Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 107

 

                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багахангай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* хороо, ******* дүүргийн *******,******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг ******* хороо, ******* байр ******* оршин суух ******* овгийн ын /РД:/-т холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 976.352 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булгантамир,   хариуцагч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******,*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 976.352 төгрөг төлөөгүй тул  гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булгантамир шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Н. хувиараа хөдөлмөр эрхлэгч 2014 онд 4 хүнийг хөлсөөр ажиллуулж байсан. Тэр үед нийгмийн даатгалын шимтгэл 731.952 төгрөг төлөөгүй өр үүссэн. 2016 онд 504.000 төгрөгийг бүрэн төлсөн, 2015 онд 504.000 төгрөг төлөхөөс 194.000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 4 дүгээр сараас хойш шимтгэл төлөхийг зогсоосон. 2017 оны 3 дугаар сард 50.400 төгрөг төлөөгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үйл явдлын хугацааг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг дуустал гэж тодорхойлсон учраас энэ хугацааны төлөгдөөгүй шимтгэлийн үлдэгдлээр нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчилж 244.400 төгрөгийг Н.оос гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Н.  шүүхэд гаргасан тайлбартаа: ...нийгмийн даатгалын байгууллага хуулиа буруу тайлбарлаж хамрагдах ёсгүй шимтгэлд намайг хамруулж хохироож байна. ...Миний явуулж буй үйл ажиллагаа өрхийн амьжиргааг дэмжих төдий болохоос аж ахуйн нэгжийн хэмжээнд хүрсэн үйл ажиллагаа биш юм. Нийгмийн даатгалын хэлтэс шимтгэл тооцохдоо сайн дурын даатгалаар бус хүчээр аж ахуйн нэгжид тооцож албан журмын даатгал авч намайг хохироож байгаа тул 976.352 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй  гэжээ.

Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос нөхөртэйгөө нийлж жаазны үйлдвэрлэл эрхэлсэн. Эхлээд 2-уулаа үйл ажиллагаа явуулж байгаад 1 ажилчин нэмж авсан. Борлуулалт сайтай үйл ажиллагаа сайн явж байсан учраас дахин 1 ажилчин нэмж авсан. Нийгмийн даатгалын дарга эмэгтэй баахан дүрэм журам ярьж айлгаад дарамтлаад байхаар нь албан журмын даатгалд хамрагдсан. Энэ байгууллагад нэг ч удаа тайлан тооцоо гаргаж өгч байгаагүй. Хууль мэддэг хүмүүсээс асуухад сайн дурын даатгалд хамрагдах ёстой л юм байна лээ. Гэхдээ цаг хугацаа өнгөрч төлөх ёстой юмаа төлж байсан учраас 2015 оны үлдэгдэл, 2017 оны 3 дугаар сарын шимтгэл 244.400 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2014 оны  шимтгэл тооцсон акт бичиг баримтад гомдол гаргаж тухайн шатанд нь асуудлаа шийдүүлнэ гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******,******* хариуцагч Н.т холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 976.352 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булгантамир өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын цаг хугацаанд хамааруулж нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчилж, 244.400 төгрөгийг хариуцагч Н.оос гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвшөөрөхгүй маргаж байсан боловч шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчилсөнтэй холбогдуулж, 2015 оны үлдэгдэл 194.000 төгрөг, 2017 оны шимтгэлийн үлдэгдэл 50.400 төгрөг нийт 244.400 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-аар зохицуулсан.

Хариуцагч Н.ын дээрх зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотой бөгөөд түүний энэ зөвшөөрөл нь ямар нэг шахалт дарамтгүй, өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл  учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овгийн ын 2015 оны нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 194.000 /нэг зуун ерэн дөрвөн мянга/ төгрөг, 2017 оны 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл 50.400 /тавин мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 244.400 /хоёр зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг ******* дүүргийн *******,*******т төлөхийг зөвшөөрснийг, баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Н.оос улсын тэмдэгтийн хураамжид 7.982 /долоон мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. 

3. Нэхэмжлэгч ******* дүүргийн *******,******* Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ