| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00558/И |
| Дугаар | 103/ШШ2018/00009 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2018/00009
| 018 оны 01 сарын 04 өдөр | Дугаар *******/ШШ018/00009 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******4а дугаар байрны 0******* тоотод байрлах, ******* ******* ******* зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны 0 тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт .94.194.******* төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 017 оны 1 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* зээлийн хоршооны гишүүн 014 оны 0 дугаар сарын 07-ны өдөр 160 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж .000.000 төгрөгийг сарын *******. хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлж ХХК-ийн өмчлөлийн ******* дүүрэг 1 дүгээр хороо, дугаар байрны зоорийн давхар 199.84 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад 014 оны дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацааг дахин ******* сараар сунгах хүсэлт гаргасан. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 41.*******6 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 01 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөр болон хүүг төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээл 4.84.464 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүү 6.*******60.7*******0.******* төгрөг, нийт .94.194.******* төгрөгийг ээс гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэл дээрээ шаардлагаа бүрэн бичсэн байгаа. Үл хөдлөх хөрөнгийн газар барьцааны гэрээгээ зээлийн гэрээний хугацаа богино байсан учраас бүртгүүлээгүй, хариуцагч нь обьектоо зарах гэж байгаа, зараад мөнгийг өгнө, зар тавьсан , таны утсыг өгчихсөн, тань руу утасдах байх гээд намайг тайвшруулаад яваад байсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна, нэгэнт гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй гэдгээ ойлгосон. Анх зээл өгөхдөө энэ хүмүүсийг өр зээлтэй гэдгийг мэдэж байсан, нь манай хоршооны гишүүн, надаас дахин дахин гуйгаад байхаар нь зээл өгсөн. Зээлийн төлбөрөөс хүүд .090.464 төгрөг төлсөн юм байна. Манайх зээлийн хүүг үндсэн зээл төлөгдөх хүртэл тооцож авдаг учраас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 017.1.08-ны өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон байгаа, нэмэгдүүлсэн хүүг нийт төлөгдөөгүй хүүгийн 0 хувиар бодсон. Гэрээний хугацааг сунгах асуудлыг хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг, хурлаар хэлэлцээд дахин ******* сарын хугацаагаар гэрээг сунгасан гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 007-01 он хүртэл ХХК-д ажиллаж байсан. ******* ******* ХЗХ-ноос 014 оны сард ХХК-ийн итгэмжилсэн төлөөлөгч болж компанийн ******* дүүргийн 1-р хороо, Наран хороолол, Нацагдоржийн гудамж дугаар байрны зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай 199.84 м талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавьж .000.000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгийг ХХК-ийн ажилчдын цалингийн урьдчилгаа болон үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Тухайн үед ажиллаж байсан нягтлангууд сар бүр зээлийн хүүг төлж санхүүгийн тайлан блансанд тусгаж байсан. 1 жил сар бүр тодорхой хэмжээний мөнгө хүү гэж төлж байсан, яг хэдэн төгрөг төлснийг нарийн сайн мэдэхгүй байна, миний мэдэхээр удаа 00.000 төгрөгөөр 1.000.000 төгрөг төлж байсныг мэдэж байна. ХХК-ийн санхүүгийн баримт дампуурлын хэрэгт хавсаргагдсан учраас баримтаа харж чадсангүй. .94.194 төгрөгийг төлөх боломж байхгүй, хүү төлөхгүй, 6 сарын хугацаатай зээл авсан, үндсэн зээлээс үлдсэн мөнгийг төлнө, надад ямар нэгэн тооцоо алга байна, шүүх хэдэн төгрөг төл гэж шийдвэрлэнэ түүнийг төлнө. Анх зээлийн гэрээг ******* сарын хугацаатай байгуулсан, дахин бичгээр хүсэлт гаргаад ******* сарын хугацаагаар гэрээгээ сунгасан, сарын *******. хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай .000.000 төгрөг зээлдэж авснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ авсан мөнгөө би хувьдаа хэрэглээгүй, ХХК-д хэрэглэсэн, нэмэгдүүлсэн хүү 0 хувиар төлнө гэдгийг мэдэж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ******* зээлийн хоршоо нь хариуцагч ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт .94.194.******* төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь зээлдэж авсан мөнгийг хувьдаа хэрэглээгүй, компанийн үйл ажиллагаанд хэрэглэсэн, 1 жилийн хугацаанд тодорхой хэмжээний хүүг сар бүр төлж байсан, одоо нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч ******* ******* Хадгаламж зээлийн хоршооны төлөөлөгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа Үл хөдлөх хөрөнгийн барьцааны / баталгаат ипотек/ гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан болно.
Талуудын хооронд 014 оны 0 дугаар сарын 07-ны өдөр 160/164 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж .000.000 төгрөгийг сарын *******. хувийн хүүтэй ******* сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлийн гэрээг 014 оны 0 сарын 07-ны өдрөөс дахин ******* сарын хугацаагаар сунгасан талаар талууд маргаагүй, харин зээлийн гэрээний хүү, үндсэн зээлд тодорхой хэмжээний төлбөр төлсөн, төлөөгүй, үндсэн төлбөр төлөгдөж дуусах хүртэл хугацаанд хүү тооцож авна гэдэгт маргаж байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 4 дугаар зүйлийн 4.-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус хуульчилснаар зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж .000.000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй, зээлдэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.
Зээлдэгч нь зээлдэж авсан мөнгийг хувьдаа хэрэглээгүй, ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэсэн гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, барьцаат зээлийн гэрээ ******* ******* ХЗХ, нарын хооронд байгуулагдсан, ХХК, ******* ******* ХЗХ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчаар ХХК-ийн захирал Одгэрэлийг татах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.*******-д Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж хуульчилсан.
Талуудын хооронд 014 оны 0 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 014 оны 08 сарын 08-ны өдөр дууссан байх ба гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу хүүд тооцон 014.0*******.17-ны өдөр 16.000 төгрөг, 014.04.8-ны өдөр 180.000 төгрөг, 014.0.-ны өдөр 40.000 төгрөг, 014.06.*******0-ны өдөр 17.000 төгрөг, 014.07.*******1-ний өдөр 17.000 төгрөг нийт 986.000 төгрөг төлжээ. Гэрээний хугацаа дууссанаас хойш 014.09. ны өдөр хүүд 17.000 төгрөг, 014..8 нд хүүд 17.000 төгрөг, 014.11.17 нд үндсэн зээлд 18.166.67 төгрөг, хүүд *******14.8**************.************** төгрөг, 01.01.04 нд үндсэн зээлд *******0.*******69.************** төгрөг, хүүд 69.6*******0.67 төгрөг, 01.0*******.*******1 нд хүүд 170.000 төгрөг, нийт 1.0.000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Зээлийн данс, дансны тооцоо гэсэн баримтаар тогтоогдож байна.
Зээлдэгч нь 014 оны 0 сарыгн 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээлд .000.000 төгрөг, сард 17.000 төгрөгийн хүү, 6 сарын хүүд 1.00.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээс зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 014.08.08-ны өдрийн байдлаар үндсэн зээл .000.000 төгрөгөөс төлөлт хийгээгүй, 1.00.000 төгрөгийн хүү төлөхөөс 986.000 төгрөгийн төлбөрийг хийж 64.000 төгрөгийн хүү дутуу төлжээ.
Гэрээний хугацаа 014.08.08-ны өдөр дуусахад зээлдэгч нь үндсэн зээлд .000.000 төгрөг, хүүд 64.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.800 төгрөг нийт .076.800 төгрөг төлөх үүрэгтэй үлдсэн байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөр 1.0.000 төгрөгийг хасаж тооцвол нийт *******.66.800 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
Зээлдүүлэгч нь үндсэн зээлийн төлбөрийг төлөх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 014 оны 08 сарын 08 ны өдөр дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас *******.66.800 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 190.07******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас *******.66.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 71.89 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 4 дугаар зүйлийн 4.1, 4. дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч овогт ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд *******.6.800 /гурван сая, таван зуун тавин зургаан мянга, найман зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* зээлийн хоршоонд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 7.*******.*******94.******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.07******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71.89 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ