| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2021/0156/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/167 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.У |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааншүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Э*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаа танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Яргай ургийн овогт *******гийн Э*******т холбогдох 2136001590243 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд өрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Яргай ургийн овогт *******гийн Э*******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Э******* нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мянгсумын ******* багийн нутаг дэвсгэр “Цагаан дов” нэртэй газар буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 1 тооны зэгсний зэрлэг гахайг өвс хаддаг сэрээгээр хатгаж агнаж, улмаар тухайн зэгсний гахайг мориор Ховд аймгийн ******* сумын “Багалзуур” гэх газарт тээвэрлэж хүнсэндээ хэрэглэж, экологи эдийн засагт 2900000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э******* мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлэзөвшөөрч цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй гэв. 2. 2136001590243 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-10-р хуудас/, 2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/, 3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28-р хуудас/, 4. Гэрч Л.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 335-р хуудас/, 5. Гэрч Ц.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 338-р хуудас/, 6. Гэрч Б.Зоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42хуудас/, 7. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53-р хуудас/, 8. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 70-р хуудас/, 9. Яллагдагч Д.Э*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалснотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Д.Э******* нь 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт хамаарах Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Цагаан дов” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ховор амьтны жагсаалтанд орсон 1 тооны зэгсний зэрлэг гахайг агнаж, улмаар тухайн зэгсний гахайг мориор Ховд аймгийн ******* сумын “Багалзуур” гэх газарт тээвэрлэж хүнсэндээ хэрэглэн, амьтны аймагт 2900000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Багалзуур гэх нэртэй газар байв. ... Өвсөн дунд 3 ширхэг яс байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 4-7-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “...Уг газар 100 см өндөр хулсаар хүрээлэгдсэн шаварлаг хөрстэй газар байв. Н.Мөнх-Одоос асуухад энд гахай маш их байдаг гэж хариулав.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 8-10-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай “... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан чөмөг, шагайт чөмөг, шагай, хүзүүний нугаламт яснуудыг мөлжсөн байдалтай шороо болсон байв.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /1982 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, нутгийн хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалант багт оршин суудаг, *******самбуугийн Уранчимэг / “...Ховд аймгийн ******* сумын ******* багт зэгсний зэрлэг гахай агнасан байна гэсэн мэдээлэл авсаны дагуу хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнхийн хамт ******* суманд хяналт шалгалтаар ажиллахаар очсон боловч машин шаварт суугаад өөрсдөө цаашаа явж чадаагүй. ... Зэгсний зэрлэг гахайн экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засагийн газрын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар эм нь 3300000 төгрөг, эр нь 2900000 төгрөг байдаг ба үүнийг Амьтны тухай хуульд зааснаар 2 дахин төлүүлдэг юм. ******* сумын Цагаан булан багийн “Цагаан дов” гэр нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаардаг юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р хуудас/, Гэрч Л.Гэрэлчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын эхээр Багалзуур гэх нэртэй газарт хадлан хийж байсан чинь Д.Э*******, Ц.Б*******, морьтой ууттай мах авч ирээд амбаарт чанаж идсэн. Тухайн үед мах идэхэд Б*******, Э*******, Б******* бид 4 идсэн. ...Тухайн зэрлэг гахайг Д.Э******* агнаж махыг авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/, Гэрч Ц.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын эхээр Д.Э******* бид хоёр Цагаан булан багийн ... гэх газарт хадлан хийж байгаад Д.Э******* гэрлүүгээ мах авч ирэхээр өөрийнхөө хээр морьтой явсан. ...Д.Э******* маханд яваад тухайн зэрлэг гахайг агнасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/,
Гэрч Б.Зоригтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн орчим байсан байх. Би майхан дээр хоночихоод Дэржигэ ахын өвөлжөөн дээр байх амбаарт очиж хоол цай идэхээр очсон. Тэгээд Дэржигээ ах мах чанаад гаргаж байсан. Тэгээд мах идээд ажилдаа гарсан. Тухайн мах нь зэрлэг гахайн мах байсан. Уугаасаа ойлгомжтой байсан. Малын мах биш байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-р хуудас/, Гэрч Б.Батцагааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* багийн “Цагаан дов” гэх нэртэй газраас Д.Э*******ыг 1 тооны зэгсний гахай агнаад идэж байсан гэсэн яриа гарсан байсан. Би тэрний дагуу явж шалгахад тухайн зэрлэг гахайн махыг хамт идэлцсэн Зоригоо, Б******* нартай уулзахад Д.Э******* зэрлэг гахайн мах авч ирээд тэгээд чанаж идсэн гэж хэлсэн. ...Тухайн зэрлэг гахай агнасан Ховд аймгийн ******* сумын Цагаан булан багийн “Цагаан дов” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “ ...Ийнхүү амьтны бие бүтэц зүйн харьцуулсан шинжилгээгээр уг амьтны шагайт чөмөг, шагай, хүзүүний нугаламт яс нь гахайны араг ясны анатомитой төстэй дүйж байв. Иймээс зэгсний гахайных гэж үзэв.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “ 1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”- ээр зэгсний зэрлэг гахай нь эр 2900000 төгрөг, эм нь 300000 төгрөг. 2. Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад орсон. 3. Амтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37.2-д заасны дагуу амьтны аймагт хуучирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-р хуудас/, Үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хүрэн зүсмийн 6 настай морь 1200000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 68-70-р хуудас/, Яллагдагч Д.Э*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн “Жамъянгийн ам” гэдэг газар Зоригоо, Б******* нарын хамт хадлан хийж байгаад тэр өдрөө гэрлүү явж мах авхаар өөрийнхөө 6 настай хүрэн морьтой явсан. Тэгээд замд явж байтал ******* багийн “Цагаан дов” гэх нэртэй газар 1 тооны зэрлэг гахай таархаар нь барьж явсан өвсний сэргээгээр хөөж байгаад хатгаж алаад тухайн газарт гахайгаа өвчилж янзлаад тэгээд толгой шийр, гахай алсан сэрээ зэргээ Ховд гол руу шидэж хаячихаад махын даахгүй болохоор Б*******ийг дуудсан. ....Чансан зэрлэг гахайны махаа Гэрэлчулуун, Зоригт, Б******* бид 4 хувааж идсэн юм. ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-р хуудас/, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 27- ны өдрийн 02/228 дугаартай “ Тус сумын ******* багийн “Цагаан дов” нэртэй газар нь Монгол Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд хамаардаг бөгөөд зэгсний зэрлэг гахайн байршил нутаг мөн болно.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 86-р хуудас/, Яллагдагч Д.Э*******ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “ Миний бие Д.Э******* нь ЭХТА-ийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ туйлын их гэмшиж хохирлын 5800000 төгрөгөөс 1000000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлнө. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 100-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуулзаасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Монгол Улсын Их Хурлын 1997 оны 47 дугаартай “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Ховд аймгийн *******, Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумын нутаг дахь Зэрэгийн цагаан нуур, Жаргалант Хайрхан, Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын хамгаалалтад авсан байна. Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр ан агнасан Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр байрлах “Цагаан дов” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг болох нь хэрэгт цугларсан Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/228 дугаартай албан бичиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мэдүүлгээр тус тус тогтоогджээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтагэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... ан амьтан ... хамаарна гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамруулахаар тус тус хуульчилж, ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр ангахыг хориглосон байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар зэгсний зэрлэг гахайг ховор амьтны жагсаалтад оруулж баталжээ. Хэрэгт цугларсан гэрч Л.Гэрэлчулуун, Ц.Б*******, Б.Зоригт нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн ангасан амьтан нь зэгсний зэрлэг гахай болох нь тогтоогдож байна. Улсын тусгай хамгаалалттай газарт нутагт хамаарагдах газар нутагт зөвшөөрөлгүй ан, амьтан агнахыг хориглосон байхад шүүгдэгч нь ховор амьтны төрөлд орох 1 тооны зэгсний гахайг мориор хөөж өвсний сэрээгээр хатгаж агнаж, улмаар махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор зөөсөн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Хар-Ус нуурын Байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрээс ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайг агнаж, түүхий эдийн гаралтай зүйл буюу агнасан зэрлэг гахайны махыг зөөж тээвэрлэсэн гэж үзнэ. Шүүгдэгч Д.Э*******ын дээрх үйлдэл нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн “улстусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтныг агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн” гэх шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Д.Э*******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгзөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайг агнаж, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл буюу зэгсний зэрлэг гахайны махыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтны махыг хүнсэнд хэрэглэх зорилгоор агнаж, мориор тээвэрлэсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, 1000000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгихэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “зэгсний зэрлэг гахай”-ны экологи-эдийн засгийн үнэлгээг эрийг нь 2900000 төгрөг эмийг нь 3300000 төгрөгөөр тогтоосон байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар агнасан амьтны хүйсийг тогтоох боломжгүй байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Эр гахай байсан” гэх мэдүүлгийг /хавтаст хэргийн 84-р хуудас/ үндэслэн түүнийй агнасан зэгсний зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2900000 төгрөгөөр тооцож, гэмт хэргийн улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу эр зэгэсний зэрлэг гахайны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх 5800000 /2900000х2 дахин=5800000/ төгрөгийн нөхөн төлбөрийг мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр 5800000 төгрөгөөс 1000000 төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтооогдож байх тул түүнээс 4800000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Э*******т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулсан нь хэрэгт цугларсан нь дээрх шүүхийн шийтгэх тогтоол болон “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 89, 91-92-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Э*******ын хувийн байдлын талаар гэрч Д.Цэцэгжаргалын мөрдөн шалгажиллагаанд өгсөн “...Д.Э******* нь 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ******* суманд *******гийн дээрээсээ 3 дахь хүүхэд болж төрсөн. Дээрээ 2 ахтай, доороо 3 эмэгтэй дүүтэй. Бага насаа ******* сумын *******д өнгөрүүлсэн. ******* сумын сургуульд сурч байгаад гарсан. Ам бүл 7. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/, гэрч Ч.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* багт мал маллаж амьдардаг. Цэргийн алба хаасан урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан. Улсаас авсан гавъяа шагналгүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1049 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. /хавтаст хэргийн 87, 100-102, 111-114-р хуудас/ Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...Шүүгдэгчийг хууль бусаар агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хохирлыг нөхөн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морины үнэ 1200000 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чөмөг, шагайт чөмөг, хүзүүний нугаламт ясыг устгах, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкин дахь дансанд байрших 500000 төгрөг, мөн 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч гэм буруугхүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж, тэнсэж өгнө үү” гэв. Шүүгдэгч Д.Э*******ыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцстул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөртүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амьтны аймагт учруулсан хохирлын зарим хэсгитөлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир шүүгдэгч Д.Э*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялыг дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэх хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэн шийдвэрлэлээ.
Мөн тэнсэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд тайлбарлав. Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нь зэгсний зэрлэг гахайг мориор хө агнаж, улмаар тухайн зэрлэг гахайны махыг мориор зөөж тээвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морь буюу шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон морины үнэ 1200000 төгрөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар түүнээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй байна. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлсөнийг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймаг дахь Төрийн банкны 111100017636 тоот дансан дахь 500000 төгрөгийг болон 6 настай 1 тооны морийг тус тус битүүмжилсэн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээв. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн чөмөг, шагайт чөмөг, шагай, хүзүүннугаламт яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид оногдуулсан тэнсэх, үүрэг хүлээлгэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саучруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 5, 36.1 дүгээр зүйл, 36дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Яргай ургийн овогт *******гийн Э*******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнаж, түүхий эдийн гаралтай зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснжурамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Э*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснашүүгдэгч Д.Э*******т тэнсэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т зааснаар шүүгдэД.Э*******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга морины үнэ 1200000 / нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхэхүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Э*******т тайлбарласугай. 6. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Э*******оос 4800000 /дөрвөн сая найман зуун мянга / төгрөг гаргуулж Байгал орчин, уур амьсгалын санд олгосугай. 7. Шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хяншийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлсөнийг дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ховд аймаг дахь Төрийн банкны 111100017636 тоот дансан дахь 500000 төгрөг болон 6 настай 1 тооны морийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 86 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чөмөг, шагайт чөмөг, шагай, хүзүүний нугаламны ясыг тус тус устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар Д.Э*******т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК