Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2021/0001

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б.*******д холбогдох 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063237 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий Завхан аймгийн Прокурорын газрын ******* Д.*******ийн дүгнэлттэй захиргааны зөрчлийн хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын дүгнэлтэд: Завхан аймгийн Прокурорын газрын ******* Д.******* би, тус аймгийн Мэргэжлийн ******* газрын Байгаль ******* ******* ******* ******* Б.******* ... Д. нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 30-ны хооронд Завхан аймгийн Яруу сумын Чандмань багийн нутаг Бага булаг, Далиу тамга гэх газруудаас тарвага агнах хориотой үед 73 тооны тарвага агнасан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шалгаад, 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зөрчлийн 2023000241 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулаад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зөрчилд холбогдогч Цагаан цамба овгийн гийн д /РД:ИЭ******/ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар №0063237 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийг хяналаа. Эрх бүхий албан тушаалтан Б.******* нь иргэн Д.д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед ... амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн... гэсэн заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Мэргэжлийн ******* газрын ******* ******* ******* ******* ******* Б.*******ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063237 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр ын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хууль бус тарвага агнаж, хадгалж байна гэх мэдээллийн дагуу Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасаг, экологийн асуудал хариуцсан мөрдөгч З., эрүүгийн мөрдөгч С., Алдархаан сумын хэсгийн төлөөлөгч Д.******* нарын хамтаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийж 73 тооны тарвага агнаж, хадгалж байсан нөхцөл, байдал тогтоогдсон. Иргэн Д.д 2023000241 дугаартай зөрчлийн хэрэг нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийн санкци буюу оногдуулах шийтгэл нь ижил тул тухайн үед техникийн алдаа гаргаж буруу зүйл заалтаар торгосон байна. Харин уг дүгнэлтийн дагуу хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө уг алдаатай шийтгэлийн хуудсыг зөрчлийн удирдах албан тушаалтнаар хүчингүй болгуулж зөвтгөх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн ын газрын ******* Д.******* нь ******* сумын ******* ******* ******* ******* *******ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063237 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б.******* нь ын дүгнэлттэй захиргааны зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063237 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн заалтыг хэрэглэхдээ техникийн алдаа гаргасан тул хүчингүй болгосон Завхан аймгийн Мэргэжлийн ******* газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/41 дүгээр тушаалыг ирүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг ... захиргааны байгууллага бүхэлд нь хүчингүй болгох-оор заасан байх тул хариуцагчийн зөвшөөрөл үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Прокурорын газрын ******* Д.*******ийн дүгнэлттэй, ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б.*******д холбогдох 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063237 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар ******* тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР