Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 124

 

 

               

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оргилтунгалаг

Улсын яллагч: Ш.Хосбаяр

Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас П.Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031070 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт  Чингэлтэй дүүргийн  14 дүгээр хороо, Хандгайтын  8 дугаар гудамжны 105 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 427 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сар тэнсэн хянан харгалзах ял, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигон овогт Пүрэвжавын Бат-Эрдэнэ /регистрын дугаар  ХН86020179/ нь

Давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 10-161а тоотод өөрийн хадам дүү болох хохирогч Г. Цэнгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэнсудлав.  

  •            үүгдэгч П.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр рүүгээ утсаар ярих гээд Г.Цэнгүүний гэр рүү ороход өөдөөс гараад ирэхээр нь утсаараа нэг яриулчих гэж хэлэхэд утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд би утсаараа яриулчих гээд зогсож байтал миний уруул руу цохисон. Миний үүдэн хоёр шүд хиймэл учраас хугарсан. Бид хоёр барьцалдаад намайг нүүрсэн дээр дарж унагаагаад чамайг ална шүү гээд байхаар нь босч ирээд Г.Цэнгүүнийг цохисон.  Удалгүй Г.Цэнгүүний эгч, ах, манай эхнэр ирээд цагдаа дуудсан гэв.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016  оны 05  дугаар сарын 06-ны өдрийн  №6132 дугаартай дүгнэлтэд:

            Г.Цэнгүүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх,  

            Хохирогч Г.Цэнгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ хүүхэд Нарангэрэлийн хамтаар байж байсан чинь гаднаас эхнэрийн талын хамаатан Бат-Эрдэнэ ах согтуу орж ирснээ Чи утсаараа ганц яриулчих гэхээр нь надад утас байхгүй байна яриулах боломж алга гэтэл Чи муу худлаа яриад байгаарай гэл үү амандаа үглэхээр нь юу гэсэн үг вэ гэтэл Чи яасан овоо бацаан чамайг ална шүү гэж хэлэнгүүтээ гэдэс рүү нэг удаа цохихоор би түлхээд яагаад байгаан бэ? Хажуу айлын хүн дуудаад Та хүүхэд харж байгаач гэр лүү орж гутлаа өмсөөд Бат-Эрдэнэ ахыг хашаанаас хөөж гаргасан. Төд удалгүй дахин орж ирэхээр нь гараад очтол чи муу гээд дахин заамдаад миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон юм. Тэгсэнээ гэрийг чинь шатаана барина гээд нүүр лүү цохих гэхээр нь би түлхээд хойшилсон цамцнаас барьж аваад доош даран нүүр лүү цохих гэхээр нь би түлхээд хойшилсон цамцнаас барьж  аваад доош даран нүүр лүү 2  удаа өшиглөсөн хажуу айлын хүн салгаад би доошоо суугаад доошоо хараад толгойгоо бариад сууж байсан чинь дахиж хүрж ирээд өшиглөсөн юм... утас байхгүй гэж хэлсэн чинь л уурлаад эхэлсэн. Архи бол үнэртэж байсан бага зэргийн согтолттой байсан байхаа... гараараа нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, элэг рүү нэг удаа толгой руу хэд хэдэн удаа цохьсон... надад толгойны зураг авхуулсан мөнгө эмчилгээний зардалаа нөхөн гаргуулвал надад гомдол санал гээд байх юм байхгүй... зодохдоо бол гараа атгаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа цохиж зодсон ... надад бол гомдол санал гээд байх юм байхгүй. Би Бат-Эрдэнээс хохирлын мөнгө болох 460.000 төгрөг авсан... гэх мэдүүлэг,

            Яллагдагч П. Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би хамаатны дүү Гэрэлнямаагийн гэрээр дайраад утсаар ярих шаардлага гараад гэр лүү ортол хүргэн Цэнгүүн байхаар нь би утсаараа ганц яриулчихаач гэтэл Утас байхгүй гэхээр нь би Чи утсаараа яриулчих л даа гэсэн байхгүй гээд байгаан биш үү гээд хэл ам зөрөөд намайг эхэлж уруулан тус газар нэг удаа цохьсон... би заамдаад автал намайг бас заамдаж аваад намайг хашаан дотор байсан нүүрсэн дээр дараад унагахаар нь би босоод баруун шанаан тус газар нэг удаа цохьсон нүдээ дараад тонгойгоод суусан тэгтэл гаднаас Цэнгүүний ах нь юм уу эрэгтэй эмэгтэй 2 орж ирээд намайг хэл амаар доромжлоод эмэгтэй нь хүрч ирээд гуя руу өшиглөөд унасан удалгүй манай эхнэр гаднаас ороод ирсэн салгасан тэгсэн нөгөө эмэгтэй цагдаа дуудна удалгүй цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр аваачсан юм... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна …гэх мэдүүлэг,                                                                                                                  

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            Шийтгэх тогтоолын хуулбар,

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгч П.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 10-161а тоотод өөрийн хадам дүү болох хохирогч Г.Цэнгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016  оны 05  дугаар сарын 06-ны өдрийн  №6132 дугаартай дүгнэлтэд:

            Г.Цэнгүүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,

зүүн хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх,  

            Хохирогч Г.Цэнгүүний ... Архи бол үнэртэж байсан бага зэргийн согтолттой байсан байхаа... гараараа нүүрэн тус газар 3-4 удаа цохисон, элэг рүү нэг удаа толгой руу хэд хэдэн удаа цохьсон... надад толгойны зураг авхуулсан мөнгө эмчилгээний зардалаа нөхөн гаргуулвал надад гомдол санал гээд байх юм байхгүй... зодохдоо бол гараа атгаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа цохиж зодсон ... надад бол гомдол санал гээд байх юм байхгүй. Би Бат-Эрдэнээс хохирлын мөнгө болох 460.000 төгрөг авсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

            Шүүгдэгч нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

            Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохиролд 460,000 төгрөг төлсөн, ар гэрийн амьдрал ахуйг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Пүрэвжав овогт Бат-Эрдэнийг ялтай байхдаа иргэн Г.Цэнгүүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар П.Бат-Эрдэнэд 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг 8 цагийн ажлыг 1 хоногийн баривчлах ялаар сольдог болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ё.ЦОГТЗАНДАН