| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/00447/И |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г.******* нь ******* төрсөн, 55 настай, эрэгтэй. Хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан шалтгаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдээд байгаа боловч -наас 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ийн 100, 270 дугаар цехэд ажиллаж байсан тушаал архиваас олдохгүй байгаа тул хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* *******ы 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан “...ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал ...нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана” гэснийг үндэслэн хөдөлмөрлөж байсан үйл баримтаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргажээ.
Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6., Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 6-д зааснаар шүүхээр ажилласан хугацааг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй.
Г.******* -ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ийн 100, 270 дугаар цехэд ажилчнаар ажиллаж байсаныг нотлож 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Уг дэвтэрийн 8-11 дүгээр хуудсаны 04-т -ны өдөр *******ийн 100 дугаар цехэд ажилчинаар авч ажиллуулав. *******ийн даргын 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 265 тоот тушаалаар, 05-д 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мастераар томилон ажиллуулав. *******ийн даргын 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 364 дүгээр тушаал, 06-д 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөв *******ийн даргын 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн б/253 дугаар тушаал” гэсэн бичилт хийгджээ. Мөн хэрэгт 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “VIII таван жилийн гавшгайч” цол, тэмдгээр шагнуулсан үнэмлэхийн хуулбар, 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “1989 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд гарамгай амжилт гаргагасан зүтгэл бүтээлийг үнэлж цехийн хүндэт самбарт зургийг тань тавьж, үнэ бүхий зүйл *******ийн сайшаалын үнэмлэхээр шагнав” гэсэн Сайшаалын үнэмлэхийн хуулбар, 1988 оны *******ийн Социалист уралдааны комиссын Сайшаалын үнэмлэх /эх хувиар/, фото зураг 2 ширхэг, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *******ийн 100 дугаар цехийн дарга Р.тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /эх хувь/ 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаартай *******т ажилд орогчдын танилцах хуудас байгуулсан гэрээ 3 хуудас/эх хувь/, ажилтан нарыг бүртгэх анкет, 1984 оны 6 сарын 26-ны өдрийн ажилд орох өргөдөл, гурван үеийн түүх, 1984, 1985 онд ажил олгогчоос гаргаж байсан ажил байдлын тодорхойлолт 2 хуудас /эх хувь/ зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Эдгээр баримт нь түүний ажиллаж байсан байдлыг нотолсон, хуульд заасан шаардлагыг хангасан баримтууд байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Г.*******тэй хамт ажиллаж байсан гэх Д., С. нараас гэрчийн мэдүүлэг авсан. Тэд “Г.******* 1984-1992 онд *******т 100, 270 дугаар цехэд гутал уллагч, цехийн мастер зэрэг ажлыг хийж байсан. Хамт нэг тасаг, цехэд ажиллаж байсан” гэж мэдүүлсэн.
Эдгээр баримтуудаар Г.*******ийн -ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ийн 100, 270 дугаар цехэд ажилчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Г.******* ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгож өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх бөгөөд үүнээс өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нь дээр дурьдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийг -ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл *******ийн 100, 270 дугаар цехэд ажилчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ