххуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт шүүгдэгч Н.Хүрэлбаатараас 1440000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, шүүгдэгч А.Жамбалдоржоос 1680000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг, шүүгдэгч Н.Өлзийсайханаас 1680000 /нэг сая зургаан зуун наян мянга/ төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Хүрэлбаатар /1440000 төгрөг/, шүүгдэгч А.Жамбалдорж /1680000 төгрөг/, шүүгдэгч Н.Өлзийсайхан /1680000 төгрөг/ нарын амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг 8 /найман/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 7. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүтэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 тооны заарт ондатрын махыг устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Хүрэлбаатар, А.Жамбалдорж, Н.Өлзийсайхан нарт хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК