Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/28

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,

Улсын яллагч: Я.Дина,

Шүүгдэгч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Б ургийн овогт Агийн Эад õîëáîãäîõ 1935000640028 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 äугааð сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Зүүнговь сумын 3-р багт оршин суудаг, ОД99103051 дугаарын регистртэй, Б овогт Агийн Э.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Э нь тус аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг 03-13 тоот хашаанд 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ц.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч Ц.Тын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тэгээд Э манай гэрлүү орсон. Би ээжийн гэрт ороод цай уучихаад гэрлүүгээ ороход манай гэрийн зүүн дотор талд Эын мотоцикль тавьчихсан мотоциклийн тос маасал зэрэг бохир зүйл гоожсон байсан. Тэгээд би Э чи наадах мотоцикль оо гэрийн баруун талд гаргаж тавь наачин гал түлхээр болохгүй хоол унд хийнэ гэж хэлэхэд тэгээд яадаг юм ингээд байж байг одоо янзлуулаад гарах хооронд ямар сүртэй юм гэж хэлсэн. Тэгээд би чи юу сүртэй гэж юу яриад байгаа юм гэхэд Э тэгвэл энэ мотоциклийг гаргаад тавчий гэж хэлээд мотоцикль гаргасан. Тэгээд орж ирээд манай гэрийн зүүн багаст байсан үнс утгадаг төмөр хэлдүүр аваад би чамайг ална гэж хэлээд миний толгой хэсэг газар төмөр хэлдүүрээр нэг цохисон. Тэгээд би зугтаж гэрээс гарсан. Тэгтэл миний араас гарч ирээд дахин миний толгой хэсэг газар төмөр хэлдүүр буюу үнсны утгуураар 3 удаа цохисон. Тэгээд миний толгой хэсэг газраас маш ихээр цус гарч эхэлсэн. Тэгээд боль гэж хэлэхэд чамайг цохиж ална гэж хэлж байсан... /хх-ийн 16-17 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Зын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал миний гар утас дугарсан ба ээж Бгийн утасны дугаар байсан. Тэгээд аваад ярихад нэг эмэгтэй хүн та хурдан ээжийндээ хүрээд ир Т толгойгоо хага цохиулчихлаа гэж ярьсан. Би Тын толгойг хэн хага цохисон талаар асууж тодруулахад Дош буюу Э цохиод хаячихлаа гэж хэлсэн. ...хүү Лыг дагуулж аваад очиход миний төрсөн дүү Т толгойгоо боочихсон толгой хэсэг газраас нь цус гарсан байсан хажууд нь манай ээж Б, Тын 2 охин энэ дөрөв байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Тэгээд би дүү Таас чи яагаад толгойгоо хагалсан юм гэж асуухад Дош намайг цохиод миний толгой хэсэг газар хагалаад хаячихлаа гэж байсан...” /хх-ийн 20-21 тал/ ãýõ ìýä¿¿ëýã,

гэрч Л.Бгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Тэгээд би цай чанаад Б эгч бид хоёр юм яриад сууж байтал Т гаднаас орж ирээд толгой хэсэг газраас нь цус гарсан толгой хэсэг газар нь зүсэгдсэн байсан. Тэгээд намайг Дош төмөр үнсны утгуураар цохиод хаячихлаа миний толгой цоорчихлоо гэж манайд орж ирсэн. Тэгээд Б эгч бид хоёр дагуулж авч гараад Б эгчийн гэрт ороод толгой хэсэг газраас гарсан цусыг тогтоох гээд мааралаар боогоод түр тогтоосон...Тын толгойндоо авсан гэмтэл дөнгөж гэмтсэн гэмтэл байсан. Цус маш их гарч байсан. Гэмтэхээс хэдэн цагийн өмнө хашаандаа явж байхдаа зүгээр байсан...” /хх-ийн 22-23-р тал/ ãýõ ìýä¿¿ëýã,

гэрч Ш.Бгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Б орж ирээд намайг орж ирж цай уу гэсэн. Тэгээд би хажуу айл руу ороод байж байтал гадна их хүмүүс дугарч байгаад манай залуу Т миний байсан Х гэх айл руу орж ирэхдээ толгой хэсэг газраас нь цус гарсан толгойгоо дарчихсан орж ирсэн. Тэгээд Таас юу болсон талаар асуухад намайг Дош үнсны утгуур буюу төмөр хэлдүүрээр цохилоо, миний толгой хэсэг газар луу цохилоо гэж орж ирсэн. Тэгээд Б бид хоёр Тыг манай гэрт оруулаад цусын тогтоосон. Удалгүй төрсөн эгч Золжаргал ирээд аваад явсан...манай хүү Т манай гэрээс гараад гэрлүүгээ орсон. Тэгэхэд зүгээр байсан. 30 минутын дараа толгойгоо хага цохиулчихсан орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-25-26-р тал/,

гэрч П.Тгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой 16 цагаас Зүүнговь сумын эрүүл мэндийн төвд сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн энэ хугацаанд орой 21 цагийн үед Зүүнговь сумын иргэн Ц.Т толгой хэсэг газраас нь цус гарчихсан толгой хэсэг газраа боочихсон манай эмнэлэгт орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Т би гэртээ байж байтал манай төрсөн ах Агийн хүү Дош намайг төмөр хэлдүүрээр буюу үнсны утгуураар цохилоо гэж байсан. Тэгээд би их эмч Д.М эмчид мэдэгдсэн удалгүй байж байтал М эмч ирээд боолтын аваад шархны цэвэрлэсэн. Тэгээд М эмч 2 см гүн зүсэгдсэн байна оёдол хийх шаардлагатай гэж хэлээд мэдээ алдуулах тариа хийгээд М эмч 7 оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хх-27-28-р тал/,

гэрч Д.М хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал манай эмнэлэгийн сувилагч П.Т над руу утсаар залгаад эмнэлэг дээр толгойндоо гэмтэл авсан хүн ирлээ гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад ажил дээр ирэхэд Зүүнговь сумын Суварга багийн иргэн Ц.Т толгой хэсэг газраас нь цус гарчихсан толрой хэсэг газраа боочихсон байсан. Тэгээд би толгойнд нь байсан боолтыг аваад харахад толгойн орой хэсэг газарт нь хоёр өөр газар гүн зүсэгдсэн байдалтай байсан. Тухайн үед Таас юу болсон талаар асууж тодруулахад манай төрсөн ах Агийн хүү Дош бид хоёр хоорондоо маргалдаад намайг төмөр хэлдүүрээр буюу үнсны утгуураар цохилоо миний толгойг хагаллаа гэж байсан. Тэгээд би шарын цэвэрлээд мэдээ алдуулах тариа хийгээд 7 оёдол тавьсан. Тын авсан гэмтэл шинээр үүссэн гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30-р тал/,

насанд хүрээгүй гэрч А.Эын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Т ах ямар бензин үнэртээд байна энэ мотоциклоос тос гоожиж байна гэж хэлэхэд Э ах би мотоциклоо гаргаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн юм. Тэгээд Э ах мотоциклоо түлхээд гарсан ба Т ах гаднаас ороод ир гээд чи миний үгийг тоохгүй байна гэж хэлээд уурлаад манай ах руу цохисон. Тэгээд Э ах газарт байсан галын үнс утгадаг үнсний хутгаар аваад Т ахын толгой хэсэг газарт нь 3 удаа цохисон. Тэр үнсний хутгуур урт төмөр иштэй төмөр хутгуур байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

шүүгдэгч А.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багт аав А, ээж Ю, эгч Б, дүү Э, Э, М нарын хамт мал маллаж амьдардаг. Манай гэр одоо Увс аймгийн Зүүнговь сумун 3 дуагар багийн нутаг “Хүйтэн буйр” гэх нэртэй газарт байгаа. 2019 оны 2 дугаар сарын 09-ны өдөр гэртээ малын хашааны хөрзөн хатгаж зөөсөн. Тэгээд орой 17 цагийн үед төрсөн дүү Эын хамт Зүүнговь сумын төвд эмээ болох Бгийнд ирсэн...Т ах архи уусан байсан би харин ямар нэгэн архи уугаагүй ба мотоцикль барьж явсан. Т ахын гэрт орсон. Тэгээд байж байтал Т ах орж ирээд энэ манай гэрт ямар мотоциклын бензин үнэртээд байна гэсэн. Тэгээд би өөрийнхөө мотоциклоо гэрээс гаргасан. Тэгээд гадна байж байтал намайг ороод ир пизда минь гэж намайг дуудсан. Тухайн үед өөр зуур толгой эргэсэн. Тэгээд тонгойгоод хартал үнс утгадаг төсөр үнсны хутгуур байсан. Тэгээд би тэр үнсны хутгуурийн бариул хэсгээс нь бариад Т ахын толгой хэсэг газар нь цохисон. Тэгэхэд яаж байна гэсэн тэгээд би дахиад нэг цохисон тэгэхэд ямар нэг зүйл хэлээгүй. Тэгэхээр нь зүгээр байсан юм байх гэж бодоод дахиад үнсны утгуураар толгой хэсэг газарт нь цохисон. Тэгсэнчин Т ах нэг газарт унаад ээжээ гээд эмээгийн гэр лүү яваад өгсөн. Би харин мотоциклоо түлхэж аваад Жонгоо гэх айлд очоод засуулах гэтэл Жонгоо ах калад нь сулдсан байна гэж хэлээд гэрлүүгээ орсон. Би харин калапийн янзлаад тэр шөнө хөдөө гэрлүүгээ явсан юм...Би хохирогч Ц.Тын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн Ц.Тын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд 2 газар язарсан шарх, тархины доргилт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх 145 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтаар 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ц.Т шүүгдэгч А.Э авга ах Ц.Тын гэрт нь үл ойлголцож, хоорондоо хэрэлдэж маргалдан зодолдсон байна.

Шүүгдэгч А.Э хохирогч Ц.Тыг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 145 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогч Ц.Таас уучлалт гуйж, тэрээр надаас мөнгө нэхэмжлээгүй, эмчилгээний мөнгийг Ц.Т өөрөө гаргасан” гэж мэдүүлсэн байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч А.Эаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ц.А, П.Б, Ц.Б нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, Увс аймгийн Зүүнговь сумын Суварга дугаар багийн Засаг даргын 3/57 дугаар албан бичиг, Автотээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 20-ний өдрийн 59 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/188 дугаар албан бичиг /18-19, 31-32, 35-36, 78, 76, 77, 71, 73/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтаар шүүгдэгч нь Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багт оршин суудаг ба тээврийн хэрэгсэл болон үл хөдлөх хөрөнгө тус тус байхгүй болохыг болох нь тогтоогдсон байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.Э шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэх үүрэгтэйг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Э хохирогч Ц.Тын толгойг цохисон үнсны хутгах зориулалттай төмөр утгуур 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон байх ба уг үнсны хутгуур нь 5000 төгрөгийн үнэлгээтэй, эвдэрч гэмтээгүй дахин ашиглах боломжтой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, хэргийн 56 дахь талд авагдсан Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн гаргасан Эд хөрөнгийн зах зээлийн үнийн тодорхойлолт баримтаар тогтоогдож байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнсны хутгуурын эзэмшигч буюу хохирогч Ц.Тд буцаан олгох үндэслэлтэй байна. 

 

            Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, нэхэмжлэх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Агийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Агийн Эыг 280 /хоёр зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4дэх хэсэгт зааснаар ялтан тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнсны хутгах зориулалттай төмөр утгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч, хохирогч Ц.Тд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Эад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА