| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00433/И |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 61
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг *******, ******* гудамж ******* байранд байрлах, ******* дүүргийн Хөдөлмөр,******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүүрэг *******, ******* гудамж тоотод оршин суух, овгийн ийн /РД:/-т холбогдох Зээлийн гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч Д.Амарбуян, хариуцагч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Мужааны цех байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр 1.000.000 төгрөгний зээл авсан. Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 1.3-т зааснаар зээлийн 50 хувийг буцаан төлөх үүрэгтэй. Энэ үүргээс 50.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбуян шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 450.000 төгрөгийг 2018 оны сар гэхэд төлөх шаардлагатай гэв.
Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: Би мужааны цех ажиллуулахаар 3.000.000 төгрөгний зээл хүссэн. Хөдөлмөр, халамжийн хэлтэс хүссэн зээлийг өгөөгүй учраас 450.000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрөөс нь энэ гэрээний үүргийг биелүүлсэн тохиолдолд цаашид хамтран ажиллах боломжтойг ойлгож авлаа. Иймд 450.000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сараас сарын хооронд төлж барагдуулна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн Хөдөлмөр,******* хариуцагч С.өөс зээлийн гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч С. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагад маргаж байсан боловч шүүх хуралдааны явцад зээл авсан үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 450.000 төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал болгосон хугацаанд төлөхийг зөвшөөрч, зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд: Нэхэмжлэгчин итгэмжлэгдсэн төлөөлөгч төлбөрийг 2018 оны 2 дугаар сараас сарын хооронд төлөх хугацаа заасныг хариуцагч С. зөвшөөрч зохигч эвлэрлэв гэжээ.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчдын хүсэл сонирхол бүрэн тусгагдсан, тэд төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар бүрэн тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны явцад зохигч эвлэрсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хууль заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч овгийн ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг 2018 оны 2 дугаар сараас 2018 оны сарын хугацаанд ******* дүүргийн Хөдөлмөр,*******т төлөхийг зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч С.өөс улсын тэмдэгтийн хураамжид 14.150 /арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр,******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ