Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2018/00053/И |
Дугаар | 72 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух, Баяуд овгийн *******гийн ******* /РД:ЗЖ8**************/-гийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг **************8 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, **************8 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би *******0******* онд Б.Хонгорзултай танилцан нэг гэрт орж ханилан суусан. Бидний дундаас *******006 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр хүү Э.Хүслэн төрсөн. Хамт амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэтэл Б.Хонгорзул маань **************7 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр өвчний учир нас барсан. Хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байгаа тул талийгаач Б.Хонгорзултай *******0******* оноос **************7 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* хамтран амьдрагч Б.Хонгорзултай ханилан сууснаа Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс *******006 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр төрсөн хүү О.*******гийн Хүслэнгийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1-д зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх нь зөрчигдсөнийг сэргээлгэх зорилгоор талийгаач Б.Хонгорзултай *******0******* оноос **************7 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан үйл явдлыг тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг нотлож хүү Э.Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар, талийгаач Б.Хонгорзулын 0000*******05535-*******60 дугаартай нас барсны гэрчилгээ, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, фото зургийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Мөн талийгаач Б.Хонгорзулын төрсөн эгч Б.Нандинцэцэг, төрсөн ах Б.Нандинбаяр, өөрийн төрсөн эх Б.******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн этгээдээр оролцуулж мэдүүлэг авахуулсан. Эдгээр гэрчүүд “...О.*******, Б.Хонгорзул нар *******0******* онд танилцаж, нэг гэрт орж ханилан суусан. Тэдний дундаас *******006 оны 0******* дугаар сарын *******5-ны өдөр хүү Э.Хүслэн төрсөн. Б.Хонгорзул өвчний учир **************7 оны 1******* дугаар сарын *******8-ны өдөр нас барсан. Энэ хугацаанд тэд нэг гэрт ханилан сууж, хамтран амьдарч байсан” гэж мэдүүлсэн.
Нэхэмжлэлд дурьдсан үйл явдал нь нэхэмжлэгч О.*******, түүний хүү О.Хүслэн нарын эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэхэд шууд хамааралтай бөгөөд энэ үйл явдлыг шүүхийн шийдвэрээс өөр бичиг баримтаар тогтоох боломжгүй болсон байна.
Мөн энэ үйл явдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь насанд хүрээгүй хүү Э.Хүслэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрт хамаарахыг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын **************0 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3 дугаар зүйлийн 3.3.*******-т заасан байна.
Иймд шүүх дээрх баримтуудыг гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан үзээд О.*******г талийгаач Б.Хонгорзултай *******0******* оноос **************7 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан үйл явдлыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлогод оруулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14.-д зааснаар Баяуд овгийн *******гийн *******г талийгаач Боржигон овгийн Батбаярын Хонгорзултай *******0******* оноос **************7 оны 1******* дугаар сарын *******8-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ