Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч О.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох 2136001570195 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын Баянгол багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******, Top of Form

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Манхсумын Баянгол багийн нутаг дэвсгэрт машинтай явж байх үедээ эхнэр Ч.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зөрчил гаргасан. Эхнэрээсээ уучлал гуйгаад учир зүйгээ олсон гэв. 2136001570195 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-02-р хуудас/, 2. Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/, 3. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 552 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/, 4. Яллагдагч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/ 5. Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 50-51-р хуудас/, 6. Яллагдагч О.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 65-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч О.******* нь эхнэр Ч.*******гийн хамт 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн төвд хохирогчийн төрсөн дүү Ч.*******ын хуримд иржээ. Шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд буцах замдаа машин дотор шүүгдэгч нь эхнэр Ч.*******тэй “хэл, амаар доромжилсон” гэх шалтгаанаар маргалдах явцад биед нь халдан олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулан зоджээ. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч О.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт эхнэр Ч.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, хоёр талын шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар хэсгийн цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, доод эрүүний дунд, доод хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралтууд, зүүн бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар доод хэсгийн цус хуралтууд, баруун далны хэсгийн цус хуралт, багана нурууны дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд, дунд хэсгийн цус хуралтууд, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн цус хуралтууд, баруун өвдөг хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун шилбэний дотор хэсгийн цус хуралт, баруун шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Ч.*******гийн /1990 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, ам бүл 6, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн ******* сумын Баянгол багт оршин суудаг/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай төрсөн дүү Ч.*******ын хуримын цайнд нөхөр О.МөнхОргилын хамт очсон. Тэнд байж байх хугацаанд манай нөхөр бид хоёр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 14 цагийн үед хуримын үйл ажиллагаа дуусаад О.*******, нутгийн ах н.Ганхүү бид 3 хамт гэр лүүгээ буцсан. Замд явж байхад манай нөхөр миний аав, ээжийн нэр хэлээд намайг доромжлоод байхаар нь би зөрүүлээд өөрийнх нь аав, ээжийг нь нэрээр нь дуудсан. Тэгтэл уурлаад миний нүүр хэсэгт удаа дараа хөл болон гараараа цохиод байхаар би машин барьж явсан н.Ганхүү ахыг машинаа зогсоогооч гэж хэлэхэд машиныг зогсоосон. Тэгээд бид хоёрыг салгаад нөхрийг урд талд суулгаад бид нар хадам ээж *******ийн гэрт очиж болсон явдлын талаар хэлж байгаад цагдаад дуудлага өгсөн юм. ...Машины арын суудал дээр хэвтэж байхад бид хоёр маргалдсан. Тэгтэл миний баруун талын хацар хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр би “чи намайг цохиж байхаар хэл амаар учраа олж болохгүй юм уу” гэж хэлэхэд миний дээрээс болон цээж, нуруу хэсэгт гар, хөлөөрөө удаа дараа цохиод байсан. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. ...Миний баруун талын нүд хөхөрч хавдсан, хацар бас хавдсан. Миний биеийн ихэнх хэсэгт энд тэнд хөхөрч, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байгаа. ...Надад ямар нэгэн гомдол, санал алга байна. Бид хоёр эвлэрч учраа олсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/, Хохирогч Ч.*******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны 09 сарын 22-ны өдөр Ховд аймагт ирээд найранд оролцоод Ховд аймгийн ******* сумруу гэр лүүгээ буцсан. Тухайн үед манай нөхөр болох О.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн халамцуу байсан. Замд явж байхад намайг “Сандагчулууны шар халзан” гээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би “*******ыг *******ийн шар халзан” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр О.******* шууд миний баруун шанаа руу гараараа 4-5 удаа цохиод хөл гар болон нуруу руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тэгээд ******* сумын цагдаа ирээд О.*******ыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 552 дугаартай “1. Ч.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ч.*******гийн биед хоёр нүдний дээд, доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, хоёр талын шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар хэсгийн цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, доод эрүүний дунд доод хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралтууд, зүүн бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар доод хэсгийн цус хуралтууд, баруун далны хэсгийн цус хуралт, багана нурууны дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн цус хуралтууд, баруун өвдөг хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун шилбэний дотор хэсгийн цус хуралт, баруун шилбэний урд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5.Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.Ч.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/, Шүүгдэгч О.*******ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдогчоор мэдүүлсэн “...2021 оны 09 сарын 22-ны өдөр Ховд аймагт найранд оролцоод ******* сумруу гэрлүүгээ буцсан. Ховд аймгийн ******* сум явж байх замдаа 2 литрийн 2 ширхэг пиво уусан. Тэгтэл манай эхнэр Ч.******* намайг “*******ийн шар халзан гуйлгачин” гэж хэлсэн. Тэгэхээр би Ч.*******гийн баруун шанааруу нь гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл манай эхнэр явж байсан машинаас унаж үхнэ гээд байхаар нь би “хүнд битгий гай болоорой” гэж хэлээд машины шаланд унагааж аваад дээр нь дараад суусан. Тэгээд ******* сумын төвд байдаг ээжийнхээ гэрт ирээд сууж байтал манай эхнэр гар утсаараа нэг хүн рүү яриад “О.МөнхОргил зодоод намайг алах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал ******* сумын хэсгийн цагдаа орж ирээд намайг аваад явсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/, Яллагдагч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* сумын *******багт манай эхнэрийн төрсөн дүү болох Ч.*******ын хурим болж, эхнэр бид хоёр хөдөөнөөс орж ирээд хуримд суусан. Хуримд сууж байгаад өдөр 12 цагийн үед гэртээ харихаар манай эхнэр бид хоёр Улаанаатай хамт миний машинд суугаад Ховд аймгаас хөдөлсөн. Тэгээд замд явж байгаад Улаанаа 1 том пиво гаргаж ирж задалсан. ...Тухайн үед Ганхүү ах машин бариад явж байсан. ...Тэгээд орой Зэрэг сумаас хөдлөөд ******* сумын чиглэлд явж байхад эхнэр бид хоёрын дунд маргаан болсон. ...Маргалдаж байтал манай эхнэр намайг “*******ийн шар халзан гуйлгачин” энэ тэр гээд намайг доромжлоод байхаар нь нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиод, барьж аваад доороо дараад суусан. Тэгээд бид хоёр манай ээжийнд ирсэн. ...Надаас өөр хэн нэгэн зодож цохиогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 213600157 дугаартай “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх” тухай тогтоол /хавтаст хэргийн 4-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-р хуудас/, Хүчирхийллийн аюулын зэргийг тодорхойлсон тухай “Хүчирхийллийн аюулын зэрэг бага” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 50-51-р хуудас/, Яллагдагч О.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч ******* овогтой ******* миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд сайн дураараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.******* нь надаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, бөгөөд гомдолгүй гэсэн. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65-р хуудас/ шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1- д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч О.******* хохирогч Ч.******* нар нь 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэж гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0160055 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хавтаст хэргийн 59-р хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Хохирогч Ч.*******гийн биед үүссэн хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, хоёр талын шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар хэсгийн цус хуралт, зүүн хацар хэсгийн зулгаралт, доод эрүүний дунд доод хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна доод хэсгийн цус хуралтууд, зүүн бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, зүүн бугалганы ар доод хэсгийн цус хуралтууд, баруун далны хэсгийн цус хуралт, багана нурууны дунд хэсгийн цус хуралт, баруун шууны гадна дунд хэсгийн цус хуралт, зүүн гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, зүүн гуяны урд доод хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралтууд, баруун гуяны гадна дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөг хэсгийн цус хуралтууд, баруун өвдөг хэсгийн зулгаралтууд, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун шилбэний дотор хэсгийн цус хуралт, баруун шилбэний урд доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ч.*******тэй маргалдаж улмаар биед нь халдан зодож гэмтэл учруулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Иймээс шүүгдэгч О.*******ын гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ч.*******зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчтой маргалдах явцад эрх чөлөөнд нь халдаж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Мөн шүүгдэгч тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч О.*******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ч.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч О.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй,“... Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, бид хоёр эвлэрч учир зүйгээ олсон.” гэж мэдүүлж /хавтаст хэргийн 11-12-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар Шүүгдэгч О.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 35-р хуудас/ нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч О.*******ын хувийн байдлын талаар гэрч Н.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би О.*******ыг бага наснаас нь сайн танина. Баянгол багт малчин бид нар нэг нутаг усны хүмүүс. Олон жил хамт мал маллаж байгаа. О.******* нь төлөв даруу, хүнд тусархаг ажилсаг залуу байгаа юм. Аав, ээжээсээ хоёулаа 1 эгчтэй. О.МөнхОргил нь бага наснаасаа сургуульд сураагүй, байнга мал маллаж байсан. Цэргийн албыг Увс аймагт хаасан. Одоо эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг.” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 944 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Баянгол багийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хавтаст хэргийн 38-39, 45-49-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасдүгнэлтдээ “шүүгдэгч О.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 680000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкны дансан дахь 400000 төгрөг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаагаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв. Шүүгдэгч О.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шхуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан дүгнэлт, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийндахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан зургаан зуун наян нэгжттэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав. 2136001570195 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Мөн шүүгдэгч О.*******ын эзэмшлийн Төрийн банкны 110800030619 тоот дансан дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэ О.*******д оногдуулсан зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялшүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О.*******д тайлбарласугай. 5. 2136001570195 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсзүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч О.*******ын эзэмшлийн Төрийн банкны 110800030619 тоот дансан дахь 400000 төгрөгийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.МөнхОргилд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК