Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Сартуул ургийн овогт Хүрэлчулууны *******д холбогдох 2136000000220 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, ам бүл 2, эрэгтэй, эхийн хамт амьдардаг, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* хатан орон сууцны 205/а байрны 04 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Сартуул овогт Хүрэлчулууны *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Х.******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шөнийн 01 цагийн орчимд Ховд аймгийн ******* сумын Буянт багийн ТОСК-А байрны 1 дүгээр орцны 16 тоотод оршин суух Б.*******ийн гэрт “Ballantines” нэртэй шилтэй вискигээр Б.*******ийн толгойн тус газарт цохиж, толгойн зүүн чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдэд хаван хавдар бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гаргасан хэргээ хүлээн зөвшөөрсөн. Би прокурорын санал болгосон торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа гэв. 2136000000220 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1.Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтахэргийн 25-26-р хуудас/, 2. Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүл/хавтаст хэргийн 29-р хуудас/, 3.Насанд хүрээгүй гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсмэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/, 4.Яллагдагч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50-р хуудас/, 5. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 692 дугаартай дүгнэ/хавтаст хэргийн 43-44-р хуудас/, 6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12-р хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээншүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Буянт багийн ТОСК-А байрны 1 дүгээр орцны 16 тоотод хохирогч Б.*******тэй маргалдах явцад толгойн тус газарт нь “Ballantines” шилтэй Вискигээр цохиж, хохирогчийн эрүүл мэндэд нь толгойн зүүн чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдэд хаван хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Намайг 2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед гэртээ унтаж байхад надруу миний танил Х.******* миний 99107328 дугаарын утасруу ... “би танайхруу очиж байна” гэж мессеж бичихээр нь “би унтаж байна, болиоч” гэж мессеж биччихээд унтаж байхад гэрийн хаалга цохихоор нь би босоод хаалга тайлахад Х.******* ирсэн ба амнаас нь архи үнэртсэн байдалтай байхаар нь би ... “чи чимээгүй унт, хүүхэд унтаж байна”.... гэхэд миний баруун чихрүү гараараа нэг удаа цохихоор нь би тухайн үед уурлаад “чи манайхаас гар, чи намайг цохидог хэн бэ” гээд чанга ярихад манай охин ******* сэрсэн. *******д ... “та манайд хэзээ орж ирсэн ямар учиртай хүн юм, манайхаас гараач” ... гэхэд ******* надаас “хадгалуулсан Вискигээ авъя” гээд манай зурагтын суурины хажууд очоод зогсчихоор нь би нэхээд байсан Вискиг нь гаргаж өгөөд “чи архи уух гэсний төлөө, архины төлөө манайд ирсэн юм байна, үүнийгээ аваад яв” гэхэд ******* шууд миний толгойруу надаас авсан Вискигээрээ цохичихоод манай гэрээс гараад явчихсан. Тэр үед миний толгойноос цус гараад шууд БОЭТ-ийн 103 руу залгаж дуудлага өгсөн ба эмнэлэгрүү ярьсны дараа Цагдаагийн газрын 102 дугаарын утасруу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...2021 оны 10 дугаар сарын 13-ны шөнө /цаг хэд болж байсныг анзаараагүй/ барагцаагаар 01 цагийн үед байх намайг унтаж байхад манай ээж Б.******* гэр дотор нэг эрэгтэй хүнтэй ярилцаад байх шиг болохоор нь би сэрээд босоод иртэл манайд нэг танихгүй эрэгтэй хүн ирчихсэн хажуу талын өрөөнд ярилцаад байх шиг байсан. Би тэр үед унтаж байгаад сэрчихсэн байсан болохоор босоод гайхаад байж байтал хажуу талын өрөөнөөс ээж гарч ирсэн. Хойноос нь танихгүй эрэгтэй хүн гарч ирээд ямар нэг зүйл хадгалуулсан юм шиг, тэр хагалуулсан зүйлийгээ авах гэж байгаа бололтой хойноос нь дагаад өөр өрөөрүү ярилцаад ороод ирсэн ба тухайн эрэгтэй хүн манай зурагтын суурийг очиж онгойлгож үзсэнээ буцаад ээжийн хажууд очоод хадгалуулсан зүйлээ хаана байгааг асуугаад нэхээд байсан. Ээж том өрөөний зурагтын суурин дотор байсан шилтэй вискиг миний унтаж байсан орны хөнжил доогуур нуучихсан байж байгаад гаргаж ирээд тухайн хүнд өгөхөд тухайн хүн ээжийн толгойруу тухайн шилтэй вискигээр цохичихоод манай гэрээс гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33- 34 дугаар хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмБ.Цэндхүүгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 629 дугаартай “ 1.Б.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2. Б.*******ийн биед толгойн зүүн талын чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдэд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. 3.Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Б.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна. 5. Б.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэгэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-12-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэрги13-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэрги13-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэгл/хавтаст хэргийн 17-20-р хуудас/, Яллагдагч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 1996 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Айлын бага хүүхэд, дээрээ 1 ах, 1 эгчтэй, одоо ээжтэйгээ хамт ******* сумын ******* багийн ******* хатан 205/а байрны 4 тоотод оршин суудаг, Би 2003 онд ******* сумын 1 дүгээр сургуульд элсэн суралцаж 2013 онд бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. 2013 онд Улаанбаатар их сургуульд Солонгос хэлний орчуулагчийн ангид элсэн суралцаж 2018 онд Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 2018 оны 07 дугаар сард Солонгос улсруу яваад Солонгос улсад 1 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сард Монгол Улсад ирсэн. Одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би Б.*******ийн гэрт ороод нэг л удаа толгой хэсэгрүү нь шилтэй вискигээр цохичихоод шууд гэрээс нь гараад явчихсан. Б.******* намайг цохисон зүйл байхгүй. Би Б.*******т ямар нэгэн хохирол төлж барагдуулсан зүйл байхгүй. Харин надаас хохирол нэхэмжилбэл би төлж барагдуулахад бэлэн байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан насанд хүрээгүй гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шөнийн 01 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.*******ийн гэрт шүүгдэгч Х.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж “хадгалуулсан Виски архи өгсөнгүй нуулаа” гэх шалтгаанаар хохирогчтой маргалдаж улмаар түүний толгойн тус газарт “Ballantines” шилтэй вискигээр цохисон байна. Шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчийн биед шарх, зөөлөн эдэд хаван хавдар бүхий гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Б.*******ийн биед үүссэн толгойн зүүн талын чамархай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдэд хаван хавдар гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгч Х.*******гийн хохирогч Б.*******тэй маргалдах явцатолгойн тус газар шилтэй виски архиар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бболох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн Эрүүгихэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч Х.*******г хохирогч Б.*******ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсболох нь тогтоогдсон учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсбайсан, хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Шүүгдэгч Х.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хор уршиг буюу эмчилгээний зардал 480000 төгрөг нэхэмжилжээ. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан нь “480000 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан, өөрийн зүгээс гомдолгүй” гэх хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Х.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдс“Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хавтаст хэргийн 59-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Мөнхбатын мөрдшалгах ажиллагаанд өгсөн “... 2004 онд ******* сумын 1 дүгээр сургуульд орж 2016 онд төгсөөд Улаанбаатар их сургуульд элсэн суралцаж байгаад Солонгос улсруу 2-3 удаа явсан юм. Солонгос улсруу хэд хэдэн удаа яваад ирсэн болохоор би яг хэзээ хэдэн удаа явсныг сайн санахгүй байна. ...Миний хүү даруухан, ажилсаг, цэвэрч нямбай, хүнд тусархаг, тамхи татдаггүй, хааяа нэг архи хэрэглэдэг. Харин архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ бага зэрэг зантай болчихдог юм шиг санагддаг. Ер нь миний хүү Х.******* айлын бага хүүхэд учраас бага зэрэг өөрийн дураараа өөрийнхөөрөө хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1009 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 678 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54, 55-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Эмчилгээний зардалд 480000 төгрөгийг бэлнээр төлсөн. Харин хохирогч нь “Цаашид эмчилгээ хийлгэх хүсэлттэй байх тул эмчилгээ хийлгэх эрхийг нээлттэй үлдээх” хүсэлтийг илэрхийлсэн байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Хохирогчоос шүүхэд “Шүүгдэгчийг надтай харилцахыг хязгаарлаж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 1-т зааснаар хохирогчийн оршин сууж байгаа гэх Ховд аймгийн ******* сумын Бугат багийн ТОСК-А байрны 1- р орцны 16 тоотод байрлах Б.*******ийн гэрт 6 сарын хугацаагаар очихыг хориглох, мөн хохирогчтой тус хугацаагаар харилцахыг хориглох гэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг вискиг зохих журмын дагуу устгах саналтай. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болно гэв. Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “гэм буруугхүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч Х.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгихариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан боловч шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын шинж, чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйли3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыгсарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хүсэлтийг үндэслэн түүнд Эрүүгихуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу хохирогчийн оршин сууж байгаа гэх Ховд аймгийн ******* сумын Буянт багийн ТОСК-А байрны 1 дүгээр орцны 16 тоотод очих, хохирогч Б.*******тэй уулзахыг 6 сарын хугацаанд хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлав. Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтбүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 2136000000220 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдс“Ballantines” нэртэй шилтэй вискиг устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 480000 төгрөгийн хор уршиг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаасаад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Сартуул овогт Хүрэлчулууны *******г хүний эрүүл мэндэд хөнгхохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснжурамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлчулууны *******г зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснашүүгдэгч Х.*******д оногдуулсан зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Х.*******д тайлбарласугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1зааснаар шүүгдэгч Х.*******д тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу хохирогчийн оршин суух Ховд аймгийн ******* сумын Буянт багийн ТОСК-А байрны 1 дүгээр орцны 16 тоотод очих, хохирогч Б.*******тэй уулзахыг 6 сарын хугацаанд хязгаарлах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснашүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д сануулсугай. 7. Хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдсугай. 8. 2136000000220 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэцагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 480000 төгрөгийн хор уршиг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ballantines” нэртэй шилтэй вискиг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан торгох ял, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК