| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.А |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Э.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* бургууд ургийн овогт Э*******ын Д*******т холбогдох эрүүгийн 2136000000163 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд дулаан станцад дулааны дамжуулах машиннист ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюу мандалын 30 айлын байрны 22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* бургууд ургийн овогт Э*******ын Д*******, Top of Form
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Э.Д******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах “Арга билиг” 30 айлын орон сууцны 04 тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр архидан согтуурч байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.*******гийн биед халдаж зүүн хөмсөг зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруу болон зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2 Шүүгдэгч Э.Д******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагдаагийн газар дээр болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Одоо тэр мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Эхнэр бид хоёр одоо эвлэрээд хамтдаа амьдарч байгаа гэв. 2136000000163 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1. Гэрч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14-р хуудас/,
2. Хохирогч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
3. Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20-р хуудас/,
4. Шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-31-р хуудас/,
5. Яллагдагч Э.Д*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Д*******ийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах “Арга билиг” 30 айлын орон сууцны 04 тоотод байрлах гэрт нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр найзууд нь болох Н.Өсөхбаяр, Н.Бадамцэцэг, Б.******* нар иржээ. Тухайн гэрт тэрээр найзуудбн хамт архи, пиво, вино зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэж шөнө Н.Өсөхбаяр, Н.Бадамцэцэг нар нь хүүхдүүд унтуулна хэмээн гэртээ харьж, шүүгдэгч нь эхнэр О.*******, найз Б.******* нарын хамт үлджээ. Улмаар шүүгдэгч Э.Д******* нь эхнэр О.*******тай маргалдах явцад нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь халдаж гэмтэл учруулан зодсон байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн 3 хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Э.Д******* нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах “Арга билиг” 30 айлын орон сууцны 04 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруу болон зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч О.*******гийн /1995 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, ам бүл 3, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Мөнгөн морьт эмнэлэгт их эмч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумандд оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Бид хоёр танилцаад 4 жил болж байна. Албан ёсоор гэр бүл болоод 1 жил болж байна. ...Гараараа миний нүүр хэсэгт 4-5 удаа цохисон. Намайг цохиход би гараараа хаасан. Тэр үед миний зүүн гарын чигчий хуруунд цохисон. Э.Д******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надтай маргаан үүсгэж байгаад намайг цохиж зодох болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/, Гэрч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 08 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед манай гэрт нөхрийн гэр бүлийн найзууд болох Өсөхбаяр эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Удалгүй мөн манай нөхрийн найз болох Эба гадна ирчихлээ гээд залгасан. Тэгтэл Өсөхбаяр манай нөхөр 2 хамт гараад удалгүй, архи, пиво, вино болон хүүхдүүдэд чихэр печень авч орж ирсэн. Тэгээд бид нар хоол идэнгээ залуучууд нь 1 шил 0,75 литрийн архийг хувааж уусан. Өсөхбаярын эхнэр болох Бадамцэцэг бид хоёр вино хувааж ууж байгаад амтгүй, муухай вино байна гээд пивоноос нь жаахан уугаад юм яриад тусдаа сууж байтал манай нөхөр бид хоёрын хажууд ирээд бид хоёрын ярианд оролцож сууж байгаад надтай маргалдаж эхэлсэн. Тэгтэл Өсөхбаяр бид хоёрыг “битгий хоорондоо хэрэлдээд бай, манай хүүхэд унтах болчихсон байна, бид нар харилаа” гэж хэлээд 00 цагийн үед эхнэр хүүхдээ аваад явсан. Тэрнээс хойш манай нөхөр Эба гэх найзтайгаа уугаад үлдсэн. Би надтай хэрэлдлээ гээд уйлчихсан сууж 4 байтал манай нөхөр үргэлжлүүлэн хэрэлдэж байгаад сүүлдээ уурлаад намайг орон дээр сууж байтал миний цамцнаас заамдаад “алаад хаячихъя” гэж хэлээд нүүр хэсэгт гараа атгаж байгаад цохиод байхаар нүүрээ дартал толгойн ар хэсэг рүү цохиод байсан. Тэгтэл найз нь болох Эба гэх залуу хажуугаар орж ирээд салгах гээд ноцолдож байтал миний хамрыг цохиод цус гаргачихсан. Тэгтэл нэг мэдэхэд манай 2 настай охин намайг хараад уйлж байхаар нь би гэнэт ухаан ороод гар, нүүрнийхээ цусаа угаачихаад охиноо аргадаад байж байтал цагдаа ирээд хаалга цохисон. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/, Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... О.******* бид хоёрыг унтлагын өрөөний орон дээр сууж байтал Э.Д*******, О.******* нар хоорондоо маргалдаж байгаад Э.Д*******, О.*******г орон дээр түлхэж унагаагаад дээрээс нь нүүр болон толгой хэсэгт гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь бид дундуур нь орж салгатал дахиж барилцаж аваад үүдний коридор руу гараад дахиад ноцолдож байсан. Би тухайн үед хүүхэд уйлаад байхаар нь араас нь хүүхдийг нь тэврээд гарсан. Тэгтэл коридорт цус болчихсон байсан. ...Зүүн хөмсөг язарч, зүүн нүд хавдаж, зовхи нь хаагдсан байсан. Өөр гэмтсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Хаанаас нь гарч байгаа нь мэдэгдэхгүй, нүүр орчмоос нь цус гараад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай “1. О.*******гийн биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруу болон зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. О.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. О.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. О.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. О.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Хохирогч О.*******гийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авахуулсан толгойн КТГийн зургийн хариунд тархи доргилт, хамар ясны далд хугарал гэмтэл илрээгүй учир дүгнэлт хэсэгт оруулахгүй боломжгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/, 5 Яллагдагч Э.Д*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн үед гэртээ байж байхад манай найз Өсөхбаяр эхнэр Бадамцэцэг хоёр хүүхэдтэйгээ хамт манайд ирсэн. Удалгүй араас нь ******* гэх найз маань ирсэн. Бид нар хамт суугаад хоол унд идээд тэгээд 1 шил 1 литрийн “Едэн” нэртэй архитай, 4 том 2 литрийн пиво уусан. Тэгээд сууж байгаад би эхнэр О.*******тай жижиг өрөөндөө ороод маргалдаж эхэлсэн. Тэгтэл манай найз Өсөхбаяр, Бадамцэцэг хоёр гэрээс гараад явсан байсан. Тэр үед би эхнэртэйгээ маргалдаж байгаад орон дээр сууж байхад нь түлхээд нүүр хэсэгт нь гараараа цохисон. Нүүрээ дараад тонгойход би толгойн ар хэсэгт цохисон. Манай найз ******* нь бид хоёрын дундуур орж салгасан. Тэр үед би эхнэр О.*******гийн хамар хэсэгт цохисон. О.*******гийн хамарнаас цус гарахаар нь би сандраад эхнэрээсээ уучлалт гуйгаад сууж байгаад цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. ...Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Би архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас ийм асуудал гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/, “Хүчирхийллийн аюулын зэрэг бага” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 66-69-р хуудас/, Яллагдагч Э.Д*******ийн Ховд аймгийн прокурорын газарт гаргасан “...Э******* овогтой Д******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч О.*******гийн зүгээс нэхэмжилж байгаа нэхэмжлэл гомдол, саналгүй тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” Гэх хүсэлт /хавтаст хэргийн 78-р хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн 6 хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Э.Д******* хохирогч О.******* нар нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэж гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 8401000099 дугаартай гэрчилгээ /хавтаст хэргийн 77-р хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Хохирогч О.*******гийн биед үүссэн зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван хавдар, хамрын нуруу болон зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.*******тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохиж зодон биед нь гэмтэл учруулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймээс шүүгдэгч Э.Дашдунцагийг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.*******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван хавдар, хамрын 7 нуруу болон зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчтой маргалдах явцад гараараа цохиж зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн шүүгдэгч тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Э.Д*******ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч О.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Д*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Прокуророос шүүгдэгч Э.Д*******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хор уршиг нэхэмжлээгүй учир бусдад төлөх хохирол төлбөр үгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд 8 тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “... Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, бид хоёр эвлэрч учир зүйгээ олсон.” гэж мэдүүлж /хавтаст хэргийн 30-31-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч Э.Д******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 48-р хуудас/ нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Д*******ийн хувийн байдлын талаар гэрч Г.Нарандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар сургуулийг төгссөн. Ховд их сургуульд суралцсан. 10 жилийн сургуульд байхдаа бөхийн спортоор хичээллэж уралдаан тэмцээнд орж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Э.Д******* урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. 10 жилийн сургуулиа төгсөөд Ховд Их Сургуулийн биеийн тамирын ангид элсэн орж төгсөөд Ховд дулааны станцад ажиллаж байгаа. Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Гэрэлт хотхоны 04 тоотод эхнэр О.*******, охин Намуун нарын хамт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 09- ний өдрийн 828 дугаартай албан бичиг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 22-25, 49-51, 77-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн 9 эзэмшлийн ХААН банкны дансан дахь 300000 төгрөг битүүмжилснийг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх,хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай” гэв. Шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. Шүүгдэгч Э.Д*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.Д*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 2136000000163 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн тус аймаг дахь Хас банкны 5003921214 тоот дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах 10 таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* бургууд ургийн овогт Э*******ын Д*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э*******ын Д*******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д*******т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.Д*******т тайлбарласугай. 5. 2136000000163 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймаг дахь Хас банкны 5003921214 тоот дансанд дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 71 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Д*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 11 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.Д*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК