Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, хохирогч А.Ганхуяг, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Ц.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох 2036000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийнхээ хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 5 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, *******регистрийн дугаартай, хэрэг хариуцагч чадвартай гэх, ******* ургийн овогт *******гийн *******, Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар: Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хөлсөөр маллуулахаар А.Ганхуягын итгэмжлэн хариуцуулсан 196 тооны сарлаг үхрээс 2 тооны сарлаг үхрийг 2019 оны 12 дугаар сард тус сумын Хаг багийн нутаг дэвсгэр “Улиастайн бэлчир” гэх газарт нядалж хувьдаа завшиж түүнд 1500000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт 2 хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: 2019 оны 10 сард энэхүү үйл явдал эхэлсэн. А.Ганхуяг нь гэх хүн өөрийн бог малыг айлд тавихаар тууж "Улиастын Хөх Сайр" гэх газарт ирж орой манайд ирээд цай уух зуураа үхэр маллах хүн байна уу? гэхээр нь би маллаж болох юм. Та ямар хөлсөөр маллах бэ?. Хөлс мөнгөө өөрөө тохирчих гэж хэлсэн. Тухайн үед сум орон нутгийн ханш нь 1 бодыг 5000 төгрөгөөр маллаж өгөхөөр тохиролцоод явсан. Үүнээс хойш надтай 2, 3 хоногийн дараагаар одоо үхрээ туугаад гарлаа гэж ярьж байсан. Намайг малд явсны дараагаар үхэр малаа туугаад авч ирсэн байсан. Намайг ирэхэд тэрээр ирж надтай уулзаад “чи байхгүй болохоор чинь чиний нагац ахтай чинь уулзаж, үхрээ хүлээлгэж өглөө гэхээр нь үхэр нь яасан бэ? гэхэд Сонгинот гэх газар руу явсан гэж хэлэхээр нь зөв гаргасан байна. Хөлс мөнгө нь юу болсон бэ? гэхэд Хөх сайрын аманд н.Мөнгөн гэх хүн өвлийн идэш гаргаж, мал худалдаж авч байсан”. Ярилцаж тохиролцсон 5 тугал, 1 бяруу авч ирсэн. Бидний ярилцаж тохиролцсоноор бол 1 тугалыг 200.000 төгрөгөөр, 1 бярууг 300.000 төгрөгөөр тооцож байсан. Энэ нь нийт 200 үхрийг 3 сарын хугацаанд маллахад 3.000.000 төгрөгийн хөлсөөр малладаг. Үүний хагасыг нь авч ирж өгөөд үлдэгдэл төлбөрийг малаа буцааж өгөхөд нь тооцохоор болсон. Тухайн үед авч ирсэн 5 тугал, 1 бярууг нутгийн н.Мөнгөн гэх хүнд зарахаар явсан. Бид малаа ээлжээр хариулдаг. Миний ээлж 12 сарын 05-ны өдөр дуусдаг. Ээлжээ дуусаад н.Мөнгө гэх хүн дээр очоод А.Ганхуяг 5 тугал, 1 бяруу өгсөн байна гэхэд н.Мөнгө тугал, бярууг авч ирсэн. 1 тугалыг 120.000 төгрөг, 1 бярууг 170.000 төгрөгт тооцож авах саналтай байна гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь А.Ганхуягтай яриад мал авсан н.Мөнгөө гэх хүн чинь 1 тугалыг 120.000 төгрөг, 1 бярууг 170.000 төгрөгт тооцож авахаар болсон байна. Та энэ хүнтэйгээ ярь гэж хэлсэн. Сүүлд н.Мөнгөө нь 5 тугал, 1 бярууг н.Бямбадоржид зарсан байсан. Хэдэн төгрөгт үнэлж зарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Малын ээлжээс буугаад А.Ганхуяг руу тохирсон 50 хувийг өгөөч гэж хэлэхэд том бага 2 үхэр өгнө. Тэрийгээ нядлах эсэхээ өөрөө мэд гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 12 сарын дундуур Улиастын хөх сайр гэх газраас малаа оруулж ирээд нядлаад, үхрүүдийг хаваржаа руу гаргасан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганхуяг мэдүүлэхдээ: Шүүгдэгчид 196 үхэр өгсөн бөгөөд үүнээс 2 үхрийг өөрөө дур мэдэн нядалсан байна. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мал хариулахаар 5 тугал, 1 бяруу өгөхөөр тохиролцсон. Тухайн үед өөрийн нутгийн ханшаар тохирч байгаа талаар хэлэхэд болно 5 тугал, 1 бяруугаа аваад ир гэж хэлсэн. Үхрээ туугаад аваад ирээд Ц.*******д хүлээлгэж өгөх гэсэн боловч тэрээр гэртээ байгаа тул түүний ах Ц.Түмэнжаргал ахад нь тоолж хүлээлгэж өгсөн. Тухайн үед 5 тугал, 1 бяруу авч ирлээ Ц.******* мал хийж авна гэж хэлсэн гэхэд түүний ах Ц.Түмэнжаргал 3 нь шууд аваад зарчихъя, түүнд мөнгө хэрэг болох байх гэж хэлээд ачаад аваад явсан. Би гэртээ очоод Ц.*******тэй утсаар чиний ах чинь 5 тугал, 1 бяруу зарахаар авч явсан. Хэдэн төгрөг болох нь хамаагүй. Чи бид 5 тугал, 1 бяруугаар тохиролцсон гэж хэлсэн. Үүнээс 10 хоногийн дараагаар тугал чинь зарагдахгүй байна. Үнэ ханш ярихад нь чи 5 тугал, 1 бяруу авуул ав. Би Баян-Өлгий аймгийн Булган сумаас очиж чадахгүй гэхэд ******* би мөнгө авмаар байна гэхээр нь Мөнххайрхан суманд байх хүргэн н.Тамир нь 5 тугал, 1 бяруу аваад нэг хүнд зарсан байсан. Тэрээр 4 тугал нь 400.000 төгрөг, 1 бярууг 200.000 төгрөгөөр тооцож аваад 1 тугалыг нь аваагүй, нийт 500.000 болж байна гэхээр нь мөнгийг нь шилжүүлээд өгчих би очих боломжгүй байна гэж хэлсэн. Миний бие Ц.*******д 200,000, 200,000 төгрөгөөр тус бүр шилжүүлж үлдэгдэл 200.000 төгрөгийг нь үхэр хүлээлгэж өгөх үед өгнө гэж хэлсэн. Гэтэл Ц.******* нь Улаанбаатар хот руу явах үедээ над руу залгаж ярьж байгаагүй, миний үхрийг харж байгаагүй. Миний зүгээс 196 үхрээс 2 үхрийг гаргаж нядал гэж хэлж, ярьж байгаагүй. Хохирлоо гаргуулах хүсэлттэй байна гэв. 2036000000136 дугаартай эрүүгийн хэргээс: 1. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5-р хуудас/, 2. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/, 3. Хохирогч А.Ганхуягын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, 4. Гэрч А.Ганхуягын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21-р хуудас/, 5. Гэрч Б.Баттүшигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/, 6. Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, 7. Гэрч А.Алтанхуягын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-р хуудас/, 8. Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31-р хуудас/, 9. Гэрч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/, 10. Гэрч Р.Баасангомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/, 11. Гэрч Д.Эрболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/, 12.Яллагдагч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /54-55-р 4 хуудас/, 13.Яллагдагч Ц.*******гийн Төрийн банк дахь 10300056066 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 69-р хуудас/, 14. Тус шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай тэмдэглэлд тусгагдсан хохирогч А.Ганхуяг, гэрч Б.Оюунцэцэг, Г.Төрмөнх нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 233-236-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцсэн боловч хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэхэд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзэх, цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Харин шүүгдэгчид холбогдуулан прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хөлсөөр маллуулахаар А.Ганхуягын итгэмжлэн хариуцуулсан 196 тооны сарлаг үхрээс 2 тооны сарлаг үхрийг 2019 оны 12 дугаар сард тус сумын Хаг багийн нутаг дэвсгэр “Улиастайн бэлчир” гэх газарт нядалж хувьдаа завшиж, хохирогчид 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч А.Ганхуягын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн / 1981 оны 08 сарын 25- ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт багт оршин суудаг/ “... Анх Ц.*******тэй утсаар ярьж тохироод 5 тугал, 1 бяруу нийт 6 тооны сарлаг үхрийн тугал, бяруу үхрийн хөлсөнд өгөхөөр тохиролцсон. Ц.******* зөвшөөрөөд “үхрээ та аваад ир” гэж хэлэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 28-29-ний хооронд Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх сайгийн ам” гэх газарт Ц.*******гийн гэрт тууж очсон. Гэрт нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь Мөнххайрхан сумын төвд байсан Ц.*******гийн ах Б.Түмэнжаргал руу ярьсан чинь “унаа байхгүй байна” гэж хэлэхээр нь манай хүргэн Тамираар авахуулсан. Ц.*******гийн ах Б.Түмэнжаргал ирээд тоолоод 196 сарлаг үхэр хүлээж аваад гэрийнхээ дээд талын “Сонгинот” гэх газарт үхэр тууж гаргачихаад буцаад Ц.*******гийн гэр лүү явж байтал Ц.******* таараад “үхэр авч ирээд танай ах Б.Түмэнжаргалд тоолоод Сонгинот гэх газар луу гаргалаа” гэхэд “зөв 5 газарт гаргасан байна” гэж хэлсэн. Тэгээд Ц.*******тэй хамт гэрт нь очоод “үхрээ 3 сар маллуулсны хөлс мөнгөнд ярьсан тугал, бярууг чинь танай ах Б.Түмэнжаргал ачаад явчихлаа” гэж хэлсэн чинь “мөнгө төгрөгийг тэр хүн авахгүй би авна шүү” гэж хэлсэн. Тухайн үед Ц.*******тэй 1 үхрийг 5000 төгрөгөөр бодож тохиролцоогүй. Бүх үхрийг нийт 3 сарын хугацаанд анх тохирсон 5 тугал, 1 бяруу өгөхөөр тохиролцсон. Б.Түмэнжаргал “энэ тугал, бяруугаар юу хийх вэ, Ц.*******д мөнгө нь хэрэг болох байлгүй” гэж хэлээд сумын төв рүү Б.Түмэнжаргал, Мөнгөн гэдэг залуу тугал, бярууг би авна гээд пургон машинаар ачаад явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Мөнгөн гэдэг залуу надтай “би тугал, бяруу авахаа болилоо. Та тугал, бяруугаа аваарай, манай торонд байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Ц.******* рүү утсаар яриад “одоо энэ тугалыг яах вэ, Чи үхэрт нийлүүлэх юм уу, өөр хүнд зарах юм уу” гэж асуусан. “Зарагдвал та зараад мөнгийг нь өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн Тамир рүү залгаад “Мөнгөн гэдэг залуугийн торноос тугал, бяруу аваад зар” гэж хэлсэн. Тэгээд манай хүргэн аваад “Бямбадорж гэдэг хүнд 600000 төгрөгөөр зарлаа” гэж хэлэхээр нь би Ц.******* руу залгаад “Тугал зарагдсан байна. Үхрийн хөлс, мөнгийг манай хүргэн Тамираас аваарай” гэж хэлсэн. Тэгээд Ц.******* манай хүргэн Тамираас 200000 төгрөг 2 удаа дансанд шилжүүлж авсан байсан. 12 сарын 20-25-ны хооронд над руу Ц.******* залгаад үхрийн хөлс үлдэгдэл 200000 төгрөгөө өгөөч гэхээр нь үхрээ тоолж хүлээж авахдаа өгнө гэж хэлсэн. Тэгээд Ц.******* уурлаад утсаа тасалсан байсан. ...Би Ц.*******д үхрийн хөлсөнд 2 тооны үхэр өгнө гэж хэлээгүй. Тийм яриа огт гараагүй. ...Би 10 настай том бор эм үхрээ 800000 төгрөгөөр үнэлж байна. Нөгөө эм төрөх насны 4 настай мухар хар үхрээ 700000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...Ц.******* миний 2 сарлаг үхрийн төлбөр мөнгийг бүрэн барагдуулчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/ Гэрч А.Ганхуягын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удалгүй манай үхэр бутарч тарсан байхаар нь Ц.*******тэй утсаар ярьсан чинь “Би Улаанбаатар хотод байна. Та 200000 төгрөг дутуу өгсөн учраас би танай үхрийг хаячихаад хотод ирсэн байна. Та үхрээ өөрөө цуглуулж аваарай” гэхээр нь би “хөлсөндөө авсан 400000 төгрөгийг минь буцааж өг” гэсэн. “Чи муу 400000 төгрөгөнд үхлээ юу, тонил цаашаа” гээд утсаа таслаад дахиж холбогдоогүй. ...2019 оны 11 дүгээр сарын 30-наас 2020 оны 02 дугаар сарын ... хүртэл 3 сар хариулж өгөхөөр болсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21-р хуудас/, Гэрч Б.Баттүшигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Ц.******* нь Тамирын хадам аавын үхрийг хөлсөөр хариулахаар авсан талаараа хэлж байсан. 2019 оны 11 сарын дундуур Хаг багийн нутаг “Шагайн орой” гэх газраас 30 тооны сарлаг үхэр тууж ирээд “Бэлчир” гэх газарт 2 тооны сарлаг үхэр нядалсан. ...Бор, хар хоёр үхэр нядалсан. ...Найзтайгаа хөдөө яваад 2 үхэр алалцаад ирэх үү, би үхэр хариулсныхаа хөлсөнд авч байгаа юмаа гэж хэлээд намайг дагуулаад явсан. Сүүлд нь надад ....50000 төгрөг өгсөн. ...Хоёр толгой нь тэндээ бэлчээрт байгаа байх.” гэсэн мэдүүлэг / хавтаст 6 хэргийн 24-25-р хуудас/, Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баян–Өлгий аймгийн Булган сумын иргэн А.Ганхуяг нь 196 тооны үхрийг 2019 оны 11 дүгээр сард Ц.*******д хүлээлгэн өгсөн. Тухайн үхэр нь “Шагайн орой” гэдэг газарт байсан. Үхрийг авснаас хойш нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Надад үхэр хариулж байгаарай гэж захисан зүйл байхгүй. Би хот явах гэж байхад нь “энэ айлын үхэр яах гэж байгаа юм бэ надад 200000 төгрөг өгчих би хариулж байя” гэхэд дуугарахгүй яваад өгсөн. Үхрийн хөлсийг 600000 төгрөгөөр тохиролцсон. 400000 төгрөгийг өгөөд үлдсэн 200000 төгрөгийг нь үхрээ авахад өгөхөөр тохиролцсон. Ц.*******гийн утсаар ярьж хөлсөндөө хоёр үхэр авах зөвшөөрөл авсан гэдэг нь худлаа. 2 үхрийг нь хулгайлж алсан байсан. А.Ганхуяг гэдэг залуу тухайн үед “Ц.******* утсаа авахгүй байна манай үхрийг хараад өг” гээд гуйгаад байхаар нь нэг удаа харахад үхэр нь бүгд тарж бутраад алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 26-27-р хуудас/, Гэрч А.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өөрийн 39 үхрийг 2019 онд Мөнххайрхан сум руу явуулсан. Манай аав, ах нарын нийлсэн 196 тооны үхэр байсан. Хөлсийг нь 3 сарын хугацаанд 600000 төгрөгөөр тохиролцсон. Манай том ах А.Ганхуяг нь Ц.******* гэх залуутай ярьж тохиролцсон байсан. Би тухайн үед ахын хамт үхрээ тууж хүргэсэн. ...5 тооны тугал зараад 400000 төгрөгийг Ц.*******д өгсөн. 200000 төгрөгийг дараа үхрээ авахаар өгөхөөр болсон. Хоёр үхэр нядалж авах талаар ярилцсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 29-р хуудас/, Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны өвөл Мөнххайрхан сум руу миний өөрийн 60 үхэр давсан. Манай ах, хүүхдүүд болон манай нийт 196 тооны үхэр Мөнххайрхан суманд өвөлжсөн. Тухайн үед 60 үхрийн хөлсөнд нэг бяруу өгчих гэж байна гэхээр нь би нэг бяруу өгч явуулсан. Тухайн үхрийн хөлсийг манай дүү А.Ганхуяг л Ц.******* гэдэг залуутай ярьж тохиролцсон. Хоёр үхэр өгнө гэсэн талаар мэдэх зүйл байхгүй. 12 дугаар сард үхэр тарж бутарсан байна гэж байсан. Тэгээд манай хүргэн Мөнххайрханд цуглуулж 2020 оны 03 дугаар сард үхрээ цуглуулж авсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 30- 31-р хуудас/, Гэрч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ц.******* манай ажил дээр ирээд “Та завтай бол Улиастын Хатуу сайгийн бэлчирээс 2 тооны сарлаг үхрийн мах ачиж авч ирэх гэсэн юм аа” гэхээр нь би Ц.*******гийн хамт очиж 2 үхрийн мах авч ирж өгсөн. Тухайн үед би Ц.*******гээс 1 үхрийн махыг нь 550000 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн үхрийнхээ махыг манай сумын иргэн Р.Басангомбоор ачаад Ховд руу явсан. ...Гялгар цаасаар хучсан байсан 2 үхрийн махыг ачиж ирэхэд толгой шийр, арьс дотор нь байхгүй байсан. Миний өөрийн үхрийн мах гэж ярьсан. Тухайн үед Ц.******* “Улаанбаатар хот руу явах ажил байна, надад мөнгө хэрэг болоод байна, Та үхэр авах уу” гэхээр нь би 1 үхрийн махыг худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34-р хуудас/, 7 Гэрч Р.Басангомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай сумын иргэн Г.Баянмөнхийн амбаарт 2 үхрийн мах байснаас 1 үхрийн мах ачиж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/, Гэрч Д.Эрболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сарын 25-наас 27-ны үед Ц.******* над руу яриад “үхрийн мах авах хүн байна уу” гэхээр нь би тухайн үед Ховдын групп дээр идэшний үхэр авна гэсэн зар байхаар нь дугаарыг нь Ц.*******д өгсөн. Тухайн үед ямар хүн байсныг би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/, Гэрч Г.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2019 оны 11 дүгээр сард би Ц.*******тэй уулзахдаа идэшний үхэр байна уу гэж асуухад би үхрээ харж байгаад зарах үхэр байвал хэлнэ гээд явсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сард “би идшээ гаргачихлаа хөдөөнөөс үхрийн мах ачиж ирэх машин хайж байна, та яваад өгөх үү” гэхээр нь би хамт Улиастын Хатуу сайгийн бэлчирээс 2 үхрийн мах очиж авч ирсэн. ...Ирж махаа буулгахдаа “танай амбаарт махаа буулгачихъя, манай гэр эзгүй байгаа, хот руу ачихдаа авна” гээд манай амбаарт буулгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/, Гэрч Б.Баттүшигийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2019 оны 12 дугаар сарын дундуур Ц.******* манай гэрт ирээд хөдөө яваад 2 үхэр гаргаад ирье гэхээр нь би хамт яваад Шагайн орой гэдэг нэртэй газраас 30 гаран сарлаг үхэр тууж ирээд Бэлчир нэртэй газарт 2 тооны үхэр нядалсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 41-42-р хуудас/, Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Сарлаг эм үхэр үнэ 800000 төгрөг, Сарлаг 4 настай үхэр 700000 төгрөг, дүн 1500000 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-р хуудас/, Яллагдагч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би А.Ганхуягын 2 сарлаг үхрийг 2019 оны 12 дугаар сарын дундуур багийн нутаг дэвсгэрт байрлах Хатуу сайгийн Бэлчир гэх газарт Б.Баттүшигийн хамт манай хаваржаа “Бэлчир” гэх нэртэй газар нядлаад үхрийнхээ гэдэс дотрыг нь хаяад махыг гялгар цаасаар боогоод тавьсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн үед үхрийн эзэнд хэлээгүй. Надад нас зааж зүсэлж өгөөгүй. Өөрөө мэдээд А.Ганхуягын үхрээс бор зүсмийн эм сарлаг үхэр, хар зүсмийн 3 орчим насны эм сарлаг үхэр нядалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55-р хуудас/, Шүүгдэгч Ц.*******гээс худалдаж авсан үхрийн мөнгийг шилжүүлсэн гэх иргэн Г.Баянмөнхийн ХААН банкны 5854030005 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 81-р хуудас/, Иргэн У.Оюунбилэгийн Төрийн банкны 110900005253 дугаартай депозит дансны харилцагчийн хуулга /хавтаст хэргийн 82-р хуудас/, Хохирогч А.Ганхуяг, иргэн А.Алтанхуяг, Б.Гантөмөр нарын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого /хавтаст хэргийн 86-95-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Малд үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэлд 8 мөрдөгч нь хөндлөнгийн гэрчээр хохирогч А.Ганхуягыг оролцуулан гарын үсэг зуруулсныг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд / хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт судалсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “үхрийн хөлсийг 1500000 төгрөгөөр тохиролцож 1000000 төгрөгт нь 2 үхэр нядалж авсан” гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өөр хүн оролцох байсан, шүүгдэгч гэм буруугүй, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй” хэмээн мэтгэлцэн дүгнэлтдээ үндэслэл болгож нотлох баримтаар шинжлэн судлуулсан Малд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны жагсаалт, хохирогч А.Ганхуягын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч Б.Оюунцэцэг, Г.Төрмөнх, хохирогч А.Ганхуяг нарын мэдүүлэг, гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэх, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тухайлбал, гэрч Б.Оюунцэцэгийн “2019 оны сүүлээр 2020 оны эхээр яг хэдэн сарын хэдний өдөр ярьсныг би сайн мэдэхгүй байна. Манай төрсөн дүү Б.Түмэнжаргал намайг Улаанбаатар хотод байхад утсаар залгаж орж ирээд “та идшээ юу болгож байна” гэж асуугаад “танайд 8 бог гаргасан явуулна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “8 бог малын мах авахгүй, 4 бог малын мах авна” гэж хэлсэн. “Ц.******* үхрийн хөлсөнд 2 үхэр, үхрийн эзнээс хөлсөнд тохирч авч гаргасан. Нэг үхрийн махыг аймаг оруулж зарна гэж байна, тэр үхрийн махыг та авахгүй юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “авахгүй манайд тийм их мах хэрэггүй, хавар болохоор гэсээд муудаад байдаг юм. Тэгээд ч би сарлаг үхрийн мах авмааргүй байна” гэж хэлсэн. ...Тэгээд би “чи ямар хүнтэй хэрэлдээд байгаа юм бэ” гэхэд “нөгөө Булганы үхрийн эзэн ярьж байна” гэсэн. Тэгэхээр нь “утасныхаа чанга яригч дээр тавьчих би сонсъё гэж хэлсэн. ...Тэр хүн “би хөлсөнд өгсөн 2 үхрээ буцааж авна шүү” гэж байсан. Тэгэхээр нь би “юу гэсэн үг вэ хөлсөнд өгсөн үхрээ буцааж авна гэж юу яриад байна гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108-р хуудас/ гэрч Г.Төрмөнхийн шүүх хуралдаанд өгсөн “...А.Ганхуягаас хөлсөндөө 2 тооны үхэр авахаар болсон гэдгийг сонссон. Тэгээд үхрээ гаргаад Улаанбаатар хот руу явсан.” гэх мэдүүлгүүдийн эх сурвалж нь тогтоогдохгүй байгаа бөгөөд гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Оюунцэцэг эгчид “Ц.******* үхэр маллуулж байгаа үхрийн эзнээс 2 үхэр хөлсөндөө авч гаргасан 1 үхрийн махыг та авах юм уу” гэж яриагүй, худал ярьж байна. Би 9 Ц.*******г А.Ганхуягын 2 тооны сарлаг үхрийг нядалсныг мэдээгүй. Б.Оюунцэцэг эгчийнд 4 бог гаргаж явуулсан....Анх Ц.*******д үхэр хүлээлгэж өгөхдөө 2 үхэр өгнө гэж ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Тугал, бяруугаар тохирлоо гэж ярьж байсан. Сүүлд тугал, бяруу муу учир сумын төв оруулж зараад мөнгийг нь Ц.*******д өгсөн гэсэн.” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн Малд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны жагсаалт, хохирогч А.Ганхуягын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллого, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч Б.Оюунцэцэг, Г.Төрмөнх нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шалгасан боловч хохирогч нь анх үхрийг шүүгдэгчид хүлээлгэж өгөхдөө мал хариулсны хөлсөнд 2 үхэр өгөхөөр тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэлээ. Харин хохирогч А.Ганхуягын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “малын хөлсөнд бяруу, тугал өгөхөөр тохиролцсон” гэх мэдүүлгийн эх сурвалж нь Гэрч Б.Түмэнжаргал, Гэрч А.Алтанхуяг, гэрч Б.Гантөмөр нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн А.Ганхуяг нь өөрийн болон аав н.Аюуш, авга ах Б.Гантөмөр, дүү А.Алтанхуяг нарын нийт 196 тооны үхрийг 2019 оны 11 сараас 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэл зэргэлдээ орших Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт өвөлжүүлэхээр шүүгдэгч Ц.*******тэй амаар тохиролцож, үхэр өвөлжүүлж хариулсны хөлсөнд 5 тугал, 1 бяруу өгөхөөр болжээ. Хохирогч нь 196 тооны үхрээ тууж ирж шүүгдэгч болон Б.Түмэнжаргал нарт хүлээлгэж өгч, мал хариулсны хөлс 5 тугал, 1 бяруу нь муу байсан тул 600000 төгрөгт худалдаж мөнгийг нь 200000 төгрөгөөр 2 удаа шүүгдэгчид шилжүүлж үлдсэн 200000 төгрөгийг үхрээ хүлээж авах үед өгнө гэж хэлжээ. Шүүгдэгч нь дээрх үхрийг хариулж байгаад 2019 оны 12 сарын сүүлээр Улаанбаатар хот руу явах үедээ хохирогч А.Ганхуягын хүлээлгэж өгсөн 196 тооны үхрээс хар зүсмийн болон бор зүсмийн 2 үхрийг Б.Баттүшигийн хамт нядалж, 1 тооны үхрийн махыг М.Баянмөнхөд худалдсан байна. Хохирогч нь өвөлжүүлэхээр хариуцуулсан үхэр нь тарж бутарсан сургаар Ц.*******тэй утсаар ярьсан боловч дутуу 200000 төгрөгөө өгөөгүй үхрээ өөрөө цуглуулж ав гэжээ. Улмаар хохирогч нь үхрээ цуглуулж авч 2 тооны үхрийг минь нядалж авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэрэг хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч А.Ганхуягтай үхэр өвөлжүүлэхээр тохиролцсон талаар болон 196 тооны үхэр хүлээж авч, 10 үхэр хариулсны хөлсөнд тооцож 1 бяруу 5 тугал авахаар болсон, улмаар 2 удаагийн гүйлгээгээр 400000 төгрөгийг хүлээж авсан, мөн хохирогчийн хүлээлгэж өгсөн үхрээс 2 үхрийг нядалсан үйл баримтын талаар маргаагүй байна. Иймээс шүүх хуралдаанд тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд 2019 оны 12 дугаар сарын дундуур Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэр Бэлчир гэх газарт шүүгдэгч нь өөрт нь хариуцуулж өгсөн бусдын 196 тооны үхрээс эзэмшигч нь буюу хохирогчид мэдэгдэлгүйгээр хар болон бор зүсмийн 2 тооны үхрийг нядалж махыг нь бусдад худалдаж, тухайн үхрийг хариуцуулан өгсөн хохирогч А.Ганхуягт хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ. Өөрөөр хэлбэл бусдын итгэмжлэн хариуцуулсан үхрээс 2 тооны үхрийг хариуцуулсан хүнд нь буюу хохирогч А.Ганхуягт мэдэгдэлгүйгээр нядалж, бусдад худалдаж ашиг олсон шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа буюу бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж үзнэ. Хохирогч А.Ганхуяг нь 196 тооны үхрээ шүүгдэгчтэй хөлсөөр өвөлжүүлэхээр тохиролцож хүлээлгэж өгч, тухайн үхрийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлсэнээр тэрээр үхрийг хариуцах үүрэг хүлээсэн бөгөөд улмаар өөрт нь итгэмжлэн хариуцуулсан үхрийг эзэмшилд байгаа байдлыг ашиглан худалдаж захиран зарцуулсан нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бий болгожээ. Иймээс шүүгдэгч нь өөрт хариуцуулан хүлээлгэж өгсөн үхрээс 2 тооны үхрийг хариуцуулсан хүн буюу хохирогч А.Ганхуягт мэдэгдэлгүйгээр нядалж, захиран зарцуулах аргаар хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрт нь хариуцуулсан бусдын өмч гэдгийг мэдсээр байж 2 тооны үхрийг захиран зарцуулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ц.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ц.*******г хохирогч А.Ганхуягын итгэмжлэн хариуцуулсан 196 тооны үхрээс 2 тооны үхрийг завшиж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаархи дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ. Дээрх үхэр нь хэд хэдэн хүний эзэмшлийнх боловч иргэн А.Ганхуяг нь тухайн үхрийг 11 эзэмшигчдээс нь хариуцан хүлээн авч, улмаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрт өвөлжүүлэхээр шүүгдэгчтэй тохиролцож түүнд хүлээлгэж өгсөн, мөн шүүгдэгч нь А.Ганхуягын өмнө 2019 оны 11 сарын сүүлээс 2020 оны 2 сарын сүүл хүртэл үхрийг хариуцан хариулах үүрэг хүлээсэн учраас мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.Ганхуягыг оролцуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ганхуягыг хохирогчоор тогтоон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, түүнийг цагаатгах үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч Ц.*******гийн завшсан 2 үхрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үхрийн үнэ 1500000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Ганхуягт олгохоор шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.*******д урьд нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 5 сарын хугацаагаар хойшлуулж байсан нь дээрх шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хавтаст хэргийн 58-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчийн ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг завшсаныг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдлын талаар гэрч Д.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Ц.******* нь ам бүл 2, ээжтэйгээ хамт амьдардаг. Ц.******* нь дуу цөөнтэй, даруу дөлгөөн зантай, ажилч хичээнгүй, хүнийг хүндэлж мэддэг, ямар нэгэн хорт зуршил хэрэглэдэггүй, хүнд тусархуу, илүү дутуу ааш зан байхгүй. ...Одоо Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт ээж *******гийн хамт мал маллаж амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч Я.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт ээж *******гийн хамт мал маллаж амьдардаг. Амьдралын хувьд боломжийн, дутагдах гачигдах зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 756 дугаартай албан бичиг Ховд аймгийн Мянгад сумын Хаг багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 37-38, 56, 72-74 р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн болон 12 эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргав. 1. Улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “Шүүгдэгч нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунхайн зорилгоор нядалж худалдаалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Хэдийгээр яллагдагчийн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй ч хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн төрийн банкны хуулга, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэргийн субъект шүүгдэгч Ц.******* гэж тогтоогдож байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь аж ахуй нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг болгосон этгээд эсхүл хууль буюу гэрээнд зааснаар эд хөрөнгө хүлээлгэж өгсөн байхыг шаарддаг. Хохирогч А.Ганхуяг нь Ц.*******д хариуцуулан үлдээсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй, шинжээчийн дүгнэлтээр 2 тооны үхэр нь 1500000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгчээс 1500000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох саналтай байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд олсон хөрөнгө, орлого 1050000 төгрөгийг хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулах, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих, хохирогчид учирсан 1500000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгчийн эзэмшлийн 3 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах саналтай” гэв. 2. Хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ “ Гэмт хэргийн зүйлчлэл тохирч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Хохирогч нь тухайн үед хөлсөнд 2 тооны үхэр өгнө гэж яригдаагүй. Хохирогч нь өөрийн эзэмшлийн 196 үхрийг шүүгдэгч Ц.*******д өгсөн бөгөөд үхрийн хөлсөнд 400,000 төгрөгийг хөлс болгож шилжүүлсэн байдаг. Уг 196 үхрээс 2 үхрийг зөвшөөрөлгүй нядалж 13 худалдсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. ...Иймд шүүгдэгчийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирол 1500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. ...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Өнөөдрийг хүртэл шүүгдэгч Ц.******* хохирлыг төлөөгүй байна. Хохирогчийн хувьд хохирлоо төлүүлэх саналтай байх тул прокурорын саналыг дэмжиж байна гэв. 3. Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтэндээ “..Улсын яллагчийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Гэтэл улсын яллагчийн зүгээс яллах талын баримтуудыг шүүхэд шинжлэн судалж байгаа нь уг заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс нядалгаа хийхээс өмнө том бага 2 үхэр нядалж ав гэх асуудлыг ярьсан. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд байдаг. Тухайлбал хохирогчоор тогтоовол зохих этгээд тогтоогдоогүй. ...Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч А.Ганхуяг нь хохирогч мөн гэж тогтоох боломжгүй. Тухайн 196 үхрийн бусад өмчлөгч нарт хохирол үүссэн эсэхийг тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үлдсэн үхэр нь хэний өмчлөлийн үхэр гэдгийг тогтоох шаардлагатай. Гэрч нарын мэдүүлэг нь эх сурвалжаа тогтоож чадаагүй, гэрчийн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй гэдгийг ойлгох нь зүйтэй. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь тогтоогдохгүй байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шүүгдэгч Ц.******* үйлдсэн гэж үзвэл А.Ганхуягт хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй. ..Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутайг хангалттай нотлож тогтоогдоогүй. Иймд шүүхэд гаргасан анхны саналаа дэмжиж шүүгдэгчийн гэм буруугийн асуудал нь эргэлзээтэй байх тул цагаатгаж өгнө үү. ...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирохгүй ялын саналыг оруулж ирж байна гэж бодож байна. Энэхүү гэмт хэрэг нь сонгох санкцтай гэдгийг анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах эсхүл тэрхүү зардлаас илүү гарсан бол улсын төсөвт оруулдаг. Хохирлыг 1 жилийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгчийн хувьд дараагийн шатны шүүхэд хандахаа илэрхийлсэн. Хэрэв шүүхээс прокурорын саналын дагуу хорих ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Уг эрүүгийн хариуцлагыг оногдуулахад шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзнэ үү гэв. 14 Шүүгдэгч Ц.*******г “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ч шүүгдэгчийн “ам бүл 2, өндөр настай ээжийн хамт амьдардаг” гэх хувийн байдал, малын хөлсөнд өгөхөөр тохиролцсон 200000 төгрөгийг өгөөгүй гэх таарамжгүй харилцаанаас улбаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж, чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулав. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч шүүгдэгч нь хохирлыг төлөөгүй бөгөөд хохирол төлөхөө илэрхийлж байгаа талаарх /хэрхэн яаж төлөх/ нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй болно. Иймд шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1- д зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. Шүүгдэгч нь нядалсан 2 үхрийг бусдад худалдаж орлого олсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1050000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлыг 1 жилийн дотор төлөх хугацаа тогтоож өгөхийг хүссэн ба шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж мэдүүлснийг харгалзан хохирол 1500000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоов. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн 3 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/55 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх 15 байгууллагад даалгаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2 . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******г 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1050000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.*******гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******д тайлбарласугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******гээс 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А.Ганхуягт олгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгчид хохирлыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоосугай. 7. 2036000000136 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Шүүгдэгч Ц.*******гийн эзэмшлийн 3 тооны үхрийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 5/55 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа 16 гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйл, 191 дүгээр зүйлийн 191.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК