Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 25

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, тоотод оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.*******, хариуцагч Ө., нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2012 онд танилцаад ханилан суусан. Бидний дундаас 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүү Бадрангуй төрсөн. Хамт амьдрах хугацаанд Ө. халамж муу, үе үе яваад алга болчихдог байсан. Хүүг төрснөөс хойш гэрт ирэх хугацаа ч бага болсоор 2016 оны 2 сараас бүрмөсөн ирэхээ больж өөр эмэгтэйтэй ханилан сууж саяхан хүүхэд нь төрсөн. Иймд хүү Г.Бадрангуйд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Ө. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүдээ тэтгэлэг төлнө гэв.  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Ө.өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Ө. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Зохигчдын дундаас 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүү Г.Бадрангуй төрсөн, хүүхдийн эцэг эхийг захиргааны журмаар тогтоож төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд хүүхэд эрүүл эхийн асрамжид өсөж хүмүүжиж байгаа, тэд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, цаашид хамтран амьдарч хүүхдээ өсгөн хүмүүжүүлж тэжээн тэтгэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, тэдний эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд хүүхдээс тусдаа амьдарч байсан ч энэ үүргээс эцэг эхийн хэн ч чөлөөлөгдөхгүй.

Иймд хариуцагч  Ө.өөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Г.Бадрангуйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.өөр энэ мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Ө.ийн Г.Бадрангуйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.өөс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31.300 /гучин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.өөс 31.300 / гучин нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                Л.ЭНХБИЛЭГ