Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2018/00028

 

 

 

 

 

018 оны 01 сарын 5 өдөр

Дугаар 10/ШШ018/000*******

хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам лж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* онд ******* аймгийн ******* гол суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү, хүүгийн хамт ******* дүүргийн дугаар хороо, дугаар байрны ******* тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр , Замын дугаар ангид ажилтай овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: онд аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, Төмөр Зам, дугаар ангийн дүгээр хэсэгт ажилтай, ам бүл 5, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 18 тоотод оршин суух, овогт /РД:05411/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 017 оны 1 дугаар сарын *******ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: миний бие 010 онд С.эй танилцан хамтран амьдарсан. Бидний амьдрах хугацаанд 01 оны 09 сарын 1-ний өдөр хүү төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 017 оны 5 сард салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд хүмүүжиж байна. нь надаас салаад бараг маргааш нь гэр бүл зохиосон. Би уул нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж бодож байсан боловч ганцаараа ажил хийдэг, ээж тэтгэвэрт, дүү оюутан, хүүхдээ ганцаараа хооллож ундлах, хувцаслах гээд мөнгө их хэрэгтэй байгаа учраас шүүхэд хандсан. Бид хоёр хамтран амьдрах 6 жилийн хугацаанд манайд хамт амьдардаг байсан, манай аав байрны мөнгө бүгдийг төлдөг байсан.

Энэ хүн гэр орон, гэр бүлдээ тавих хайр халамж дутмаг, бид хоёрын хувьд өгөөтэй аваатай байсан, 1 утас аваад өглөө гэхэд буцаагаад нэхдэг, хүнтэй явалдаж байсан гэж ор үндэсгүй юм ярьж байна, харин өөрөө тийм байсан, тэр байдлаас нь болоод миний сэтгэл бүр эрт хөрсөн, би хүүгээ бодоод амьдраад байдаг байсан, миний хувьд энэ хүнийг 6 жил хооллосон, хувцас хунарыг нь угааж өгдөг байсан, хүүхдийг нь гаргаж өгсөн өөр би яах юм бэ, 0.000.000 төгрөгийн зээл аваад надад сургалтын төлбөр, хувцасны 00.000 төгрөг, утас авч өгсөн, бусдыг нь өөрөө хэрэглэсэн, өөрөө ч машин авсан, хүүхдийн тэтгэлгийг 0 оноос эхэлж төлөх саналыг хүлээн зөвшөөрөхгүй, нэг хэсэг энэ хүнд дургүй хүрээд хүүгээ уулзуулахгүй байсан нь үнэн, одоо уулзуулна, аавтай нь уулзуулж байна гэж бодож байсан гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой миний бие нэхэмжлэгч болох тэй 010 оноос 017 он хүртэл хамт амьдарч гэр бүл болон хүүтэй болсон. Хүү одоо 4 настай хүүдээ сар болгон тэтгэлэг өгмөөр байгаа боловч 017 оны 05 сарын 1-ний өдөр цалингийн зээл Төрийн банкнаас 0.000.0000 төгрөг Э.Оюун-Эрдэнэтэй хамтран аваад 00 оны 05 сар хүртэл сар болгон 754.000 төгрөг төлдөг мөн түрээсийн байранд амьдардаг учраас сар болгон авдаг цалингаас минь үлдэгдэл гар дээр ирж байгаа цалин маань маш бага учраас энэхүү цалингийн зээлийг дуусгавар болгосны дараа 0 оноос эхлэн хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. нь 01 оноос хойш хэд хэдэн удаа хамтран зээл авч байсан бөгөөд уг зээлүүдээс хамтран төлөлт хийж байгаагүй, мөн 016 он хүртэл ажилгүй байсан бөгөөд уг зээлээс хэд хэдэн сая төгрөгийг нь өөрт нь зарцуулсан.

Бид хоёр анх 010 онд оюутан байхдаа танилцаад амьдарсан, 5 жил Багануурт эхнэрийндээ амьдардаг байсан, 01 онд анх зээл авсан, авсан зээлийг нь хамт хэрэглэсэн, зээлийн ихэнх хувийг би төлсөн, одоо хүртэл би зээлийн үлдэгдлээ төлж байгаа. 014 он хүртэл хэрүүл маргаангүй сайхан амьдарч байсан, нэг удаа нэг жирэмсэн хүүхэн надтай утсаар яриад уулзсан, тэгсэн чинь би хүүхэдтэй, жирэмсэн, танай эхнэр манай нөхөртэй явалдаад байна гэж хэлсэн би эхнэртээ энэ байдлыг нь хэлээд гайгүй болсон, дахин 1 жилийн дараа нөгөө хүнтэйгээ холбогдож эхэлсэн, тэгээд л миний сэтгэл хөрч эхэлсэн, манай хүн цалингаа гэр бүлдээ зарцуулдаггүй, ээлжийн ажилтай 7 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан, амраад ирдэггүй, ямар ч мөнгөгүй ирдэг, би өөрийнхөө цалингаар бүх юмаа болгодог байсан. Нэг удаа хотод тэмцээнтэй байж байгаад эхнэртээ хэлэлгүй гэртээ ирсэн, эхнэр намайг хараад маш их сандарсан. Утсыг нь аваад бүх захиануудыг нь уншсан. Тэгсэн чинь өөр нэг оюутан залуутай уулзаж учирдаг болсон байсан, оюутан залуудаа цалингаа зарцуулдаг байсан юм байна лээ тэгээд би өөрөө 017.04 сард гэрээсээ явсан, миний тэсвэр тэвчээр барагдаад салсан. Би өөрөө эцэг эхийн хайранд өсөөгүй, хүүхдээ тийм амьдралд байлгахгүй юмсан гээд их тэссэн, одоо хүүхэдтэй маань уулзуулдаггүй, хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна гэв.

 

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 010 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 01 оны 09 сарын 1-ний өдөр хүү төрүүлэн улмаар одоог хүртэл эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 017.5 сараас тус тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 8. дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1. дахь хэсэгт зааснаар эцэг ээс тэтгэлэг гаргуулж хүү тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6. дахь хэсгүүдэд зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж , адил үүрэг хүлээх учраас нэхэмжлэгч зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ дуртай үедээ уулзахыг хориглох, саад учруулах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 017 оны 0 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.00 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 1. төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8., 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1. дахь хэсгүүдэд зааснаар 01 оны 09 сарын 1-ний өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг овогт ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. дахь хэсэгт зааснаар ээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1. төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1. төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч С. анхааруулсугай

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1., 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ