Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 62

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *******, ******* ******* байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдэлд тракторчноор орж, 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэрэгт татагдаж ажлаас халагдсан. Цэргийн албыг хааж дуусгаад 1985 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр эргэж ажилдаа ороод нэгдэл тарах үед 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халагдаж Төмөр замд ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэрээ гээсэн, ажлаас халагдсан тушаал олдохгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* 1958 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны ******* сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан “...ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал ...нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана”  гэснийг үндэслэн  хөдөлмөрлөж байсан үйл баримтаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргажээ.

Тэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 135.2.6., Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 6-д зааснаар шүүхээр ажилласан хугацааг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй.

Л.******* 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ныг хүртэл, 1985 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дугаар 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдэл тракторчноор  ажиллаж байсныг нотолж  “Цацралт” нэгдлийн даргын “Л.*******ийг нэгдлийн тракторын жолоочоор 7 дугаар сарын 01-нээс томилон ажиллуулсан” 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаар тушаал, “Л.*******ийг цэргийн албанд татагдсантай холбогдуулан 6 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн” мөн даргын 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаар тушаал, “Л.*******ийг тракторчноор томилж ажиллуулсан” мөн даргын 1985 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар тушаал, ээлжийн амралт, удаан жилийн нэмэгдэл олгож байсан 1981 оны 66, 1986 оны 82, 1987 оны 48, 1988 оны 108, 1989 оны 38, 1990 оны 102, 1991 оны 50, 1992 оны 10, 1992 оны 26, 1993 оны 33 тушаалын хуулбар, Үндэсний төв архивын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1765 тоот “Цацралт” нэгдлийн баримт шилжиж ирээгүй тухай лавлагаа, Төв аймгийн Баян сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2/329 тоот “Тус сумын архив 2001 онд шатсан” тухай албан бичиг, 1995 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нээлгэсэн 249791 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар хуудсанд даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд бичигдсэн “БОС-ны IV ангид тракторчин 1995.7.3”  гэсэн тэмдэглэлгээ бүхий дэвтрийн хуулбар, фото зураг  зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлсэн. Эдгээр баримт нь түүний ажиллаж байсан байдлыг нотолсон, хуульд заасан шаардлагыг хангасан баримтууд байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Л.*******той хамт ажиллаж байсан гэх  Л., С., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан. Тэд  Л.*******той 1980-1995 оны хооронд хамт “Цацралт” нэгдэлд ажиллаж байсан, түүнийг 1982-1985 оны хооронд цэрэгт татагдаж нэгдэлд ажиллаагүй  тухай  гэрчлэн мэдүүлсэн.

Эдгээр баримтуудаар Л.*******ийн  ажиллаж байсан байдал нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Л.*******ийн ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгож өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх бөгөөд үүнээс өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нь дээр дурьдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** зүйлийн ************** зүйлийн *******5.2.1., *******6., *******8., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ийг 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1985 оны ******* дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баян сумын “Цацралт” нэгдэлд тракторчноор ажиллаж  байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2., *******9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ