Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох 2136000000153 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд Их Сургуулийн 3 дугаар курсын оюутан, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 460000 төгрөгий торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******, Top of Form Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч П.*******г зодож эрүүл мэндэд нь зулайн баруун урд хэсгийн хуйхны цус хуралт, зүүн чамархайн хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэлт, хэлний үзүүр хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дээд хэсгийн цус хуралт, баруун тохой 2 хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралтууд, баруун гуяны гадна хэсгийн зулгаралтууд, баруун гуяны гадна, дунд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ хохирогч Б.Батбаатарыг “намайг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны хугарал, зулай хэсгийн хуйхны шарх, 4 дүгээр үений 2 дугаар үений гадна хэсгийн шарх, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун бугуйн гадна хэсгийн зулгаралт, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би өөрийн гаргасан хэргээ үнэн зөвөөр нь хүлээсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр мөрдөгчид болсон үйл явдлын талаар тодорхой ярьсан. Би хохирогч нарт хохирлыг төлж барагдуулахаар тохирсон. Одоо ажил хийж байгаа тул цалингаа авч байгаад өгнө. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна гэв. 2136000000153 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1.Хохирогч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 хуудас/ 2.Хохирогч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 21-22 хуудас/ 3.Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 хуудас/ 4.Гэрч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 33-34 хуудас/ 5. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 406 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 хуудас/ 6. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 хуудас/ 7. Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 хуудас/ 8. Хохирогч Б.Батбаатар, П.******* нарын хүсэлт /хавтаст хэргийн 104-105-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулна. 3 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч П.*******г зодож эрүүл мэндэд нь зулайн баруун урд хэсгийн хуйхны цус хуралт, зүүн чамархайн хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэлт, хэлний үзүүр хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна хэсгийн зулгаралтууд, баруун гуяны гадна, дунд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ хохирогч Б.Батбаатарыг “намайг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны хугарал, зулай хэсгийн хуйхны шарх, 4 дүгээр үений 2 дугаар үений гадна хэсгийн шарх, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун бугуйн гадна хэсгийн зулгаралт, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Батбаатарын /1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ам бүл 5, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Жаргалан баг, Их Монгол 01-01 тоотод оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д.******* манай найз П.*******тэй зодолдоод дарж авчихаад зодоод байхаар нь би салгах гэж оролдоод дийлэхгүй болохоор хойноос нь хүзүүгээр нь гараа оруулаад татаад босготол Д.******* босч ирээд “чи намайг зодлоо” гээд намайг үсдээд миний толгойруу цохисон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/, Хохирогч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д.******* манай хоёр найз болох Б.Батбаатар, У. нар луу томроод байхаар нь найзуудаа өмөөрөөд хэдэн үг хэлчихсэн чинь надтай хэрүүл хийгээд намайг зодсон юм ...Д.******* намайг гар хөлөөрөө өшиглөж цохисон, ямар нэгэн зүйлээр цохиогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, Гэрч Б.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар 4 сарын 22-ний өдөр би И. гэх найзынхаа гэрт нь маргааш нь Улаанбаатар хот явна гээд байж байтал шөнийн 12 цагийн үед 88433797 дугаарын утаснаас манай найз болох У. запгаад хаана байна чи маргааш хот явах гэж байгаа юм уу П.******* бид 2 гол дээр байна хүрээд ирэх үү гэхээр нь би маргааш хот явна одоо очлоо гээд тэр 2 дээр иртэл У., П.******* 2 нэг савтай том савтай пиво уугаад сууж байсан тэгээд тэр пивийг ууж дуусгаад хэсэг ярьж сууж байгаад үлдсэн 4 савтай пивоо аваад Баян-Өлгий аймгаар аав ээжийнхээ хамт аялж яваад ирсэн У.Балжинням гэх найзтайгаа уулзаж Домбот хотхоны тэнд 4 үүлээ хэсэг юм яриад сууж байтал У.Балжиннямыг гэрээс нь дуудаад бид 3 У.Балжиннямыг гэрт нь Акумагийн тэнд хүргэж өгөөд гэртээ харьцгаая гээд алхаж байгаад би И. гэдэг найз руугаа залгаад хаана байна би одоо очлоо гэтэл би 6-р сургуулийн хашаанд найз нартайгаа байна та 3 хүрээд ир гэсэн тэгээд бид 3 үлдсэн пивоо бариад тэд нар дээр очоод хэсэг юм яриад пивоо уугаад сууж байтал Д.*******, П.******* 2 маргалдаад байсан тэгж байгаад И.гийн найзууд гэр лүүгээ тараад Д.******* гээд найз нь бид нартай хамт үлдсэн юм. Тэгээд П.*******, Д.******* 2 дахиад маргаад байсан тэгж байтал Д.******* П.*******гийн толгой шанаа хэсэгт 3 удаа гараараа цохисон тэгээд П.******* уурлаад босоод явтал араас нь У. дагаад явахаар нь би И.д найз нь түрүүлж очоод амарч байхуу чи араас хүрээд ир гэж хэлчихээд тэр хоёрын араас явтал тэр хоёр олдоогүй би эргээд тэр хавиар хайж байтал засмал зам дээр П.*******, У., Д.******* 3 хамт алхаж байхаар нь би араас яваад очтол П.*******,Д.******* дахиад маргачихсан алхаж байсан П.******* би цагдаа дуудна шүү эсвэл чи гэртээ харь гэсэн чинь Д.******* чи одоо намайг шоронд хийхүү тээ гээд байсан тэгж байтал нэг залуу бид хэд рүү гүйгээд ирж байсан тэгтэл П.******* тэр залуугийн зүг эргээд хартал Д.******* П.*******гийн хойноос цохиод дараад унасан тэгээд Д.******* П.*******гийн дээр гарчихаад зодоод байхаар нь би салгах гэтэл дийлдээгүй тэгэхээр нь би Д.*******ын араас нь хүзүүгээр нь гараа оруулаад татаад босготол Д.******* босч ирэнгүүтээ чи намайг зодлоо гээд миний үснээс зуурч доошоо дарж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан юм. Харин нөгөө гүйж ирж байсан залууг У. тэврээд чи болио гээд зогсоосон. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь П.*******, У. бид 3 салаад явж байтал Д.******* бидний араас чулуу шидээд байсан” /хавтаст хэргийн 24-р хуудас, Гэрч П.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар сарын 22-ний өдөр би 20 цагийн үед найз болох У.той 52 айлын орон сууцны гадаа уулзаад Гигант дэлгүүрээс 1.5 грамын ногоон савтай пиво 3 савыг аваад гол дээр очиж ууж сууж байгаад 21 цагийн үед У., Б.Батбаатар луу утсаар залгаад гол дээр хүрээд ирэх үү бид 2 гол дээр байна гэж дуудсан. Тэгтэл Б.Батбаатар нэг их удалгүй ирсэн. Тэгээд бид 3 нэг пиво уугаад хэсэг яриад сууж байгаад Б.Батбаатар, 5 И. гэх залуу руу утсаар ярьтал цаанаас нь би 6-р сургуулийн хашаанд байна хүрээд ир гэж байна гэхээр нь бид 3 хамтдаа явж очтол тэнд И. найз охинтойгоо, Д.*******, Болдоо нар бас танихгүй 4 залуу нийлээд 8 хүн тэнд байсан. Бид гурвыг очиход тэд нар 2 литрийн савтай пиво ууцгааж байсан тэгээд бид нар тэр пивоноос нь уугаад шөнийн 3 цаг хүртэл ярьж суусан тэгж байтал Д.******* надтай хамт очсон манай 2 найз руу эхэлж хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд босоод ир зодолдох уу гэх мэтээр хэрүүл хийгээд байсан тэгж байтал И. Д.*******ыг чи одоо боль согтсон эд нар чинь манай найзууд байгаа юм гээд болиулсан удалгүй Д.******* дахиад хэрүүл хийгээд намайг чи одоо ямар том хэгжүүн банди вэ гэх мэтээр өдөж байгаад миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд найзууд нь Д.*******ыг одоо боль гэж болиулаад удалгүй найзууд нь тараад явцгаасан. Тэгээд Д.*******, У., Б.Батбаатар бид 4 үлдээд гэрлүүгээ явахаар алхаж байгаад дахиад Д.******* бид 2 хоорондоо маргасан тэгж байтал Д.******* миний эрүү нүүр хавьцаа 2 удаа цохисон байтал Тэнгис гэх залуу хашаанаасаа гарч ирээд тэр хэдийг салгаж цагдаад дуудлага өгсөн юм” ... гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 27-р хуудас, Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.*******, Д.******* хоёр хоорондоо муудалцаад байсан. Тэгж байгаад Д.******* П.*******гийн толгой хэсэгт хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь би очоод салгаад П.*******г аваад явтал араас Д.******* ирээд хамтдаа 3-лаа хашаа даваад засмал зам дагаад явж байтал араас Б.Батбаатар гүйгээд ирсэн. Д.******* нэг хүнтэй яриад байсан. Тэгээд дөрвүүлээ зогсоод юм ярьж байтал Д.*******ын найз гээд нэг залуу ирсэн. Тэгтэл Д.******* П.*******г цохиж унагаагаад дээрээс нь дараад зодсон. Б.Батбаатар тэр хоёрыг салгах гээд оролдож байгаа харагдсан. Би Д.*******ын найз гэх залууг хориод зодоонд оруулаагүй юм. Тэгээд нэг хартал П.******* босчихсон зогсож байсан. Харин Д.******* Б.Батбаатарын малгайны юүдэнгээс дараад зогсчихсон харагдсан. Тэгээл бид 3 тэр хоёроос салаад зугтаад явж байтал Д.******* найзтайгаа араас чулуу шидээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, Гэрч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ‘’...Д.******* 2021 оны 07 дугаар сарын 23-ны өглөө надруу залгаад “бөөн юм боллоо өчигдөр П.*******, Б.Батбаатар, У. нар намайг бүлэглэж зодохоор нь би Болдоо эд нарыг дуудаад зодолдлоо” гэж хэлсэн. Орой Б.Батбаатар надруу залгаад инээдтэй юм боллоо хөгшөөн Д.*******т зодуулаад гарын шөрмөс тасарсан, толгой хагарсан байна гэж хэлж байсан. Тэр өдөр Д.******* миний тохой хавдартай байгаа өмнө нь Дөргөн хатан дээр зугаалж яваад ирсэнээс хойш тохой өвдөөд, хавдаад байгаа гэж Барсүрэн манай найз охин бид гуравт хэлж байсан юм. Би тэр залуучуудаас Болдоо гэх залууг нь танина бусад залуусыг нь танихгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/, Гэрч Д.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт Баярзул,Болдоо, Зоригт нар манай гэрт хонож байсан. 23-ны 6 өглөө үүр цайж байхад Д.******* Зоригт руу залгаад гараад ирээ би 6-р сургуулийн эндээс очиж явна гэж хэлсэн. Тэгээд Зоригоо гараад явсанаа нэг их удалгүй буцаад гүйгээд ороод ирэхдээ Д.******* хүмүүсээр зодуулж байна хурдан гараад ирээч гэхээр нь Баярзул, Болдоо бид 3 гараад очтол Д.******* 3 залуугийн хамт зогсож байсан. Бид нар очоод та нар одоо боль яагаад зодолдоод байгаа юм гэж хэлээд тэр хэдийг салгасан. Д.*******тай хамт зогсож байсан 3 залуугийн нэг залуугийнх нь толгой хагарсан бололтой цус гоожиж байсан. Тэгээд бид хэд эмнэлэг дуудсан. Удалгүй эмч ирээд цагдаа дуудчихаад толгой нь хагарсан залууг аваад явсан. Харин цагдаа нар ирээд Д.******* болон толгой нь хагарсан залуутай хамт явсан 2 залууг аваад явсан юм“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 406 дугаартай “... 1. Б.Батбаатарын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б.Батбаатарын биед баруун талын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны хугарал, зулай хэсгийн хуйхны шарх, 4 дүгээр үений 2 дугаар үений гадна хэсгийн шарх, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун бугуйн гадна хэсгийн зулгаралт, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт тогтоогдлоо. 3. Б.Батбаатарын биед учирсан дээрх шархнууд, хугарал гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт, зулгаралт, гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. Б.Батбаатарын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 408 дугаартай “...1.П.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. П.*******гийн биед зулайн баруун урд хэсгийн хуйхны цус хуралт, зүүн чамархайн хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэлт, хэлний үзүүр хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна хэсгийн зулгаралтууд, баруун гуяны гадна, дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. П.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 4. П.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-р хуудас/, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн согтолтыг тодорхойлох тэмдэглэл /хавтаст хэргийн 110-р хуудас/, Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....2021 оны 07 7 дугаар сарын 23-ний өдөр би өөрийн найз болох Барсүрэн, И. түүний найз охин нартай хамт 6-р сургуулийн саадан дотор юм яриад пиво уугаад сууж байтал Б.Батбаатар, П.*******, У. нар 2-3 савтай пиво барьж ирээд хамтдаа юм яриад сууж байгаад би сүүлдээ П.*******тэй маргаад П.*******г цохиод бас Б.Батбаатар, П.*******, У. нарын араас чулуу шидэж байгаад Б.Батбаатарын толгойг чулуугаар цохиод хагалчихсан байсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72-р хуудас/, Яллагдагч Д.*******ын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “...******* овогтой ******* миний бие 1998 оны 03 сарын 22-нд төрсөн, Д.******* миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Иймд Д.******* надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 1*******-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хохирогч Б.Батбаатарын биед учирсан баруун талын 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны хугарал, зулай хэсгийн хуйхны шарх, 4 дүгээр үений 2 дугаар үений гадна хэсгийн шарх, баруун гуяны дотор дунд хэсгийн цус хуралт, баруун бугуйн гадна хэсгийн зулгаралт, баруун өвдөгний гадна хэсгийн зулгаралт бүхий гэмтэл, мөн хохихрогч П.*******гийн биед учирсан зулайн баруун урд хэсгийн хуйхны цус хуралт, зүүн чамархайн хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэлт, хэлний үзүүр хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун бугалганы урд дээд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн тохой хэсгийн зулгаралт, баруун гуяны гадна хэсгийн зулгаралтууд, баруун гуяны гадна, дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. 8 Өөрөөр хэлбэл хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж уг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Шүүгдэгч Д.*******ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Батбаатар, П.******* нартай маргалдаж улмаар биед нь халдан зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймээс шүүгдэгч Д.*******ын хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчидтой маргалдах явцад зодон, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Д.*******ыг хохирогч Б.Батбаатар, П.******* нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хувийн таарамжгүй харилцаа, хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан 9 шийдвэрлэсэн болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батбаатар, П.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч П.******* нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй мөн “...Д.*******т ямар нэгэн гомдол байхгүй. Миний биед учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэж хүсэлт /хавтаст хэргийн 105-р хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг хохирогч П.*******д төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Харин хохирогч Б.Батбаатар нь эмчилгээний зардал 249325 төгрөгний хохирол нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулна гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс эмчилгээний зардал 249325 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч Д.******* нь урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 75-р хуудас/ Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д.******* бид хоёр найзууд байгаа юм. Манай найз болох Д.******* бол ээжтэйгээ Ховд аймгийн ******* суманд амьдардаг. Эхнэр аваагүй. Ховд Их Сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 3 дугаар курсад суралцдаг. Манай найз жаахан түргэн зантай бусдаар бол тусархуу, хүний үгэнд оромтгой, хүнд үгүй гэж хэлдэггүй залуу.” гэх мэдүүлэг, гэрч Г.Идэрхангайгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Д.******* бид хоёр эгч дүүгийн хүүхдүүд. Манай хамаатан болох Д.******* бол ээж ахын хамт амьдардаг, өөрөө Ховд Их сургуульд сурдаг залуу байгаа юм. Амьдрал ахуйн хувьд бол тийм ч сайн биш байхаа.” гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 738 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 42-43, 45-46,82-84-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх 10 саналтай” гэв. Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 2136000000153 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 11 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 249325 /хоёр зуун дөчин есөн мянга гурван зуун хорин тав/ төгрөг гаргуулан хохирогч Б.Батбаатарт олгосугай. 6. 2136000000153 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК