Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******, ******* ******* ургийн овогт ын нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суудаг, урьд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 05 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж 2 байсан, хэрэг хариуцах чадвартай гэх ПЛ8416 регистрийн дугаартай,

******* ургийн овогт ******* *******, 2. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, охины хамт аймгийн сумын багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ПЛ67 регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт ын ,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн гэрт *******той маргалдах явцдаа иргэн ийг гараараа нүүрэн тус газарт нь санаатай зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар шанаа хэсгийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа иргэн *******ийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, биед нь баруун хацар хэсгийн шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ: Би тухайн үед уур хүрээд зүрхээ барьж тогтохгүй цохисон. Миний буруу гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт ******* мэдүүлэхдээ: Эхлээд ******* нь намайг цохисон. Тухайн үед бид хоёр ухны маргаанаас болж маргалдсан.Тэгээд би хариу цохисон гэв. дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 3 1. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83-р хуудас/, 2. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11--р хуудас/, 3. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43-р хуудас/, 4. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01-р хуудас/, 5.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76-р хуудас/, 6.Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, 7. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, 8. Яллагдагч *******, ******* нарын 2021 оны дугаар сарын 20-ны өдөр аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 130-131-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд шүүгдэгч ******* нь хөрш өвсийг буулгалцаж улмаар тэнд байсан хүмүүс гэрт орсон. Тухайн үед гаднаас шүүгдэгч ******* орж ирснээр шүүгдэгч ******* нь “ухнандаа хөг зүүгээгүй” гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдож эхлэх үед тэд нарыг салгаж гадаа гаргажээ. Шүүгдэгч ******* нь ноцолдож байгаад хажууд нь ирсэн хохирогч ийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь тархи доргилт, цус хуралт бүхий гэмтэл, уурлаж бухимдсан шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн нүүрэн 4 хэсэгт чулуугаар цохиж биед нь гэмтэл тус тус учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэхэд 1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн гэрт шүүгдэгч *******той маргалдах явцдаа хохирогч ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, шанаа хэсгийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “******* миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. *******, ******* хоёр хоорондоо малаас болж маргалдаж зодолдохоор нь би дундуур нь орж салгах гэтэл ******* миний нүүр хэсэгт гараараа цохичихсон юм. Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь манай хамаатны залуу байгаа юм. Тухайн үед санамсаргүй цохисон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77-р хуудас/, Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө манайх өвсөө буулгаад цай уугаад сууж байтал гаднаас манай хадам дүү ******* орж ирсэн. Орж ирэхээр нь цай аягалж өгөөд тэр залуу хүмүүстэй ярилцаад сууж байсан. Манай гэрт манай нөхөр , ******* нар болон өвс буулгасан жолооч нар сууж байсан. Тэгтэл *******, ******* ах хоёр хоорондоо маргалдаад ******* шууд барьж аваад ноцолдоод түс тас болоод явсан. Манай хүн дунд нь орж салгаад гадаа аваад гарсан. Би ч удалгүй гадаа иртэл ******* манай нөхөр г дарж авсан байхаар нь очоод нөхрөө босгож байтал ******* миний зүүн талын нүд рүү гараараа цохичихсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 3-р хуудас/, Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... 2021 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө гэртээ өвс буулгалцсан хөрш ******* жолооч нарын хамт цай уугаад сууж байтал манай ахын залуу болох ******* ирсэн. 5 ******* ирээд цай уугаад сууж байгаад *******той маргаад улмаар гар хүрч, дарж авч цээжин тус газарт нь өшиглөж байхаар нь би “чи болиоч, ах шигээ хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл араас манай эхнэр ирээд салгатал манай эхнэрийн зүүн талын нүд рүү 1 удаа цохичихсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9 дугаартай "1. ийн биед гэмтэл учирсан байна. 2. ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, шанаа хэсгийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. " гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22-р хуудас/, Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би болсон явдлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан байгаа. ******* бид хоёр малаас болж маргалдаад зодолдож байтал эгч дундуур орж ирээд салгах гэж ирээд нүүрэн тус газартаа цохиулсан юм. Би ийн толгой /шанаа/ хэсэгт гараараа 1 удаа цохисон. Өөр цохиогүй. Би архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ийн хохирол, мөнгийг бүрэн барагдуулж өгсөн. гомдол, саналгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, Яллагдагч *******ийн 2021 оны дугаар сарын 20-ны өдөр аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч ******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нь надад ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 130-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн гэрт “ухнанд хөг зүүгээгүй” гэх шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч *******ийн нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар хэсгийн шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун хацар 6 хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой ахын өвс буулгачихаад гэрт нь цай уугаад сууж байтал ******* ах “чиний ухна мал хөөгөөд байна, энэ жил мал эрт төллөх юм шиг байна” гэхээр нь би уурлаад *******ыг бариад гэрээс гартал намайг чулуугаар цохичихсон юм. ...Надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-р хуудас/, Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын Улаанхаргана гэх газарт манай авга ах хашаандаа өвс буулгаж байхаар нь би очиж өвс буулгалцсан. Өвс буулгаж дуусаад ахын гэрт ороод сууж байтал хөрш айлын ах ******* гэдэг хүн надад “чи ухнандаа хөг зүүчихгүй, манай ямаатай нийлсэн байна” гээд надад уурласан. Тэгэхээр нь би “та надад эрүүлдээ хэлээрэй” гэж хэлсэн. Тухайн үед *******, хоёр нилээд халамцуу байх шиг байсан. ...******* ах гадаа гараад намайг нүүрэн тус газар чулуугаар 1 удаа цохичихсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай " 1. *******ийн биед гэмтэл учирсан байна. 2. *******ийн биед баруун хацар хэсгийн шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. *******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. *******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5. *******ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15-р хуудас/, Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөрш д өвс буулгаж дуусчихаад , бид гурав гэрт ороод цай ууж байтал ******* гаднаас орж ирээд цай ууж байгаад бид хоёр малаас болж маргалдсан. Тэгээд гэрт ноцолдож байгаад гэрээс гартал ******* миний цээж хэсэгрүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би чулуу аваад шидтэл *******ийн шанаа хэсэгт оносон. ...*******ийн хуц манай малруу орчихсон юм. Би “чи хуцандаа элгэвч хийхгүй мал өвөл эрт төллөхөөр боллоо” гэж хэлтэл надтай хэрүүл хийж намайг цохичихсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р 7 хуудас/, Яллагдагч *******ын 2021 оны дугаар сарын 20-ны өдөр аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч А. миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ******* нь надад ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 131-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хохирогч *******ийн биед учирсан баруун хацар хэсгийн шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралт гэмтэл, хохирогч ийн биед учирсан тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацар, шанаа хэсгийн цус хуралт болон зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч *******ийн хохирогч ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болон шүүгдэгч *******ын хохирогч *******тэй маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хоорондоо маргалдах явцад хохирогчийн эрх чөлөөнд халдаж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 8 Иймд шүүгдэгч *******ийг хохирогч ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******ыг хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн хэрэг учрал болох үед шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокуророос шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч *******ын үйлдсэн гэм хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нь хор уршгийг нэхэмжлээгүй, “гомдол, саналгүй” гэж /хавтаст хэргийн болох 131-р хуудас/, хохирогч М.Тилеуберди шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 9 Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 92-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 05 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байжээ. /хавтаст хэргийн 93, 95-99-р хуудас/ Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь сэргэлэн тогтуун томоотой даруухан, хүнд тусархуу сайн залуу байгаа юм. Амьдралын хувьд боломж тааруу, олон нялх хүүхэдтэй. ... 2009 онд гэр бүл болж тусдаа гарсан. Ах, дүү нар нь бүгд хөдөө мал маллаж байна.” гэх мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь сэргэлэн тогтуун, томоотой даруухан хүнд тусархуу сайн залуу байгаа юм. Амьдралын хувьд боломж тааруу олон нялх хүүхэдтэй, эхнэр ийн хамт амьдардаг. Сургуульд сурч байгаагүй. Хар багаасаа аав, ээжийн гар дээр мал маллаж байсан.” гэх мэдүүлэг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичиг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг /хавтаст хэргийн 46-50, 8-1-р хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь төлөв дөруу зантай, хүнд тусархуу хүн. Одоо 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр нь бурхан болсон. ******* нь айлын том хүүхэд, сургуульд сурч байсан. Одоо сумын багт хүүхдүүдийнхээ хамт мал маллаж байгаа.” гэх мэдүүлэг, гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...1974-1979 онуудад сумын сургуулийг төгссөн. ******* нь айлын том хүүхэд доороо 5 дүүтэй. 3 дүү нь Казахстан улсад амьдарч байна. Хувийн зан байдлын талаар хар багаасаа аав, ээжийнхээ гар дээр өссөн. Тогтуун томоотой хүн байгаа.” гэх мэдүүлэг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичиг, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. /хавтаст хэргийн 65-70,5-1-р хуудас / Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт 450000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******ийн эзэмшлийн Төрийн банкин дахь ************** тоот дансанд байршуулсан 300000 төгрөг, шүүгдэгч *******ын эзэмшлийн Төрийн банкин дахь тоот дансанд байршуулсан 300000 төгрөгийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв. Шүүгдэгч М.Тилеубердийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв. Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлав. 11 Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Төрийн банкны ************* тоот дансанд байршуулсан 300000 төгрөг, шүүгдэгч *******ын эзэмшлийн Төрийн банкны тоот дансанд байршуулсан 300000 төгрөгийг тус тус битүүмжилсэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны дугаар сарын 05-ны өдрийн 77, 78 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******, ******* ******* ургийн овогт ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ын нарын тус бүрийг нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, ******* нарт тайлбарласугай. 

5. дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн Төрийн банкны ************** тоот дансанд байршуулсан 300000 төгрөг, шүүгдэгч *******ын эзэмшлийн Төрийн банкны тоот дансанд байршуулсан 300000 төгрөгийг тус тус битүүмжилсэн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны дугаар сарын 05-ны өдрийн 77, 78 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шүүгдэгч нар оногдуулсан торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК