Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/44

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч айгалмаа даргалан, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 201701070062 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                  З.Ганцоож

 Улсын яллагч                                                     уяндэлгэр

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Т.Амгаланбат

            Хохирогч                                                                   

 Шүүгдэгч                                                       ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ******* ажилтай, ам бүл 3, эхнэр *******, 3 настай хүүхдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо ******* 24 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух, /Иргэний үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 1 дүгээр гудамжны 17 тоот/  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, дугаарын регистертэй,  овгийн *******

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоотод өөрийн гэртээ эхнэр маргалдаж улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой найз Б хамт гэртээ халамцуу ирэхэд манай эхнэр “архи уулаа” гэж уурлаж, над руу сандал, утас шидэхэд манай найз эхнэрт хандаж “чи ингэж аашилдаг болохоор чинь танай нөхөр архи уулгүй яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би найзыгаа хашааны хаалгаар гаргаж өгчихөөд буцаад  гэртээ орох гэтэл эхнэр хаалгаа тайлахгүй болохоор нь жижиг цонхоо хагалж гэртээ орсон. Би тухайн үед шорт, подвалктой байсан учраас даарсан. Гэртээ ороод эхнэр бид хоёр дахин хэрэлдэж муудалцаад уурандаа нүүрэнд нь гараараа нэг удаа цохьсон. Би  эмчилгээнд нь зориулж 500.000 төгрөг өгсөн.  Маш их гэмшиж байна, дахих ийм зүйл хийхгүй ” гэв.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед манай нөхөр нэг найзтайгаа согтуу орж ирэхээр нь би уурлаад сандал авч шидээд, мөр лүү нь гараараа цохьсон. Тэгтэл хамт орж ирсэн найз нь “чи ийм муухай ааштай болохоор Б архи уулгүй яадаг юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд найзыгаа гаргаж өгөхөөр гарахаар нь хаалгаа түгжээд оруулаагүй юм. Тэгсэн чинь Б гэрийнхээ жижиг цонхыг хагалж орж ирээд “хаалгаа тайлсангүй” гэж  хоорондоо хэрэлдэж байгаад миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохиж гарын хурууг мушгисан. Мөн намайг сууж байхад надтай хамт унтана гээд миний хамар луу цохьсон. Эмчилгээнд нийт 470.000 төгрөг өгсөн, өмнө нь үндэслэлгүйгээр айлгах санаатай 30.000.000 төгрөг нэхэмжилж байснаа ойлгосон.   Охиноо бодоод Б эвлэрч байгаа, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлтэд гэрч өгсөн “...Нөхөр Б хамтаар Ирвэсийн зогсоол дээр ирэхэд манай охин Т нүүр амнаас цус гарсан байдалтай нөхөр Б зодуулсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х-н 12/

Хэрэг бүртгэлтэд гэрч өгсөн “2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 03 цаг 04 минутанд 99219898 гэсэн дугаараас манай охин Т залгаад “намайг манай нөхөр зодчихлоо би түргэн тусламж дээр ирсэн байна”  гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд эхнэр Б дагуулаад гэрээс гараад дахин утас руу нь залгахад манай охин Ирвэсийн зогсоол дээр байна гэсэн. Тэнд Т Б найзтай хамт байсан. Т нүүр нь зодуулаад хавдсан байдалтай, хамар луугаа цохиулаад цус гарсан бололтой цаас хийж бөглөсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 09 шэ/107 тоот актын:

  1. биед хамар ясны шинэ хугарал, зүүн шилбэнд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд зовхи, баруун гарын шуу, баруун гуянд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 15/

 

         Шүүгдэгч ******* хохирогч эмчилгээнд зориулж 470.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэх шүүгдэгчийн “Хаан банк”-ны дансны хуулга /хх-н 47/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “ овогтой Б эзэмшлийн “******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоот хаягт байрлах   бүртгэлийн дугаартай 56 м.кв хувийн орон сууц, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоотод байршилтай бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг тус тус битүүмжлэхээр тогтоосугай” гэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгө болон газрын гэрчилгээний хуулбар, гэрэл зургууд /хх-ийн 48-49/

 “” ХХК-ийн шүүгдэгч ******* өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоот хаягт байрлах   бүртгэлийн дугаартай 56 м.кв хувийн орон сууц, ******* дүүргийн 1 дүгээр хороо,  ******* 24 дүгээр гудамжны 03 тоотод байршилтай бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг 26.000.000 төгрөгөөр үнэлсэн” талаарх хөрөнгийн үнэлгээ /хх-н 69-81/

 

******* урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 27, 28-31/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/107 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

 

  Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоотод өөрийн гэртээ эхнэр “архи уулаа” гэж хэлээд сандал авч шидэхэд нь уурлаж, тэдний хооронд хэрүүл маргаан үүсч, улмаар гараараа баруун шанаа хэсэг рүү цохих, гарыг нь мушгих, хамар луу нь гараараа 1 удаа цохих зэргээр зодож, биед нь хамрын ясны хугарал, зүүн шилбэнд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд зовхи, баруун гарын шуу, баруун гуянд цус хуралтууд бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хэрэлдэж байгаад уурандаа нүүрэнд нь гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогч “хэрэлдэж байгаад миний баруун талын шанаа руу гараараа нэг удаа цохиж, гарын хурууг мушгисан. Мөн миний хамар луу цохьсон” гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд гэрч , нарын мэдүүлсэн “Ирвэсийн зогсоол дээр очиход охин Тэмүүлэнгийн нүүр хавдаж, хамраас нь цус гарсан бололтой зогсож байсан” гэх мэдүүлгүүд /хх-н 12, 22/, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн “ биед хамар ясны шинэ хугарал, зүүн шилбэнд зулгаралт, баруун болон зүүн нүдний дээд зовхи, баруун гарын шуу, баруун гуяанд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/107 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 

     Хохирогч нь шүүгдэгч ******* “архи уулаа” гэж дургүйцэн, сандал авч шидсэнээс болж тэдний хооронд хэрүүл маргаан үүссэн байх тул шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай ханджээ.

     Энэ гэмт хэргийг шүүгдэгч ******* нь согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой, харин хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “шүүгдэгчээс эмчилгээний зардалд 470.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, бид охиноо бодоод эвлэрсэн” гэж мэдүүлснийг дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

******* нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор хүндэвтэр гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан  байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцно” гэж заажээ. Тэрээр дээрхи шүүхээс тогтоосон хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

       

            Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байна.    

 

           Иймд шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж мэдүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн ******* өмчлөлийн “******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоот хаягт байрлах хувийн орон сууц болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг /хх-н 48/ хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн ******* бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч шүүгдэгч Б овгийн ******* холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч ******* нь хохирогч Э.Т эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгийг төлсөн,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Баатар овгийн ******* ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоот хаягт байрлах бүртгэлийн дугаартай 56 м.кв хувийн орон сууцыг болон ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* 24 дүгээр гудамжны 03 тоотод байршилтай бүртгэлийн дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг тус тус буцаан олгосугай.
  5. Шүүгдэгч ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ******* урьд авсан гадагш явж болохгүй байх тухай баталгаа авсан тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         АЙГАЛМАА