Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ц.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох 2136000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тугай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.*******тай маргалдах явцдаа иргэн Ц.*******ыг зодож биед нь цээжний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг болон цээжний зүүн ард гадаргууд тус бүр цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэрэг болсон явдлын талаар үүнээс өмнө тодорхой хэлсэн учраас нэмж хэлэх зүйл байхгүй. Би прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн гэв. Эрүүгийн 2136000000196 дугаартай хавтаст хэргээс: 1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтахэргийн 5-р хуудас/, 2. Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтахэргийн 10-11-р хуудас/, 3. Гэрч Б.Хүрэлхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17-р хуудас/, 4. Яллагдагч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/, 5. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /хавтахэргийн 24-26-р хуудас/, 6. Яллагдагч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын Ховд аймгийн Прокуроргазарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 72-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.*******тай маргалдах явцад нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг болон цээжний зүүн ард гадаргууд тус бүр цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн / “...Би 2021 оны 09 сарын 20-ны өдөр 17 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багт байх гэртээ байж байтал манай нутгийн дүү Б.Хүрэлхуяг надруу залгаад “хөдөө яваад ирмээр байна, Таван хайрханы булан ороод сэлбэг аваачиж өгчихөөд ирмээр байна гэхээр би Б.Хүрэлхуягийн гэрт очоод Ц.******* тэр хоёртой хамт явсан. Тэгээд тэр айлд очоод бид нар хамт сууж байгаад 22 цагийн үед буцаж аймгийн төвд Ууганбаярын гэрт ирсэн. Тэнд бид нар сууж байгаад 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд архиа уугаад сууж байхдаа Ц.******* гэх залуутай өвөлжөөний талаар юм яриад сууж байгаад бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Ц.******* босож ирээд намайг дарж унагаагаад миний дээрээс дараад удаа дараа цохиод байсан. Тэгтэл Б.Хүрэлхуяг ирж салгаад надаас холдуулсан юм. Намайг миний өвөлжөөг хүнд өглөө гэх зэргээр надтай маргаан үүсгэж байгаад намайг зодох болсон байх. Бусдаар намайг зодох шалтгаан байхгүй. ...Миний цээж даагдахгүй өвдөж байсан, нуруу бас хөхөрч хавдсан байсан. ...Миний эмчилгээний зардалд 250000 төгрөг гарсан. Ц.******* надад 150000 төгрөг өгсөн тул, цаашид нэхэмжлэх зүйл алга байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/, Гэрч Б.Хүрэлхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...Би 2021 оны 09 сарын 20-ны өдөр Ховд аймгийн төвөөс Буянт сумын Наранхайрхан багт болох гэж байсан айлын найрны сэлбэг өгөхөөр Ц.*******, Ц.******* нарын хамт явсан. Энхбаатар гэх айлд очиж найрны сэлбэгээ өгөөд бид нар тэнд архи ууцгаасан. Тэндээс орой 18 цагийн үед наашаа аймаг орж ирсэн. Бид гурав Ууганбаярын гэрт ирээд бид нар хоёр 0.75 литрийн 2 шил архи уусан. Архиа уугаад сууж байхад Ц.******* гарч явна гээд байхаар нь бид нар согтуу машин барьж явж болохгүй гэж хэлээд явуулахгүй байж байтал Ц.*******, Ц.******* хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Ц.*******, Ц.*******ын нүүр хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би босож ирээд салгахад Ц.*******,Ц.*******ын дээр гараад заамдаад суучихсан байхаар нь би салгаад холдуулсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмБ.Цэндхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 570 дугаартай “1.Ц.*******ын биед цээжний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг болон цээжний зүүн ард гадаргууд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Ц.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Ц.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-26-р хуудас/, Яллагдагч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 09 сарын 20-ны өдөр Ховд аймгийн төвөөс Буянт сумын Наранхайрхан багт болох гэж байсан айлын найрны сэлбэг аваачиж өгөхөөр Б.Хүрэлхуяг, Ц.******* бид гурав явсан. Энхбаатар гэх айлд очиж найрны сэлбэгээ өгөөд бид нар тэндээ архи ууцгаасан. Тэндээс орой 18 цагийн үед наашаа аймаг орж ирсэн. Бид гурав Ууганбаярын гэрт ирээд 0.75 литрийн 2 шил архи уугаад сууж байхад Б.Хүрэлхуяг ах намайг “гэрээс очоод мотоцикл аваад ир” гэсэн. Тэгэхээр нь Б.Хүрэлхуяг ахын гэрээс очиж мотоцикл аваад ирэхэд тэд нар архиа уугаад сууж байсан. Намайг яваад ороход Б.******* ах намайг “чи аавыгаа мэдэх үү, чи энэ дууг мэдэх үү, аавгүй хүний ийм дуу байдаг юм” гэж хэлээд дуу дуулаад сууж байсан. ...Би “мэдэхгүй” гэж хэлэхэд надад дахин дахин хэлээд дуу дуулаад байсан. Тэр үед миний уур хүрээд “ямар ядаргаатай юм бэ, одоо больчих, би 28 нас хүртлээ аавыгаа мэдээгүй, одоо тэрийг мэдээд яах юм бэ” гэж хэлээд түүнээс болж бид хоёр маргалдаж байгаад би босоод Ц.******* ахыг заамдаж аваад орон дээр дарж унагаагаад дээрээс нь нүүр хэсэгт 2 удаа, цээж хэсэгт нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Б.Хүрэлхуяг ах ирээд намайг татаж босгоод бид хоёрыг салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33-р хуудас/, Яллагдагч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Мөрдөн байцаалтын 2136000000195 дугаартай хэргийн яллагдагч *******гийн ******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг бид ЭХХШТХ-ийн 5.1, 15.1, 15.2 дугаар зүйлд зааснаар доорхи хүсэлтийг гаргаж байна. Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгож байгаа ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулж хохирогчтой эвлэрсэн болно. Яллагдагч нь ЭХХШТХ-ийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 72-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг бусад нотлох баримтууда2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах н.Ууганбаярын гэрт шүүгдэгч Ц.******* нь Б.Хүрэлхуяг, хохирогч Ц.******* нартай хамт архи уужээ. Шүүгдэгч нь “аавгүй хүний тухай дуу дуулсан” гэх шалтгаанаар хохирогч Ц.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар, цээж хэсэгт гараараа цохиж зодох үед Б.Хүрэлхуяг шүүгдэгчийг салгасан байна. Шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчийн биед зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардах болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Ц.*******ын биед үүсэн цээжний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод хэсэг болон цээжний зүүн ард гадаргууд тус бүр цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлэгийн“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх нь үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч Ц.*******гийн хохирогч Ц.*******тай маргалдах явцад нүүр болоцээжин хэсэгт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Ц.*******г хохирогч Ц.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирсанаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүхэрэглэсэн байсан, хохирогчийн шүүгдэгчийг аавгүй гэх мэтээр хэлснээс болж маргалдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 250000 төгрөгийг төлж өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгихэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 250000 төгрөг төлсөн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ц.*******гээс нэхэмжлэх төгрөг, эд зүйл байхгүй.” гэж мэдүүлгээр /хавтаст хэргийн 73-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг хор уршгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.******* урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тугай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан нь дээрх шүүхийн шийтгэх тогтоол болон “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 49-65-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийндугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдлын талаар гэрч Ц.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр төрсөн ах, дүүгийн холбоотой. Ц.******* нь миний төрсөн ах болдог. Зан, аашийн хувьд даруу төлөв, хүнд тусархаг, ажилсаг, нутаг орондоо нэр хүндтэй. Бид нар аав, ээжээс 5-уулаа, айлын том хүүхэд. 2 эмэгтэй, 2 эрэгтэй 4 дүүтэй. Сургуульд сураагүй. Цэргийн албыг Говь-Алтай аймагт хаасан.” гэх мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* сумын Бугат багийн Засаг даргын тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 908 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 39, 40, 42-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасдүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаагаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэв. Шүүгдэгч Ц.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанашинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгчийн орлого олох боломж, туслах ажилтнаар ажилладаг гэх хувийн байдлхаргалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 2136000000196 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгшүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саучруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэЦ.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ял шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******д сануулсугай. 5. 2136000000196 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсзүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК