| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.У, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Яргай устай ургийн овогт Цогоогийн *******т холбогдох 2136000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 8 дугаар гудамжны 47 а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Яргай устай ургийн овогт Цогоогийн *******, Top of Form Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ч.*******ийн гэрт “хараал идсэн халтар бацаан минь нэг муу захын айлын хөрөнгөөр надруу савахгүй шүү, чи хэдэн төгрөг олдогоо юу гэж боддог юм” гэж түүнтэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны баруун талын зөрөөтэй, олон бяцарсан далд хугарал, 2 хамрын таславч зүүн 1/3 хэсэгт муруйлт, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, дагз хэсгийн хуйханд хаван хавдар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи алиманд, зүүн нүдний дотор буланд цус хуралт хаван хавдар, хамрын нуруунд зулгаралт хаван хавдар, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хаван хавдар, баруун чихний ард болон дэлбээнд зүүн чихний дэлбээнд цус хуралт, өнгөц зулгаралтууд, баруун завжинд язралт, хаван хавдар, баруун хацар, хүзүү цээжинд өнгөц зулгаралтууд, зүүн суга, хоёр гарын бугалга, шуунд цус хуралтууд, баруун өвдөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Цагдаа дээр байцаагчид мэдүүлэгээ үнэн зөвөөр нь өгсөн. Хохирогчтой эвлэрээд би 1700000 төгрөгийг эмчилгээ болон бусад зардалд өгсөн. Прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв. 2136000000164 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1. Хохирогч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11-р хуудас/,
2. Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 13-р хуудас/,
3. Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/, 4. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 500 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-32-р хуудас/, 5. Яллагдагч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт 3 тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ч.******* шүүгдэгч Ц.*******ийн хамт Ховд ресторанд хоолонд орж улмаар виски захиалан ууж байгаад хохирогчийн гэрт ирсэн. Хохирогчийн гэрт шимийн архи ууж байхад хооронд маргалдаж, хохирогч Ч.******* нь гэрийн хугархай унийг авч шүүгдэгч Ц.*******ийг цохихоор дайрсан. Тухайн үед хохирогч согтуу байсан тул шүүгдэгч зугтаж гадаа гарах үед шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ч.*******ийг барьж авч, цохиж, өшиглөн зодож биед нь гэмтэл учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.*******ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодож хохирогчийн эрүүл мэндэд нь хамар ясны баруун талын зөрөөтэй, олон бяцарсан далд хугарал, хамрын таславч зүүн 1/3 хэсэгт муруйлт, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, дагз хэсгийн хуйханд хаван хавдар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи алиманд, зүүн нүдний дотор буланд цус хуралт хаван хавдар, хамрын нуруунд зулгаралт хаван хавдар, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хаван хавдар, баруун чихний ард болон дэлбээнд зүүн чихний дэлбээнд цус хуралт, өнгөц зулгаралтууд, баруун завжинд язралт, хаван хавдар, баруун хацар, хүзүү цээжинд өнгөц зулгаралтууд, зүүн суга, хоёр гарын бугалга, шуунд цус хуралтууд, баруун өвдөгт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Ч.*******ийн /1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын Булаг багт оршин суудаг, Чулууны *******/ 4 мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...2021 оны 08 дугаар сарын 28-ны орой Буган гол захын 2 давхар улаан утас засварын газар ажил дээр байж байтал хамт нэг газар зогсдог дүү Ц.******* орой ажил тарахын өмнө над дээр ирээд “би нэг хямдхан вискитэй газар олчихлоо, би сая зуу татчихаад ирлээ, хоёулаа явж ууя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “аав хөдөөнөөс ирсэн, машинд юм хийлц гээд байсан” гэсэн “чинь хамт явъя архи уудаг ахгүй болж байгаа юм байна гээд байхаар нь хамт гараад Ховд зочид буудлын ресторан орж “Жак” нэртэй вискинээс 100 граммаар нь авч ууж байгаад тэндээ муудсан байсан. Тэгээд ресторанаас гарахад Ц.******* миний машиныг бариад манай гэрт очоод монгол архи задалж өгөөд тэрнээсэээ жоохон уугаад тасарсан байсан. Нэг мэдсэн намайг Ц.******* зодож байсан. Тэгэхээр нь “ахын дүү одоо больчихоо ч” гэсэн чинь “чамайг алчихъя” гэж хэлээд миний толгойруу өшиглөж цохиод гэргий униар бас цохиод байсан тэгээд би “ахын дүү болиоч” гээд гуйж байгаад жоохон холдохоор нь би зугтаж машиндаа суугаад цагдаагийн газар ирээд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/, Хохирогч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн“...Эм тариа, эмчилгээний зардал гээд нийт 1.700.000 орчим төгрөг болсон, тухайн мөнгийг Ц.******* 2021 оны 09 сарын 03-ны өдөр манай эхнэр болох *******ийн 5862100860 тоот дансаар шилжүүлж хохирол барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Мянгад сумруу хүүхдүүдээ аваад явсан байсан. Тэгтэл 08 дугаар сарын 29-ний өглөө 6 цаг 30 минутын үед Ээгий гэдэг манай нөхрийн найз залгаад танай нөхөр Ц.******* гэдэг залуугаар зодуулаад эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлэхээр нь намайг ирээд авчихаач гэсэн чинь Ээгий намайг манай хүүхдүүдтэй ирж аваад эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр толгойдоо хоёр оёдол тавиулсан, дусал хийлгэсэн нүүр, нүд, чих зэрэг нь хавдаж хөхөрсөн, гар нь бас хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд гэртээ очсон чинь манай гэрийн 6-7 унь хугарсан байдалтай байсан тэгээд гэртээ ирж байсан чинь манай нөхрийг зодсон Ц.******* манай гэрт ирээд бид хоёр архи ууж байгаад хоорондоо маргалдаад тэгээд би зодсон юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/, Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ны өглөө гэртээ унтаж байсан чинь надруу 103 гэсэн дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь манай найз Ч.******* “би зодуулчихлаа эмнэлэг дээр байна хүрээд ирээч” гэхээр нь яваад очсон чинь шингэн хийлгэсэн нүүр, нүд, 5 чих зэрэг нь хөхөрч хавдсан баруун нүднийхээ дээд талд оёдол тавиулсан байхаар нь “хэнээр зодуулсан юм бэ” гэсэн чинь “Ц.Батдэлэр зодлоо” гэж хэлсэн. Тэгээд намайг “эхнэрлүү залгаадах”” гэхээр нь залгаад танай нөхөр хүнээр зодуулсан байна” гэж хэлсэн чинь “намайг ирээд авчихаач” гэхээр нь би Мянгад сум орж эхнэр хүүхдүүдийг нь аваад аймагт орж ирээд хүүхдүүдийг нь гэрт нь буулгаад, эхнэрийг нь эмнэлэг дээр авч ирээд Ч.*******ийн хажууд буулгачихаад би ажилдаа яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 500 дугаартай “1. Ч.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2. Ч.*******ийн биед хамар ясны баруун талын зөрөөтэй олон бяцарсан далд хугарал, хамрын таславч зүүн 1/3 хэсэгт муруйлт, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, дагз хэсгийн хуйханд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи алиманд, зүүн нүдний дотор буланд цус хуралт хаван хавдар, хамрын нуруунд зулгаралт хаван хавдар, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хаван хавдар, баруун чихний ард болон дэлбээнд зүүн чихний дэлбээнд цус хуралт, өнгөц зулгаралтууд, баруун завжинд язралт, хаван хавдар, баруун хацар, хүзүү цээжинд өнгөц зулгаралтууд, зүүн суга, хоёр гарын бугалга, шуунд цус хуралтууд, баруун өвдөгт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Ч.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Ч.*******ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-32-р хуудас/, Яллагдагч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зах дээр ажлаа хийж байгаад 19 цагийн ажлаасаа буугаад хажуу лангуун дээр гар утас засдаг Ч.******* гэх ахтайгаа ярьж тохиролцоод Ховд аймгийн ******* сумын ******* багт байх Ховд ресторанд хоол идэнгээ виски уусан. Тэгээд 22 цагийн үед тэндээсээ гараад Ховд аймгийн ******* сумын Бугат багийн нутаг дэвсгэрт байх Ч.******* ахын гэрт очоод Ч.******* ахыг амарчих гэтэл “манай авгай 2 литрийн шимийн архи аваад ирчихсэн байгаа тэрийг хоёулаа хувааж ууя” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд тухайн архийг ууж эхэлсэн. Тэгээд уугаад сууж байтал Ч.******* ах надруу “хараал идсэн хар бацаан минь, нэг муу захын айлын хөрөнгөөр надруу савахгүй шүү, чи хэдэн төгрөг олдогоо юу гэж боддог юм гэж агсарч байгаад гэрийнхээ унинаас нэгийг авч хугалаад хугалсан униараа миний толгой, зүүн гарын шуу, бугуй, гэдэс хэсгүүд рүү хэд хэдэн удаа цохисон. Би ах гэдэг үүднээс хүндлээд урдаас нь 6 зодолгүйгээр зугтах гэтэл зугтаж чадаагүй. Тэгээд дайраад байхаар нь “Ингэж байхаар сайхан үзчихье ахаа” гэж хэлээд гэрээс гартал араас Ч.******* ах хугархай униа бариад гараад ирэхээр нь би зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгтэл Ч.******* ах газар уначихсан юм. Тэгэхээр би цээж болон толгой хэсэгрүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл нэг мэдэхэд Ч.******* ах “Уучлаарай ахын дүү одоо больчих тэгэх үү” гэхээр нь ухаан орж арай дэндүү зодчихжээ гэж бодож харамсаад гэртээ харьсан. Тэгтэл 2-3 хоногийн дараа цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, Яллагдагч Ц.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Цогоо овогтой ******* нь хүний биед санаатайгаар гэмтэл учруулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Хохирогч талын биед учирсан гэмтэл бэртлийн хохирлыг төлж барагдуулсан тул миний хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 63-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Ч.*******ийн биед учирсан хамар ясны баруун талын зөрөөтэй, олон бяцарсан далд хугарал, хамрын таславч зүүн 1/3 хэсэгт муруйлт, тархи доргилт, зүүн хөмсөг шарх, дагз хэсгийн хуйханд хаван хавдар зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи алиманд, зүүн нүдний дотор буланд цус хуралт хаван хавдар, хамрын нуруунд зулгаралт хаван хавдар, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, хаван хавдар, баруун чихний ард болон дэлбээнд зүүн чихний дэлбээнд цус хуралт, өнгөц зулгаралтууд, баруун завжинд язралт, хаван хавдар, баруун хацар, хүзүү цээжинд өнгөц зулгаралтууд, зүүн суга, хоёр гарын бугалга, шуунд цус хуралтууд, баруун өвдөгт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгч Ц.*******ийн хохирогч Ч.*******тэй согтуурсан үедээ маргалдаж улмаар түүнийг зодож хохирогчийн биед нь хөнгөн зэргийн гэмтэл 7 учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг үл ялих шалтгаанаар зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Ц.*******ийг хохирогч Ч.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэлээ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах 8 шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид эм тариа, эмчилгээний зардалд нийт 1700000 төгрөгийг хохирогчийн эхнэр н.*******ийн дансанд 2021 оны 09 сарын 03-ны өдөр шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, хохирогчийн “Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн байгаа.” гэх мэдүүлгээр /хавтаст хэргийн 56-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.******* урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 35-р / тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Нямзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ц.*******тэй анх 2018 оны сүүлээр танилцаж байсан. 2020 онд хурим найраа хийж нэг гэр бүл болсон юм. Манай нөхөр хүмүүстэй маш эелдэг боловсон, нийтэч харьцдаг, тайван дөлгөөн зантай, аливаа зүйлд ул суурьтай ханддаг, шударга зантай, ажилч хичээнгүй хүн байгаа юм. ...Ямар нэгэн муу зуршил байхгүй, архи тамхи хэрэглээд байдаггүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч Х.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “Би Ц.*******тэй 10 жилийн 5 дугаар ангиасаа хамт найзалж нөхөрлөж ирсэн. Ц.******* нь ам бүл 4-үүлээ, дээрээ нэг ахтай, дороо 2 дүүтэй. 2008 онд 10 жилийн 6 дугаар сургуулийг төгсөөд Дархан-Уул аймгийн Хөгжил политехник коллежид цахилгаанчин мэргэжлээр төгссөн. Одоо эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Өөрөө зах дээр хувиараа гар утасны засвар мөн дагалдах хэрэгсэл зардаг.” ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21-р хуудас/, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 846 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хавтаст хэргийн 49, 51, 52-р хуудас/ зэрэг нотлох баримтыг 9 шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирогчид 1700000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5845315731 тоот дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай.” гэв. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн болно. Шүүгдэгч Ц.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирол, төлбөрийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Мөн шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 10 2136000000164 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5845315731 тоот дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Яргай устай ургийн овогт Цогоогийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цогоогийн *******ийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******т тайлбарласугай. 5. 2136000000164 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, 11 иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч Ц.*******ийн эзэмшлийн ХААН банкны 5845315731 тоот дансан дахь 300000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК