Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 130

 

                        

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр

Улсын яллагч: А.Нямсүрэн

Шүүгдэгч О.Дөлгөөн, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Дөлгөөнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031178 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийт аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын 3 дугаар газрын харуулын цагдаа ажилтай байсан, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, ам бүл 5, ах, эгч 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 38а байрны 20 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жанжинхүү овогт Ононгийн Дөлгөөн /РД:уп93112637/

О.Дөлгөөн нь 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцны 16 тоотод үйл ажиллагаа явуулах Монгол Консерватив намын байрнаас хохирогч Б.Энхбаярын эзэмшлийн Самсунг маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, Тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Асер маркийн зөөврийн компьютер 1 ширхэг нийт дөрвөн компьютерийг шунахай сэдэлтээр хулгайлж 1.480.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч О.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэргийн хувьд 2 эмэгтэйтээ танилцаад найз Амарбаясгалантай гурвуулаа бааранд орж архи уусан. Тэгээд намын байран дээр нь очоод би ганцаараа компьютерууд авсан гэв.

Хохирогч Б.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Нийслэлийн Монгол консертив нам нь 2015 оны 6 дугаар сараас хойш Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 31 дүгээр байрны 2 дугаар орцны 16 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 11-ний орой хамгийн сүүлд 21 цагийн үед уг байрнаас нарийн бичгийн дарга Өлзийнямын хамт хоёулаа гараад хаалгаа хаасан. Манай хаалга хаагаад л шууд цоожлогддог юм. Хаалга татаж үзэхэд цоожтой байсан. Өлзийням найзын төрсөн өдөр гээд хороололд буусан юм. Би гэрлүүгээ явсан. Өглөө унтаж байх үед миний утсанд олон дуудлага ирсэн. Удалгүй Өлзийням залгаад өрөөнөөс зөөврийн компьютер алга болсон гэж хэлсэн би ажил дээрээ ирээд дуудлага өгсөн. Дөрвөн ширхэг компьютер алдсан. Эдгээр нь миний хувийн өмч бөгөөд би ажлаа явуулахын тулд аваачиж ашиглаж байсан юм. Самсунг брэндийн саарал өнгийн дэлгэцний арын гол хэсэгт 10 см хагарч цуурсан i5 үзүүлэлттэй компьютер 1 ширхэг, Toshiba брендийн мөн Асэр брендийн I5 үзүүлэлттэй, Самсунг брендийн саарал өнгийн гэх 4 зөөврийн компьютер алдсан мөн 3 залгуурын хамт алдагдсан. Делл брендийн зөөврийн компьютер алдагдаагүй ажил дээр байсан байна лээ. Компьютеруудаа бүрэн бүтэн хүлээн авсан боловч 2 компьютерт байсан файлуудыг устгасан учраас сэргээлэх зардлыг нэхэмжилнэ. Сэргээлгэх тооцоог хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Гэрч А.Өлзийнямын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Монгол Консерватив намын байранд Нийслэлийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай найз Алтандэлгэрийн төрсөн өдөр болоод Өргөө кино театрын арын Энглишн гэдэг пабад суусан. Ингээд таксинд Болороо, Энхцэцэг бид гуравыг сууж байхад хоёр танихгүй банди гарч ирээд хамт машинд суусан. ...Тэнд хамт сууж байхад Энхцэцэг бааранд 2 бандитай танилцаад утасны дугаарыг нь асуухад миний дугаарыг өгсөн байсан. Тэгээд тавуулаа архи уухаар болоод манай ажил руу орсон. Ажил руу орох үед 04 цаг өнгөрч байсан байх, үүдний өрөөнд бүгд суугаад архи задлаад ууцгаасан. Тухайн үед танилцахад би Дөлгөөн гэдэг хүний нэрийг тогтоосон. ...Даргын ширээн дээр 1 ширхэг, миний ширээн дээр 1 ширхэг, бид нарын орж суусан өрөөнд 2 ширхэг нийт 4 ширхэг компьютер алдагдсан...Амарбаясгалангийн нөгөөдөх залуу хүний ширээн дээр байсан нүдний шилийг зүүгээд гарчихсан байхад би хөөе наадхаа орхи гээд буцааж тавиулсан. Сүүлд нүдний шил оруулж тавьснаас хойш би хаалга хаасан шиг санаад байна. Яг тодорхой санахгүй байна гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ууганцэцэгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: Би Монгол Консерватив намын сайтын админаар ажилладаг. Ингээд 2016 оны 06 дугаар сарын 12-нд 08 цаг өнгөрч байхад ажлынхаа байран дээр ирэхэд манай өрөө харанхуй байхаар нь бүх хөшгөө нээгээд харсан чинь миний хэрэглэж байсан 2 ширхэг зөөврийн компьютер, сэтгүүлчийн нэг, даргын нэг компьютер байхгүй байхаар нь би хулгай орсныг мэдээгүй гайхаад дарга, нарийн бичиг нар луу залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд залгасаар байгаад 10 цагийн үед нарийн бичиг утсаа аваад ярихаар нь зөөврийн компьютерууд яасан юм бэ авч явсан юм уу гэхэд үгүй ш дээ гэхэд алга болсон гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Өлзийнямын намын байран дээр очиж архи уухаар болоод шууд намын байран дээр нь 5 уулаа орж наад талын нэг өрөөнд орж уусан. Ингээд архи уухдаа бид нар танилцсан ба арай өндөр Өлзийнямын хажууд сууж байсан залуу өөрийгөө Баянзүрх дүүргийн цагдаад ажилладаг Дөлгөөн гэсэн ба намхан нь хэн гэж байсныг санахгүй байна. Ингээд удалгүй сууж байгаад хамт гарцгаасан. Тэгээд бид хоёр алхаад явж байхад нөгөө хоёр банди ард явж байснаа алга болчихсон байсан. Тэр үед цаг бараг 05 цаг болж байсан. ...Ингээд өглөө 10 цаг өнгөрч байхад Өлзийнямын ажлын охин залгаад нөүтбүүкнүүд алга болсон байна гэж ярихад хулгай орсон гэдгийг мэдсэн. Тэгсэн Өлзийням яанаа яанаа яг тэр хоёр авчихлаа гээд үглээд байсан. Бид нарыг намын байранд орж суусан өрөөнд нэг нөүтбүүк байсныг тэр өндөр залуу нь асаагаад фэйсбүүкт орж байсан. ...харин тэр өндөр залуу нь ширээн дээр байсан сэтгүүлчийнх шиг нүдний шилийг зүүгээд гараад ирчихсэн байхаар нь Өлзийням наадахаа буцааж оруулж тавь гэхэд өндөр залуу Дөлгөөн нь буцаж орж нүдний шил тавьчихаад эргэж гарч ирсэн гэх мэдүүлэг,

Гэрч Э.Ононгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэртээ унтаж байхад Амарбаясгалан утсаар залгаад машин бариад өгчих би архи уучихсан байна, жолооны үнэмлэхээ аваарай гэсэн. Тэгээд би хаана байгааг нь заалгаад очиход Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Чингис Сосэ сургуулийн хажууд нэг буудалд байсан ба ороход Дөлгөөн гэдэг залуу Амарбаясгалантай хамт байсан. Тэгсэн тэр хоёр зөөврийн компьютер порматалмаар байна гэж хэлсэн. Хэдэн компьютер гэхэд 3-4 ширхэг гэсэн. ...Дөлгөөн нь надад хэлэхдээ манай эгчийн нөүтбүкнүүд байгаа юм порматлах хэрэгтэй байна гэсэн гэх мэдүүлэг,

Яллагдагч О.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: ...Амарбаясгалан нөгөө хоёр эмэгтэйтэй хамт юм яриад байхаар нь би буцаж нөгөө намын байр луу орж 4 ширхэг компьютер хар цүнхэнд хийгээд авч гараад явах гэж байтал Амарбаясгалан өөдөөс хүрээд ирэхээр нь би эгчийнхээс ороод нөүтбүүк авчихлаа гэж хэлсэн...Анхнаасаа би ганцаараа авсан, хулгай хийсэн талаараа хэнд ч хэлээгүй байсан. ...Би тэндээс гарахад хүний нүдний шил зүүгээд гарсан байсан. Тэгээд эргэж орж тэр шилийг ширээн дээр тавьчихаад гарахдаа хаалгыг би сайн хаасан. Тэгэхдээ дутуу хаачих шиг болсон. Тэгээд би хаалга хаагдаж уу үгүй юу гэдгийг шалгах гээд очсон чинь хаалга онгорхой байхаар нь зөөврийн компьютерийг нь авчий гээд авсан юм гэх мэдүүлэг,

 Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

О.Дөлгөөнөөс эд зүйл хураан авч хохирогч Б.Энхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

Эд зүйлийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав.

О.Дөлгөөн нь 2016 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 дугаар орцны 16 тоотод үйл ажиллагаа явуулах Монгол Консерватив намын байрнаас хохирогч Б. Энхбаярын эзэмшлийн Самсунг маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, Тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Асер маркийн зөөврийн компьютер 1 ширхэг нийт дөрвөн компьютерийг шунахай сэдэлтээр хулгайлж 1.480.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Энхбаярын... Өлзийням залгаад өрөөнөөс зөөврийн компьютер алга болсон гэж хэлсэн би ажил дээрээ ирээд дуудлага өгсөн. Дөрвөн ширхэг компьютер алдсан. Эдгээр нь миний хувийн өмч бөгөөд би ажлаа явуулахын тулд аваачиж ашиглаж байсан юм. Самсунг брэндийн саарал өнгийн дэлгэцний арын гол хэсэгт 10 см хагарч цуурсан i5 үзүүлттэй компьютер 1 ширхэг, Toshiba брендийн мөн Асэр брендийн I5 үзүүлэлтэй, Самсунг брендийн саарал өнгийн гэх 4 зөөврийн компьютер алдсан мөн 3 залгуурын хамт алдагдсан...гэх мэдүүлэг, 

Гэрч А.Өлзийнямын ...Даргын ширээн дээр 1 ширхэг, миний ширээн дээр 1 ширхэг, бид нарын орж суусан өрөөнд 2 ширхэг нийт 4 ширхэг компьютер алдагдсан...Амарбаясгалангийн нөгөөдөх залуу хүний ширээн дээр байсан нүдний шилийг зүүгээд гарчихсан байхад би хөөе наадхаа орхи гээд буцааж тавиулсан. Сүүлд нүдний шил оруулж тавьснаас хойш би хаалга хаасан шиг санаад байна. Яг тодорхой санахгүй байна гэх мэдүүлэг,

Гэрч Б.Ууганцэцэгийн  ... би хулгай орсныг мэдээгүй гайхаад дарга, нарийн бичиг нар луу залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд залгасаар байгаад 10 цагийн үед нарийн бичиг утсаа аваад ярихаар нь зөөврийн компьютерууд яасан юм бэ авч явсан юм уу гэхэд үгүй ш дээ гэхэд алга болсон гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг,

Гэрч Б.Энхцэцэгийн ...Ингээд өглөө 10 цаг өнгөрч байхад Өлзийнямын ажлын охин залгаад нөүтбүүкнүүд алга болсон байна гэж ярихад хулгай орсон гэдгийг мэдсэн. Тэгсэн Өлзийням яанаа яанаа яг тэр хоёр авчихлаа гээд үглээд байсан. Бид нарыг намын байраанд орж суусан өрөөнд нэг нөүтбүүк байсныг тэр өндөр залуу нь асаагаад фэйсбүүкт орж байсан. ...харин тэр өндөр залуу нь ширээн дээр байсан сэтгүүлчийнх шиг нүдний шилийг зүүгээд гараад ирчихсэн байхаар нь Өлзийням наадахаа буцааж оруулж тавь гэхэд өндөр залуу Дөлгөөн нь буцаж орж нүдний шил тавьчихаад эргэж гарч ирсэн гэх мэдүүлэг,

Гэрч Э.Ононгийн ...Дөлгөөн гэдэг залуу Амарбаясгалантай хамт байсан. Тэгсэн тэр хоёр зөөврийн компьютер порматалмаар байна гэж хэлсэн. Хэдэн компьютер гэхэд 3-4 ширхэг гэсэн. ...Дөлгөөн нь надад хэлэхдээ манай эгчийн нөүтбүкнүүд байгаан порматлах хэрэгтэй байна гэсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Дөлгөөний... Хэргийн хувьд 2 эмэгтэйтээ танилцаад найз Амарбаясгалантай гурвуулаа бааранд орж архи уусан. Тэгээд намын байран дээр нь очоод би ганцаараа компьютерууд авсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанжинхүү овогт Ононгийн Дөлгөөнийг иргэн Б.Энхбаярын эзэмшлийн Самсунг маркийн зөөврийн компьютер 2 ширхэг, Тошиба маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Асер маркийн зөөврийн компьютер 1 ширхэг нийт дөрвөн компьютерийг шунахай сэдэлтээр хулгайлж 1.480.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар О.Дөлгөөн эд хөрөнгө хураалгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дөлгөөн оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дөлгөөн оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

5. Шүүгдэгч О.Дөлгөөн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН