Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Дарханбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Баяд ургийн овогт Дулмаагийн Дарханбаярт холбогдох 2136000000199 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Дарханбаяр нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр “Хатуу хөтөл” гэх нэртэй газарт Б.Энх-Амгалан, Б.Балчиг нартай хамт архи уух явцдаа иргэн Б.Энх-Амгалантай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд эгнээний баруун нэгдүгээр шүдний уналт, буйланд цус хуралт, хаван хавдар, дээд эгнээний баруун хоёрдугаар шүдний сулрал, дээд болон доод уруулын дотор салстад тус бүр өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.Дарханбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Өөрийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн гэв. Эрүүгийн 2136000000199 дугаартай хавтаст хэргээс: 1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтахэргийн 1-р хуудас/, 2. Хохирогч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9-р хуудас/, 3. Яллагдагч Д.Дарханбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 36-37-р хуудас/, 5. Шинжээчийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 585 дугаартай дүгнэлт /хавтаст хэрги20-21-р хуудас/, 6. Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 46-р хуудас/, 7. Яллагдагч Д.Дарханбаярын Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсжурмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 54-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхихэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Д.Дарханбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын нутаг дэвсгэр “Хатуу хөтөл” гэх нэртэй газарт согтуугаар хохирогч Б.Энх-Амгалантай маргалдах явцад түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд эгнээний баруун нэгдүгээр шүдний уналт, буйланд цус хуралт, хаван хавдар, дээд эгнээний баруун хоёрдугаар шүдний сулрал, дээд болон доод уруулын дотор салстад тус бүр өнгөц зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 10 сарын 02-ны өдөр манай найз Б.Балчиг хоёулаа “манай найз Д.Дарханбаярыг эргэчихээд ирье” гэхээр нь би хамт “Хатуу хөтөл”-ийн ард байдаг бутлуур дээр очсон. Тэгэхэд Д.Дарханбаяр гэртээ ганцаараа байсан. Бид гурав эхлээд 0.75 литрийн архи хувааж уугаад дахин 0,5 литрийн архи ууж дуусгаад Д.Дарханбаяр 3 жижиг пиво гаргаж ирээд уусан. Ууж байх хооронд Д.Дарханбаяртай маргалдаж байгаад үлдэгдэл архиа ууж дуусаад бид 3 гарч бие засаад буцаад гэрт орж байтал Д.Дарханбаяр миний шүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би “шүд цохиод унагаачихлаа” гэсэн чинь чимээгүй орон дээр гараад унтчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/, Гэрч Б.Балчигийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "... Д.Дарханбаяр гэх залуу бид хоёр эртний найзууд. Манай найз “Хатуу хөтөл”-ийн ард байрлах хайрганы бутлуур дээр ажилладаг юм. 2021 оны 10 дугаар сарын 02-ны орой найз Д.Дарханбаярыг эргэхээр туслах ажилтан Б.Энх-Амгалангийн хамт очиход манай найз ганцаараа байсан. Бид гурав 0,75, 0,5 литрийн 2 шил архи, 3 ширхэг пиво ууж дуусгаад унтах гээд гарч бие засчихаад гэрт орж иртэл Д.Дарханбаяр, Б.Энх-Амгаланг цохих шиг болсон. Тэгтэл Б.Энх-Амгалан миний шүд уначихлаа гэхээр нь би салгаад унтуулсан. Дахиж зодолдож ноцолдоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 585 дугаартай “1. Б.Энх-Амгалангийн биед гэмтэл учирсан байна. 2. Б.Энх-Амгалангийн биед дээд эгнээний баруун нэгдүгээр шүдний уналт, буйланд цус хуралт, хаван хавдар, дээд эгнээний баруун хоёрдугаар шүдний сулрал, дээд болон доод уруулын дотор салстад тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Б.Энх-Амгалангийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын хүснэгт 11.51.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/, Яллагдагч Д.Дарханбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би энэ зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Б.Энх-Амгаланг намайг зодно гээд байхаар нь би уур хүрээд цохисон юм. Б.Энх-Амгаланг 1 удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Б.Энх-Амгалангийн шүдийг хийлгэж өгөх гэсэн боловч буйл эдгээгүй учраас түр хойшлуулж буйл эдгэхээр нь хийлгэхээр болсон. Б.Энх-Амгаланд 2000000 төгрөг бэлнээр өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/, Хохирогч Б.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бид хоёр шүдний эмнэлэгт очиж шүд хэдэн төгрөгөөр хийхийг асуухад суулгаж хийвэл 1 шүд 2000000 төгрөгөөр хийнэ 1 сарын дараа буйлаа эдгэхээр хүрээд ир гэсэн. Д.Дарханбаяр надад шүдний мөнгө 2000000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 200000 төгрөг хохирол гэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2136000000199 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 28-30-р хуудас/, Яллагдагч Д.Дарханбаярын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Дулмаа овогтой Дарханбаяр миний бие 2021 оны 10 сарын 02-ны өдөр иргэн Б.Энх-Амгаланг зодож 1 шүдийг унагааж хөнгөн гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Б.Энх-Амгалангийн хохирлыг бүрэн барагдуулсан болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 54-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын нутаг “Хатуу хөтөл” гэх газарт байрлах шүүгдэгч Д.Дарханбаярын гэрт түүний найз Б.Балчиг, Б.Энх-Амгаланг дагуулж ирж 2 шил архи, 3 ширхэг пиво уусан. Улмаар шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энх-Амгалантай маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогчийн биед гэмтэл үүссэн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Б.Энх-Амгалангийн биед үүссэн дээд эгнээний баруун нэгдүгээр шүдний уналт, буйланд цус хуралт, хаван хавдар, дээд эгнээний баруун хоёрдугаар шүдний сулрал, дээд болон доод уруулын дотор салстад тус бүр өнгөц зулгаралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгч Д.Дарханбаярын хохирогч Б.Энх-Амгалантай маргалдах явцад нүүрэтус газарт цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Д.Дарханбаярыг хохирогч Б.Энх-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнг хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүхэрэглэсэн байсан, үл ялих зүйлээс шалтгаалан маргалдсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 2200000 төгрөгийн хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгихэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.Дарханбаярын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энх-Амгалангиэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид 2200000 төгрөг төлж, хор уршгийг арилгасан болох нь хохирогчийн “...Д.Дарханбаяраас нэхэмжлэх төгрөг, эд зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, ХААН банкны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгээр /хавтаст хэргийн 44-45, 47-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг хор уршгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Дарханбаяр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 49-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Дарханбаярын хувийн байдлын талаар гэрч Ч.Цогнэмэхийн мөрдөн шалгажиллагаанд өгсөн “...Д.Дарханбаяр нь манай найз байгаа юм. Д.Дарханбаяр нь тогтуун томоотой, хүнд тусархуу сайн хүн байгаа юм. Амьдралын хувьд 2 хүүгийнхээ хамт амьдардаг. Д.Дарханбаяр нь эцэг, эхээсээ гурвуулаа, эгч, эмэгтэй дүүтэй. Аав ээж хоёр нь өндөр насны тэтгэвэрт суудаг. Одоо Ховд Эко цементийн үйлдвэрт инженерийн ажил эрхэлдэг.” гэх мэдүүлэг, гэрч О.Цогзолбоотын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэрбээр 1989 оноос 1999 оны хооронд Дархан-Уул аймгийн 7 дугаар 10 жилийн сургуулийг төгссөн. ...Цэргийн алба хаагаагүй.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 922 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 51, 52, 53-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасдүгнэлтэндээ “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож “гэм буруугаа хүлэзөвшөөрч, гэмшиж байна.” гэв. Шүүгдэгч Д.Дарханбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүхуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Д.Дарханбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийндахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгчид оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгиторгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 2136000000199 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгшүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саучруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баяд ургийн овогт Дулмаагийн Дарханбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дулмаагийн Дарханбаярыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэД.Дарханбаярт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Дарханбаярт тайлбарласугай.

5. 2136000000199 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсзүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Дарханбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Дарханбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК