Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хойд ургийн овогт Норовсүрэнгийн Нямдоржид холбогдох 2136000000201 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЮ62061271 регистрийн дугаартай, Хойд ургийн овогт Норовсүрэнгийн Нямдорж, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч Н.Нямдорж нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1-13 тоот хашаанд бэр С.Туултай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унагааж, гараас нь хүчтэй угзарч татсаны улмаас биед нь баруун гарын бугуйн үений шөрмөсний суналт, баруун гарын 4, 5 дугаар хурууны атгах хүчний сулрал бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2 Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Нямдорж мэдүүлэхдээ: Тухайн үед унтах гээд орондоо хэвтэж байхад 10 цагийн үед бэр охин гэртээ нөхөртэйгөө маргалдаж байгаад гэрт ирээд над руу хэл амаар дайрч доромжилж эхлэхэд нь яагаад гэрт орж ирээд маргаан үүсгээд байна. Би ковид-19 өвчин туссан надад хэцүү байна гээд уурлаад бэр охиноо гэрээс чирээд гэр лүү нь оруулсан. Гэртээ ороод бэр маань намайг хэл амаар дайрч доромжлоод байхаар нь гараас нь хүчтэй татаад түлхчихсэн. Урьд өмнө ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Миний бие бэр охиндоо анхаарал халамж тавьдаг байсан гэв. 2136000000201 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Хохирогч С.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18-р хуудас/, 2. Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/, 3. Гэрч С.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-31-р хуудас/, 4. Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р хуудас/, 5. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 548 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/, 6. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-р хуудас/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Н.Нямдорж нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1 дүгээр гудамжны 13 тоотод байрлах гэртээ нь маргалдах явцдаа хохирогч С.Туулыг түлхэж унагааж, гараас нь угзарч татаж хохирогчийн эрүүл мэндэд баруун гарын бугуйны үений шөрмөсний суналт, баруун гарын 4, 5 дугаар хурууны атгах хүчний сулрал гэмтэл 3 бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр С.Туул гэх хүн ирж үзүүлсэн. Тухайн хүний биеийг үзэхэд баруун гарын бугуйн тэнийлгэгч шөрмөсний суналт гэмтсэн байсан. Шууд бодит үзэмжээр оношлох боломжтой. ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26-р хуудас/, Гэрч С.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 сарын 09-ний өдөр 23 цагийн орчимд байж байтал манай доод хашаанд байдаг манай төрсөн эгч С.Туул орилсон. Тэгэхээр нь би сандраад гүйгээд ортол С.Туул эгчийн хадам аав болох Н.Нямдорж гуай манай эгчийн баруун гарыг нь атгаад барьчихсан өөдөөс нь хараад “ямар их санаатай шээс вэ та нар өөрсдөө болно, бүтнэ гэж суучихаад яахаараа ингэдэг юм. Би тэр хүнийг одоо хүмүүжүүлнэ гэж байхгүй.” гэж хэрэлдэж маргалдаж байгаад эгчийн баруун гарыг хүчтэй угзраад татсан. Тэгтэл гаднаас хадам ээж нь буюу Оюундэлгэр эгч гүйж орж ирээд Н.Нямдорж ахыг боль гэж хэлээд салгасан. Тэгээд Н.Нямдорж ахыг аваад С.Туул эгчийн гэрээс гарсан. Гарангуут нь С.Туул эгч хаалгаа цоожилсон. Тэгтэл дахиж ирээд хаалга цохиод “гараад ир чи” гэж орилж байгаад буцаад гэрлүүгээ орж амарсан. Баруун гарын бугалга хэсэгт зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна гэж С.Туул эгч өөрөө ярьж байсан. Хэзээ нь тэгж ярьж байсныг сайн санахгүй байна. Тухайн үйл явдлаас 2-3 хоногийн дараа тэгж ярьж байсан шиг санагдаж байна. Оюундэлгэр эгч болон Н.Нямдорж ах, С.Туул эгч бид 4-өөс өөр хүн байгаагүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-31-р хуудас/, Хохирогч С.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд /1984 оны 04 дүгээр сарын өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг/ өгсөн “...Би 2021 оны 09 сарын 09-ний өглөө ажилдаа яваад орой 17 цагийн үед ажил тарсан бөгөөд ажлынхантайгаа гадуур жаахан явж байгаад 19 цаг 30 минутын үед гэртээ иртэл манай нөхөр надруу баахан залгачихсан байсан /тухайн үед би утасныхаа дуу хаачихсан байсан юм./ Тэгээд дахиад залгахаар нь аваад ярьтал манай нөхөр надруу уурлаад “хаагуур яваад байгаа юм бэ, утсаа аваач гэхээр нь ажлынхантайгаа жаахан гадуур явж байгаад ирлээ, одоо унтаж байна “ гээд ярьж байтал утасны цэнэг дуусаад унтарчихсан. Тэгтэл хүүхэд рүү залгаад ээжийгээ 4 утсаа ав гэж хэл гээд залгаад байсан. Тэгэхээр нь би утсаа цэнэглээд асаатал дахиад залгаад “хаагуур дэмий тэнээд байдаг юм, шоудлаа, архидлаа, утсаа авсангүй, архичин авгай” гээд байхаар нь аавд нь орж энэ тухай хэлтэл хадам аав “утсаа таслаад хаячихгүй юу” гэхээр нь би утсаа таслахаар хүүхэдрүү залгаад “унтуулахгүй байна, та хэлээч ээ” гэж хэлсэн. Тэгтэл хадам аав босч ирээд “Үхсэн хар пиздаа чинь тэнэж явж хүнд хэрүүл чирч ирээд, ална шүү чамайг пиздаа минь” гэж хэлээд намайг цохих гэхээр нь би гэрээс нь гараад зугтаатал араас хөөж манай гэрт орж ирээд /манайх хадам аавынхтайгаа хамт нэг хашаанд амьдардаг/ намайг араас түлхтэл би урагшаагаа модон ширээн дээр гараараа тулж унасан. Тухайн үед миний баруун гарын ядам хурууны хумс махтайгаа хугарсан, тэгээд миний хувцаснаас барьж аваад “чамайг ална пиздаа минь” гээд хүчтэй сэгсэрээд байхаар нь “аллаа шүү дээ” гээд ёолоод орилтол манай хадам ээж орж ирээд болиоч гэтэл аав ээжийг түлхэж холдуулах хооронд би эргээд хартал миний баруун гарын бугуй хэсгээс бариад угзраад татсан. Тэгтэл миний бугуй тог гээд дуугарсан. Тухайн үедээ юм бодоогүй, хэрэлдээд өнгөрсөн. Маргааш өглөө нь босоод иртэл миний баруун гарын бугуй хөхөрсөн байсан ба маш их хөндүүрлэж өвдөж байсан. Тэгэхээр нь би ажилтай байсан тул ажилдаа явчихаад 17 цагийн үед ирж бариач Хоньчин гэх хүнд очиж бариулсан. Тэгтэл Хоньчин гэх хүн “зүгээрээ зөөлөн эдийн гэмтэл байна, маргааш гэхэд гайгүй болчихно” гэж хэлсэн. Тэгтэл ерөөсөө зүгээр болохгүй байхаар нь гэмтлийн эмчид үзүүлтэл “2 ясны заагт байдаг шөрмөс урагдаад гараад ирчихсэн байна, ямар нэгэн бариачид бариулах болон гаднаас эмчилгээ хийгээд нэмэргүй, заавал мэс заслын аргаар эмчилнэ, тэрнээс өөр эмчилгээ байхгүй” гэж хэлсэн. Шүүх шинжилгээний эмчид үзүүлэхэд удаан эмчлүүлэхгүй яваад байвал гарын чинь захын мэдрэл мэдээгүй болох аюултай, эмчлүүлээрэй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18-р хуудас/, Гэрч С.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний баруун гарын бугуйн шөрмөс гэмтсэн. Үүнээс болж миний баруун гар тэр чигтээ ясаа дагаж янгинаж өвдөх зовууртай болж, мөн баруун гарын чигчий хуруу мэдээгүй болж байгаа мэт мэдрэмж төрж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 548 дугаартай “...1. С.Туулын биед гэмтэл учирсан байна. 2. С.Туулын биед баруун гарын бугуйн үений шөрмөсний суналт, баруун гарын 4, 5 дугаар хурууны атгах хүчний сулрал 5 гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. С.Туулын биед учирсан дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. С.Туулын биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/, Шинжээч Б.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Баруун гарын бугуйн үений шөрмөсөнд суналт гэмтэл үүссэний улмаас тус гарын 4,5 дугаар хурууны атгах хүчинд сулралт гэмтэл үүсч байгаа бөгөөд энэ гэмтлүүд нь тус тусдаа гэмтэл биш, нэг гэмтэл юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49-р хуудас/, Яллагдагч Н.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 22 цагийн үед гэртээ орондоо ороод хэвтчихсэн байж байтал манай хүү Н.Даваасамбуугийн эхнэр С.Туул манай гэрт согтуу орж ирээд “та хулгай хийдэг, согтуу хүүхдээ хүмүүжүүлдэггүй, тэрнийхээ талд ордог, энэ хашаанаас зайл” гэх мэтээр хэлж доромжилсон. Тэгэхээр нь би “4 хүүхэдтэй айлын зарга шүүдэг хүн биш ээ” гэж хэлээд гэрлүү нь хөтлөөд оруултал надтай маргалдаад надруу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь гарын сарвуу хэсгээс нь /аль гарыг нь мэдэхгүй байна/ өөрлүүгээ татаад буцаагаад түлхчихсэн юм. Тэгтэл манай эхнэр намайг “боль” гэж хэлээд аваад гараад явсан. Дээрх дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэгтэй танилцсан. Тухайн дүгнэлт дэх гэмтлийг би учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Надаас одоогоор мөнгө төгрөг нэхэмжлээгүй, би эмнэлгийн байгууллагад үзүүлэх шаардлагатай бол надаас мөнгө төгрөг аваарай гэсэн боловч ерөөсөө мөнгө аваагүй. Хэрэв надаас ямар нэгэн байдлаар энэ хэрэгтэй холбоотойгоор мөнгө нэхэмжилбэл би төлж барагдуулна.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 59-61-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 11-р хуудас/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл 6 баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар хохирогч С.Туул нь ажлын газрынхантай хамт гадуур явж байгаад гэртээ иржээ. Хохирогчийн нөхөр Н.Даваасамбуу нь С.Туултай утсаар “гадуур явлаа” гэж маргалдаад байхаар нь энэ талаар хадам аав нь болох Н.Нямдоржид хэлэхээр гэрт нь очжээ. Улмаар хохирогч нь хадам аав нь болох Н.Нямдоржтой маргалдах явцад шүүгдэгч нь түлхэж, гараас нь татсаны улмаас хохирогчийн биед гэмтэл үүссэн байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Нямдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Хохирогч С.Туулын биед учирсан баруун гарын бугуйн үений шөрмөсний суналт, баруун гарын 4, 5 дугаар хурууны атгах хүчний сулрал бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч Н.Нямдоржийн хохирогч С.Туултай маргалдах явцад түлхэж унагааж, гарыг нь угзарч татаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч Н.Нямдоржийн хохирогчийн биед халдсан нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Туулын эрх чөлөөнд халдаж, түлхэж унагааж биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. 7 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Н.Нямдоржийг хохирогч С.Туулыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч С.Туул нь шүүгдэгчийн бэр нь боловч ахмад хүнтэй зүй бус харилцаж “хүүгийнхээ талд ордог” гэх маргаанаас улбаатай хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч Н.Нямдоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Туулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг буюу эмчилгээний зардал нэхэмжлээгүй “Тэр хүнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” /хавтаст хэргийн 16-18-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.Нямдорж урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хавтаст хэргийн 52-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан хохирогч С.Туул, гэр С.Энхтунгалаг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн “та хулгай хийдэг, согтуу хүүхдээ хүмүүжүүлдэггүй, тэрнийхээ талд ордог, энэ хашаанаас зайл” гэж маргасан зэрэг зүй бус үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 8 Шүүгдэгч Н.Нямдоржийн хувийн байдлын талаар гэрч Н.Дэмидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ер нь бол багаасаа эхлэн мэднэ. Намайг бага байхад манай төрсөн эгчтэй гэрлэсэн юм. Манай хүргэн ах болох Н.Нямдорж нь шударга талын зан ааштай, тэр болгон хүн амьтантай хэрүүл маргаан хийгээд байдаггүй, буурь суурьтай хүн байгаа юм. ...Ам бүл 16-уулаа доороо 8 эрэгтэй, 5 эмэгтэй дүүтэй их олуулаа өссөн хүн байгаа юм. Одоогоор Бугат багийн 1-13 тоотод эхнэрийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37-р хуудас/, гэрч Б.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Ер нь бол нөхөрсөг, шударга, зарчимч, нэг их янз бүрийн илүү дутуу зан байхгүй, байгаагаараа байдаг хүн байгаа юм. Архи дарс уусан хүнд их дургүй байдаг. Ам бүл 16-уулаа өссөн айлын том хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр / хавтаст хэргийн 36-37, 39-40, 64-68, 89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч Н.Нямдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв. Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч Н.Нямдоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид 9 эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Нямдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний “хөдөлмөрийн чадвар алдсан, тэтгэвэр авдаг” гэх хувийн байдлыг харгалзан мөн хуулийн ерөнхий өнгийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. Ялтан нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. 2136000000201 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 10 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Хойд ургийн овогт Норовсүрэнгийн Нямдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Норовсүрэнгийн Нямдоржийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нямдоржид оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Нямдоржид тайлбарласугай. 5. 2136000000201 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Нямдоржид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Нямдоржид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн 11 хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК