| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/157 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.У |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааншүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.А******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн А*******т холбогдох 2136000000215 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сум төрсөн, 35 настай, эмэгтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суудаг, урьд нь тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 680 нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* тоот регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн А*******,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.А******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгэсарын 06-ны өдрийн хооронд иргэн Т.*******ыг ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр хуурч, түүнээс 3 удаагийн үйлдлээр нийт 1350000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А******* мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхгүй гэв. 2136000000215 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс:
1.Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас,
2.Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-дүгээр хуудас/,
3.Гэрч Н.ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
4.Гэрч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
5. Яллагдагч Т.А*******ийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалснотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Т.А******* нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд иргэн Т.*******ыг “ажилд оруулж өгнө” гэх нэрийдлээр хуурч түүнээс 3 удаагийн үйлдлээр нийт 1350000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төмөртогтохын *******/ “... Би Ховд аймгийн ******* сумын Цамбагарав багт байх Нямлхагва гэдэг хүний оёдлын цехэд 2021 оны 08 дугаар сард 1 сар ажилласан юм. Тухайн газарт ажиллаж байхад Ариунаа гэх эмэгтэйтэй танилцсан юмаа. Тэгээд би тэр хүнд “цэцэрлэгт ажилд ормоор байх юмаа яаж орох вэ?” гэж ярихад “өө би чамайг ажилд оруулж өгье, харин мөнгө төгрөг хэрэгтэй болно шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би улсын ажилд орж байвал эхлээд 1 сая төгрөг өгөөд ажилд орж баймаар байна гэсэн. Тэгтэл Ариунаа гэх тэр хүн “би чамайг 9 дүгээр цэцэрлэгт багшаар оруулж өгье” гэж хэлсэн. Тэгээд надаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 200000 төгрөг гэдэг хүний 5862150540 тоот дансруу хийлгэж авсан. Тэгээд маргааш нь надруу 95562693 гэсэн дугаараас залгаад “би 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэдэг хүн байна. Би чамайг ажилд оруулчихлаа, би одоо БаянӨлгий аймагт байна, 7 хоногийн дараа очно. Тэгээд уулзъя” гэж хэлсэн бөгөөд “ гэх нэртэй 5845572798 тоот дансруу 800000 төгрөг хийчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 800000 төгрөг уг дансруу шилжүүлсэн. Тэгээд хэсэг чимээгүй намайг дуудахгүй болохоор нь би уг дугаарын утасруу залгаад “ажилдаа очих уу яасан бэ” гэж асуухад “аан удахгүй дуудна, чиний цалин чинь дансруу чинь ороод явна, өөрийгөө ажлаа хийж байгаа” гэж бод гэсэн. Тэгээд 5855038854 тоот дансруу 350000 төгрөг хийлгэж авсан. Чимээгүй болчихоор нь би 9 дүгээр цэцэрлэг дээр очоод гэдэг эрхлэгчтэй уулзахад “би чамаас мөнгө төгрөг аваагүй ээ, чамтай огт утсаар яриагүй” гэж хэлсэн бөгөөд тухайн үед би хүнд залилуулснаа ойлгосон. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ховд аймгийн ******* сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хийж байна. Урьд өмнө нь уг цэцэрлэгт багш хийдэг байсан. Би ажил дээрээ байж байтал надруу нэг эмэгтэй хүн утсаар яриад “би ажилдаа ормоор байна, та яагаад намайг дуудахгүй байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би гайхаад “та одоо ямар хүн бэ? юу яриад байна” гэхэд “та надаас ажилд оруулна гэж хэлээд Ариунаа гэдэг хүнээр дамжуулж 1350000 төгрөг авсан. Би ******* гэдэг хүн байна, Одоо би ажилдаа ормоор байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи одоо хүрээд ир” гээд уулзсан. Тэгтэл огт танихгүй, миний уулзаж байгаагүй хүн “надад мөнгө өгсөн намайг ажилд оруулж өгнө гээд мөнгө, төгрөг авсан” гэж хэлэхээр нь тийм зүйл огт байхгүй ээ, би цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлээд тэр хүнийг явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/, Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сүү цагаан идээ зарж борлуулаад зогсож байтал нэг 30 гаруй насны бор эмэгтэй орж ирээд надаас тараг сүүний үнэ асуугаад зогсож байснаа “эгчээ би банкны картгүй байна, таны дансруу 200000 төгрөг шилжүүлээд бэлнээр нь авъя, надад бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй нэг хүн рүү утсаар яриад миний Хаан банкны дансны дугаарыг уг утсаар ярьж байсан хүндээ хэлж өгсөн. Тэгээд удалгүй 200000 төгрөгний орлого миний дансанд орж ирсэн. Гүйлгээний утга нь “*******” гэсэн байсан. Тэгээд би өөрт бэлэн байсан 100000 төгрөгийг өгөөд 52-ын АТМ дээр очоод данснаасаа 100000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд тэр хүн яваад өгсөн.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 19-р хуудас/, Гэрч И.гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Би тэр өдөр өөрийнхөө 4992 ХОА улсын дугаартай приус маркын автомашинтай таксинд явж байтал нэг бор царайтай эмэгтэй хүн миний машинд суухдаа надаас “Хаан банкны карт байна уу” гэж асуусан. ...Миний машинд суугаад явж байгаад тэр эмэгтэй утсаар яриад “чи эхний ээлжинд надад өөрт байгаа мөнгөө яаралтай хийчих” гээд яриад байсан. Тэгээд намайг “дансаа хэлээч чиний данс руу 800000 төгрөг хийлгээд авъя” гэсэн. Би тэр эмэгтэйд дансаа хэлсэн. Миний данс руу 800000 төгрөг орсон. Би Ховд их сургуулийн АТМ-ээс өөрийнхөө данснаас 800000 төгрөг авч өгсөн. Тэр мөнгийг уг хүн аваад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-р хуудас/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/, Хохирогч Т.*******ын эзэмшлийн ХААН банкин дахь 5860043845 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 4-5, 71-72-р хуудас/, Баримт бичигт үзэг хийсэн талаарх мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8-р хуудас/, Иргэн Т.Сугарын ХААН банкин дахь 5855038854 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 24-р хуудас/, Иргэн Г.ийн ХААН банкин дахь 5862150540 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 25-р хуудас/, Иргэн И.гийн ХААН банкин дахь 5845572798 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 27-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 64-70-р хуудас/, Яллагдагчийн Т.А*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгиПрокурорын газарт гаргасан “Т.А******* миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Т.*******од 1350000 төгрөг төлсөн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 79-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснан журмаар цуглуулж, бэхжүүлсхэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хохирогч Т.*******ыг “цэцэрлэгт багшаар ажилд оруулж өгнө” гэж хуурч 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Г.ийн Хаан банкны 5862150540 тоот дансаар дамжуулан 200000 төгрөг, мөн өөрийгөө ******* сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэдэг хүн байна хэмээн хохирогчид итгүүлэн ажилд оруулчихлаа, уулзъя гэж хуурч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн И.гийн Хаан банкны 5845572798 тоот дансаар дамжуулан 800000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Т.Сугарын 5855038854 тоот дансаар дамжуулж 350000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх гэх мэтээр бусдын хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар эд хөрөнгөө шилжүүлэн өгдөг онцлогтой. Иймээс шүүгдэгч Т.А*******ийн “ажилд оруулж өгнө” хэмээн хохирогч Т.*******ыг хуурч мэхлэн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.ийн Хаан банкны 5862150540 тоот дансаар дамжуулан 200000 төгрөг, мөн өөрийгөө ******* сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч гэдэг хүн байна хэмээн хохирогчид итгүүлэн ажилд оруулчихлаа гэж 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн И.гийн Хаан банкны 5845572798 тоот дансаар дамжуулан 800000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Т.Сугарын ХААН банкны 5855038854 тоот дансаар дамжуулж 350000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйлдлийг бусдыг хуурч залилсан гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч 1350000 төгрөгийг шилжүүлж авсан 3 удаагийн үргэлжилсэн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Т.А*******ийн хохирогчийг “цэцэрлэгийн багшаар ажилд оруулж өгнө” хэмээн хуурч 1350000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Т.А*******ийн хохирогч Т.*******ыг 3 удаагийн үйлдлээр хуурч 1350000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх ба иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Т.А*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 1350000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Т.А******* урьд залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь “шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 45, 54- 61-р хуудас/ Иймээс шүүгдэгч нь залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нь тогтоогдож байх тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж, учирсан хохирлыг нөхөн төлснийг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Т.А*******ийн хувийн байдлын талаар гэрч Ж.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 5 хүүхэдтэй айлын том охин нь Т.А******* байгаа юм. Дороо 4 эрэгтэй дүүтэй. 1 эрэгтэй дүү нь аймгийн төвд машин барьдаг. Бусад 3 дүү нь хөдөө мал дээр байгаа. 10 жилийн сургуулиа ******* суманд суралцан төгсөж, хөдөө мал дээр мал малласан. Аймгийн төвд дэлгүүрт ажиллаж байгаад 15 жилийн өмнө гэр бүл болж тусдаа гарч хурим хийсэн. Одоо манай хүргэнийх 15 наснаас 8 сар хүртэлх насны 4 хүүхэдтэй. Охины нөхөр И.Мөнхжаргал нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг. Охин Т.А******* нь оёдлын үйлдвэрт ажиллаж байсан. Одоо ямар ажил хийж байгааг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 262 дугаартай тодорхойлолт/хавтаст хэргийн 42-43 хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндэ “шүүгдэТ.А*******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх” дүгнэлт гаргасан болно. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож “гэм буруугаа хүлээн зөвшөөбайна” гэв. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлсудлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Т.А*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Мөн тэнсэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд тайлбарлав. 2136000000215 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснжурамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.А*******т тэнссэн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.А*******т тайлбарласугай. 5. 2136000000215 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 1350000 төгрөгийн хохирлыг төлсөн, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Т.А*******т оногдуулсан тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК