Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Я.Дина,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч: Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí А овогт Эы Гт õîëáîãäîõ 1935000380021 дүгээртэй эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн 16-02 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЮ89020813, А овогт Эы Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Г нь согтуугаар тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч А.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Э.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Нг зодсон болох нь хохирогч А.Нгийн “Би 2012 оноос Эы Г гэдэг залуутай гэр бүлж, 2 хүүхэд төрүүлсэн. ...2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр би нөхөр Э Гт өөрийн барьж байсан утсаа өгөөд явуулсан юм. Тэр өдөр 16 цагийн үед миний нөхөр Э.Г над руу утасдаад 95529915 гэсэн дугаар над руу дохиод байна, энэ ямар хүний дугаар бэ гэж асуухад би миний төрсөн дүү А.Б интернет үнэгүй ордог дугаар, Б шинэ авсан дугаар шүү дээ гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхгүй ажлаа хийж яваад шөнийн 00 цагийн үед намайг гэртээ буузаа хүмүүстэй хийчихээд би гал тогоогоо цэвэрлэж байтал миний нөхөр Э.Г нь гаднаас согтуу архи уучихсан гэртээ орж ирсэн юм. Тэгээд өдөр асуусан дугаараа дахин надаас асуугаад энэ хэний дугаар бэ пиздаа минь гэж хэлэхээр нь би наадах чинь миний төрсөн дүү А.Б дугаар гэж би чамд өдөр хэлсэн биз дээ чи худлаа гэвэл залгаад асуугаад үз дээ гэж хэлсэн. Нөхөр Э.Г нь тамхи татаад гэртээ сууж байгаад ширээн дээр байсан утсыг аваад над руу шидсэн. Тэр утас намайг оноогүй юм. Тэгээд миний нөхөр Э.Г нь манайд хонож байсан өөрийнхөн хамаатны Н.Э гэдэг хүний бор өнгийн цагаан ултай хос гуталын баруун хөлний гуталаар гартаа барьж байгаад миний толгойны зүүн талын арын дагз хэсэгт 2-3 удаа цохьсон юм. Би айгаад хүүхдээ аваад зугтаад том өрөө рүү орсон юм. Тухайн үед манайд хадмын төрлийн Эрдэнэтогтох гэдэг хүн байсан учраас босож ирээд Э.Гийг барьж аваад боль гэж салгасан юм. Тэгээд миний нөхөр Э.Г над руу орилоод дайраад байхаар нь би хоёр хүүхдээ аваад манай доод талын Ганболд гэдэг айл руу гүйгээд орчихсон юм. Тэгтэл миний нөхөр Э.Г хойноос гүйж ирээд намайг хэл амаар доромжлоод миний гэр лүү битгий орж ир, 2 хүүхдээ аваад зайлаад өг би эрүүл байна гэж хэлсэн. Тэгээд Ганболдын эхнэр миний төрсөн эгч Цэцгээтэй бас маргалдсан юм. Би тэр орой хүргэн ах З.Ганболдын гэрт хоноод маргааш нь ээжийнхээ гэр лүү явсан. Одоо миний биед толгой өвдөж байна. Би нөхөр Э.Гт гомдолтой байна. Нөхөр Гоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,

гэрч А.Цгийн “...2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн дүү А.Н цагаан сарынхаа бууз хийсэн. Миний нөхөр З.Ганболд гэрт нь орж буузыг хийлцэж өгч дуусгаад гэртээ 22 цагийн үед орж ирсэн юм. Тэгээд байж байтал цаг орчмын дараа миний төрсөн дүү А.Н нь хоёр хүүхдээ дагуулсан манай гэрт орж ирсэн. Тэгээд миний нөхөр Г намайг гутлаар миний толгой руу цохьлоо гэж надад хэлсэн юм. Одоо миний толгой өвдөж байна гэж надад хэлсэн. Тухайн үед Нгийн биед ил харагдах шарх сорви харагдаагүй юм. Удалгүй Г хойноос нь согтуу байдалтай манай гэрт орж ирээд эхнэртэйгээ маргалдаад би Гт чи айлын гэрт яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Г манай гэрт галын хөвөөнд суучихсан юм. Тэгтэл удалгүй хойноос нь тэднийд байсан Эрдэнэтогтох гэдэг ах нь манай гэрт орж ирээд одоо гэртээ очиж амарья ингэж болохгүй гээд манай гэрээс Гийг аваад явсан юм. Эхнэрийгээ 2 хүүхдээ аваад тэр чигээрээ зайлаараа гэж хэлж байсан. Өөр манай гэрт Г эхнэр болон хүүхддээ зодож цохьсон зүйл болоогүй юм. Тэгээд эхнэр Н нь хоёр хүүхэдтэйгээ манайд хоноод маргааш нь өглөө 9 цаг гээд гэртээ орж хувцасаа солиод ажил руугаа явсан юм” /хх-ийн 29-30 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч Н.Эын “...Э.Г нь гэртээ ирсэн бололтой тэдний гал зуухны өрөөнд Э.Г эхнэр А.Н хоёр хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаа бололтой чимээ гарсан хоорондоо яг юу гэж хэлж байгааг мэдэхгүй байна тэгж байтал эхнэр А.Н нь бага хүүхдээ тэвэрчихсэн миний байсан зочны том өрөөнд ороод ирсэн юм. Тэгээд хойноос нь нөхөр Э.Г орж ирсэн юм. Э.Г эхнэрээ хохь чинь шүү чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлж байсан миний хажууд ямар нэгэн зодоон цохион болоогүй. Би нөхөр Э.Гийг чи боль гээд түлхээд цаад талын унтлагын өрөө рүү оруулсан юм. Тэр үед Э.Г нь ахаа би зүгээр л та надад нэг тамхи өгчихтөн гэж хэлсэн Э.Г тэр үед уурласан байдалтай байсан удахгүй уур нь гарсан. Тэгээд эхнэр А.Н нь хажуу талын хашаанд хүргэн ахындаа хоночихоод өглөө гэртээ орж ирээд гал түлээд цай чанаж бууз жигнээд бид гурав хамт хоол цайгаа идээд би тэр хоёрт битгий миний хоёр дүү хоорондоо маргалдаж хэрэлдэж байтан гэж сургамжийн хэдэн үг хэлээд бид гурав ажилдаа гараад явсан юм...” /хх-ийн 31-32 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч А.Б “Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны үед 95529915 гэдэг шинэ дугаар аваад эхнэр бид хоёр хамтдаа уг дугаарыг хэрэглэж байсан юм. Би 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би уг дугаараасаа 99660199 гэх дугаарлуу залгаж хүргэн ах Э.Гтой би утсаар ярьсан юм. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр би санаандгүй нэг удаа эгч А.Нгийн 99660199 гэх дугаар луу дохигдсон байсан. Тэгээд буцаагаад хоёроос гурван над руу залгахаар нь би санамсаргүй нэг удаа авагдсан, би эгч А.Нг өөр дугаар дээр байгааг мэдэж байсан учраас нэгжийг унагаад яах юм бэ гэж бодоод аваагүй юм. Түүний маргааш нь миний төрсөн эгч А.Н нь миний нөхөр Э.Г намайг гутлаар миний толгой руу цохьсон гэж надад хэлсэн юм” /хх-ийн 33 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

гэрч З.Ганболдын “Би 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр миний эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр Э.Гийн гэрт цагаан сарынхаа буузыг хийсэн, би тэдний гэрт орж буузыг чимхэлцэж өгөөд шөнийн 23 цаг 30 минутын үед би гэртээ орж ирсэн юм. Тэгээд би гэртээ унтаж байтал нэг мэдэхэд миний эхнэрийн төрсөн дүү А.Н хоёр хүүхэдтэйгээ манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд удалгүй хойноос нь нөхөр Э.Г нь 00 цаг 30 минутын үед дунд зэргийн согтуу байдалтай манай гэрт орж ирсэн юм. Тэгээд манай эхнэр А.Цтэй маргалдаж байтал хойноос нь хүргэн ах Н.Э орж ирээд авч явах гэсэн боловч үгэнд нь орж яваагүй. Тэгээд би Э.Гийг гэрт нь оруулж өгчихөөд буцаад гэртээ орсон юм. Бид нар Э.Гийн гэрт цагаан сарын бууз хийж байхад Э.Г нь гэртээ байгаагүй ажил дээрээ явж байсан юм. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны орой манай гэрт миний эхнэрийн төрсөн дүү А.Н орж ирсэн байх үед биед нь ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй, харин миний нөхөр Э.Г цагаан ултай гутал шидэж намайг цохьлоо гэж манай эхнэр А.Цд хэлж байсаныг би сонссон юм” /хх-ийн 34 тал/ гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгөн “Би өөрөө хувиараа Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газарт авто машины сэв замаскны ажлыг хийдэг юм. 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр би хамт ажилладаг А гэдэг залуугийн хамт прүс 11 маркийн авто машинд гадна талд будаг замаск хийгээд оройтоод найз Атай хамт нэг нэг лааз 0,5 граммын сэнгүр гэдэг пиво уугаад амрахаар гэртээ шөнийн 00 цагийн үед харьсан юм. Би тэр өдөр ажил дээрээ байж байхдаа эхнэрийнхээ барьж байсан утсыг барьж байтал тэр утас руу 95529915 гэдэг дугаар хэд хэдэн удаа над руу дохиод байсан би авахаар хүн дугарахгүй байсан би залгахаар уг дугаар бас авчихаад дугарахгүй байсан. Би 20 цагийн үед манай гэрт бууз хийж байсан миний хүргэн Д.Ц руу залгаад 95529915 гэдэг дугаар залгаад байна миний эхнэр А.Нгээс асуугаад өгөөч гэж хэлээд асуулгахад мэдэхгүй гэнэ гэж миний эхнэр А.Н хэлж байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ ирэхэд ажил ихтэй байхад эрт гэртээ ирэхгүй яасан юм бэ гэж эхнэр надаас асуухад би яаралтай гарах машинтай байгаад оройтчихлоо ажлаа дуусгаад ирж байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр А.Нгээс энэ 95529915 гэдэг дугаар над руу өдөржин дохиод байна энэ ямар хүний дугаар бэ гэж асуухад миний эхнэр А.Н наад дугаар чинь миний төрсөн дүү Б үнэгүй фэйсбүүк ашигладаг шинэ дугаар гэж хэлэхэд би энэ дугаараа хар гээд би өөрийнхөө барьж байсан утсыг эхнэр А.Нд шидэж өгсөн юм. Тэгээд миний эхнэр А.Н нь над руу бууз банш хийгээд ажил ихтэй байхад чи архи үнэртүүлж ирчихээд надад агсам тавих гээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд би өөрийн сууж байсан сандал доор байсан манайд хонож байсан Н.Э гэдэг хүний өмсөж явсан цагаан ултай бор өнгийн арьсан гутал байсаныг аваад эхнэр А.Н рүү шидэхэд уг цагаан ултай гутал манай гэрийн гал тогооны шкаб оноод газарт унасан юм. ...Тэр өдөр өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй. Би урьд өмнө нь эхнэр А.Нг зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм. Би одоо эхнэртэйгээ хааяа нэг удаа утсаар ярьж байгаа. Одоохондоо бид хоёр тусдаа амьдарч байгаа. Би эхнэр хүүхдээ гэртээ авч ирмээр байна. Би эхнэрээсээ уучлалт гуймаар байна” гэх болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Таньж мэдэхгүй дугаараас эхнэрийн утсанд дуудлага ирээд байсан. Би эхнэрийнхээ толгой хэсэгт гутлаар нэг удаа эхнэрээ цохисон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 93 дугаар “А.Нгийн биел гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гутланд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч буюу эхнэр А.Нгийн толгойн тус газар гутлаар цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед Тархи доргилт, зүүн зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн гэмтэл” учирсан, энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 93 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч А.Н нь “...Э.Гоос нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 25-27 тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Гоос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хэргийн 35, 36, 71, 62, 63, 78, 79, 80 дахь талд авагдсан гэрч Б.Б, Т.О нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Авто тээврийн төвийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 54 тоот албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/170 тоот албан бичиг, гэрлэлтийн гэрчилгээ, төрсөний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд хувьд нь тээврийн хэрэгсэл, газар болон газраас бусад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртэгдээгүй, шүүгдэгч, хохирогч нар 2012 онд гэрлэлтээ баталуулсан, дундаасаа 2 хүүхэдтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Гийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Э.Гт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди /хохирогч А.Нд учирсан гэмтлийг тодорхойлсон компьютер томографф/-г энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А овогт Эы Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Эы Гт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүйг болон хохирогч А.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА