Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгихэргийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогч Д.Золзаяа, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тшүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2136000000146 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1986 оны 02 сарын 03- нөдөр Ховд аймгийн ******* сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, худаг усны өрөмчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 6 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян- Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/: Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр төв бараан зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Зочин бууз” гэх нэртэй зоогийн газар дотор иргэн Н.*******ийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод эрүүний зүүн талын 2 дугаар шүдний эмтрэл, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эгч Д.*******ийн ажлын байранд очиж “миний ээж яасан юм бэ” гэх шалтгааны улмаас орилж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт баруун чамархайн хуйханд хаван хавдар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2021 оны 07 сарын 26-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрыэрүүлжүүлэх байрны үүдэнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү болох Д.Түмэнжаргалын нүүр, хүзүү, гар, хөл хэсэгт санаатай зодож, биед нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний алиманд цус хуралт, хүзүү хоолой, зүүн гарын шууны гадна хэсгийн зулгаралтууд, дээд эрүүний баруун талын 1, 2, 5 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн шилбэний урд дээд хэсгийн зулгаралт, зүүн өвдөгний хэсгийн зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хохирогч Д.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урьд болж өнгөрсөн зүйл нэгэнт болоод өнгөрсөн. Би гэмтэл авсан. Үүнээс хойш би тайван амьдрахыг хүсч байна. Ямар нэгэн заналхийлэл, дарамтгүй, хүчирхийлэлгүй баймаар байна. Ажлынхаа байран дээр дарамт хүчирхийлэлд ормооргүй байна. Өөр хүсэх зүйл байхгүй. Хийсэн гэм байхгүй. Хойшдоо ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсч байна. Хуулийн дагуу асуудал шийдэгдэх байх. Өөр гомдол, санал байхгүй. Хойшдоо эрхээ хамгаалуулмаар байна. Би маш их айдастай байсан. Миний хүүхдүүд хүртэл зуны 3 сар гэрээсээ гарч чадахгүй дарамтанд байсан. Энэ хүнээс авах зүйл байхгүй. Би өөрөө хохирсон. Миний төрсөн дүү тул нэхэмжлэх зүйл байхгүй. Би эрүүл мэндээрээ хохирсон. Хойшдоо дахиад гэмтэл авбал түүнийг нь хариуцах байх. Хойшид гарах хохирлыг хариуцах байх. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Буруугаа хүлээж байна. Урьд нь харж байгаагүй. Аавын дүүгийн хүүхэдтэй гэр бүл болж байгаа. Тухайн өдөр хүүхэдтэй нь төв гудманд таараад цэцэг төв орж бэлэг авч өгөөд хүүхэдтэй нь хамт цайны газар ороход “Зочин бууз”-ны тэнд “Төөгий”-тэй таарсан. Төөгий надад “Энхзаяа намайг хүүхэдтэй уулзуулахгүй байна” гэсэн. Тэгээд очиж маргалдаж байхад дүү нь дундуур нь орж ирж зодуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуугаас болсон. Мөн ээж очоод ир гэсэн. Би дүүтэй маргалддаг өдөр ээжтэйгээ хамт гэрт байсан. Аав хөдөө явсан байсан. Ээж надад “Дүү чинь архи уусан байна. Эхнэр нь залгаад байна. Чи очоод дагуулаад ир. Би хоол хийгээд байж байя” гэж хэлсэн. Улмаар би яваад очиход согтуу байсан. Хайчийг нь булааж авахад намайг цохиход авсан. Тэгээд би цагдаа дуусан. Би ээж рүү ярихад аав руугаа ярь гээд аав руу ярихад “Архийг нь гаргаад байж бай. Аав нь удахгүй очлоо” гэсэн. Цагдаа дээр ирэхэд намайг цагдаад барьж өглөө гээд эрүүлжүүлэхийн гадаа маргалдаж бид хоёр зодолдсон гэв. 2136000000146 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтахэргийн 7-9-р хуудас/, 2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 14-17-р хуудас/, 3. Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 20-25-р хуудас/, 4.Гэрч С.Төмөр-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргийн /28-30-р хуудас/, 5. Шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаартай дүгнэ/хавтаст хэргийн 36-37-р хуудас/, 6. Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Бараан зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Зочин бууз” гэх нэртэй зоогийн газар дотор хохирогч Н.*******ийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод эрүүний зүүн талын 2 дугаар шүдний эмтрэл, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн согтуугаар 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Д.*******ийн ажлын байранд очиж маргалдах явцад хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2021 оны 07 сарын 26-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Д.Түмэнжаргалыг зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, хүзүү, хоолой, зүүн гарын шууны гадна хэсгийн зулгаралтууд, дээд эрүүний баруун талын 1, 2, 5 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн шилбээний урд дээд хэсгийн зулгаралт, зүүн өвдөгний хэсгийн зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “Гэмт хэрэг болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* байгийн нутаг дэвсгэр Төв бараан захын урд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Зочин бууз цайны газар байв.” Гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17-р хуудас/, Ховд аймгийн Бүсийн оношлогооны эмчилгээний төвийн жижүүрийн эмчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хавтаст хэргийн 19-р хуудас/, Хохирогч Н.*******ийн /1990 оны 11 дүгээр сарын 29-нд өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 2, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ ...Би гомдолтой байна. ...Тухайн цайны газарт ажиллаж байсан ажилчид нь байж харагдсан. Намайг цохиж байхад тухайн ажилчид нь харсан үгүйг сайн мэдэхгүй. ...Надад өөр нэмж ярих зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/, Хохирогч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлсэн “ Намайг татаж ирээд өвдөглөхөд зүүн нүдний доод тал язарсан, үүдэн дээд, доод 2 шүд хугарсан. ...Миний үүдэн 2 шүдийг янзлуулахад гарах зардлыг нэхэмжилнэ. Би хичнээн төгрөгний төлбөр гарах тарифыг авчирч өгнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-р хуудас/, Гэрч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ... Төв бараан зах дотор үйл ажиллагаа явуулдаг цайны газарт ажлаа хийж байхад 14-15 цагийн үед байхаа сайн санахгүй байна Зочин буузны залуу болох иргэн С.Төмөр-Очир хажуудаа Д.******* гэх өндөр хар царайтай, халзан толгойтой, гартаа шивээстэй залуутай хамт орж ирээд С.Төмөр-Очир нь Д.*******т “тэр залуу” гээд над руу хуруугаараа заахад Д.******* нь намайг “гараад ир, чамтай хэдэн үг сольё” гэсэн. Би араас нь дагаад гараад ирэхэд Д.******* намайг “дагаад яв” гээд Зочин бууз руу дагуулж ороод “ширээн дээр суу” гэхээр нь ширээний хажуу талын сандал дээр суухад Д.******* миний шилэн хүзүүрүү гараараа нэг удаа алгадаж цохиход би доош тонгойтол Д.******* 2 гараараа миний хүзүүнээс доош дараад нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэр хооронд би гадагшаа гараад зугтаагаад цайны газарт орсон. Миний араас хөөж С.Төмөр-Очир, Д.******* хоёр ирээгүй. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж эмнэлэг орж, зүүн нүдний доод талд 2 оёдол тавиулсан. Миний урд талын дээд 1 шүд, доод 1 шүд сэтэрсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/, Гэрч С.Төмөр-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Намайг шүүс хийгээд ир гэхээр нь цааш эргээд шүүс хийгээд ирэх хооронд Н.******* сандал дээр нүүрээ дараад тонгойсон байдалтай сууж байсан. Тухайн үед Д.******* “одоо гараад яв” гэхэд Н.******* гараад явж байсан. ...Д.*******, Н.*******өд хандаад “чи хүүхдийг эцэгтэй нь уулзуулж бай” гэх утгатай зүйл хэлж байсан. ...Би урд өмнө Н.*******ийг таньдаггүй байсан. Бид хоёр уулзаж байгаагүй. 2020 оны 09 дүгээр сараас хойш манай хуучин эхнэртэй уулзаж байгаа талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаартай “1. Н.*******ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Н.Отгонтөсгийн биед зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод эрүүний зүүн талын 2 дугаар шүдний эмтрэл, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 3. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Н.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэр үед Н.******* гэх залууг би цохисон байсан. Би Н.*******ийг цохисондоо маш их харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахиж С.Дариа, Г.Энхзаяа, Н.*******, С.Төмөр-Очир нартай уулзаагүй. Н.*******ийг цохичихоод Зочин бууз гуанзнаас гараад ээжийн цайны газрын засварыг хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/, Хохирогч Д.*******ийн /1977 оны 07 дугаар сарын 18-нд өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, ам бүл 2, тусгай дунд боловсролтой, тогооч мэрэгжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын Жаргалан багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “ Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байдаг Техник зах дээр ирж контейнерээ онгойлгоод ажлаа эхэлсэн. Тэгээд орой ажил тарах үеэр буюу 18 цагийн орчимд ажил дээр машин дотроо сууж байхад манай төрсөн дүү Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай контейнер рүү ороход би машинаас буухад хүрч ирээд над руу муухай харж байгаад “миний ээж яасан юм бэ” гээд муухай орилохоор нь би “хэн мэдэхийн” гэж хэлэхэд цааш эргээд машины ар талаар тойроод эргэхэд миний ар талаас гүйж ирээд надруу дахиад “миний ээж яасан юм бэ” гэж орилоод байсан. Тэр үед миний утас дугарахаар би утсаа аваад эргээд алхтал миний араас гүйж ирээд миний үснээс зулгааж унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би ухаан алдсан байсан. ...2021 оны 07 дугаар сарын эхнээс эхэлж над руу байнга дарамталж утсаар ярьж, зарим үедээ ажил дээр ирж хэл амаар доромжилж, “ална, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ” гэх зэргээр айлган сүрдүүлдэг болсон. ...Манай дүү Д.******* нь надаас манай аав, ээж хоёрын амьдарч байгаа байрны гэрчилгээг нэхэмжилж байнга дарамталж байгаад тухайн үед зодсон. Намайг зодох шалтгаан бол аав, ээж хоёрын байрны гэрчилгээг авах зорилготой. Байрны гэрчилгээ нь надад байдаг би Д.*******т өгчихвөл зарж үрэгдүүлж аав, ээж хоёрыг орон гэргүй болгочих гээд байгаа. ...Намайг зодож цохисноор миний толгой тухайн үедээ хавдаж хавагнасан байсан. Нүүрэнд цохисон тул зүүн тал нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110-р хуудас/, Гэрч Х.Мөнхпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх Техникийн зах дээрээ ажил дээрээ сууж байхад орой 17 цагийн үед зах хаах үеэр би контейнер дотроо сууж байсан. Гэтэл захын гадна талд 1 эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Тэгэхээр нь би гараад очиход манай хажуу талд зогсдог Д.******* төрсөн дүү Д.******* гэх залуу цохисон байдалтай, Д.*******ыг 1 залуу барьчихсан, орилж чарласан зогсож байсан. Хажууд нь Д.Золзаяа газарт уначихсан байхаар би н.Нэргүй, н.Наранхүү бид гурав Д.******* өргөөд контейнерийн урд тавьчихаад би цагдаад дуудлага өгсөн. ...Ил харагдах шарх сорви харагдаагүй, амнаас нь цустай шүлс гарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114-р хуудас/, Гэрч Г.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх хүнсний зах дээр ээждээ туслаад байж байтал манай ээжийн дэлгүүр дээр н.******* ах ирээд Д.*******, Д.******* зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр Техникийн зах дээр яваад очиход цагдаа, эмнэлэг ирчихсэн Д.Золзаяа зодуулсан байдалтай газарт хэвтэж байсан. Д.******* зугтаад алга болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-р хуудас/, Гэрч С.Нямдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгэхээр би яваад очиход 1 танихгүй хүн толгойг нь тэвэрчихсэн Д.Золзаяа ухаангүй хэвтэж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. Тэнд байсан хүмүүс Д.******* төрсөн дүү Д.******* зодсон гэж хэлсэн. Тэгээд би хэнээр зодуулсныг мэдсэн ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-р хуудас/, Гэрч Л.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгтэл дүү нь араас нь очоод үснээс нь татаж унагаасан. Тэр үед би гүйгээд очтол толгойн дээр нь хөлөөрөө дэвсээд дахиад яг дэвсэх гэж байхаар би Д.******* гэх залууг Д.*******аас түлхэж холдуулсан юм. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа ирсэн. ...Д.*******ийн үснээс нь гараараа татаж унагаагаад толгой, зүүн шанаа хэсэгт хөлөөрөө дэвсэж цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125-126-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 536 дугаартай “... 1. Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2.Д.*******ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Д.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Д.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 133-135-р хуудас/, Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэр үед нь “сайн уу, эгчээ” гэж асуухад Д.Золзаяа эгч миний урдаас “хогийн гуйлгачин, архичин, шоронгийн хадаас минь зайл” гэж хэлэхэд миний уур хүрээд эргээд цааш алхахад би араас нь очоод үснээс нь татаж унагаагаад толгойн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл хажуугаас хүмүүс ирээд намайг салгаад холдуулсан. ...Хийсэн хэрэгтээ би чин сэтгэлээсээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-141-р хуудас/, Хүчирхийллийн аюулын зэргийг тодорхойлсон тухай “Хүчирхийллийн аюулын зэрэг өндөр” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 187-188-р хуудас/, Хохирогч Д.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ...Алаг толгой багийн 6-14 тоотод гэртээ ганцаараа байж байхад манай төрсөн ах Д.******* ирээд цагдаад намайг эхнэр, хүүхдээ зодоод байна гэсэн утгатай дуудлага өгсөн. Тэгээд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны урд талын хашаан дотор ах Д.******* намайг араас дагз хэсэг рүү цохиод, баруун нүд рүү цохисон. Тэгээд намайг газарт унагаагаад миний подволкоор хүзүү боогоод байсан. ...Ер нь намайг болон ах, эгч нарыг зодож дарамтлаад, хэл амаар доромжлоод байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 213-214-р хуудас/, Гэрч Т.Дөлгөөнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Намайг 102 хүлээн авах дээр байж байтал Цагдаагийн газрын дарга, хурандаа н.*******сүрэн богино долгионы станцаар 102-ын станц руу “эрүүлжүүлэх байрны үүдэн дээр юу болоод байгаа юм, очиж шалга” гэж үүрэг өгсний дагуу би эрүүлжүүлэх байрны үүдэн дээр яваад очиход Д.*******, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Мөнх-Эрдэнийн хамт хяналтын камерын үүдэн дээр сууж байсан ба Д.*******, Л.Мөнх-Эрдэнэ хоёроос юу болоод байгаа талаар асуухад ... Д.******* төрсөн дүү Д.Түмэнжаргалыг зодоод байна, дүү Д.Түмэнжаргалыг хяналтын камерын өрөө рүү оруулчихсан байгаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 222-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 536 дугаартай “1. Д.Түмэнжаргалын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Д.Түмэнжаргалын биед баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, хүзүү, хоолой, зүүн гарын шууны гадна хэсгийн зулгаралтууд, дээд эрүүний баруун талын 1, 2, 5 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн шилбээний урд дээд хэсгийн зулгаралт, зүүн өвдөгний хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.3. Д.Түмэнжаргалын биед учирсан дээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4. Д.Түмэнжаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Д.Түмэнжаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 6. Д.Түмэнжаргалын биед учирсан дээр гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Д.Түмэнжаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 226-227-р хуудас/, Яллагдагч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тухайн үед би цагдаа нарын хойноос дагаад Цагдаагийн газрын эрүүлжүүлэхийн хашаанд хүрч ирэхэд манай Д.Түмэнжаргал шууд надруу “чи муу бууны нохой намайг цагдаад өглөө гээд орилж дайраад намайг заамдаад авахаар нь би урдаас нь мөн адил заамдалцаад Д.Түмэнжаргалыг хавирч унагаасан ба бид хоёр зэрэг газар дээр унаад зууралдаж байтал цагдаа нар салгаж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 233-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/, Хохирогч Д.*******ийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 154-р хуудас/ эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 2 ширхэг СД бичигдсэн дүрс бичлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Д.******* хохирогч Д.Золзаяа, Д.Түмэнжаргал нь төрсөн ах, эгч, дүү нар болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаагаар /хавтаст хэргийн 190-193-р хуудас/ тогтоогдож байх тул хохирогч Д.Золзаяа, Д.Түмэнжаргал нарыг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Хохирогч Д.*******ийн биед учирсан тархи доргилт, баруун чамархайн хуйханд хаван хавдар, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Н.*******ийн биед учирсан зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт, доод эрүүний зүүн талын 2 дугаар шүдний эмтрэл, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний эмтрэл бүхий гэмтэл, хохирогч Д.Түмэнжаргалын биед учирсан баруун нүдний алиманд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, хүзүү, хоолой, зүүн гарын шууны гадна хэсгийн зулгаралтууд, дээд эрүүний баруун талын 1, 2, 5 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн шилбээний урд дээд хэсгийн зулгаралт, зүүн өвдөгний хэсгийн зулгаралтууд бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч Д.Золзаяа, Н.*******, Д.Түмэнжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Шүүгдэгч Д.*******ын хохирогч Н.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн, төрсөн эгч Д.Золзаяа, дүү Д.Түмэнжаргал нартай маргалдах явцдаа биед нь халдан зодож, гэмтэл учруулж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Шүүгдэгчийн үйлдлийг прокуророос хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогч нартай маргалдах явцад эрх чөлөөнд нь халдаж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн шүүгдэгч нь хохирогч Д.******* зодох үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Д.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогч Д.Золзаяа, Д.Түмэнжаргал нартай төрсөн эгч, дүү боловч эд хөрөнгө болон бусад шалтгаанаас улбаатай гэр бүлийн таарамжгүй харилцаа, хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шүүгдэгчийн зан, байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******, Д.Золзаяа. Д.Түмэнжаргал нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Н.******* нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, “...Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхэд хүсэлт гаргасан, хохирогч Д.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, хохирогч Д.Түмэнжаргал “гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч нарт төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Харин хохирогч Д.Золзаяа, Н.******* нар нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч Д.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоосон, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийн торгох ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь хэрэгт цугларсан дээрх шүүхийн шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 51-80, 247-251-р хуудас/ Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгий 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн ” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Д.Түмэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Бид ах, дүү зургуулаа. Д.******* дээрээ 3 эгч, 1 ах доороо 1 дүүтэйгээ хамт амьдардаг. Д.******* тусдаа гараагүй, аав, ээжийн хамт амьдардаг. Ерөнхий боловсролын сургууль төгссөн, Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 745 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 33, 46-48-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийг 3 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүхийн шатанд шинжлэн судлуулсан нотлох баримтууд болон хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь архи, согтууруулах ундааны зүйлээс хамааралтай байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн өөрийн зохисгүй, биеэ авч явах чадваргүй, бусдын нөлөөнд оромтгой, өөрийн уур омгоо дарж чадаагүйн улмаас хүний эрүүл мэндэд шууд санаатай хохирол учруулж байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаа буюу шүүхийн шатанд хохирогчийн ярьсан гэр бүлийн доторх эцэг, эхийн амьдарч байгаа байр, орон сууцнаас хамаарч гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэж байна. ...Шүүгдэгчийн хувьд нийт 33 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан ял хүндрүүлэх байдал буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хохирогчид хор уршиг учруулсан нөхцөл байдлыг харгалзан 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн ойр дотны хүнийг заналхийлсэн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна гэж үзэж байна. Торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Торгох ялыг урт хугацаагаар төлөх боломжийг хангахгүй, өөрөө торгуулийн ялыг төлнө гэж байгаа тул богино хугацаанд төлөх нь зүйтэй. Торгох ял оногдуулж байгаа тул шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжид шилжүүлж, торгох ялаас хасаж үлдэгдэл ялыг эдлүүлэх саналыг гаргаж байна. Нийт 495000 төгрөгийг 2700000 төгрөгөөс хасна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчээс 2 хохирогчийн ирээдүйд гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих саналтай байна.” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүхуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “Шүүгдэгчийн хувьд хохирогч нарын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан үйлдлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны анхан шатнаас нь хүлээн зөвшөөрч маргаангүй явсан. Мөн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч нартайгаа заримтай нь уулзаж, гомдол саналгүй гэх байдлаар эвлэрсэн. Учирсан хохирлыг нь тухайн хүмүүс нэхэмжлэл гаргасан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн, харилцан тохиролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.Золзаяа нь ямар нэгэн зүйл нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндэд гарсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхээ илэрхийлсэн. Улсын яллагчийн хохирогч нарын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг дэмжиж байна. Мөн улсын яллагчийн зүгээс 2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд барагдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хохирогч нарын гомдолгүй, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багасгах, 450000 төгрөгөөс 2700000 төгрөгийн хооронд байгаа торгуулийн хэмжээг дундажлан оногдуулах боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн орлогын байдал нь тогтвортой биш. 3 сарын хугацаанд 2700000 төгрөг олох боломж нь бага тул торгох ялыг 1 жилийн хугацаанд төлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгчийн орлогын байдлаас нь шалтгаалж торгуулийн хэмжээг 1000000 төгрөгөөр торгуулах саналтай байна. Гэм буруугийн хувьд маргасан зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасан баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацааг тухайн торгох ялын хэмжээгээр тооцож ялаас нь хасахаар заасан. Иймд цагдан хоригдсон болон баривчлагдсан хоногийг хасч тооцож өгнө үү” гэв. Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шү хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах үндэслэлтэй байна. Учир нь улсын яллагч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан боловч эрүүгийн хариуцлага нь “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугазүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэв. Шүүгдэгч Д.*******ыг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-нөдрийн 116 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” захирамжаар 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутаас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл сэжигтнээр баривчилж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 122 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснашүүгдэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутаас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоног, нийт баривчлагдаж, цагдан хоригдсон 32 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож /32х8 цаг=256цаг/ 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдэлсэнд тооцож хасаж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийттустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулав. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг СД-ихэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж нь зүйтэй. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, үүрэг хүлээлгалбадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг гэр бүлихүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснашүүгдэгч *******гийн *******ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснбаримтлан шүүгдэгч Д.*******ын сэжигтнээр баривчлагдаж, цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүний эдлэх 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ял эдэлсэнд тооцож хассугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******т тайлбарласугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2зааснаар шүүгдэгч Д.*******т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснашүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******т сануулсугай. 7.2136000000146 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааирүүлсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Хохирогч Д.Золзаяа, Н.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хуршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйл, 189 дүгэзүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК