| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0119/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-02-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.У |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Э.Ууганзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат /цахимаар/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа, орчуулагч, хэлмэрч А.Сара, шүүгдэгч Х.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ырысбай ургийн овогт *******гийн *******т холбогдох 2136000000160 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 16 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Ырысбай ургийн овогт *******гийн *******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 06-07 цагийн үед Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт “Corollo RunХ” 2 маркийн 4860 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.4.б/-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 9 сар 13 хоногтой амь хохирогч Э.******* нь зам тээврийн осолд орж тархины гэмтлийн улмаас нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Улаанбаатарт очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан. Эхнэр маань ходоодны хорд хавдрын 2 дугаар шатанд байсан тул эмч нар Баянхонгор аймаг дахь Шаргалжуут гэх рашаанд эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөгөө өгсөн. Бид Баянхонгор аймаг дахь Шаргалжуутын рашаан руу явах байсан боловч Б.Энхбат нар хүчээр сууж Ховд аймаг руу явахаар болсон. Би эхнэртэйгээ Баян-Өлгий аймаг руу явах замдаа Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаанд очиж эмчлүүлээд цааш явах байсан боловч Б.Энхбатын 2 хүүхдийг бодоод Баянхонгор аймгийн Шаргалжуутын рашаан орохгүйгээр шууд явсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2020000 төгрөг өгсөн. Үүнээс 500000 төгрөг нь баримттай, үлдэгдэл мөнгөний баримтыг авах боломжгүй байсан. Гэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатад цаашид ямар хохирол гарна түүнийг өөрийн зүгээс төлөх болно гэдгийг өөрт нь хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч та над руу залгаж ярьсан. Утсаар ярихдаа “Б.Энхбат нь эхнэрийн хамтаар Улаанбаатар хот руу явах гэж байна. Мөнгөний хэрэг гарч байна.” гэж над руу ярьсан. Таныг над руу ярихаас өмнө 1-2 хоногийн өмнө “мөнгө, төгрөг өгөх хүсэлтэй байна. Та нар хаана байгаа вэ, миний буруутай, золгүй үйлдлээс болж та нарын хүү өнгөрчихлөө. Би гэмшиж байна. Миний буруу.” гэхэд Б.Энхбатын эхнэр “та биднийг мөнгөөр худалдаж авах гэж байна уу” гэсэн учир би дотроо жаахан эмээж хуулийн дагуу, шүүхээс даалгасан хохирлыг төлөх болно гэж бодсон гэв. 3 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Х.******* нь манайд 2021 оны 07 дугаар сарын 26-ны орой, шөнө бидэнд хэлэхгүйгээр ирсэн болохоор ямар нэгэн юм хэлэхгүйгээр гэртээ хонуулсан. Маргааш өдөр нь манай хашаанд майхан бариад хэд хонох болсон. Миний зүгээс ямар шалтгаанаар Улаанбаатар хотод ирсэн тухай асуухад “Улаанбаатар хотод эхнэрээ үзүүлж, машин авахаар ирсэн.” гэж хэлсэн. Манай эхнэр дарамталсан зүйл байхгүй. Шүүгдэгч Х.******* нь автомашинаа авахаар 2-3 хоног хайж явсаар машинаа аваад тэр өдрөө явна гэхээр нь “манай эхнэрийг хамт аваад яв. Дүүгийндээ очоод цагаан идээ идэг” гэж хэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос орой гарч явсан. Явж байх замдаа эхнэр маань над руу залгаж хаана явж байгаа талаар ярьдаг байсан. Эхнэр маань шөнө над руу залгаж ярихдаа Х.******* эхнэртэйгээ хэрэлдээд байна. Бид нарт уурлаад байгаа юм байхдаа гэж хэлсэн. Маргааш өглөө нь над руу залгаж ярихдаа “бид нар осолд орчихлоо” гэж ярьсан. Үлдэгдэл 13500000 төгрөгийн хор уршиг дээр нэмж 5000000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэв. 2136000000160 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-25-р хуудас/, 2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, 3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-33-р хуудас/, 4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/, 5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонбулагийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 153-154-р хуудас/, 6. Гэрч Г.Гуйгарбарсханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-90-р хуудас/, 7. Гэрч М.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93-р хуудас/, 8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 102-104-р хуудас/, 9. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 105-107-р хуудас/, 10. Яллагдагч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг 4 /хавтаст хэргийн 170-172-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн талаархи тэмдэглэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос худалдаж авсан 4860 улсын дугаартай “Corolla Runx” маркийн тээврийн хэрэгслээр эхнэр У.Үнзилагийн хамт Баян-Өлгий аймаг руу явахаар болжээ. Улмаар танил М.Туяа Ховд аймаг хүртэл дайгдаж явна гэснээр түүний бага насны 2 хүүхдийн /Э.Номин, Э.*******/ хамт тавуулаа Улаанбаатар хотоос гарсан байна. Замдаа амарч явсаар шөнө Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр Ээвийн буудлын ойролцоо машин дотор унтсан боловч хүүхдүүд сэрээсэн учраас үүрээр шүүгдэгч сэрж унтаж чадалгүй замдаа гарчээ. Улмаар Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Ховд-Алтай чиглэлийн засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцох явцад 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 6 цагийн орчимд зам тээврийн осолд орсоны улмаас тухайн тээврийн хэрэгслээр хамт зорчиж явсан зорчигчдийн эрүүл мэндэд гэмтэл учирч, насан хүрээгүй хохирогч Э.Төгөлмөрийн амь нас хохирч, шүүгдэгчийн биед нь хүнд зэргийн гэмтэл учирчээ. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдож, зам тээврийн ослын акт, хэргийн газрын үзлэг, мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар жолооч замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн дүгнэлт гарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Х.******* нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөө 06-07 цагийн үед Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Ховд, Говь-Алтай чиглэлийн засмал зам дээр 4860 УБС улсын дугаартай “Corollo Run-X” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно а/... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т 5 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 3.4. б/-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч 9 сар, 13 хоногтой Э.*******ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хэргийн газрын үзлэг хийсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэр Говь-Алтай аймгаас Ховд аймгийн чиглэлд явах асфальтан зам дээр, Дарви сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт 10 км зайд асфальтан замын голд ... 4 дугуй нь дээш харж онхолдсон байв. Уг онхолдсон тээврийн хэрэгсэл нь 4860 УБС улсын дугаартай Corolla runx маркын суудлын тээврийн хэрэгсэл байх ба Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд явж байсан гэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст 12-125-р хуудас/, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн осолд жолооч Х.******* нь “Corolla runx” маркийн 4860 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 3.7 а-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 3.4 б-д заасан “хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 б, 12.1, 12.3, 3.7 а дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж актыг тогтоов.” гэх акт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, 6 Шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн, зам тээврийн осол гаргах үед жолоодож явсан гэх 4680 УБС улсын дугаартай, “Сorolla runx” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаархи 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “...4860 УБС улсын дугаартай 5 хүн суух зориулалт бүхий саарал өнгийн corolla runx маркийн тээврийн хэрэгсэл байв. ...Дотор хэсэгт үзлэг хийхэд жолооч талын суудлын бүс хийгдээгүй урд зорчигчийн суудлын бүс зүүлттэй, хойд суудлын бүс зүүгдээгүй, арааны речак “Д” дээр татагдсан ...байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-33-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Манай эхнэр М.Туяа 2021 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед хоёр хүүхдээ аваад Х.*******ийн 4860 УБС улсын дугаартай машинтай Улаанбаатар хотоос замдаа Ховд аймагт буухаар дайгдаж явсан. Би эхнэр, хүүхдээ явуулчихаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед утсаар ярьсан ба манай эхнэр “Элсэн тасархай дээр явж байна” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 01-02 цагийн үед эхнэр лүүгээ залгаж ярихад “Ховдруу дөхөж байна, гайгүй сайн явж байна” гэж яриад дахиад утсаар ярих гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өглөө манай эхнэрийн дүү Золоо надруу утсаар залгаад “М.Туяа эгчийн сууж явсан машин Дарви сумын цаад талд онхолдсон байна.” гэж ярьсан ба би Золоогоос осол болсон газарлуу холбоо барих утасны дугаар асуухад надад мобикомын нэг дугаар өгсөн юм. ...Би уг ослыг мэдчихээд Улаанбаатар хотоос 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт ирсэн. ...Миний амь хохирогч хүү 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, нас барахдаа 9 сар 13 хоногтой байсан юм. Би 9 сартай хүүхдээ алдсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/, Гэрч Г.Гуйгарбарсханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 06 минутын үед 70194050 гэсэн дугаараас “Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас ярьж байна, танай сумын урд талын зам дээр осол гарсан байна” гэж надруу ярихаар нь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар, цагдаагийн дэд ахлагч Н.Буянзаяа нарын хамт тухайн ослын газарт очсон ба манай эмнэлгийн жолооч н.Болдбаатар, их эмч н.Дариймаа нар бид нарын араас эмнэлгийн машинтай очсон. Бид нарыг очиход тухайн осолдсон машины дотор нь байсан хүмүүс гараад засмал замын голд суучихсан, машин жолоодож явсан гэх эрэгтэй хүн хажуу талруугаа хараад хэвтчихсэн, жолоочийн эхнэр гэх хүн жолоочийн хажуу талд сууж байсан. Хажуу талд нь 1 эмэгтэй хүн нялх хүүхэд тэврээд хажуудаа бага насны 2 юм уу 3 орчим 7 насны хүүхэдтэй хүн хөлөө жийгээд сууж байсан. Тухайн үед онхолдсон машиныг харахад замын голд 4 дугуй нь дээш харчихсан хажуугаар нь эд зүйл нь цацарч бутраад уначихсан байдалтай байсан. ...Нас барсан нярай хүүхдэд ямар ч эмчилгээ хийгээгүй, учир нь бид нарыг очиход нас барчихсан байсан болохоор тухайн машиныг жолоодож явсан гэх эрэгтэй хүний толгойнд нь боолт хийж, цус тогтоох болон өвчин намдаах тариа хийсэн. ...Тэр амь хохирогч нярай хүүхдийг ээж нь өвөр дээрээ тэврээд сууж байсан. ...Тухайн машиныг тэр казах эрэгтэй хүн жолоодож явсан гэж амь хохирогч нярай хүүхдийн ээж хэлж байсан. Тухайн эрэгтэй хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90-р хуудас/, Гэрч М.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу явах гэж байсан 4860 УБС улсын дугаартай машинд 2 хүүхэд болох Э.Номин, Э.******* нарын хамт дайгдаж Ховд аймагт буухаар тухайн машины жолооч Х.*******, эхнэр У.Үнзила нарын хамт Улаанбаатар хотоос хөдөлсөн. ...Тухайн үед бид нар шатахуун түгээх станц дээр 20-30 минут зогсоод утсаа цэнэглүүлээд жолооч Х.******* унтах гэсэн боловч манай 2 хүүхэд унтаагүй байсан болохоор шуугилдаад унтуулахгүй болохоор нь цааш замдаа гарсан. Удалгүй цааш явж байтал манай 2 хүүхэд унтсан ба жолооч Х.******* мөн адил машинаа замын хажуу талруу гаргаж зогсоогоод унтсан. Тэр унтсан газар яг хаана байсныг би мэдэхгүй байна. Тухайн газарт 2-3 цаг унтаад өглөө үүр цайж байхад манай бага хүүхэд уйлаад бид нарыг сэрээсэн ба жолооч Х.******* сэрээд цааш хөдөлсөн. Тэр хооронд би бага хүүхдээ хөхүүлээд явж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд машин пижигнэж дуугарсан ба тэрнээс хойш юу болсоныг санахгүй, мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машинаас бага зэрэг зайтай жалганы хажууд хэвтэж байсан ба машин дотор хүүхэд уйлахаар нь би машинруу мөлхөөд очоод харахад манай том охин Э.Номин уйлж байхаар нь би охиноо машинаас гаргаж авчихаад бага хүүхдээ хайсан. Тэгсэн миний анх унасан газрын хажууханд жалганы хажууд доошоо харчихсан байдалтай хэвтэж байхаар нь очоод хүүхдээ тэвэрч аваад сууж байтал хажуугаар өнгөрч явсан машинтай хүмүүс зогсоод ... Дарви сумын эмнэлэг, цагдаа нарыг дуудсан байх. ...Х.******* “машин авсан юм чинь та нарыг аваад явъя” гээд бид нар уг машинд сууж дайгдсан юм. Х.******* машин жолоодоод эхнэр У.Үнзила жолоочийн хажуу талын урд суудал дээр, би хоёр хүүхэдтэйгээ хойд талын суудал дээр сууж явсан. ...Манай 2 хүүхэд жаахан хүүхдүүд болохоор суудлын бүс зүүгээгүй, би ч мөн адил суудлын бүс зүүлгүй явж байсан. Х.*******, Б.Үнзила нар суудлын бүс зүүсэн үгүйг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93-р 8 хуудас/, Гэрч У.Үнзилагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Манай нөхөр Х.******* надад хэлэхдээ “машин худалдаж аваад Баян-Өлгий аймагт авч очиж зарна” гэсэн ба 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 4860 УБС улсын дугаартай машиныг худалдаж авсан. Тухайн машин худалдаж авсан өдрийн орой буюу 00-01 цагийн үед манай нөхөр Х.*******, М.Туяа гэх танил хүүхэн 2 жаахан хүүхэдтэйгээ бид 5 Улаанбаатар хотоос гарсан. ...Тэгээд тухайн шатахуун түгээх газраас хөдлөөд наана Ээвийн буудал гэх нэртэй газрын ойролцоо дахиж зогсож 2-3 цаг амарсан ба Ээвийн буудал дээрээс өглөө үүр цайж байхад хөдлөөд нэг их удалгүй замаар явж байтал гэнэт машин онхолдоод өнхөрсөн. Тухайн үед би машин онхолдоход хойно сууж явсан хүүхнийг “2 хүүхдээ сайн бариарай” гэж орилж байснаа санаж байна. Нэг мэдэхэд машин доош хараад уначихсан байсан ба би өөрөө машинаас гараад хойно сууж явсан хүүхнийг хүүхэдтэй нь хайхад том охин нь машины хойд талын суудал дээр байсан ба М.Туяа гэх хүүхэн бага хүүхэдтэйгээ машин дотор байхгүй болохоор нь машинаас гараад хайсан чинь машины хойд талд нялх хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан. Тэгээд бид өөрийнхөө утсаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар болон Ховд аймгийн Цагдаагийн газарлуу дуудлага өгсөн. ...Тухайн осол болоход манай нөхөр машин жолоодож явсан. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр сууж явсан. ...Манай нөхөр суудлын бүсээ байнга зүүж явсан. Хойно сууж явсан хүүхэн суудлын бүс зүүгээгүй явж байсан.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 95-96-р хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай “...1. Э.*******ийн гэх цогцост гэмтэл тогтоогдлоо. 2. Э.*******ийн гэх цогцост суурь яс бяцарсан хугарал, зулай болон баруун чамархай хэсгийн заадсаар салсан хугарал, дагз ясны хугарал, тархины 2 тал бөмбөлгийн зулай хэсгийн няцрал, зулайн урд хэсгийн шархнууд, толгойн хуйхны дотор 2 чамархай, дух, зулай хэсгийг хамарсан цус хуралт, дагз хэсгийн хуйхны дотор хэсгийн цус хуралт, толгойн зүүн чамархай хэсгээр хаван хавдар, зулайн хэсгийн зулгаралтууд, зулайн зүүн урд хэсгийн зулгаралт, зүүн чамархайн урд хэсгийн зулгаралтууд, духны дунд хэсгийн зулгаралт, духны баруун хэсгийн зулгаралт, баруун чамархайн хэсгийн зулгаралт, зүүн хацар, хэвлийн баруун урд болон хажуу хэсэг, баруун гуяны урд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, бүсэлхийн нурууны баруун хэсгийн олон тооны жижиг зулгаралтууд баруун гуяны урд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Э.*******ийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Э.*******ийн цогцост учирсан 9 гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Э.******* гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-107-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102 дугаартай “Х.*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Х.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 159-160-р хуудас/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн гаргасан 2021 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн “...4860 УБС улсын дугаарай тээврийн хэрэгслийн жолооч *******гийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а, 3.4 б, 12.1 дүгээр заалтуудыг зөрчсөн байна. ...Дээрх зөрчлүүдийг гаргаж зам тээврийн осол гаргасан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Х.*******ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 166-167-р хуудас/, Яллагдагч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлд “Corollo runx” маркийн 4860 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодон хажууд эхнэр У.Үнзила, М.Туяа гэх танил эмэгтэй, түүний 2 хүүхдийн хамт тавуулаа гарсан юм. ...Тэгээд Ховд аймгийн Дарви сумын төвөөс 10 км-ийн зайд 8-9 цагийн хооронд байх засмал зам дээр 50-60 км цагийн хурдтай явж байхад машины жолооны хүрдэнд чичиргээ үүсэж, жолооны хүрд зүүн тал руу булаагаад машин зүүн тийш хазайж замаас гарсан. Тэр үед би машины хүрдийг баруун тийш дарсан. Тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Ухаан ороход эмнэлэгт хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174-175-р хуудас/, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 102-104-р хуудас/, Цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 108-113-р хуудас/, Амь хохирогч Э.*******ийн хувцасанд үзлэг хийсэн талаархи 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 115-119-р хуудас/, Шүүгдэгч Х.******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1018816 дугаартай жолоочийн үнэмлэхтэй талаархи Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 169-р хуудас/, 10 4860 УБС улсын дугаартай “Corolla runx” маркийн суудлын тээврийн хэрэгсэл нь Батбаатарын Анхбаярын нэр дээр бүртгэлтэй талаархи 03328536 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 201-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм. Амь хохирогч Энхбатын ******* нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, хэрэг учрал болох үед 9 сар 13 хоногтой болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, УР20301396 регистрийн дугаартай Э.*******ийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. / хавтаст хэргийн 40-42-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр аав нь болох Б.Энхбатыг оролцуулжээ. Зам тээврийн осол гаргах үед шүүгдэгчийн жолоодож явж байсан 4860 УБС улсын дугаартай “Corolla runx” маркийн тээврийн хэрэгсэл нь Батбаатарын Анхбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй боловч тухайн машиныг шүүгдэгч Х.******* нь худалдаж авсан, түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оруулахгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах нь хуулиар хүлээсэн түүний үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Э.******* нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 105- 107-р хуудас/, 11 Хэдийгээр шүүгдэгч нь “замдаа машин дотор унтаж амарсан” гэж мэдүүлж байгаа ч гэрч М.Туяа, У.Үнзила нарын мэдүүлгээр 2-3 цаг унтсан, хүүхдүүд сэрээсэн тул хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн, тэрээр замдаа унтаж, амарч чадаагүй гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.******* нь 4860 УБС улсын дугаартай “Corolla runx” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно а/ ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна.” гэж заасан заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Э.******* гавал тархины хүнд гэмтэл авч гэмтлийн улмаас нас барсан болох нь ослын акт, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймээс жолооч Х.******* нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцоогүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахад хүргэсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироож хохирол, хор уршигт хүргэсэн байх тул гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Х.*******ийг жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол 12 Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 3.4 б, 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.*******ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт буяны ажилтай холбоотой гарсан зардал 6229000 төгрөг, өөрийн болон эхнэр М.Туяагийн олох ёстой орлого 4440000 төгрөг, бусад зардал 5009000 төгрөг нийт 15678000 төгрөг нэхэмжилжээ. Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат нь “буяны ажилд хоёр хүүхдийнхээ хадгаламжийг зарцуулсан тул охин Э.Номингийн нэр дээрх дансанд 5000000 төгрөгийг нэмж хийлгэх хүсэлттэй” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 20678000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дараах хохирлыг гэмт хэргийн хор уршигт тооцож шүүгдэгчээр гаргуулж шийдвэрлэлээ. Тодруулбал, буяны ажилтай холбоотой гарсан зардал гэх ном уншуулсан 300000 төгрөг, алтан хайрцаг нээх 100000 төгрөг, ном уншуулах 300000 төгрөг, нэр сийлсэн хөшөөний үнэ 100000 төгрөг, эсгийний үнэ 30000 төгрөг, давууны үнэ 50000 төгрөг, 200000 төгрөг, жолоочийн хөлс 100000 төгрөг, гар цайлах 1800000 төгрөг, 108 зул өргөхөд гарсан зардал 324000 төгрөг, зулын тос 100000 төгрөг нийт 33404000 төгрөг, бусад зардал нөүтбүүкийг ломбарданд тавьсан гэх 600000 төгрөг, ломбардын хүү 43000 төгрөг, Улаанбаатараас Ховд хүртэлх 4 хүний замын зардал 304800 / 4 хүн х76200/ төгрөг, 2 хүний замын зардал 154400 төгрөг /Б.Энхбат, М.Туяа нарын 2 хүн х 76200 / хавтаст хэргийн 85-р хуудасанд авагдсан НӨАТ-ийн баримтаар тогтоогдож байх тул 2 сар Ховд аймагт байх хугацаанд гарсан зардал гэх 520000 төгрөг нийт 1622200 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон нийт 5036200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь “замын зардлын баримт авахдаа 91000 төгрөгөөр тооцож баримт 13 олгосон байна, харин 1 хүний зардлыг тухайн үед мөрдөгдөж байсан тариф 76200 төгрөгөөр тооцоход татгалзах зүйлгүй” гэсэн учир замын зардлыг 76200 төгрөгөөр тооцов. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Ховд аймагруу явахын тулд зөөврийн компьютерийг барьцаалсан гэж ломбардны хүү 490000 төгрөг нэхэмжилсэн боловч хүү төлсөн баримт хэрэгт цуглараагүй, мөн хавтаст хэргийн 63-р хуудасанд авагдсан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээнд зээлийн дүн 600000, зээлийн хүү 43000 төгрөг, гэрээний дүн нийт 643000 төгрөг гэж бичигдсэн байх тул уг нотлох баримтын хүрээнд ломбардны хүүг тооцсоныг дурдах нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат нь хувийн компанид харуул хийж цалин авдаг, ажлын чөлөөт цагт таксинд явж сард 1000000 төгрөг олдог бөгөөд 2 сарын хугацаанд олох байсан орлого 2000000 төгрөг, амь хохирогчийн ээж нь М.Туяа кассчин, борлуулагчаар сарын 1020000 төгрөгийн цалинтай ажилладаг гэж Ховдод байсан 2 сарын хугацаанд олох байсан орлого 2040000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан Б.Энхбатын банкны дансны хуулгаар түүний сард 1000000 төгрөгийн тогтмол орлоготой болох нь тогтоогдоогүй, мөн М.Туяагийн нийгмийн даатгалын дэвтэрт 2021 оны шимтгэл төлсөн бичилт хийгдээгүй, хэрэг учрал болох үед хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байх тул Номин Тав Трейд ХХК-ны захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэн дээрх цалинг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон гаргуулах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгч оролцуулж 2000000 төгрөг төлсөн гэх боловч энэхүү өмгөөллийн хөлсийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй учир хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг үндэслэн уг хөлсийг гаргах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Мөн хүүхдийн мөнгө авч байсан талаарх нолтох баримтууд хэрэгт авагдаагүй учир хүүхдийн мөнгийг гаргуулаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 5000000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү мөнгийг буяны үйл ажиллагаанд зарцуулсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч Х.******* нь нийт 2020000 төгрөгийг /1500000, 520000 төгрөг/ нөхөн төлсөн нь хэрэгт цугларсан баримт, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа учир 5036200 төгрөгөөс дээрх төлсөн 14 хохирлыг хасаж, шүүгдэгчээс 3016200 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн ломбардны хүү, өмгөөллийн хөлс, олох байсан орлого, хүүхдийн мөнгө, шүүхээс гаргуулснаас бусад буяны үйл ажиллагаатай холбоотой зардал, хоол, унаа, буудлын мөнгө зэрэг 10641800 төгрөгийн зардал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр 2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээлээ. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 20678000 төгрөгөөс 2020000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байх тул 18658000 төгрөгөөс 5000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 3016200 төгрөг гаргуулан хохирлыг төлүүлж, 10641800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 187-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдлын талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 814 дугаартай албан бичиг, БаянӨлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” /хавтаст хэргийн 179, 210, 180, 202-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан хууль зүйн дүгнэлтэндээ “Шүүгдэгч А.*******т холбогдох 213600000160 дугаартай эрүүгийн хэргийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.******* нь 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч 9 сар 13 хоногтой Э.*******ийн амь нас хохирсон. Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл, ангид маргаагүй. 15 Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “зам тээврийн осол гаргасны улмаас зорчигчийн амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг төлөхийг илэрхийлсэн. Гэхдээ бодит баримтын үндсэн дээр төлөх саналтайгаа хэлсэн. Шүүгдэгч нь 2020000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 18658000 төгрөгийг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжилсэн 520000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Дараагийн хохирлын баримтыг хохирогч талаас хүснэгт хэлбэрээр гаргаж өгсөн. Шүүгдэгчээс буяны ажилтай холбогдон гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Хохирогч талаас олох ёстой орлого нэхэмжилжээ. Хохирогч нарын зүгээс олох ёстой орлогыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Гэтэл болсон үйл явдлаас үзвэл хохирогч М.Туяа Ховд аймаг руу амрахаар явсан гэж мэдүүлдэг тул тус олох ёстой орлогыг гаргуулах боломжгүй. Хүүхдийн 100000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Учир нь амь хохирогч эсэн мэнд байсан бол улсаас олгосон 100000 төгрөгийг авах боломжтой байсан. Хохирогч талаас улсаас олгож буй 100000 төгрөгийн 2 сарын 200000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Бусад зардал гэдэгт нөүтбүүкийг ломбарданд тавьсан 600000 төгрөг зэрэг бусад зардлууд нь осолд орсоны улмаас гарсан зардалтай хэрхэн уялдаж байгааг анхаарах нь зүйтэй. Баян-Өлгий аймгаас 15 хүн ирсний зардал гэдэгт Баян-Өлгий аймгаас 15 хүн ирсэн эсэх нь тодорхойгүй байх тул 400000 төгрөгийг гаргуулах боломжгүй. Б.Энхбат, М.Туяа нарын Ховд аймгаас буцах болон хоолны зардлууд нь өмнөх хүмүүсийн зардалтай давхцаж байгаа тул Зардлын хүснэгтийн 7, 8, 9-д заасан зардлуудыг гаргуулах боломжгүй. Хохирогч нарын Ховд аймагт байх хугацааны зардал нь бусад зардалд орох эсэх нь ойлгомжгүй тул жагсаалтын 10 дахь хэсэгт заасан зардлыг гаргуулах боломжгүй, өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгчээс 5000000 төгрөгийг гаргуулж охин Б.Номингийн дансанд хийлгэх боломжгүй. Шүүгдэгчийн зүгээс хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Шүүгдэгч Х.*******ийн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд 15-16 насны өвчтэй хүүхдүүдтэй, түүний эхнэр нь өвчний улмаас 16 эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, нэн ядуу өрх гэх хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэж хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс тэнсэх саналыг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирлыг төлүүлэх саналыг удаа дараа тавьсан тул хохирол, хор уршгийг арилгуулах нь зүйтэй. Шүүгдэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатаас нэхэмжилсэн хохирлыг шүүхээс гаргуулах, цаашид нэхэмжлэх хохирлыг иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна.” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “Энэхүү үйл явдал нь 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хууль тогтоогчоос гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхой заасан. Учир нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус тодорхой заасан. Энэхүү үйл явдлын улмаас хүний амь, нас хохирсон. Түүний эцэг эхийн хувьд хүнд гарз тохиож баримт цуглуулах боломжгүй байсан гэдгийг анхаарах нь зүйтэй. Зардлын тооцооны хувьд авч үзвэл. Үүнд: Буяны ажилтай холбоотой асуудалд нийт 3 удаа буяны ажил зохиосон. Ламаар ном уншуулахад 100000 төгрөгөөр ном уншуулсан. Үүнээс үзэхэд ламаас баримт авах боломжгүй гэдгийг анхаарах нь зүйтэй. Мөн алтан хайрцаг нээхэд 100000 төгрөг, үүнд баримт гаргах боломжгүй, гэрийн 3 гишүүнд засал, ном уншуулсан. Үүнд 7 хоног, 21, 49 дэх хоногуудад тус номыг уншуулсан. Нэр сийлсэн хөшөөг 100000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг хувь хүн хийдэг тул баримт авах боломжгүй. Амь хохирсон хүнийг эсгийнд ороож тавих шаардлагатай тул эсгий, өнгийн даавуу нийт 80000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж авсан тул баримт гаргуулах боломжгүй. Газарт явсан жолоочийн төлбөр 100000 төгрөг болсон. Хэрэг болсон газар нь Дарви суманд болсон тул амь хохирогчийг хөдөөлүүлэх үйл ажиллагаа нь Дарви суманд, түүний буяны ажил нь Ховд аймгийн төвд буюу Жаргалант суманд болсон. Газарт явсан лам нийт 2 удаа явсан тул 200000 төгрөг төлсөн. 108 зулыг 7, 21, 49 хоногуудад асаах ёстой тул 1 ширхгийг нь 1000 төгрөгөөр худалдаж авч асаасан. Мөн зулын тосыг 49 хоног асаах 17 шаардлагатай тул зулын тосыг 100000 төгрөгт тооцож барагцаалж оруулсан. Буяны ажилд нийт 90 хүн ирсэн. Тэдгээр хүмүүсийн гарыг цайлгахад 1 хүнд 20000 төгрөгийн бэлэг авсан. 49 хоногийн будаалганд 200000 төгрөгийг зарцуулсан. 49 хоногт нь 1 хонь гаргаж хоол хүнсэнд хэрэглэж зарцуулсан. Үүний дараагаар Ховд аймгаас Дарви суманд нийт 5 удаа ирж очсон зардал, амь хохирогчийг нутаглуулж урьд өдөр нь суманд ирсэн хүмүүсийг байрлуулах буудлын үнэ зэрэг зардалд нийт 6200000 төгрөг гарсан. Мөн олох ёстой орлого гэдэгт хавтаст хэрэгт авагдсан Б.Энхбатын дансны хуулга байна. Үүнээс үзэхэд Б.Энхбат нь хувийн компаний камерын бичлэг шүүх ажил хийж 420000 төгрөгийн цалинтай, бусад цагаар хувиараа такси эрхэлдэг орлого зэргийг нэмж үзэхэд сард 1000000 төгрөгийн цалинтай гэдгийг дансны орлогоос харах боломжтой. Амь хохирогчийн ээж М.Туяагийн цалингийн орлогын хувьд 1020000 төгрөгийн цалинтай байсан. М.Туяа нь хүүхдээ төрүүлж жирэмсний амралттай байсан. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд орох чөлөөтэй байсан боловч энэ үйл явдлын улмаас 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл 2 сар ажилгүй, орлогогүй Ховд аймагт байсан. М.Туяагийн 1020000 төгрөгийн цалинтай гэдгийг Номин трейд ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл зэргээр нотлогдох боломжтой. Улсаас олгож буй 100000 төгрөгийг 4 сараар тооцсон явдал нь Засгийн газраас хүүхдийн 100000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл амь хохирогч нь хэрэв амьд байсан бол 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэр бүлдээ тодорхой хэмжээгээр орлого оруулах боломжтой байсан тул 4 сард тооцож гаргасан. Бусад зардалд нөүтбүүкийг ломбарданд тавьж 600000 төгрөгийг авсан. Гэтэл ямар шалтгааны улмаас нөүтбүүкийг ломбарданд тавих болсон шалтгааныг үзвэл, ослын улмаас түүний хүүгийн амь нас үрэгдсэн учир яаралтай Ховд аймаг руу явах болсон. Гэтэл Б.Энхбатын хувьд унаа, зардлын мөнгө байгаагүй байсан тул гэрт байх эд хөрөнгийг ломбарданд тавих болсныг анхаарах нь зүйтэй. Нөүтбүүкний 14 хоногийн хүү 494000 төгрөг гарсан. Улаанбаатар хотоос ирсэн 4 хүний авто тээврийн зардал, хоол хүнсний зардал. Энэ 4 хүн нь түүний хамаарал бүхий гэр бүлийн хүмүүс бөгөөд автобусны зардал 91000 төгрөгийг гаргуулахаар болсон. Гэтэл тухайн үед 76200 төгрөг байсан боловч сүүлд баримтуудыг гаргахад 91000 төгрөгөөр тооцож гаргасан гэдгийг анхаарах нь зүйтэй. Ховд аймгаас Улаанбаатар хот руу буцсан 3 хүний зардлын 1 хүний 76200 төгрөг, хоолны зардал 61000 төгрөг, Баян-Өлгий аймгаас ирсэн 15 хүний зардал гарсан. М.Туяа нь Баян-Өлгий аймагт байдаг бөгөөд түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс ирсэн. Үүнд хүүхдүүд ирсэн боловч оруулж тооцоогүй. Эдгээр хүмүүс нь машин хөлсөлж ирж буцах нийт 400000 18 төгрөгийн зардал гарсан. Мөн Б.Энхбат, М.Туяа нарын Улаанбаатар хот руу буцах зардал 1 хүний зардал 91000 төгрөг, хоол 40000 төгрөгийн зардал гарсан. Б.Энхбат, М.Туяа нарын Ховд аймгийн төвд 2 сарын хугацаанд байсан зардал 520000 төгрөг гарсан. Гэхдээ үүнээс илүү зардал гарсан боловч баримт байхгүй байсан тул тооцож гаргах боломжгүй байсан. Өмгөөлөгчийн хөлс 2000000 төгрөг зэрэг дээрх зардлуудыг төлүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгчийн хувьд нэн ядуу гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт нэн ядуу гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүгдэгчээс 18658000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогч талаас хохирлын баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан гэдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэтэл дээрх хугацаанд баримтуудыг гаргах боломжтой байсан. Улсын яллагчийн бодит хохирол 9,362,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгааг ойлгох боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтууд нь тодорхойгүй, давхардсан зэрэг алдаанууд байгаа учир нь хохирлын баримтыг тооцох боломжгүй гэж бодож байна. Шүүгдэгч Х.******* нь шүүхээс гаргасан хохирлыг төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан хохирлыг төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан болно. Шүүгдэгч Х.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2020000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ослын улмаас гэмтэл авсан хагалгаа хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 19 зааснаар шүүгдэгч Х.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.*******т тайлбарлав. Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 1 жил 2 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2020000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирэхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Ырысбай ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан 20 захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гын *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.*******т тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.*******т тайлбарласугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ээс 3016200 /гурван сая арван зургаан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбатад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 5000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 10641800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын дотор төлөх хугацаа тогтоосугай. 9. 2136000000160 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс 21 гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2020000 төгрөгийн хохирол төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК