Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 118/ШШ2021/0003

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0063235 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсныг 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчлүүлэх шаардлага бүхий аймгийн ын газрын *******  Д.ийн дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Завхан аймгийн Прокурорын газрын ******* Д. би, тус аймгийн Мэргэжлийн ******* газрын Байгаль ******* ******* ******* ******* Б. ...Т. нь 2020 оны 09 дүгээр сарын 5-наас 09 дүгээр сарын 28-ны хооронд Завхан аймгийн Яруу сумын Жаргалант багийн нутаг Дунд нарийн, Мухар нарийн гэх газруудаас тарвага агнах хориотой үед 54 тооны тарвага агнасан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шалгаад, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зөрчилд холбогдогч ******* ******* овгийн ын д /РД:*******/ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар №0063235 дугаартай шийтгэлийн хуудсаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн хэргийг хяналаа.

Эрх бүхий албан тушаалтан Б. нь иргэн Т.д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед...амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн... гэсэн заалтаар шийтгэл оногдуулах ёстой байтал Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж буруу шийтгэл оногдуулсан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Мэргэжлийн ******* газрын ******* ******* ******* ******* ******* Б.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №0063235 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр ын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Прокурорын газрын ******* Д. нь Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б.ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0063235 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.

Завхан аймгийн Мэргэжлийн ******* газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/02 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ******* ******* ******* ******* Б.ыг Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0063235 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч болох ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б.аас ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зөрчилд холбогдогч Т. нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед...амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн... гэсэн заалтыг зөрчиж хориотой үед тарвага агнасан болох нь зөрчлийн материалд авагдсан баримтууд болох тарвага хураан авсан акт, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжилгээ хийсэн талаарх дүнгийн хуудас, дүгнэлт, холбогдогчийн өөрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

******* сумын ******* ******* ******* ******* ******* Б. нь Т.д шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд дүгнэлтдээ Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах байсан гэсэн шаардлага гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилж шийтгэл оногдуулах нь холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй, торгуулийн хэмжээ ижилхэн 300000 төгрөг байх тул гуравдагч этгээд болох Т.Жамбын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч болох Завхан аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ******* Б. нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0063235 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч, хариуцагч нар ******* тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА